Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00081                                                     Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн

 Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын -р баг, Ш   тоотод оршин суух, Х  овогт Эийн Н /ЗЗ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00077/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь 1969 онд төрсөн. Би 1987 оны 11 сарын 23-ны өдрөөс  1988 оны 9 сарын 13-ны өдрийг хүртэл Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байгаад 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1994 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэл Луус сумын ерөнхий боловсролын сургуульд галч үйлчлэгчээр ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтэр нэрний зөрчилтэй нөхөн бичилттэй тул   1987 оны 11 сарын 23-ны өдрөөс 1988 оны 6 сарын 3-ны өдрийг хүртэл Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байгаад 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс  1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  Луус сумын ерөнхий боловсролын сургуульд   галч үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг  тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Э.Н нь  1987 оны 11 сарын 23-ны өдрөөс 1988 оны 6 сарын 3-ны өдрийг хүртэл Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байгаад 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1994 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэл  Луус сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан үеийн  1988 оны хөдөлмөрийн дэвтэр нь нэрний зөрчилтэй, нөхөн бичилттэй тул 1987.11.23-1990.1.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн  2020 оны 1 сарын 17-ны өдрийн 67   дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Сайнцагаан сумын 5-р багийн иргэн Э овогтой Н /ЗЗ69101803/ нь 1988 оны хөдөлмөрийн дэвтэр нь нэрний зөрчилтэй, нөхөн бичилттэй тул 1987.11.23-1990.1.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн  2020 оны 1 сарын 17-ны өдрийн 67 дугаартай  тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын засаг даргын тамгын газрын даргын тамгын газрын  “Эийн Н нь /ЗЗ69101803/ нь 1987 оны 11 сарын 23-ны өдрөөс  1988 оны 6 сарын 3-ны өдрийг хүртэл Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс  1994 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэл  Луус сумын ерөнхий боловсролын сургуульд галч үйлчлэгчээр ажиллаж байсан ба  1988, 1989, 1990 онуудын цалингийн материалыг сумын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан олгосон талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас /

-Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн  даргын 1987 оны 11 сарын 23-ны өдрийн 27 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн  даргын 1988 оны 6 сарын 28-ны өдрийн 27 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-р хуудас/

-Луус сумын 8 жилийн  дунд сургуулийн захирлын 1994 оны 7 сарын 4-ний өдрийн 12 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 9 сарын 14-ний өдрийн 43 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 9-р хуудас/

-Э.Нийн 1988 оны 1 сар, 1988, 2 сар, 1989 оны 4 сар, 1989 оны 5  сар, 1990 оны 9 саруудын  цалингийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 10-14/

-Э.Нийн 460630 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 15-р  хуудас/

-Гэрч  Б.Б-ийн  “ Намайг Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхад Н  нь Худалдаа бэлтгэлийн ангид Оюунчимэг гэж үйлчлэгчийн оронд  1987 оны 11 сараас 1988 оны 9 сарын сүүл хүртэл түр ажиллаж байсан.  1988 оны 9 сараас 1995 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан. 1990 оноос хойшхи хугацаагаа нөхөн тооцуулсан гэсэн. Ер нь бол Луус сумын сургууль, Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь мэднэ. Анх  дээрх газруудад  ажиллаж байсан талаар нь мэднэ. Тэрнээс хойш хаана ажиллаж байсан талаар нь мэдэхгүй байна. Би Луус сумын Худалдаа бэлтгэлийн анги, Жавхлант хоршоонд 1985 оноос 1995 он хүртэл   манаач, няраваар ажиллаж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 22-23 хуудас/

-Гэрч  Т.Уийн “ Намайг Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхад Н  нь1988 оны 9 сараас 1995 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан. 1990 оноос хойшхи хугацаагаа нөхөн тооцуулсан байсан.  Ер нь бол Луус сумын сургууль, Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг нь мэднэ. Би тэр үед тогооч үйлчлэгчээр ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан талаар нь мэднэ. Би Луус сумын сургуульд 1988 оноос 1994 он хүртэл тогооч, үйлчлэгчээр  ажиллаж байсан.  Өөр нэмж ярих зүйлгүй   ” гэх мэдүүлэг /хэргийн 24-р  хуудас /  зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Э.Н  нь  1987 оны 11 сарын 23-ны өдрөөс 1988 оны 9 сарын 13-ны өдрийг хүртэл Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Луус сумын ерөнхий боловсролын сургуульд галч үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт Эийн Н /ЗЗ / нь 1987 оны 11 сарын 23-ны өдрөөс 1988 оны 9 сарын 13-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр,  1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургуульд галч үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У