Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

   Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн

 Улсын яллагч: С.Эрдэнэтуяа, 

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Доржготов

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8  дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000380008 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай А.39 А/12 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-ны 4-24-А заалтад хөдөлмөрийн нөхцөл солих заалт байхад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох”-ын тулд 2019 оны 6 дугаар сард иргэн *******гаас 1.650.000 төгрөгийг бэлнээр,

Улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд буюу *******г 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оруулж Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай А.39 А/12 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-ны 4-24-А заалтад хөдөлмөрийн нөхцөл солих заалт байхад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон" улмаар түүний хугацааг сунгасны хариуд тус тус 2019 оны 12 сард 2.000.000  төгрөгийг бэлнээр, 2020 оны 04 сард 1.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 4.650.000 төгрөгийг хахуульд авсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оруулж групп тогтоолгож өгөхийн тулд эрүүл, шаардлага огт хангахгүй иргэн *******гаас 2021 оны 04 сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 04 сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг *******гийн ХААН банкны 5242020333 дансаар дамжуулан өөрийн ХААН банкны******* дугаарын дансаар шилжүүлэн авч *******, ******* нараас нийт 6,650,000 төгрөгийн хахууль авсан,

2. Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр дангаараа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт өөртөө давуу байдал бий болгож буюу өөрийгөө группэд оруулахын тулд Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч *******ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч буюу 2019 оны 06 сард 1.650.000 төгрөг бэлнээр, 2019 оны 12 сард 2.000.000 сая төгрөгийг бэлнээр, 2020 оны 04 сард 1.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 4.650.000 төгрөгийг хахуульд өгсөн,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт бусдад давуу байдал бий болгож буюу иргэн *******г группэд оруулахын тулд Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч *******ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5242020333 дансаар *******ын ХААН банкны******* дугаарын дансаар 2.000.000 төгрөг, нийт 6,650,000 төгрөгийг өгч хахууль өгсөн,

3. Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******тай бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 15, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч *******ад өөртөө давуу байдал бий болгож буюу группэд орохын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг *******гийн ХААН банкны 5242020333 дансаар шилжүүлэн өгч хахууль өгсөн  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...Би Баянхонгор аймгийн хот тохижилт орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт зам талбай үйлчлэгчийн ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, бичиг үсэг мэдэхгүй. Өөрийн хуулийн мэдлэггүйгээс болж энэ хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. ******* над руу байнга залгадаг. Залгасан дугаар нь байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй. Би мэдүүлэг өгч ярьж чадахгүй байна. Асуултад хариулж болно гэв.

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... Би *******ад өөрийн группийн мөнгөнөөс, бас группэд орохоос өмнө өөрийн хүүхдийн хадгаламж барьцаалан зээл авч нийт 4,650,000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр ******* надаас хахуульд авсан энэ мөнгийг төлөх ёстой байх, харин өөрийн зарцуулсан бусад төлбөр болох 4,486,333 төгрөгийг аль болох боломжоор төлж улсыг хохиролгүй болгоно. ******* нь над руу өнөөдрийг хүртэл хааяа утсаар залгаад байгаа, би утсыг нь авахгүй байгаа. Сураг дуулахад тэрээр намайг гадуур хүмүүст ярихдаа “...өөрөө л группэд оруулаад өгөөч гээд мөнгө төгрөгөө сайн дураар өгсөн..." гэж ярьж байна гэсэн. Уг нь ******* нь намайг “группэд оруулаад өгье” гэж надаас мөнгө нэхэж авсан, би энэ группэд орж болдог талаар мэддэггүй байхад л “одоо мөнгө олоод өг, дахиад өг” гэж байнга нэхсээр байгаад өмнө хэлсэн мөнгийг надаас авсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 189-191/,

 

