Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00084                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймгийн Ц  сумын 2-р баг, Д  зам гэх газар оршин суух, Б овогт Дийн Б   /ЗЕ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00078/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  нь улсад 22 жил  ажилласан. Үүнээс 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын  үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан. Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч  тамга тэмдэггүй, бичилт шаардлага хангахгүй  байгаа тул хамт хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын  үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан талаарх баримт Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт  баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй болох нь  Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 1 сарын 17-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             -Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 08/82 дугаартай “Дэлгэрцогт  сумын  Нэгдэл дундын үйлдвэр нь 1991 онд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн “Гэрэлт зам” ХК нь 1992 оны 4 сарын 6-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1994 оны 4 сарын 18-нд “Бүрдийн домог” ХХК болж өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  2020 оны 1 сарын 17-ны өдрийн 70 дугаартай “ Цагаандэлгэр сумын 2-р багийн иргэн Д овогтой Б /ЗЕ70041200/-ийн 1986 оны хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй, тушаал дутуу тул 1988.7.1-1991.1.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай  талаарх” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Дийн Бгийн 210276 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-9 хуудас/

-Гэрч Т.Ц-ийн “ Би Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байхад  Д.Б нь ТМС-ийг төгсөж илгээлтээр ирж 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл  барилгачинаар ажиллаж байсан. Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр өмч хувьчлалаар тарахад Б нь Цагаандэлгэр сум явж байсан.  Энэ хугацаанд барилгачинаар тасралтгүй ажиллаж байгаад өмч хувьчлалаар Нэгдэл дундын үйлдвэр тарахад  ажилчид тарж байсан. Би 1969  оны 7 сараас 1991 онд их хувчлал тарах хүртэл үйлчлэгч, няраваар  ажиллаж байсан. Д.Бг сургууль төгсөөд Нэгдэл дундын үйлдвэрт ажиллахаар ирж байснаас тарах хүртэл хамт ажиллаж байсан учраас Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ  ” гэх мэдүүлэг   /хэргийн 15-р хуудас/

-Гэрч Н.Г-ын “ Би Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт автокранистаар ажиллаж байхад Д.Бгийн ах Энхбат нь Нэгдэл дундын үйлдвэрт ажилладаг байсан.  Д.Б  нь  ТМС-ийг төгсөж илгээлтээр ирж 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл барилгачинаар ажиллаж байсан. Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр өмч хувьчлалаар тарахад Б нь Цагаандэлгэр сум явж байсан.  Энэ хугацаанд барилгачнаар тасралтгүй ажиллаж байгаад өмч хувьчлалаар Нэгдэл дундын үйлдвэр тарахад  ажилчид тарж байсан. Би 1986 онд Нэгдэл дундын үйлдвэрт автокранистаар орж 1999 он хүртэл ажилласан. Д.Бг Нэгдэл дундын үйлдвэрт ажиллахаар ирж байснаас тарах хүртэл хамт ажиллаж байсан учраас Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ.  Өөр нэмж ярих зүйлгүй    ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас /

Гэрч  Д.Л-ын “ Би Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байхад  Д.Б нь Барилгын техник мэргэжлийн сургуулийг төгсөж илгээлтээр Нэгдэлд дундын үйлдвэрт  ирж 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл  барилгачинаар ажиллаж байсан. Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр өмч хувьчлалаар тарахад Б нь Цагаандэлгэр сум явж байсан санагдаж байна. Энэ хугацаанд барилгачнаар тасралтгүй ажиллаж байгаад өмч хувьчлалаар Нэгдэл дундын үйлдвэр тарахад  ажилчид тарж байсан. Би 1982 оны 7 сараас 1991 онд их хувчлал тарах  хүртэл жолоочоор  ажиллаж байсан. Д.Бг сургууль төгсөөд Нэгдэл дундын үйлдвэрт ажиллахаар ирж байснаас тарах хүртэл хамт ажиллаж байсан учраас Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ.  Өөр нэмж ярих зүйлгүй.   ” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас /   зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Б нь 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын  үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дийн Б   /ЗЕ / нь 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У