Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00077                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын -р баг, Далай  гэх газар оршин суух, Х овогт Лгийн  Б /ЗК /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2020/00067/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад 20  жил   ажилласан юм. Үүнээс 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Сайнцагаан сумын Мандах нэдэлд малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн  тамга тэмдгийн зөрчилтэй, шаардлага хангахгүй байгаа  тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгэг зэргийг үндэслэн 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Л.Б 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэдэлд малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Л овогтой Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй  талаарх 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 31 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Архивын тасгийн тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах  нэгдэлд 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Л овогтой Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй  талаарх 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт /хэргийн 2-р хуудас/

-Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн  2020 оны 1 сарын 14-ний өдрийн 43 дугаартай Сайнцагаан сумын 3-р багийн иргэн Л овогтой Б /ЗК69062202/ 1991 оны хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, тамга тэмдгийн зөрчилтэй  тул 1991.1.1-1993.3.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх  шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

            -Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1993 оны 1 сарын 20-ны өдөр Лгийн Бд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/

            -Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн  даргын 1989 оны 7 сарын 13-ны өдрийн 55 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 9-р хуудас /

            -Гэрч Т.Б-ы “ Л.Б нь 1986 оны зунаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байгаад 1991 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар гарч Далай бригадад мал маллаж байсан. Мандах нэгдэлд мал маллаж эхлэснээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа.  Анх 1986 оноос нэгдлийн туслах үйлдвэрт 1991 он хүртэл ажиллаж байгаад 1991 оноос Мандах нэгдлийн Далай бригадад малчнаар гарч мал маллаж байсан   Хувьчлал тарснаас хойш Сайнцагаан сумандаа мал маллаж байсан. 1991 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгт 1988 оноос  1999 он хүртэл манаачаар ажилласан. Л.Бтай нэг нутаг усны хүмүүс учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байна   ” гэх мэдүүлэг   /хэргийн 15-р хуудас/

-Гэрч  Ц.Цэ-ын “  Л.Б нь 1986 оны зунаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Л.Б нь 1991 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин болж  Далай бригадад мал маллаж байсан. Мандах нэгдэлд мал маллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Бид нэг нутаг усны хүмүүс учраас Л.Быг нэгдэлд мал маллаж байсан талаар нь мэднэ. Анх Л.Б нь  1986 оноос нэгдлийн туслах үйлдвэрт 1991 он хүртэл ажиллаж байгаад 1991 оноос Мандах нэгдлийн Далай бригадад малчнаар гарч мал маллаж байсан .  Хувьчлал тарснаас хойш Сайнцагаан сумандаа мал маллаж байсан. 1991 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн. Би  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл байгуулагдсан цагаас эхлэж хувьчлал тарах хүртэл Далай бригадад малчин, хувьчлал тарснаас хойш Далай багт малчнаар насаараа ажиллаж байгаа Л.Бтай нэг нутаг усны хүмүүс учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байна.  Бид нэг нутаг усанд нутаглаж олон жил айл саахалт амьдарч байсан. Өөр нэмж ярих зүйлгүй.  ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас /

-Гэрч Д.Д-ны “ Л.Б нь 1986 оны зунаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад ажиллаж байхад нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байгаад 1991 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар гарч Далай бригадад түрээсийн мал маллаж байсан. Мандах нэгдэлд мал маллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа.  Анх 1986 оноос нэгдлийн туслах үйлдвэрт 1991 он хүртэл ажиллаж байгаад 1991 оноос Мандах нэгдлийн Далай бригадад малчнаар гарч мал маллаж байсан   Хувьчлал тарснаас хойш Сайнцагаан сумандаа мал маллаж байсан. 1991 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн.  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд Наран, Үйзэн, Далай бригадуудад 1975 оноос  1993 онд хувьчлал тарах хүртэл тоо бүртгэгч, хувьчлал тарснаас хойш Сайнцагаан сумандаа мал маллаж байгаа. Л.Бтай нэг нутаг усны хүмүүс учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байна ” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.Б 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэдэлд малчнаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Лгийн Б /ЗК / нь1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У