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би өөрийн ажлын хариуцлага алдаж баримт материал бүрэн нягтлаагүй групп тогтоосон учир өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Иймд Жагдагмаагаас авч зарцуулсан мөнгийг төлөхөө илэрхийлж байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...*******г группт оруулсан нь үндэслэлтэй гэж бодож байна. П.Жагдагмаад тухайн үед карт нь байсан, энэ хүн ганц нурууны заалтаас гадна өөр олон өвчин хавсарсан байсан байх одоо санахгүй байна. ХААН банкны******* дугаартай данс нь миний харилцах данс, энэ дансыг надаас өөр хүн эзэмшихгүй. Би *******тай уулзаж байгаагүй, энэ хүнээс мөнгө төгрөг авъя гээд уулзаж учирч байгаагүй, мөнгө авч байгаагүй. Харин 2021 оны 03 дугаар сарын сүүлээр билүү, 4 дүгээр сарын эхээр билүү өөрийн нэг зээл төлөх гээд сандраад мөнгөний эрэлд гарсан. Хүмүүсээс мөнгө байна уу гэж асуусан, тэр үед Жагдагмаа руу ярьж “мөнгө байна уу, мөнгөний хэрэг байна, 3,000,000 төгрөг зээлээд өгөөч" гэхэд одоо мөнгө алга хүнээс асуугаад өгье гэж хэлээд чимээгүй байж байгаад 1,000,000 төгрөг л оллоо гээд над руу буцаж ярихаар нь би дансаараа 1000000 төгрөгийг авсан. Дараа нь дахин 1,000,000 төгрөг авсан, яг хэзээ авсан гэдгээ одоо санахгүй байна. Гэхдээ энэ мөнгийг Уртнасангаас өгч байна гэдгийг мэдээгүй, надад цуг ажилладаг хүүхнээс авч өглөө л гээд өгсөн. 2023 оны 1 дүгээр сарын 10-ны орчимд 1,000,000  төгрөгийг бэлнээр *******гийн хамаатан Ууганбаяр гэж залуугаар дамжуулж өгсөн. Үүний өмнө 2022 оны 12 дугаар сард ******* нь нүүрс авах хэрэгтэй байна гэхээр нь 300,000 төгрөгийг нүүрс худалдаж байгаа хүнийх нь данс руу шилжүүлсэн. Би *******гаас 2019 онд тогтоол дээр дурдагдсан мөнгийг авч байснаа үнэхээр санахгүй байна. Би *******г 2019 онд группт орсон, сунгагдсан гэдгийг одоо санахгүй байна. 2020, 2021 онуудад ковид өвчний учраас цахимаар иргэнийг ирүүлэлгүй сунгадаг байсан. 2019 онд ******* нь хурлаар ороод л группт орсон байх гэж бодож байна. Комиссын гишүүд хүн нь ороод ирэхээр картыг нь шалгаад групп тогтоох үндэслэлтэй байна гэхээр нарийн бичиг рүү карт материалыг нь өгч, программ дээр шивж оруулаад дараа нь акт хэвлэгдээд эмч нар гарын үсэг зурсны дараа хамгийн сүүлд комиссын дарга бид хоёр гарын үсэг зурдаг. Үүний дээр эмч нар санаандгүй, хайнгаар гарын үсэг зурах ямар ч боломж байхгүй. Над руу комиссын эмч нар их дайрсан, чамаас болоод бид нар дуудагдаад шалгагдаад байна гэж комиссын эмч нар ярьсан. Би Уртнасан руу "бусад эмч нар над руу дайраад байна, мөнгө төгрөгийг чинь өгье” гэж хэлсэн, түүнээс биш би өргөдлөө авчихвал мөнгөө өгье” гэх зэргээр огт яриагүй... гэх мэдүүлэг /2 хх-ийн 172-175, 225/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би өмнө хохирогчоор болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр ярьсан учир нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ******* нь 2022 оны 12 сарын эхээр 300.000 төгрөгийг манай дүү Жавзансүрэнгийн хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. ******* нь чиний өөрийн чинь данс шилжүүлж болохгүй, өөр хүний данс өг гэхээр нь би дүүгийнхээ дансыг авч өгсөн. 2023 оны 1 сарын эхээр байх манай хадам ээжийн дүүгийн хүүхэд Алтантөгсийн Ууганбаярт 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн байна лээ. Жагдагмаа эгч надад “Цэрэннадмид гээд эмч группт орох хүн байна уу, найдвартай орох хүн байвал олоод өгөөч” гээд байна гэж надад анх 2021 оны 03 сарын дундуур хэлсэн. Тэгэхээр нь би нээх тоохгүй байсан чинь Жагдагмаа эгч 4 дүгээр сард нь “дахин дахин утсаар залгаад яриад байна, найдвартай хүн олоод өг гээд байна, нэг хүн 1 сая төгрөг өгөхөд болно” гээд байна гэхээр нь би гэр бүлийн 2 хүн орж болдог юм уу гэхэд ******* эгч дараа нь надад болдог гэж байна гэж хэлсэн. Бодвол Цэрэннадмидаас асуусан байх. Мөн 2021 оны 04 сарын эхээр ******* нь миний 95440055 гэсэн дугаар луу 9944-тэй мобикомын арын орон тоо нь ижил, бас юнителийн сүүлийн дөрвөн орон нь ижил тоотод дугаараас залгаад мөнгөө хийгээдхээч, яг найдвартай оруулаад өгнө, яаралтай мөнгөний хэрэг байна аа гэхээр нь би тэр мөнгийг өгсөн, мөн Жагдагмаа эгч рүү ч гэсэн байнга залгадаг байсан юм билээ. Надад энэ талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 х-ийн 202- 204/

