Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00046/и |
Дугаар | 78 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 78
2020 оны 02 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00078 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, -р хороо, С 53 гудамж, 618б тоотод оршин суух, Б овогт Югийн Э /ЗП /-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00046/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд үхэрчин, 1984 оны 6 сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрчийн мэдүүлэг, цалингийн тооцооны баримт, тушаал зэргийг үндэслэн 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд үхэрчин, 1984 оны 6 сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг, мөн Ю.Э миний бие 1981 оны 6 сараас 1984 оны 6 сарыг хүртэл цэргийн алба хаасан бөгөөд цэргийн алба хаасан лавлагаа Гын Эаар гарч ирсэн тул Батлан хамгаалах яамны төв Архивын 2013 оны 4 сарын 1-ний өдрийн 5057 дугаартай лавлагаа, Дундговь аймгийн Архивын тасгаас 2019 оны 1 сарын 31-ний өдрийн 1991-1993 онуудын Гын Эы малын А дансны жинхэнэ эзэмшигч нь Югийн Э мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ. .
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э нь ажиллаж байсан байдал болон цэргийн архивын лавлагаа, 1991-1993 оны малын А дансны лавлагааны эзэмшигч болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Ю.Э нь 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд үхэрчин, 1984 оны 6 сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Ю овогтой Этай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2020 оны 1 сарын 10-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. 1-р багийн иргэн Югийн Эы сумын Хөгжил нэгдлийн Цавчир багт малчнаар ажиллаж байсны цалингийн 1980, 1988, 1989 оны цалингийн баримтыг ээж Солийн Лхамын 1979 оны цалингийн картыг өөрийн хүсэлтээр хуулбарлан олгосон ” талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын засаг даргын “тус сумын 1-р багийн харъяат Ю овогтой Э нь сумын уугуул 2004 онд Улаанбаатар хот шилжсэн бөгөөд 1984 он хүртэл хойд эцэг Гаар овоглож байгаад 1985 оноос хойш өөрийн эцэг Югээр овоглож байсан талаарх” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. 1-р багийн иргэн Югийн Эд сумын Хөгжил нэгдлийн Цавчир багт малчнаар ажиллаж байсны цалингийн 1992, 1993 оны цалингийн баримтыг хуулбарлан олгосон ” талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1955 оны 8 сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Ю.Эы 19880, 1988, 1989 онуудын цалингийн баримтуудын хуулбар /хэргийн 9-11 хуудас/
-Ю.Эы Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд үхэрчин, 1984 оны 6 сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Ю овогтой Этай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна. Хөгжил нэгдлийн 1986, 1987, 1989 оны Ю.Этай холбогдох баримтыг хуулбараар гаргаж хүргүүлсэн талаарх 2020 оны 1 сарын 10-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 10 сарын 20-ны өдрийн 43 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 14-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 2 сарын 13-ны өдрийн 08 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 14-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 сарын 28-ны өдрийн 34 дугаартай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 15-р хуудас/
-Гэрч Б.Э-ын “Ю.Э нь 1986 оноос 1990 оныг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт цэргээс халагдаж ирээд худаг гаргах, хороо бууц барих ажлыг хийж нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Цэрэгт явахаас өмнө ээж аавтайгаа нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Би нэгдлийн туслах үйлдвэрт ажилладаг байхад нь хамт ажиллаж нэгдлийн малчдын хороо бууцыг барих, нэгдэлд худаг ус гаргах ажлыг хамт хийдэг байсан учраас нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсныг нь сайн мэднэ. Анх 1986 онд цэргээс халагдаж ирснээс хойш Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт хороо бууц барих, худаг ус гаргах ажлыг хийж, нэгдлийн туслах ажилтнаар хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байсан. 1986 оны 6 сараас 1990 оныг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Г гэдэг нь бол Эы ээжтэй сууж байсан нэг гэрийн хүн байсан. Ю нь бол Эы төрсөн аав нь байгаа юм. Нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байхдаа Югээр овоглож байсан. Ер нь бол төрсөн аав нь Ю гэж хүн байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/
-Гэрч Л.С-ийн “ Ю.Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сард цэрэгт явах хүртэлээ хойд аав ээжийн хамт үхэр маллаж байсан. 1984 оны 6 сараас 1990 оныг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт цэргээс халагдаж ирээд худаг гаргах, хороо бууц барих ажлыг хийж нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Би тухайн үед нэгдэлд малчнаар ажиллаж байсан учраас Ю.Эыг цэрэгт явах хүртлээ нэгдэлд үхэр маллаж байсан талаар нь сайн мэднэ. Анх 1979 оноос 1981 оны 6 сард цэрэгт явах хүртлээ үхэрчин, 1984 онд цэргээс халагдаж ирснээс хойш Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт хороо бууц барих, худаг ус гаргах ажлыг хийж, нэгдлийн туслах ажилтнаар хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байсан. 1979 оноос 1993 оныг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай, Өнгөт бригадад малчнаар ажиллаж байсан. Г гэдэг нь бол Эы ээжтэй сууж байсан нэг гэрийн хүн байсан. Ю нь бол Эы төрсөн аав нь байгаа юм. Нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байхдаа Югээр овоглож байсан. Цэрэгт явахаас өмнө бол хойд аав Гаар овоглож байгаад сүүлд төрсөн эцэг Югээр овоглож явсан байх. Ер нь бол төрсөн аав нь Ю гэж хүн байсан. Эыг цэрэгт явахаас өмнө нас барсан байдаг. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас /
