Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00098                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Г сумын -р баг, Х  гэх газар оршин суух, Б овогт Жын О /ЗБ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00170/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 11 жил ажилласан. Үүнээс 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд хоньчноор ажиллаад хөдөлмөрийн дэвтэр болон цалин тооцох хуудас байгаа боловч  дэвтэр тамга тэмдэггүй бичилт бүдгэрсэн шаардлага хангахгүй байгаа тул  1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл   Дундговь аймгийн Баянжаргалан сумын  Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

-Нэхэмжлэгч Ж.Оын 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын  Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Ж овогтой Отай  холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах   боломжгүй  болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2020 оны 1 сарын 27-ны өдрийн 114 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн татварын хэлтсийн  2020 оны 1 сарын 28-ны өдрийн 08/171 дугаартай “ Тус аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал” нэгдэл нь 1956 оны 2 сарын 22-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны  4 сарын 25-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  1992 оны 11 сарын 4-нд  “Ардын жаргал” хувьцаат компани болон өөрлөгдсөн талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн   2020 оны 1 сарын 28-ны өдрийн 119 дугаартай Говь-Угтаал сумын 1-р багийн иргэн Ж овогтой О /ЗБ65072209/-ын 1980, 1990 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичвэртэй, тамга тэмдэг зөрчилтэй тул 1981.1.1-1986.1.1, 1991.1.1-1993.1.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас /

            -Жын Оад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1983 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-р хуудас/

            -Жын Оад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1990 оны 9 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-р хуудас/

            -Ж.Оын 1982-1992 онуудын цалингийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 10-25 хуудас/

-Гэрч Г.Жын “Ж.О нь миний 3 дах хүүхэд байгаа юм.  Ж.Оыг  1-р ангид суулгаад ээж нь хөдөө мал дээр гаргасан. Тэрнээс хойш Баянжаргалан сумандаа мал маллаж байсан. Манай охин 1981 онд 16 нас хүрснээсээ хойш нэгдлийн гишүүн болж Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад хонь маллаж байсан. Дундговь аймгийн Баянжаргалан сумын  Ардын жаргал нэгдэлд 1981 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдлийн төллөх малчнаар ажиллаж байсан. Ж.О нь Говь-Угтаал сумын хүү Рэнцэндоржтой  1988 онд  гэр бүл болж гэр бүлээрээ тус нэгдэлдээ мал маллаж байсан. Манай охин сургууль соёлд яваагүй, насаараа мал маллаж байгаа хүн  Дараа нь нэгдэл тарснаас хойш хувиараа мал аж ахуй эрхлэж  мал маллаж байсан гэдгийг нь нэг нутаг усанд мал маллаж байсан учраас охиныхоо талаар  сайн мэдэж байна.  Ж.О  нь 1981 онд насанд хүрснээс хойш  1992 оны 3 сард нэгдэл компани тарах хүртэл  малчнаар ажилласан.  Хувьчлал тарснаас хойш Баянжаргалан  сумандаа мал маллаж амьдарч  байгаа.   Би 1956 онд Ардын жаргал нэгдэл байгуулагдсан цагаас эхлээд   хувьчлал тарах хүртэл Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригад,  Ардын жаргал ХК-д малчин, хувьчлал тарснаас хойш Баянжаргалан сумандаа мал маллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан.  Ж.О нь  бага хүүхэд байхаасаа эхлээд насаараа мал маллаж байгаа хүн байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй  ”  гэх мэдүүлэг /хэргийн 31-р хуудас/

-Гэрч А.У-ийн “Ж.О  нь   1981 оноос хойш Баянжаргалан сумандаа мал маллаж байсан. 1981 онд 16 нас хүрснээсээ хойш нэгдлийн гишүүн болж  Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад хонь маллаж байсан. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1981 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдлийн төллөх малчнаар ажиллаж байсан. Ж.О нь  сургууль сураагүй, багаасаа мал маллаж байгаа хүн  Дараа нь нэгдэл тарснаас хойш хувиараа мал аж ахуй эрхлэж  мал маллаж байсан гэдгийг нь нэг нутаг усанд мал маллаж байсан учраас    сайн мэдэж байна. Ж.О  нь 1981 оноос  хойш  1992 оны 3 сард нэгдэл компани тарах хүртэл  малчнаар ажилласан.  Хувьчлал тарснаас хойш Баянжаргалан  сумандаа мал маллаж амьдарч  байгаа.   Би 1977 онд Ардын жаргал нэгдэлд мал маллаж хувьчлал тарах хүртэл Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригад,  Ардын жаргал ХК-д малчин, хувьчлал тарснаас хойш Баянжаргалан сумандаа мал маллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан.  Ж.О нь  бага хүүхэд байхаасаа эхлээд нэгдэлд мал маллаж, хувьчлалаас хойш хувиараа мал маллаж байгаа хүн байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 32-р хуудас/

-Гэрч Л.Дэ-ийн “ Ж.О нь эцэг эхийн гар дээр багаасаа мал маллаж байсан.   1981 оноос хойш Баянжаргалан сумандаа мал маллаж байсан. 1981 онд 16 нас хүрснээсээ хойш нэгдлийн гишүүн болж  Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад хонь маллаж байсан. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1981 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдлийн төллөх малчнаар ажиллаж байсан. Ж.О нь Говь-Угтаал сумын Рэнцэндоржтой 1988 онд  гэр бүл болж,  гэр бүлээрээ тус нэгдэлдээ мал маллаж байсан. О нь  сургууль соёлд яваагүй, багаасаа мал маллаж байгаа хүн  Дараа нь нэгдэл тарснаас хойш хувиараа мал аж ахуй эрхлэж  мал маллаж байсан гэдгийг нь нэг нутаг усанд мал маллаж байсан учраас    сайн мэдэж байна. Ж.О  нь 1981 оноос  хойш  1992 оны 3 сард нэгдэл компани тарах хүртэл  малчнаар ажилласан.  Хувьчлал тарснаас хойш Баянжаргалан  сумандаа мал маллаж амьдарч  байсан. Сүүлд Говь-Угтаал сум руу шилжиж мал маллаж байгаа. Би 1978 онд илгээлтээр  Ардын жаргал нэгдэлд мал маллаж хувьчлал тарах хүртэл Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригад, Ардын жаргал ХК-д малчин, хувьчлал тарснаас хойш Баянжаргалан сумандаа мал маллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан. Би энэ хугацаанд цэргийн алба хааснаас өөр ажил хийгээгүй.  Ж.О нь  бага хүүхэд байхаасаа эхлээд нэгдэлд мал маллаж, хувьчлалаас хойш хувиараа мал маллаж байгаа хүн байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж.О нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын  Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Жын О /ЗБ / нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 11 сарын 4-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд, 1992 оны 11 сарын 4-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У