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудит, мониторингийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/840 дугаартай албан бичиг, түүний хавсралттай танилцаж ******* нь 2019 оны 10 сараас 2021 оны 11 сарыг дуустал хугацаанд Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас нийт 9.136.333 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр авсныг мэдлээ. Тиймээс буруутай этгээдээс нийгмийн даатгалын тэтгэврийн санд буцааж дээрх 9.136.333 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 156/,

 

Гэрч М.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би ийн Жагдагмаа гэдэг хүнийг танихгүй байна. Хавтаст хэргээс *******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт, мөн түүний иргэний үнэмлэхийн лавлагааг харлаа. Би энэ хүнийг үзэж оношилж байгаагүй юм байна. Мөн энэ хүн комиссын хурлаар орж байгаагүй. Хэрэв орж байсан бол би санах ёстой. Тэгэхэд огт харж байгаагүй хүн байна. Харин *******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актад би гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Группийн нэгдүгээр хурал гэж болдог. Энэ хурлаар эхлээд манай эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч эмч Тунгалаг, ер нь тасгийн эрхлэгч нар тухайн нэгдүгээр хурлаар орж хүмүүсээ үзэж оношилдог. Тухайн хурлаар группт орох хүмүүсийг биеэр үзэж, өвчний карттай тулгадаг. Үүний дараа тухайн хүнийг тийм заалтаар группт оруулах саналыг карт болон жижиг бланк дээр бичээд хоёрдугаар хурал буюу манай комисст ирүүлдэг. Үүний дараа бид өвчний тухайн өвчтөний картыг хөтөлж бичсэн хариуцсан эмчийг дуудаж асууж тодруулна. Мөн группт орох хүнээ хурлаараа оруулж үзэж шалгаад шийддэг. Тэгэхээр ******* нь манай комиссын хурлаар ороогүй, би үзэж байгаагүй хүн байна. Ковид өвчин дэлхий дахинд гарч эхэлснээс хойш буюу 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд группт орох хүмүүсээ цахимаар оруулж, хурлаа цахимаар хийдэг байсан. Би энэ хүний актад гарын үсэг зурсан байна. 2020 оноос хойш буюу цахимаар хуралддаг болсноос хойш магадлагч Улаанбаатар хотод докторантурт сурч байна гээд дараа нь ХӨСҮТ-д ковидын судалгааны ажил хийж байгаа гээд ирдэггүй байсан. Тэгээд бүх программыг комиссын нарийн бичгийн дарга хот руу Цэрэннадмид руу явуулж, Цэрэннадмид түүнийг нь магадлаад актаа бичиж явуулахаар нь би гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Ер нь комиссын нарийн бичгийн дарга Цогзолмаа нь группт орсон хүмүүсийн актыг бөөнөөр нь барьж орж ирээд гарын үсэг зуруулдаг байсан. Би тэр болгоныг нь хянаж чадалгүй л энэ хүний актад гарын үсэг зурж группт оруулсан байна. Мөн сунгалтыг ч гэсэн хүнээ үзэхгүй, актад нь гарын үсгээ зурж сунгуулдаг байсан. Ингэхдээ тухайн хүн нь өрх, сумын хүн сумын эмнэлгээрээ орж баталгаажаад ирэхээр нь шалгаад л актад гарын үсгээ зурж сунгадаг байсан. Тэгэхээр комиссын нарийн бичгийн даргын бөөнөөр авч орж ирдэг актууд дунд л *******гийн акт орж ирээд зурагдаад байсан байх л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98-100/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... *******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт, мөн түүний иргэний үнэмлэхийн лавлагааг харахад би энэ хүнийг танихгүй юм байна. Миний санаж байгаагаар энэ хүн комиссын хурлаар орж байгаагүй юм байна. Харин сая харуулсан акт дээрх гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. ******* нь анх 2019 оны 09 дүгээр сард группт орж байсан талаар та хэллээ.  