Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

  Улсын яллагч Э.*******,

  Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2323001140142 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ОХУ-ын Москва хотод оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* 2-дугаар хэсэг 28Б тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар ИА*******.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Прокуророос шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч  М.******* нь согтуурсан үедээ Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар болон худалдааны төвийн гадна 2023 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед хохирогч А.ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж түүний биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, хамрын нурууны хэсгээр хаван зэрэг хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь:

 Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Прокурорын надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би А.од эмчилгээний зардалд гарсан төлбөрийг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

          - Хохирогч А.ын “...2023 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг өнгөрч байхад миний танил ах эгч болох , , нар нэртэй бааранд байна гэхээр нь би тухайн бааранд очсон. Очоод тухайн хүмүүстэй нийлээд цаг гаран болоод 01 цаг өнгөрч байхад баарнаас гарахаар болоод , , нар түрүүлээд гарсан. Би араас нь гарсан. Намайг гарахад эгчийг нэг залуу доромжилсон гээд ах нэг танихгүй залуутай муудалцаж байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэж байхад тэр танихгүй залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус их гараад эмнэлэг дээр ирсэн. Миний хамар мурийсан, хамрын хянга яс хугарсан байна гэж эмч хэлсэн. Уг гэмтлийг миний биед танихгүй нэг залуу гараараа нэг удаа цохиж учруулсан. Би болон танихгүй залуу нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надтай хамт , , нар явж байсан. Уг залуу нь 180 см орчим өндөртэй, тод өнгийн фудволка өмссөн байсан /ногоон өнгөтэй/ би яг сайн санахгүй байна. Би тэр залууг цохиж зодоогүй. Уг асуудал нь Завхан аймгийн Улиастай сумын баг баарны үүдний ойролцоо 2023 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01-02 цагийн үед болсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 8-р дугаар хуудас/,

            - Гэрч А.ийн “...2023 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 00-01 цагийн үед би эхнэр болон найз нарын хамт баар орсон. Бааранд той уулзсан. Уулзаад бид нар жаахан сууж байгаад гарахад баарны үүдэнд нэлээн олон залуучууд зогсож байсан. Тухайн залуучууд дунд байсан ногоон, цагаан өнгө орсон фудволктой залуу манай эхнэрийг үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн залуутай маргаж байх үед манай эхнэр боль гээд намайг холдуулсан. Тэгээд удаагүй энхэр бид 2 эргээд алхах хооронд ыг тухайн ногоон, цагаан өнгө орсон фудволктой залуу нүүрэн тус газар нь цохичихсон. Тэгээд бид нар эмнэлэг явсан. Уг асуудал болох үед , , бид 4 болон танихгүй залуу байсан. Бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ын хамар мурийсан, хамраас нь цус их гарсан. Тухайн гэмтлийг баарны гадаа зогсож байсан ногоон, цагаан өнгийн фудволктой танихгүй залуу, ын нүүр тус газар гараараа цохиж учруулсан. нь тухайн үед хэн нэгэнтэй хүнтэй маргаж, муудсан асуудал байхгүй. Тухайн танихгүй залууг цохиж зодсон зүйл болоогүй. Уг асуудал Завхан аймгийн Улиастай сумын баг баарны үүдний ойролцоо 2023 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01-02 цагийн үед болсон.” гэх мэдүүлэг / хх-н 10 -р хуудас/,

- Гэрч Т.гийн “...2023 оны 08 сарын 03-ны шөнө 00-01 цагийн үед би нөхөр болон найз хоёрын хамт баар орсон. Бааранд той уулзсан. Уулзаад бид нар жаахан сууж байгаад баарнаас гарахад баарны үүдэнд нэлээн олон залуучууд зогсож байсан. Тухайн залуучууд дунд байсан ногоон, цагаан өнгө орсон фудволктой залуу намайг үгээр доромжлоод байсан. Тэгсэн манай нөхөр тухайн залуутай маргахаар нь би нөхрөө аваад холдуулах гээд аваад явах үед ыг тухайн ногоон, цагаан өнгө орсон фудволктой залуу нүүр тус газар нь цохичихсон байсан. Тэгээд бид нар эмнэлэг явсан. Тухайн залууг ямар залуу болохыг мэдэх зүйл байхгүй байна. Уг асуудал болох үед , , бид 4 болон танихгүй залуус байсан. Бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ын хамар мурийсан, хамраас нь цус их гарсан. Тухайн гэмтлийг баарны гадна зогсож байсан ногоон, цагаан өнгийн фудволктой танихгүй залуу ын нүүр тус газар гараараа цохиж учруулсан. нь тухайн үед хэн нэгэнтэй хүнтэй маргаж, муудсан асуудал байхгүй. Тухайн танихгүй залууг цохиж зодсон зүйл болоогүй. Уг асуудал Завхан аймгийн Улиастай сумын баг баарны үүдний ойролцоо 2023 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01-02 цагийн үед болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- Гэрч Ө.гийн “...Би тухайн өдөр буюу *******ийн хамт руу орж бааранд жаахан суусан юм. Тэгээд 00 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч ирэхэд үүдэн дээр нэг ахтай муудалцаад байж байхаар нь болиултал дахиад нэг ахтай маргалдсан. Тэгсэн чинь тэр ах гийн нүүр хавьд нь гараараа хальт цохих шиг болсон /би сайн анзаараагүй/ барьцалдсан чинь хажууд байсан банди салгах гээд ортол тэр бандийг цохичихсон. Тэгээд нөгөө ах гийн цохисон бандийн хамрыг нь хугалсан байна тэгшлүүлье гэсэн чинь алга болчихсон. Тэгсэн чинь нөгөө ах хамраа хуга цохиулдаг бандийг эмнэлэг авч явна гээд үлдсэн, би гэр рүүгээ харьсан.” гэх мэдүүлэг/ хх-ийн 14-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.гийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 000000285 дугаартай “...А.ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, хамрын нурууны хэсгээр хаван гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 -р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч М.*******ийн холбогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч М.*******т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...хүнд зодуулж, хамар хэсэгтээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч эмнэлгийн байгууллагын оношоор хамрын нээлттэй хагалгаанд орох шаардлагатай болсон. Зодсон иргэн хохирлыг барагдуулсан тул гомдолгүй болсон.” гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 55-р хуудас/

Мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэлгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

     Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан  зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хууль заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ДОРЖБАЛ