Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00083                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ө  аймгийн Цо  сумын  -р багийн  У хороолол 6-192 тоотод оршин суух, Б овогт Дгийн Ч   /ЗЮ /-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00076/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Р.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  нь улсад 33 жил  ажилласан. Үүнээс 1979 оны 9 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  тракторчноор  ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч  тамга тэмдэггүй, дэвтрийн бичилт шаардлага хангахгүй байгаа тул хамт  ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1979 оны 9 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Тунглаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Чын нэхэмжлэлийг дэмжиж байна. Ажилласан  жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ч нь 1979 оны 9 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  тракторчноор ажиллаж байсан талаарх баримт  Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 9 сарын 20-ны өдрийн 214 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 2018 оны 4 сарын 16-ны өдрийн 25/144 дугаартай  “Луус сумын Ардын депутатуудын захиргааны конторын барилга нь 1986 оны 10 сарын 27-ны өдөр пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүйн улмаас шатсан нь үнэн талаарх” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Луус  сумын  Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 3 сарын 29-нд  улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1993 оны 2 сарын 9-нд Шинэ хөдөлмөр  хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын засаг даргын тамгын газрын даргын Дгийн Чт холбогдох материал тус сумын архивт байхгүй байгаа талаарх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын  Хөдөлмөр нэгдлээс Дгийн Чт олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 9-р хуудас/

-Дгийн Чын 1085 дугаартай тракторчны мэргэжлийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 10-р хуудас/

-Гэрч Б.Ж-ы “ Ч нь  Дундговь аймгийн  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 9 сарын 26-ны өдрөөс тракторчиноор ажиллаж эхэлсэн. Би тэр үед нэгдлийн туслах ажилтанаар ажилладаг байсан. Хөдөлмөр нэгдэлд 1979 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл тракторчиноор тасралтгүй ажиллаж байсан.  Нэгдэлд  1979 оноос хувьчлал тарах хүртэл тракторчиноор тасралтгүй ажиллаж байсан гэдгийг нь нэг нутаг усанд ажиллаж амьдарч байсан учраас сайн мэднэ. Би Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оноос туслах ажилтнаар ажилд ороод 1986 оноос нэгдэлд трактор барьж хувьчлал тарах хүртэл нэгдлийн тракторын жолоочоор ажиллаж байсан.  Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 19-р хуудас/

-Гэрч С.С-ын “  Намайг Луус сумын сургуулийн сурагч байхад  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчиноор ажилладаг байсан. Би Хөдөлмөр нэгдэлд 1981 онд илгээлтээр гарч малчин болсон. Тэгэхэд Д.Ч нь  нэгдэлд тракторын жолоочийн ажлаа хийдэг байсан. Хөдөлмөр нэгдэлд 1979 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл тракторчиноор тасралтгүй ажиллаж байсан.   Нэгдэлд  1979 оноос хувьчлал тарах хүртэл тракторчиноор тасралтгүй ажиллаж байсан гэдгийг нь нэг нутаг усанд ажиллаж амьдарч байсан учраас сайн мэднэ. Би Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оноос хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас /  зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Ч нь 1979 оны 9 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  тракторчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дгийн Ч   /ЗЮ / нь 1979 оны 9 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-нийг өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У