үед магадлагч эмч ******* нь Улаанбаатар хотод докторт сурч байсан. Мөн үргэлжлүүлээд сүүлийн 2 жил ковид өвчин гээд магадлагч эмч хотоос ажлаа хийдэг байсан. Магадлах комиссын программ нь Цэрэннадмидад байдаг гээд бид нар хурлаар орсон хүмүүсийн картуудыг нарийн бичгийн дарга Цогзолмаагаар Улаанбаатар хот руу явуулж, Цэрэннадмид группт орсон хүмүүсийн актыг бичээд буцааж бөөнөөр нь ирүүлэхэд комиссын гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулдаг байсан. Ер нь он болон сарын эцэс боллоо хүмүүс нь яаруулаад байна гэх зэрэг шалтгаан хэлж хүмүүсийн актыг бөөнөөр нь бариад ороод ирэх тохиолдол зөндөө байсан. Тэр болгон хүмүүсийн өвчний карттай нь тулж нягтлалгүй миний хувьд гарын үсгээ зураад явуулчихдаг байсан. Сүүлийн 2 жил ковидтой холбоотойгоор групп сунгаж байгаа хүмүүсийг дандаа картыг нь харж байгаад л сунгадаг, комиссын хуралд оруулдаггүй байсан. Харин шинээр орох хүмүүсийг хурлаар оруулж үзэж, нягталдаг байсан. Би хурал дээр мэс засал, гэмтэл, чих, хамар хоолой, хавдрыг шалгах үүрэгтэй. Тэгэхээр би энэ мэдрэлийн оношийг шалгахгүй. Үүнийг мэдрэлийн эмч Эрдэнэчимэг үзэж шалгасан гэсэн үг. Ер нь комисс олонхын саналаар группт оруулах эсэхийг шийддэг байсан. Ийм тохиолдол ганц нэг удаа гарч байсан. Түүнээс үндэслэлгүй хүнийг группт оруулаад дээрээс нь 4 удаа үндэслэлгүйгээр сунгаад явах боломжгүй. Тэгэхээр энэ хүний тухайд магадлагч эмч маань комиссын бид нарыг хуураад, акт бичиж гарын үсэг зуруулсан байна. Группт орох хүн маань эхлээд эмчилгээг чанарын комисс буюу 1 дүгээр хурлаар ордог. Энэ хуралд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэс засал, гэмтлийн 1 эмч, дотрын 1 эмч, мэдрэлийн 1 эмч гэсэн нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ хурлаар орж танилцагдаад группт орох бол манай комисст материал нь ирдэг. Тэгэхээр таны асуугаад байгаа ******* нь 1 дүгээр хурлыг алгасаад манай комисст ирж гарын үсэг зурагдсан болж таараад байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 102- 104/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны зургаар энэ хүнийг өмнө нь харж байгаагүй юм байна. ******* нь магадлах комиссын хурлаар орж байсан эсэхийг одоо санахгүй байна. Ер нь бол хурлаар орж байсан гоц гойд өвчтэй хүмүүсээ дараа нь бол санаад байдаг юм. Олон хүн хурлаар ордог учраас тэр болгоныг хүн болгоныг нэр болон царайгаар нь санахгүй. Нарийн бичгийн дарга нь хурлын бэлтгэл ажлыг хангах, эмч нарын гаргасан шийдвэр болох акт, бичгийг аймгийн Хөдөлмөр халамжийн болон Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэх, өвчний картуудыг буцаагаад эмнэлгийн кабинет руу нь тарааж өгдөг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байсан. Комиссын нарийн бичгийн даргын чиг үүргийг тодорхойлж өгсөн албан ёсны батлагдсан баримт бичиг, тодорхойлолт байхгүй. Би энэ хүнийг группт хэзээ, яаж орсныг мэдэхгүй байна. Ер нь комиссын хуралд өвчний карт, группт орох хүмүүс нь өөрсдөө ирж ордог. Зарим хүндэтгэн үзэх шалтгаан болох хүн өөрөө ирэх боломжгүй, хүнд өвчтэй зэрэг шалтгаанаар хүмүүс хуралд ирж оролцохгүй тохиолдол гардаг. Энэ үед комиссын эмч нар тухайн хүнийг ирэх боломжгүйг нотолсон бусад баримтыг нь шалгаад хурлаар асуудлыг шийддэг байсан. Комиссын хуралдааны үеэр эмч нар группт орох хүмүүсийн өвчний картад бичилт хийгээд надад өгдөг. Би тэр карт оношийг нь харж байгаад Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг бичиж хэвлээд эмч нарт өгдөг. Тухайн комиссын хурлын явцад л эмч нар гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Ковидын үед магадлагч эмч Цэрэннадмид хотод байсан. Би тэр үед хурлаар орсон хүмүүсийн нэрийг, өвчний картын зургийг нь дарж фейсбүүк чатаар магадлагч эмч рүү явуулдаг байсан. Үүний дараа магадлагч эмчээс хөдөлмөрийн чадвар хувь, хугацааг баталгаажуулаад тогтоосон актууд хувь хүнээр дугтуйгаар ирдэг байсан. Би түүнийг нь авч комиссын гишүүдээр гарын үсэг зурж баталгаажуулаад Нийгмийн даатгал болон халамжийн хэлтэст хүргүүлдэг байсан. Магадлагч эмч докторт сурч байгаад дараа нь ХӨСҮТ-д бас ажилласан. Учир нь би хотоос магадлагч эмчийн явуулсан актыг өөрийн группт орох, хугацааг сунгахаар явуулсан хүмүүсийн нэрстэй тулгадаггүй байсан... Магадлагч эмчийн явуулсан актыг эмч нар луу аваачиж өгдөг. Эмч нар хүнээ хянаад л гарын үсгээ зураад өгдөг... гэх мэдүүлэг/1 хх-ийн 106-108р/,

“Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлагч эмч нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч нарын хамтарсан шинжээчдийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн

******* овогт ийн Жагдагмаа нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны "Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай" А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-ны 4-24-А заалтаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоосон 2019 оны 09 сарын 12-ний өдрийн 0265718 дугаартай хурлын шийдвэр үндэслэлгүй байна.

Иргэн ******* овогтой ийн Жагдагмаа РД нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар ердийн өвчний 4-24-1 заалтаар 6 сараар тогтоолгосон, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 6 сараар сунгасан, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс-2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 сараар дахин сунгасан. 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар 12-ны өдөр хүртэл 1 жилээр нийт 4 удаагийн актаар хөдөлмөрийн чадвар алдалт сунгасан байна. Эдгээр шийдвэрүүд нь 4-24-А заалтын шалгуур үзүүлэлтийг хангах боломжгүй байна. /Тухайн иргэн нь эмчлүүлэгчийн картгүй/. Шинжээчид бүрдүүлж өгсөн баримтад 2019 оны 9 сараас 2021 оны 12 сар хүртэлх 2, 3 жилийн хугацаанд бүсэлхий ууцны сүлжээний эмгэг өвчин сэдэрсэн эсэх, энэ өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлсэн, эмчид хандсан, эмийн болон эмийн бус эмчилгээг хийлгэж байсан эсэх нь тодорхойгүй байна.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Эмчилгээ хяналтын комиссын хурлаар орсон шийдвэргүй байхад мөн аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор шийдвэрлэж акт гарсан байна.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны "Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай" А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-ны 4-24-А заалт нь хөдөлмөрийн нөхцөл солих заалт байхад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон байна. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 4.1 "Даатгуулагч (иргэн) нь ердийн өвчин болон ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90-180 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлэх бөгөөд эмчилгээний үр дүн, өвчний явц, үе шат, хүндрэлийн талаарх баталгаажсан оношилгоо, шинжилгээний үр дүнд үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлүүлнэ" заалтын дагуу иргэн *******д групп тогтоох боломжгүй гэж үзэж байна.... гэх дүгнэлт /1 хх-ийн 138-140/,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/480 дугаартай ..нийгмийн даатгалын хэлтсээс тахир дутуугийн тэтгэвэр авч байсан.. овогтой Жагдагмаа / / ЭХМК-ын шийдвэр 2019.09.12-ны өдөр №0265718, 2020.04.03-ны өдөр № 0352648, 2020.09.24-ний өдөр № 0395668, 2020.12.12.24-ний өдөр № 0398806 ,  нийт олгосон тэтгэврийн хэмжээ 9.136.333 төгрөг.. гэх  тооцооны хүснэгт /1 хх-ийн 142-145/,

.Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/309 дугаартай ... овогтой Жагдагмаа //-ийн 2019-2021 онуудын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт болон хуралд оролцсон бүртгэлийг баталгаажуулан хүргүүллээ...албан бичиг, хавсралт /1 хх-ийн 148-159/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 01/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт / 1хх-ийн 30-32, 149-160/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 71 тоот тушаал /1 хх-ийн 35-36/, шүүгдэгч *******гийн депозит дансны хуулгууд /1 хх-ийн 39-42, 3 хх-ийн 123-131/, шүүгдэгч *******гийн депозит дансны хуулгууд /1 хх-ийн 47-52, 241-250/,  2 хх-ийн 7-108, 117-122/, шүүгдэгч *******ын албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 164-176/, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 203-211, 2 хх-ийн 215-217/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 212/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 214-217/, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 219-229/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 230/,шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 234/, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 233-234/, ХААН банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 238-239/, шүүгдэгч *******ын депозит дансны хуулгууд /3 хх-ийн 109-111, 115/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 157-166, 179-186, 197-199/ Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2008 оны 11 сарын 03-ны өдрийн 71 дугаартай “ажилд томилох тухай” тушаал /1 хх-ийн 160-161/,Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Б/31 дугаартай тушаал /1 хх-ийн 162-163/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай А.39 А/12 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-ны 4-24-А заалтад хөдөлмөрийн нөхцөл солих заалт байхад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох”-ын тулд 2019 оны 6 дугаар сард иргэн *******гаас 1.650.000 төгрөгийг бэлнээр,

Улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд буюу *******г 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оруулж Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай А.39 А/12 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-ны 4-24-А заалтад хөдөлмөрийн нөхцөл солих заалт байхад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон" улмаар түүний хугацааг сунгасны хариуд тус тус 2019 оны 12 сард 2.000.000 сая төгрөгийг бэлнээр, 2020 оны 04 сард 1.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 4.650.000 төгрөгийг хахуульд авсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оруулж групп тогтоолгож өгөхийн тулд эрүүл, шаардлага огт хангахгүй иргэн *******гаас 2021 оны 04 сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 04 сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг *******гийн Хаан банкны 5242020333 дансаар дамжуулан өөрийн Хаан банкны******* дугаарын дансаар шилжүүлэн авч *******, ******* нараас нийт 6,650,000 төгрөгийн хахууль авсан,

2. Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр дангаараа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт өөртөө давуу байдал бий болгож буюу өөрийгөө группэд оруулахын тулд Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч *******ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч буюу 2019 оны 06 сард 1.650.000 төгрөг бэлнээр, 2019 оны 12 сард 2.000.000 сая төгрөгийг бэлнээр, 2020 оны 04 сард 1.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 4.650.000 төгрөгийг хахуульд өгсөн,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт бусдад давуу байдал бий болгож буюу иргэн *******г группэд оруулахын тулд Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч *******ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5242020333 дансаар *******ын хаан банкны******* дугаарын дансаар 2.000.000 төгрөг, нийт 6,650,000 төгрөгийг өгч хахууль өгсөн,

3.Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******тай бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 15, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч *******ад өөртөө давуу байдал бий болгож буюу группэд орохын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг *******гийн ХААН банкны 5242020333 дансаар шилжүүлэн өгч хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн *******ын мэдүүлэг /2хх-ийн 172-175/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /2 хх-ийн 188-191/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг / 2 хх-ийн 202-204/, хохирогч байгууллагын төлөөлөгч *******ын мэдүүлэг/ 2 хх-ийн 156/, гэр М.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 98-100/, гэрч *******ын мэдүүлэг /1 хх-ийн 102-104/, гэрч *******гийн мэдүүлэг /1 хх-ийн 106-108/, гэрч С.Уртнасангийн мэдүүлэг / 1 хх-ийн 110-112/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлагч эмч нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч нарын хамтарсан шинжээчдийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт /1 хх-ийн 138-140/, зэрэг  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд Хахууль авах гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт ..нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдад дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол ”Хахууль авах” гэмт хэрэгт тооцоохоор заасан.

 

Харин хахууль авах гэмт хэрэг нь төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг ба гэм буруутай этгээд хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл, хахууль авснаар эсхүл хээл хахууль шаардсанаар бүрэн төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болох талаар эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголт болно.

 

Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн байхын тулд хуул бус давуу талыг өөрөө олж авах болон бусдад бий болгох гэсэн шунахай сэдэл зорилго агуулж шууд хахууль өгөхийг шаардсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцно.

