Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00080                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д  аймгийн Д  сумын -р баг, Цант 8-10 тоотод оршин суух, Д овогт Мийн Л /ЗЮ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00074/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч Дундговь аймгийн Нийгмийн  даатгалын хэлтсийн   2020 оны 1 сарын 14-ний өдрийн 40 дугаартай албан бичгээр  Дэрэн сумын 4-р багийн иргэн Мийн  Лгийн  1987 оны хөдөлмөрийн  дэвтэр нь  тушаал дутуу зөрчилтэй тул 1990 оны 5 сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх  шаардлагатай талаарх албан бичгийг өгсөн.  Иймд М.Л миний хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1990 оны 5 сарын  15-ны өдрөөс  1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  радио релейний цехэд цахилгаан тэжээлийн  монтёроор ажиллаж   болохыг  тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М.Л нь  1990 оны 5 сарын  15-ны өдрөөс  1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  радио релейний цехэд цахилгаан тэжээлийн  монтёроор  ажиллаж байсан тухай холбогдох материал нь тус аймгийн архивт байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 239 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Дундговь аймгийн  холбооны газар нь 1991 оны 11 сарын 26-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  үйл ажиллагаа явуулж байгаад  2007 оны 7 сарын 1-ний өдөр Мэдээлэл холбоо сүлжээ ХХК нэртэйгээр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  үйл ажиллагаа явуулж байсан  талаарх” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн  2020 оны 1 сарын 14-ний өдрийн 40 дугаартай Дэрэн сумын 4-р багийн иргэн М овогтой Л  /ЗЮ65012311/-ийн  1987 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул 1990.5.15-1995.1.1-ний өдрийг хүртэл ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх  шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн холбооны газраас Мийн Лд олгосон 271478 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-р хуудас/

-“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Дундговь аймгийн холбооны газрын  2020 оны 1 сарын 21-ний өдрийн 5 дугаартай  “М овогтой Л нь манай байгууллагад радио релейнд цахилгаан тэжээлийн  монтёрын албан тушаалд 1990-1995 оны хооронд ажиллаж байсан  үнэн тул цалингийн жагсаалтын хуулбар гаргаж өгсөн талаарх тодорхойлолт /хэргийн 9-р хуудас /

-М.Лгийн 1990-1995 оны хооронд цалингийн тооцооны хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 10-37 хуудас /

-Гэрч С.Э-ын “ Дундговь аймагт 1990 оны 6 сард  Радио релейний станц нь ажилд ороход би Говьсүмбэр аймагт ажиллаж байгаад шилжиж ирсэн. Тэгэхэд Л нь тэр хавар нь Говьсүмбэр аймагт дадлагаар очиж суралцаж радио релейний монтёроор Дэрэн суманд шууд ажиллаж байсан. Тэгээд Дундговь аймгийн Радио релейн ашиглалтад ороход Дэрэн сумын 64-р станцад  радио релейний цехэд цахилгаан тэжээлийн  монтёроор 1990 оны 5 сараас 1995 он хүртэл ажилласан. 1993 онд радио телевиз холбоо хоёр байгууллага нэгдсэнээс хойш ажиллаж байсан. Дэрэн суманд 64-р станцын радио релейний монтёроор энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Холбоо радио релейн хоёр нэгдсэнээс хойш ч ажиллаж байсан. 1990 оны 7 сараас өнөөдрийг хүртэл холбооны мэдээлэл холбооны сүлжээнд ээлжийн техникчээр одоог хүртэл ажиллаж байсан.  Би сумдын монтёруудаас мэдээ авдаг, хяналт тавьдаг байсан учраас М.Лг ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг   /хэргийн 42-р хуудас/

-Гэрч  Б.Ц-ын “ Би 1986 онд Дундговь аймгийн Холбооны газар монтёроор ажиллаж байхад М.Л нь 1987 онд монтёроор ажилд орж байсан. Тэгээд М.Л нь 1990 оны  хавар нь Говьсүмбэр аймагт дадлагаар очиж суралцаж радио релейний монтёроор Дундговь аймгийн Радио релейн ашиглалтад ороход Дэрэн сумын 64-р станцад  радио релейний цехэд цахилгаан тэжээлийн  монтёроор 1990 оны 5 сараас 1995 он хүртэл ажилласан. 1993 онд радио телевиз холбоо хоёр байгууллага нэгдсэнээс хойш ажиллаж байсан.  Дэрэн суманд 64-р станцын радио релейний монтёроор энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Холбоо радио релейн хоёр нэгдсэнээс хойш ч ажиллаж байсан. 1986 оноос өнөөдрийг хүртэл Дундговь аймгийн мэдээлэл холбооны сүлжээнд цахилгаан тэжээлийн монтёроор одоог хүртэл ажиллаж байна.  Би Лтэй 1987 оноос хойш  2007 он хүртэл хамт ажиллаж байсан учраас М.Лг холбоонд радио релейний монтёрооор ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 43-44 хуудас /

-Гэрч Б.Б-ийн “ Би 1989 онд Дундговь аймгийн Холбооны газар инженерээр ажиллаж байхад М.Л нь 1987 онд Дэрэн сумын холбооны монтёроор ажилд орж байсан. Тэгээд М.Л нь 1990 оны  хавар нь Говьсүмбэр аймагт релейний монтёроор дадлагажигчаар суралцаж радио релейний монтёроор Дундговь аймгийн Радио релейн ашиглалтад ороход Дэрэн сумын 64-р станцад  радио релейний цехэд цахилгаан тэжээлийн  монтёр болж 1990 оны 5 сараас 1995 он хүртэл ажилласан. 1993 онд радио телевиз холбоо хоёр байгууллага нэгдсэнээс хойш ажиллаж байсан. Дэрэн суманд 64-р станцын радио релейний монтёроор энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Холбоо радио релейн хоёр нэгдсэнээс хойш ч ажиллаж байсан. Би 1989  оноос өнөөдрийг хүртэл Дундговь аймгийн Мэдээлэл холбооны сүлжээнд холбооны релейний ээлжийн инженер, техникчээр одоог хүртэл ажиллаж байна.  Би Лтэй 1989 оноос хойш  хамт ажиллаж байсан учраас М.Лг холбоонд радио релейний монтёрооор ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна.  Өөр нэмж ярих зүйлгүй   ” гэх мэдүүлэг /хэргийн 45-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М.Л нь  1990 оны 5 сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Холбооны газрын радио релейний цехэд цахилгаан тэжээлийн  монтёроор   ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Л нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Мийн Л /ЗЮ / нь 1990 оны 5 сарын  15-ны өдрөөс  1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Холбооны газрын Радио релейний цехэд цахилгаан тэжээлийн  монтёроор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У