Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00086                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д  аймгийн С сумын -р баг, Онги гэх газар   оршин суух, Т овогт Дын О /ЗЛ/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00080/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 30 гаруй жил ажилласан. Үүнээс 1987 оны 10 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сар дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  Социализмын зам нэгдлийн Чанар нөөцийн цехийн  ажилчнаар, 1992 оны 5 сараас Сайхан-Овоо сумын  Социализмын  нэгдэлд  малчнаар мөн тус сумын  Оргил хувьцаат  компанид  1994 оноос  1996 он хүртэл Галт чандмань хоршоонд малчнаар  ажиллаж байсан. Үүнээс 1987 оны 10 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сарыг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  Социализмын зам нэгдлийн Чанар нөөцийн цехийн  ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь 1987 оны 10 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сар дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  Социализмын зам нэгдлийн Чанар нөөцийн цехийн  ажилчнаар ажиллаж байсан талаарх баримт Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2020 оны 1 сарын 20-ны өдрийн 66 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн  2020 оны 1 сарын 20-ны өдрийн 71 дугаартай “Сайхан-Овоо сумын 1-р багийн иргэн Д овогтой О /ЗЛ69121507/-ийн 1986 оны хөдөлмөрийн дэвтэр нь засвартай тул 1987.1.1-1992.5.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай   талаарх ” тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

             -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Сайхан-Овоо сумын  Социализмын зам  нэгдэл нь  1959 оны 10 сарын 28-нд байгуулагдаж 1991 оны 4 сарын 28-нд улсын шинэчилсэн  бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1992 оны 2 сарын 18-нд “Оргил ” ХК болж өөрчлөгдөн  1994 оны 6 сарын 13-нд “Оргил ” ББХКомпани болж бүтгэгдсэн байна. Тус компани нь 1996 оны 4 сарын 22-нд “Галтчандмань” хоршоо болон өөрчлөгдөж  2006 оны 12 сарын 22-нд татан буугдсан   талаарх ” тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

            -Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Социализмын зам ” нэгдлийн даргын  1987 оны 10 сарын 3-ны өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/

            -Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлээс Дын Од олгосон 209745 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 11-12 хуудас/

-Д.Огийн 1987-1990 онуудын цалингийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 13-16 хуудас/

-Гэрч Т.На-гийн  “Д.О нь 1987 онд 10-р ангиа төгсч Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд чанарын цехийн ажилчинаар ажилд ороод 1993 он хүртэл ажиллаж байсан.  1993 онд нэгдэл тарснаас хойш Сайхан-Овоо сумандаа мал маллаж байгаа Д.О нь 1987 оны 10 сараас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн чанарын цехийн ажилтнаар ажиллаж байсан. Нэгдэл хувчлагдсанаас хойш Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд насаараа мал маллаж байгаа. Анх 1987 оны 10 сараас хувьчлал тарах хүртэл нэгдэлд мал маллаж байсан.  Хувьчлал тарснаас хойш Сайхан-Овоо сумандаа мал маллаж байгаа. 1993 оноос хойш хувиараа аж ахуй эрхлэж мал маллаж байгаа малчин хүн. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1985 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байгаад хувьчлал тарснаас хойш хувийн мал аж ахуй эрхэлж байсан. Бид нэг нэгдэлд ажиллаж байсан нэг нутаг усны хүмүүс учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 22-р хуудас/

-Гэрч Ж.Ши-гийн  “  Д.О нь 1987 оны 6 сард 10-р ангиа төгсч  1987 оны 10 сараас Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд чанарын цехийн ажилчинаар ажилд ороод 1993 он хүртэл ажиллаж байсан. 1993 онд нэгдэл тарснаас хойш Сайхан-Овоо сумандаа мал маллаж байгаа. Д.О нь 1987 оны 10 сараас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн чанарын цехийн ажилтнаар ажиллаж байсан. Нэгдэл хувчлагдсанаас хойш Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд насаараа мал маллаж байгаа. Анх 1987 оны 10 сараас хувьчлал тарах хүртэл нэгдэлд мал маллаж байсан   Хувьчлал тарснаас хойш Сайхан-Овоо сумандаа мал маллаж байгаа. 1993 оноос хойш хувиараа аж ахуй эрхлэж мал маллаж байгаа малчин хүн. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1984 оноос 2002 он хүртэл ажилласан. Бид нэг нэгдэлд   ажиллаж байсан нэг нутаг усны хүмүүс учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас /

-Гэрч С.Өл-гийн “Д овогтой О нь Сайхан-Овоо суманд намайг амьдарч байхад 1987 оны 6 сард 10-р ангиа төгсч ирээд 1987 оны 10 сараас Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн чанарын цехийн ажилчинаар ажилд орж байсан. Тэгээд нэгдэлд 1993 он хүртэл ажилтнаар ажиллаж байсан.  1993 онд нэгдэл тарснаас хойш Сайхан-Овоо сумандаа мал маллаж байгаа. Д.О нь 1987 оны 10 сараас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн чанарын цехийн ажилтнаар ажиллаж байсан. Нэгдэл хувчлагдсанаас хойш Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд насаараа мал маллаж байгаа. Анх 1987 оны 10 сараас хувьчлал тарах хүртэл нэгдэлд мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Сайхан-Овоо сумандаа мал маллаж байгаа. 1993 оноос хойш хувиараа аж ахуй эрхлэж мал маллаж байгаа малчин хүн. Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Нийтийн ахуй Үйлчилгээнд үсчинээр 1988 оноос 1994 он хүртэл ажилласан. Д.О нь манай дүүгийн ангийн хүүхэд учраас нэгдэлд ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Бид нэг суманд ажиллаж байсан нэг нутаг усны хүмүүс учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй   ” /хэргийн 24-р хуудас/  зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.О нь 1987 оны 10 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сар дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  Социализмын зам нэгдлийн Чанар нөөцийн цехийн  ажилчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Дын О /ЗЛ / нь 1987 оны 10 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  Социализмын зам нэгдэлд, 1992 оны 2 сарын 18-ны өдрөөс 1992 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Оргил ХК-нд чанар нөөцийн цехийн  ажилчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У