Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 82

 

H

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00082                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д  аймгийн Л  сумын -р баг, Буянт гэх газар оршин суух, Б овогт Рийн Т /ЗП/-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00070/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  нь улсад 13 жил 11 сар ажилласан. Үүнээс 1987оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  хоньчноор  ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэггүй жирэмсний амралттай байх хугацаанд бичилт хийгдээгүй, Хөгжил нэгдлийн  хөдөлмөрийн хөлсний баримт бүрэн бус зэргээс  шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Р.Т нь 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт Р овогтой Ттай  холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2020 оны 1 сарын 10-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэл нь 1955 оны 8 сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн  “Луус сумын 3-р багийн иргэн Рийн Т /ЗП69102203/-ийн 1987 оны хөдөлмөрийн дэвтэр нь овгийн зөрчилтэй, нөхөн бичилттэй, бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй  тул 1987.8.1-1991.1.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх” тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

            -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс Рэнцэндоржийн Тт 1990 оны 12 сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар  /хэргийн 14-15 хуудас/

            Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын  “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг  /бүрэн бус/ хүлээн авсан. 1-р багийн иргэн Рийн Тийн  сумын  Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо  багт малчнаар ажиллаж байсны цалингийн  1988, 1990 оны цалингийн баримтыг хуулбарлан олгосон ” талаарх тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/

            -Р.Тийн 1988, 1990 оны цалингийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 17-18 хуудас/

-Гэрч Д.Б-ийн “Р.Т нь 10-р  анги төгсөөд   Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад илгээлтээр гарч аав ээжийн хамт мал маллаж байгаад удаагүй гэр бүлтэй болж гэр бүлийн хамт мал маллаж байсан.  Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо бригадын Улаан хамрын бууц гэх газраар нутаглаж мал малладаг байсан  Р.Т нь 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад мал маллаж байсан болохыг нь нэг нутаг усанд ажиллаж амьдарч байсан хүний хувьд сайн мэднэ.  Анх 1987 оны 8 сард илгээлтээр гарснаас хойш Хөгжил нэгдэлд малчнаар тасралтгүй мал маллаж байсан   Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. 1991 оноос хойш тасралтгүй хувийн  мал маллаж байгаа малчин хүн.  Би Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн харъяа Цагаан-Овоо бригадын түүхий эдийн эрхлэгчээр 1981 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан. Энэ үед би малчдын гэрээр орж бараа бүтээгдэхүүн хүргүүлдэг байсан учраас нэгдлийн малчин байсан Р.Тийн талаар мэдэж байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг   /хэргийн 24-р хуудас/

-Гэрч С.Л-гийн “ Р.Т нь 10-р  анги төгсөөд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад илгээлтээр гарч аав ээжийн хамт мал маллаж байсан. 1989 онд Бүдчулуутай  гэр бүлтэй болж гэр бүлийн хамт мал маллаж байгаад 1989 онд төрсөн байх.  Р.Т нь 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад мал маллаж байсан болохыг нь нэг нутаг усанд ажиллаж амьдарч байсан хүний хувьд сайн мэднэ. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо бригадын Улаан хамрын бууц гэх газраар нутагладаг малчин хүн  байсан.  Анх 1987 оны 8 сард илгээлтээр гарснаас хойш Хөгжил нэгдэлд малчнаар тасралтгүй мал маллаж байсан.  Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. 1991 оноос хойш тасралтгүй хувийн  мал маллаж байгаа малчин хүн.  Би Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн харъяа Цагаан-Овоо бригадын салбарт чанар шалгагчаар 1981 оноос 2005 он хүртэл ажиллаж байсан. Энэ үед Р.Т нь  нэгдлийн малчин байсан учраас  Р.Тийн талаар мэдэж байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй.  ” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас /

-Гэрч Д.Ц-гийн “ Р.Т нь Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-р  анги төгсөөд   Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад илгээлтээр гарч аав ээжийн хамт мал маллаж байсан. 1989 онд Бүдчулуутай гэр бүлтэй болж гэр бүлийн хамт мал маллаж байсан.  Р.Т нь Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо бригадын Улаан хамрын бууц гэх газраар нутаглаж мал малладаг байсан  Р.Т нь 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад мал маллаж байсан болохыг нь нэг нутаг усанд ажиллаж амьдарч байсан хүний хувьд сайн мэднэ.  Анх 1987 оны 8 сард илгээлтээр гарснаас хойш Хөгжил нэгдэлд малчнаар тасралтгүй мал маллаж байсан   Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. 1991 оноос хойш тасралтгүй хувийн  мал маллаж байгаа малчин хүн. Би Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо бригадын Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн хүүхдийн яслийн аж ахуйгаар  1978  оноос 1995 он хүртэл ажиллаж байсан. Энэ үед малчдын хүүхдүүд гэр цэцэрлэгт ирдэг байсан.  Тийм учраас нэгдлийн малчин байсан Р.Тийн талаар мэдэж байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас /    зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Р.Т нь 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Рийн Т /ЗП / нь 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У