Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00069/и |
Дугаар | 79 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 79
2020 оны 02 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00079 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Х сумын -р баг, Шувуутай жирэм 5-8 тоотод оршин суух, О овогт Жийн Э /ЗЮ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2020/00069/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад 37 жил 4 сар ажилласан юм. Үүнээс 1985 оны 7 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 9 жил 5 сар Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестийн Барилгын материалын туслах үйлдвэрийн туслах нягтлан бодогчоор ажилласан үеийн хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдгийн зөрчилтэй, барилгын материалын үйлдвэрээс гарсан тушаал, Мандалговь импекс ХК-иас гарсан тушаал олдохгүй байгаа учир хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд орж, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг үндэслэн 1985 оны 7 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестийн Барилгын материалын туслах үйлдвэр, Мандалговь импекс ХК-нд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Ж.Э нь 1985 оны 7 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трест, Барилгын нэгтгэлд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан үеийн 1983 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул 1985.7.29-1995.1.1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 сарын 8-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 сарын 8-ны өдрийн 21 дугаартай Хулд сумын 1-р багийн иргэн Ж овогтой Э /ЗЮ65010501/-ийн 1983 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул 1985.7.29-1985.1.1-ний өдрийг хүртэл ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Дундговь аймгийн Барилга угсралтын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 1 сарын 29-нд Барилгын нэгтгэл болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан байна. Барилгын нэгтгэл нь 1991 оны 1 сарын 29-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 сарын 27-нд Мандалговь-Импекс болон өөрчлөгдсөн” талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Жийн Эийн 088927 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-9 хуудас/
-Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестийн даргын 1985 оны 8 сарын 1-ний өдрийн 232 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 11-р хуудас /
-Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестийн даргын 1985 оны 8 сарын 22-ны өдрийн 248 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 12-р хуудас /
-Дундговийн техник туслалцааны барилгын 6-р трестийн даргын 1991 оны 2 сарын 25-ны өдрийн 34 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 13-р хуудас /
-Гэрч Н.С-ын “ Ж.Э нь 1985 оноос Дундговь аймгийн Барилгын техник туслалцааны 6-р трестэд хувьчлал тарах хүртэл нягтлан бодогчоор, хувьчлал тарснаас хойш Барилгын нэгтгэл, Мандалговь импекс зэрэг байгууллагуудад тасралтгүй 1994 оны 12 сарын 31-ний дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан. Барилгын техник туслалцааны 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан. Миний мэдэхээр өөр ажил хийж байгаагүй байх. Би 1989 оноос эхлэж 1995 оныг дуустал Барилгын техник туслалцааны 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд тооцооны нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажилд ороход Ж.Э нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Санхүүгийн техникумын сургуульд манай дээд ангийг төгсөж байсан учраас Ж.Эийг Барилгын техникийн 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Л.Б-ийн “ Ж.Э нь 1985 оны 7 сараас Дундговь аймгийн Барилгын техник туслалцааны 6-р трестэд нягтлан бодогчоор ажилд орж ажилласан. 1991 онд хувьчлал тарснаас хойш Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК зэрэг байгууллагуудад тасралтгүй нягтлангаар ажиллаж байсан. Ж.Э нь 1985 оны 7 сараас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Барилгын техник туслалцааны 6-р трест, Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсан. Барилгын техник туслалцааны 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан. Миний мэдэхээр өөр ажил хийж байгаагүй байх. Би 1979 оноос эхлэж 1995 оныг дуустал Барилгын техник туслалцааны 6-р трест болон Дэлгэрэх пүүст ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ж.Э нь нягтлан бодогчоор ажилд орж байсан. Ж.Э нь материалын нягтлан бодогчоор ажиллаж байгаад намайг ахлах нягтлан бодогч болоход Ж.Э нь тооцооны нягтлан бодогч болж байсан. Ж.Эийг Барилгын техник туслалцааны 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Өөр нэмж ярих зүйлгүй. ” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 хуудас /
-Гэрч Д.Г-ийн “ Намайг 1987 онд Дундговь аймгийн Барилгын техник туслалцааны 6-р трестэд ерөнхий нягтлан бодогчоор ажилд ороход Ж.Э нь тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрнээс хойш хувьчлал тарах хүртэл Барилгын техник туслалцааны 6-р трестийн нягтлан бодогчоор хувьчлал тарснаас хойш Барилгын нэгтгэл, Мандалговь импекст зэрэг компаниудад 1994 оны 12 сарын 31-нийг дуустал нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан талаар нь мэднэ. Надтай хамт ажиллаж байсан цагаас хойш бол Барилгын техник туслалцааны 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан. Миний мэдэхээр нягтлан бодогчоос өөр ажил хийж байгаагүй байх. Би 1987 оноос эхлэж 1995 оныг дуустал Барилгын техник туслалцааны 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импексд ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажилаж байсан. Намайг ажилд ороход Ж.Э нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ж.Эийг Барилгын техникийн 6-р трест болон Барилгын нэгтгэл, Мандалговь импекс ХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ ” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж.Э нь 1985 оны 7 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трест, Барилгын нэгтгэлд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Жийн Э /ЗЮ / нь 1985 оны 7 сарын 29-ний өдрөөс 1991 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэл Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестэд данс хөтлөгч, нягтлан бодогчоор, 1991 оны 1 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Барилгын нэгтгэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У