Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00085                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын 7-р баг, Н  -р байр, 5 тоотод оршин суух, М ван овогт Бгийн Ц   /ЗЮ /-ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00079/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.h

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  нь улсад 22 жил  ажилласан. Үүнээс 1985 оны 4  сарын 13-ны өдрөөс 1989 оны 2 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн  үйлчилгээнд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтад миний нэрийг Бгийн  Цэцгээ  гэж бичсэн байгаа. Тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж хөдөлмөрийн дэвтрийн нөр зөрүүтэй байгаа тул иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний лавлагаа, тэтгэврийн   дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн  Бгийн Цэцгээ гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч  Бгийн  Ц болохыг тогтоож   үү  гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Б.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 3-р хуудас/

Дундговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатаас Бгийн Цэцгээгийн 153495 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 4 сарын 13-ны өдрийн 79 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1989 оны 2 сарын 23-ны өдрийн 74 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/

-Гэрч Ц.Цгийн “ Би  Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогийн уурхайн даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Цагаан-Овоогийн хорих анги гэж байхад нөхөр нь даргаар очиход Ц нь хамт очиж байсан. Дараа нь Б.Ц нь Дундговь аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт 1985 оноос 1989 оны хооронд ажиллаж байсан. Бгийн Цд тухайн үеийн хүмүүс хөдөлмөрийн дэвтэр олгохдоо нэрийг дутуу, буруу бичсэн зүйл байх шиг байгаа юм. Ер нь бол бүтэн нэрээр нь дууддаггүй байсан. Цг Цэцэгээ л гэж дууддаг байсан болохоор нэрийг нь буруу бичсэн байх.  Миний мэдэхээр Бгийн Ц л гэж хүн байгаа юм. Тухайн үеийн хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж  нэр нь дутуу бичигдсэн байх, бусдаар бол Ц гэж хүн байгаа юм. Бид найз нөхөд байсан. Тэгэхдээ Цг Цэцэгээ гэж дууддаг байсан. Намайг Цээгий гэж дууддаг байсан. Бид найз нөхөд байсан. Цд Цэцэгээ нэртэй эгч, дүү байгаагүй. Бгийн Цэцэгээ  гэж бичигдсэн дэвтэр нь өөрт нь байгаа болохоор дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн гэж бодож байна.  Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 13-р хуудас/

-Гэрч Д.Б-ийн “ Б.Ц нь нөхрийн хамт Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо бригадын хорих анги гэж байхад очиж байсан. Дараа нь Дундговь аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт 1985 оноос 1989 оны хооронд ажиллаж байсан.  Бгийн Ц гэж хүнийг тухайн үеийн хүмүүс хөдөлмөрийн дэвтэр олгохдоо нэрийг дутуу, буруу бичсэн зүйл байх шиг байгаа юм. Ер нь бол бүтэн нэрээр нь дууддаггүй байсан. Цг, Цэцэгээ л гэж дууддаг байсан болохоор нэрийг нь буруу бичсэн байх.  Миний мэдэхээр Бгийн Ц л гэж хүн байгаа юм. Тухайн үеийн хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж  нэр нь дутуу бичигдсэн байх, бусдаар бол Ц гэж хүн байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй”  гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас /

-Гэрч  Д.Цэ-гийн “ Цагаан-Овоогийн хорих анги гэж байхад нөхөр нь даргаар очиход Бгийн  Ц нь хамт очиж байсан. Дараа нь Б.Ц нь Дундговь аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт 1985 оноос 1989 оны хооронд ажиллаж байсан. Нөхөр нь Цагаан-Овоогийн уурхайд ажилладаг байхад Цэцэгээ буюу Ц нь очдог байсан. Бид олон жил нөхөрлөж эгч дүүс  болсон  хүмүүс байгаа юм. Бгийн Цд тухайн үеийн хүмүүс хөдөлмөрийн дэвтэр олгохдоо нэрийг дутуу, буруу бичсэн зүйл байх шиг байгаа юм. Ер нь бол бүтэн нэрээр нь дууддаггүй байсан. Цг, Цэцэгээ л гэж дууддаг байсан болохоор нэрийг нь буруу бичсэн байх.  Миний мэдэхээр Бгийн Ц гэж хүн байгаа юм. Б гэж хөгжим дардаг хүн Говьсүмбэр аймагт амьдардаг байсан.  Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас /   зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Ц нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар М ван овогт Бгийн Ц /ЗЮ / нь Бгийн Цэ-ийн 153495 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У