-Гэрч С.Цэ-ын “ Ю.Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сард цэрэгт явах хүртэлээ хойд аав ээжийн хамт үхэр маллаж байсан. 1984 оны 6 сараас 1990 оныг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт цэргээс халагдаж ирээд худаг гаргах, хороо бууц барих ажлыг хийж нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Би тухайн үед нэгдэлд малчнаар ажиллаж байсан учраас Ю.Эыг цэрэгт явах хүртлээ нэгдэлд үхэр маллаж, цэргээс халагдаж ирээд нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтан байсан талаар нь сайн мэднэ. Анх 1979 оноос 1981 оны 6 сард цэрэгт явах хүртлээ үхэрчин, 1984 онд цэргээс халагдаж ирснээс хойш Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт хороо бууц барих, худаг ус гаргах ажлыг хийж, нэгдлийн туслах ажилтнаас хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байсан. 1979 оны 1993 оныг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай, Өнгөт бригадад малчнаар ажиллаж байсан. Г гэдэг нь бол Югээс хойш Эы ээжтэй сууж байсан. Нэг гэрийн хүн байсан. Ю бол Эы төрсөн аав нь байгаа юм. Нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байхдаа Ю ааваараа овоглож явдаг байсан. Цэрэгт явахаас өмнө бол хойд аав Гаар овоглож байгаад сүүлд төрсөн эцэг Югээр овоглодог болсон байх. Ер нь бол төрсөн аав нь Ю гэж хүн байсан. Эыг цэрэгт явахаас өмнө нас барсан байдаг. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас /
-Гэрч Ц.Ё-н “ Ю.Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сард цэрэгт явах хүртлээ хойд аав ээжийн хамт үхэр маллаж байсан. 1984 оны 6 сараас 1990 оныг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт цэргээс халагдаж ирээд худаг гаргах, хороо бууц барих ажлыг хийж нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Би тухайн үед нэгдэлд малчнаар ажиллаж байсан учраас Ю.Эыг цэрэгт явах хүртлээ нэгдэлд үхэр маллаж, цэргээс халагдаж ирээд нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтан байсан талаар нь сайн мэднэ. Анх 1979 оноос 1981 оны 6 сард цэрэгт явах хүртлээ үхэрчин, 1984 онд цэргээс халагдаж ирснээс хойш Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт хороо бууц барих, худаг ус гаргах ажлыг хийж, нэгдлийн туслах ажилтнаас хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байсан. Би тэр үед Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадуудад 1977 онд цэргээс халагдаж ирээд 1992 онд хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. Ю.Э нь энэ хугацаанд 1979 оноос 1981 оны 6 сар, 1984 оны 6 сараас 1990 оныг дуустал нэгдэлд ажиллаж байсан. Өөр ажил хийгээгүй гэдгийг нь нэг нутаг усанд байсан учраас сайн мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас /
-Батлан хамгаалах яамны Төв архивын 2013 оны 4 сарын 1-ний өдрийн 5057 дугаартай “Гын Э БХЯ-ны сайдын 1981.6.9-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Дундговь аймгаас 1981.6.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.6.10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1984.6.26-ны өдөр 430325 дугаарын цэргийн батлахтай халагдсан” талаарх тодорхойлолт /хэргийн 27-р хуудас”
-Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох 2019 оны 1 сарын 30-ны өдрийн 92 дугаартай архивын лавлагаа /хэргийн 28-р хуудас/
-Гын Эы малын А дансны лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 29-33 хуудас/
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 сарын 4-ний өдрийн 005/000227 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 40-р хуудас/
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 сарын 4-ний өдрийн 104/000054 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 40-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ю.Э нь 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд үхэрчин, 1984 оны 6 сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь, мөн Батлан хамгаалах яамны төв Архивын 2013 оны 4 сарын 1-ний өдрийн 5057 дугаартай лавлагаа, Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 1 сарын 31-ний өдрийн 1991-1993 онуудын Гын Эы малын А дансны жинхэнэ эзэмшигч нь Югийн Э болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Югийн Э /ЗП / нь 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1984 оны 6 сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Б овогт Югийн Э /ЗП / нь Гын Эы “Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа”, Гын Эы Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 4 сарын 1-ний өдрийн 5057 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У