 

            Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “ нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд” -ийг гэж,  мөн хуулийн 4.1-т “энэ хуулийн үйлчлэлд авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна ” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу төрийн тусгай албан хаагч буюу нийтийн албан тушаалтан хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ” Хахууль авах ” гэмт хэргийн субъект мөн байна.

            Дээрх гэмт хэргийг “Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн байхын тулд” гэх объектив талын шинж нь нийтийн албан тушаалтан хууль тогтоомж, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатай огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ойлголт юм.

 

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн хуулийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг" гэж хуульчилсан байна.

 Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийн сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг юм.

  Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухайн хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж,

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална" гэж тус тус заасан бөгөөд Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн /а/, "нийтийн алан тушаалтан" гэж оролцогч улсын үндэсний хууль тогтоомжид тодорхойлсны дагуу болон тухайн оролцог улсын холбогдох салбарт хэрэглэж байгаа эрх зүйн зохицуулалтын дагуу нийтийн албаны чиг үүрэг, төрийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг аливаа хүнийг гэж тодорхойлсон байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж тус тус заасан тул яллагдагч . . . нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

 Хэргийн үйлд баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь ашиг сонжоо олох гэсэн өөрийн явцуу ашиг сонирхлын улмаас албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй өөртөө болон бусдад давуу байдал олгох хүсэл зоригийг илэрхийлэн бусдаас  / 6650000/ мөнгө өгөхийг шаардсан үйлдэл нь нотлогдож  байх тул  “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан “  гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 Хахууль өгөх гэмт хэрэг нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол хүсэл шуналын нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл хээл хахууль өгөгч нь өөрийн хүссэн зүйлийг хийхэд эрх мэдэл хүрэлцэхгүй, түүнд шударгаар хүрэх боломжгүй гэдгээ мэдэж байгаа атлаа түүнд хялбар аргаар хүрэхийг тулд эрх мэдэл бүхий албан тушаалтанд хээл хахууль өгснөөр  тухай албан тушаалтан түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ уг үйлдэл нь гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийгөө группэд оруулахын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор магадлагч эмч *******ад 6650000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл хахууль өгөх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******г группэд оруулж өгнө гэж амлан 4650000 төгрөг, шүүгдэгч ******* группэд оруулж өгнө гэж амлан *******гаар дамжуулан 2000000 төгрөг авсан үйлдэл,

Шүүгдэгч ******* нь *******гаар дамжуулан группэд оруулахаар 2000000 төгрөгийг шүүгдэгч ******* өгсөн үйлдэл,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ад өөрийгөө группэд оруулахаар 4650000 төгрөгийг өгсөн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т ... .Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно..заасан  бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар нь нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул тэдгээрийг үргэлжилсэн гэмт хэрэгт тооцох  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн 5 удаагийн хахууль өгөх гэмт хэргийн хувьд эхний 3 удаагийн үйлдэл нь дангаараа буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, сүүлийн 2 удаагийн үйлдэл нь шүүгдэгч *******д давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй бүлэглэж үйлдсэн буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан... хахууль өгөх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх нөхцөлд бүлэглэн үйлдсэнийг гэмт хэргийн шинж болгон заагаагүй байх тул шүүгдэгч *******, ******* нарыг үйлдлээрээ санаатай нэгдсэн бусдад эд зүйл өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ... зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэв.

   Түүнчлэн шүүгдэгч ******* нь *******д тахир дутуугийн группэд оруулж өгөх талаар саныг тавьж, улмаар хахууль өгөх мөнгийг зуучлан *******ад өгсөн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, зохион байгуулсан шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т... .Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ... гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т... .Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ... гэж тус тус хуульчилсан байх  тул гэмт хэргийг зохион байгуулсан, мөн хамжигч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж хуульчилжээ.

 Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэж, шүүгдэгч *******, ******* нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар тус тус маргаагүй болно.

 

2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт орж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байна.

 Шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд үргэлжилсэн бөгөөд тэдэнд прокуророос 2022 оны 12 дугаар  сарын 30-ны өдөр ял сонсгож шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч  *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч *******  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 30 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол  /2-р хх-ийн 242-243/ хэрэгт авагдсан болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

 Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгө, орлогыг ....гэмт хэрэг үйлдсэн хүн,.....хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна....гэж, мөн  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

 

Шүүхээс тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6,650,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т ...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно... гэж заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааны явцад завсарлага авч, шүүгдэгч ******* нь 6650000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гаас 9136353 төгрөгийг төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн ба шүүгдэгч *******гаас 9136353  төгрөгийг гаргуулж, тэтгэврийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн1-т....Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ...гэж,  44.2.-т...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө,...гэж, 44.3-т ...харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ...гэж, 44.4-т...төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна... гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн Нарбад ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн № 09 дугаар тушаалыг ...2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эмнэлгийн ЭМТҮ-ний чанар аюулгүй байдлыг хариуцсан их эмчээр ажиллуулсугай...гаргаж өгсөн боловч уг тушаал, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт олгосон баримт буюу тушаал,  баримтын нотариатчаар гэрчлүүлээгүй, мөн өөрийн байгууллагын архивын “ хуулбар үнэн “ гэсэн тэмдэг дарж баталгаажуулаагүй тул шүүх уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Балжиннямаас гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирлыг нөхөн төлүүлэхээр  завсарлага авсны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч өмгөөлөгчөөс хохирлын нөхөн төлсөн талаар шүүгдэгч *******ын мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргах өгөхдөө шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулаагүй шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй баримтыг / зээлийн худалдах худалдан авах гэрээ болон *******ын банкны дансны хуулгыг/шинээр гаргаж өгснийг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримт гэж үзэж шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгсөн болно.

 Шүүгдэгч *******, *******гийн өмгөөлөгч Г.Доржготовын шүүхийн хэлэлцүүлэгт... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялаас чөлөөлж өгнө үү.... гэсэн,

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Балжиннямын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм бурууд маргахгүй, түүний асрамжид бага насны хүүхэд байдаг зэргийг харгалзан торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй болно.

            Учир нь шүүгдэгч ******* нь өөрт ноогдох хөдлөх болон үл хөлдөх хөрөнгөгүй, шүүхээс оногдуулах торгох ялыг ямар хөрөнгөөр яаж төлөх талаар холбогдох баримт , хүсэлтийг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй,

мөн шүүгдэгч *******, ******* нар  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар , шүүгдэгч *******гийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй болно.

 

            Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэгдсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчимд тулгуурласан болно. 

       Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байсан... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал буюу шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг холбогдсон, Баянхонгор аймгийн Хот тохижилт орон нутгийн өмчид үйлдвэрийн газар зам талбайн үйлчлэгч ажилтай, бага насны хүүхэдтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7 дугаар гудамжны 14 тоотод оршин суудаг,

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наранмандал интерпрайзес” ХХК-ийн уурхайд үйлчлэгч ажилтай, бага насны хүүхэдтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 296 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг буюу шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал ар гэрийн байдал тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж шүүгдэгч  *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч *******г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар  тус тус шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,

 - 1.4 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал/ өмнө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан, иргэдийг зохиомлоор хөгжлийн бэрхшээлтэй болгож, хуурамч онош тогтоож хөдөлмөрийн чадвараа алдсан болгож, сар болгон халамж авах нөхцөлийг бүрдүүлж магадлал үйлдэж шүүгдэгч *******, ******* нараас 5 удаагийн үйлдлээр 6650000 төгрөг авсан/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч П******** эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7 дугаар гудамжны 14 тоотод бүртгэлтэй боловч 9-7-3Б/1005/ тоот хашаанаас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр ажил хөдөлмөр эрхэлдэг Баянхонгор сумын нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор,

шүүгдэгч *******гийн  эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 296 дугаар гудамжны 13 тоотод хашаанаас  эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутаг дэвсгэрт гэсэн чиглэлээр зорчихоор тус тус даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар шүүгдэгч ******* асрамжид байдаг 2******* өдөр төрсөн ****** асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,  түүний эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн,

Шүүгдэгч *******ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн  тус тус тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан

 

Шүүгдэгч ******* овогт ийн ************, нарыг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8  дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 7-7-14 тоот бүртгэлтэй боловч 9-7-3Б/1005/ тоот хашаанд оршин суудаг/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг Баянхонгор сумын нутаг дэвсгэр  гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж,

шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа / Баянхонгор сумын ******* тоот хашаа/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ************ан нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн,

шүүгдэгч *******ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн  тус тус тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч *******ын асрамжид байдаг 2012 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Ж.Билгүүн-Эрхтэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад даалгасугай.

 

 8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 9.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 9,136,353 төгрөгийг гаргуулж, тэтгэврийн даатгалын санд олгосугай.

 

9. Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

11. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

 12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА