Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 18 өдөр                                    Дугаар 139/ШШ2020/00129                                                       Дундговь аймаг

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  би, Т.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч  Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нарт холбогдох хууль бус эзэмшлээс 153300000 төгрөгийн эд хөрөнгө чөлөөлүүлэх, малын хороо, бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нарын Т.Бт холбогдуулан гаргасан  талийгаач Хийн өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ирүүлсэн зохигчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад:                    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б миний нөхөр болох Х овогтой Этэй 2007 онд гэр бүл болсон ба охин Э.Х 2008 онд, хүү Т.Б 2017 онд тус төрсөн юм. Манай нөхөр Х.Э нь 2016 оны 8 сарын 2-ны өдөр нас барж улмаар мнний бие өрх толгойлон үлдсэн. Бид гэр бүл болсноос хойш өнөөг хүртэл хүний дайтай амьдрахын тулд хамтран зүтгэсний хүчинд өнөөдрийн амьдралыг бий болгосон юм. Миний нөхөр Х.Э нь үнэхээр ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй, нутгийн олонтой эвтэй хүнлэг хүн байсныг нутгийн ард түмэн бүгд мэднэ. Манай нөхрөөс үлдсэн өв хөрөнгийг нөхрийг маань нас барснаас хойш хуулийн дагуу эхний ээлжинд өвлөх эхнэр миний бие болон үр хүүхдүүд нь байхад дур мэдэн нөхрийн эгч нар болох Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э   нар болон хамаатнууд нь хууль бусаар хуваан өмчилж эхэлсэн. Миний бие эхэн үедээ уй гашууд автсан байсан ба нөхрөө нас барсны дараа буян үйлдэх 49 хоногт нь хэл ам хийх хэцүү байсан тул  юу ч хэлээгүй өнгөрөөсөн. Тухайлбал: 2016 оны 8 сард нөхөр маань нас бараад 49 хоног өнгөрч буян үйлдэхээр лам залж ирээд байх үед хүртэл эгч нар нь манайд хүрч ирэн бурхан тахил, бусад эд зүйлсийг хурдан гаргаж ир хэмээн элдэв үг хэлээр доромжлон өв хөрөнгөнүүдээс минь зүй  бусаар хувааж авч явсан. Мөн 2016 оны 10, 11 сард миний бие жирэмсэн, эрүүл мэндийн байдлаас Улаанбаатар хот явж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар амаржаад иртэл манай малнаас нийт 12 тооны том жижиг адууг надад болон манай гэрийнхэнд хэлж мэдэгдэлгүйгээр  маллаж байсан малчиныхаас дур мэдэн авч явж   зарж үрсэн сураг сонссон юм. Одоогийн байдлаар 1000 гаруй толгой мал, хөөрөг, эд эдлэл зэрэг өв хөрөнгийг хууль ёсны өвлөгч болох биднийг дээрэлхэн, дураар авч явсан.

Мөн манай малын хороо бууцыг хүртэл талийгч нөхрийн эгч нар орон нутгийн засаг захиргааны байгууллагад танил талаараа хандан хууль бусаар эзэмшихээр санаархаж байгаа юм.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх ’’гэж заасны дагуу миний бие болон манай хүү, охин 2 хууль ёсны өвлөгч болох ба мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж зааснаар бид хуулийн дагуу өвийг хүлээн авсан гэж үзэх буюу бидний хамт амьдарч байсныг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу багийн Засаг даргын хөтөлж байсан хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрээр нотлогдох юм.

Хууль ёсны өвлөгч болох бидний өв хөрөнгөнөөс нөхрийн эгч нарын дур мэдэн авч явсан эд хөрөнгө, малыг үнэлгээ хийлгэсний үндсэн дээр нийт нзхэмжлэлийн үнийн дүн 153.300.000 тегрөг байна. Иймд биднийг хамт амьдарч байхад байсан хөрөнгүүдээс эгч нарынх нь авч явсан хөрөнгүүдийг гаргуулж авах хүсэлтэй байна. Эгч нар нь болох хариуцагч нар нь эдгээр эд хөрөнгүүдийг бөөндөө байхдаа авч яваад хуваасан бөгөөд хэн хэн нь ямар эд зүйл авсан нь тодорхойгүй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Хууль ёсны өвлөгч болох бидний өв хөрөнгөнөөс нөхрийн эгч нарын дур мэдэн авч явсан.  100.100.000 төгрөгний үнэ бүхий 1000 толгой бог мал, 8100.000 төгрөгний үнэ бүхий 12 тоо толгой адуу, нийт 31.100.000 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг хөөрөг, нийт 3.000.000 төгрөгний үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аяга,  1 ширхэг мөнгөн эмээл үнэ 10.000.000 төгрөг,  1 ширхэг мөнгөн хазаар үнэ 1.000.000 төгрөгийн эд хөрөнгүүдийг тус тус Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, эдгээр эд хөрөнгүүдийн нийт үнэ болох 153.300.000 төгрөгийг төлүүлэх,

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол  хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.” мөн  тус хуулийн  92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. ” хэмээн тус тус зааснаар эзэмших эрхийн гэрчилгээгүй Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт байрлах Зүүн ихэрийн бууц, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутгийн заагт байрлах Мааньтын бууц зэрэг малын хорооны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү   гэжээ.

Хариуцагч Х.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Х.Э миний бие Т.Бын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Б нь миний талийгаач дүү Х.Этэй 2007  онд гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн билээ. Б нь Дэлгэрцогт сумын сургуульд багшаар ажиллаж харин талийгаач дүү маань аав ээжийн хамт мал маллаж сумын төв хөдөө гэр хоёрын хооронд ирэн очин амьдардаг байсан. Бидний аав Х болон ээж Бадамханд нар нь 1992 онд өмч хувьчлалаас хойш хөдөө мал маллаж 5 хүүхдээ өсгөж хүмүүжүүлж, сургууль соёлд сургасан юм. Б нь эгч дүү бид 4-өөс нийт 153 300 000 төгрөгний мал, эд хөрөнгө нэхэмжилсэнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэхэмжилж байгаа мал, эд хөрөнгө нь үнэхээр дан ганц Б болон талийгаач дүү Э нар хоёулхнаа хөдөлмөрлөж өөрийн хөдөлмөрөөр цуглуулсан эд хөрөнгө байсан бол бид хэд аль нь ч юу ч авахгүй байсан юм. Гэтэл Бын нэхэмжлээд байгаа эд хөрөнгө талийгаач аав ээж, болон бид нар, гэр бүлийн хүмүүс, үр хүүхдүүдийн бүх хөрөнгөөр бий болсон мал эд хөрөнгө билээ.

Бын шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл, нэхэмжлэлийг үззэд “ энэ хүн миний талийгаач дүүтэй гэр бүл болох зорилгоор биш хөрөнгө авах зорилгоор гэр бүл болжээ” гэж үзэхэд хүргэж байна. Э  маань хивс угааж байгаад нас барсан, харин ээж маань ч Бын буруутай үйлдлийн улмаас малын хойноос яваад нас барсан юм. Энэ нь Т.Бын хайхрамжгүй байдлаас болж бидэнд нөхөж баршгүй гарз хохирол учирч байсан тул бид өвөг дээдсийн болон эцэг эхийнхээ хэдэн хүүхдийнхээ төлөө насаараа бий болгосон эд хөрөнгийг энэ хүн дангаараа эзэмших ёстой гэж дайрч байгаа нь зохисгүй юм.

Биднийг бүх эд хөрөнгийг нь булааж дээрэмдээд аваад явсан гэж нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл бид тухайн үед хоорондоо ярьж ээжийн үлдээсэн зарим зүйлийг авч өгөлцсөн байдаг юм. Харин дараах  мал,  эд хөрөнгө нь Бт үлдсэн юм.  Блокон хашаа 4 тал, угсармал байшин 2ш, 5 ханатай гэр, Кантар маркын машин КС-Р05018-саntег 66-23 ДУА, Пекаб маркын машин land mark 2.4 MT4WD 3593 ДУА,  25 тонны даацын том машин DAEWOO RВ58D167-67 ДУА, амжиргаа цагаан /бичиг баримтгүй /, 8 тооны адуу, 30-аад тооны үхэр, бог мал 1100 тоо толгой, 4 ханатай / жижиг илүү гэр/, бор хошууны бууц өвөлжөө /гэрчилгээтэй/, Сүүдэртийн хаваржаа /гэрчилгээтэй/, Баруун ихэрийн бууц / байшинтай  өвөлжөө /гэрчилгээтэй/, мотоцикль, шавар            зуурагч машин, эртний герман нүдний дуран, өвөг эцгийн авдар 2 ширхэг,  аптан нуухтай шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг,  үндсэн хул 1 ширхэг, Профокс машин /9,саяд үнэлж зарсан/ дээрх Бт өгсөн энэ эд хөрөнгүүд нь Бын цаашдын амьдралд хангалттай хүрэлцэх мал эд хөрөнгө байна. Энэ мал эд хөрөнгөө зөв зохицуулж цаашдаа нэмж шуналгүйгээр байгаа хөрөнгөө зөв зарцуулаад аав ээж, өвөг дээдсийн буяныг даагаад сайн сайхан амьдраасай элдэв янзаар шүүхэд нэхэмжлэл гаргахаа больчихоосой гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Э нь  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Бидний аав Ц.Х, ээж Л.Бадамханд нар нь Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э гэсэн 5 хүүхэдтэй бөгөөд 1990 оноос хойш Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт амьдарч мал маллаж эхэлсэн. Тухайн үед ээжийн эцэг, эхээс бидний 5 хүүхдийг төрөхөд тодорхой тооны үхэр, аавын дүү Ц.Даариймаад мөн тодорхой тооны үхэр, адуу, мөн Х.Эийн танил Мөнх-Очир гэх хүнээс 50 хурга, мотоциклоо зарж Цогт-Овоо сумын иргэнээс 9 тэмээ, аавын Увс аймаг руу явсан ажлын хөлсөнд хорин хурга гэх мэтчилэн малаа цуглуулж эхэлсэн. Үүнээс гадна аав маань өөрийн өмчлөлийн самсомол, 69 машинаар хот хооронд хүн, ачаа тээвэрлэж олсон мөнгө, өөрийн хадгаламжинд байсан хуримтлал, бидний нэр дээр хадгалагдаж байсан хуримтлал, аавын эцэг, эхээс өвлөгдөж ирсэн гартааман хөөрөг, дунд гарын 3 мөнгөн аяга зэргээ худалдаж мал болон мал маллах багаж зэвсэгүүдийг авч байсан. Ингэж өнөөдрийн өв хөрөнгүүдийг бүрдүүлсэн юм. Бид болон бидний нөхөр, хүүхдүүд өнгөрсөн хугацаанд монгол ахуй, зан заншил ёсоор сургуульд сурах, ажиллахын хажуугаар хөдөө гарч ээж, аавынхаа ажилд байнга тусалдаг байсан бөгөөд нутгийн ард иргэд гэрчилнэ. 2011 оны өвөл аавыг Улаанбаатар хотод эмнэлэгт эмчлүүлж байх үед хөдөө талийгаач дүү Х.Э ээжийг маань асарч байсан. Тухайн үед ээж маань нас дээр гарч бага зэрэг зөнөж эхэлж байсан юм. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр Т.Б нь дүүд уурлан аймаг явчихаад дүү маань хойноос нь аймаг руу явж, хоёр хоног ээжийг маань хараа хяналтгүй орхиж явсны улмаас ээж маань малынхаа хойноос гарч, төөрөөд осгож харамсалтайгаар нас барсан юм. 2011 онд талийгаач дүү Х.Э аймгийн залуу аварга малчин болж байсан. Талийгаач дүү Х.Э аавын малыг өөрийн нэр дээр тоолуулж шагнал авсан ба ааваас зөвшөөрөл авалгүй малыг нь өөрийн нэр дээр тоолуулсанд аав маань тухайн үед ихэд бухимдаж, тэд хоорондоо муудалцаж байсан удаатай. Үүнээс хойш 2014 оны намар аав маань өвчний учир нас барсан юм. Тухайн үед ээжийг өнгөрснөөс хойш аавтай минь хамт хэн нэгэн амьдарч байгаагүй бөгөөд аав маань Улаанбаатар хотод болон аймаг, сумын төвд бидний гэрээр дамжин амьдарсаар эмнэлэгт хэвтэж гараад их гэртээ ирж өөд болсон. 2014 ондоо бид Иргэний хуулийн 528.2-т заасны дагуу өөрсдийн эцэг, эхийн өв хөрөнгийг тодорхой хэмжээгээр бүртгэж, эзэмдэн авсан бөгөөд дүү талийгаач Х.Э ерөнхийд нь хариуцаж, гал голомтоо сахин үлдсэн. Бид эцэг, эхийнхээ өв хөрөнгийг зарж, үрэн хуваан авах хүсэлгүй байсан бөгөөд өв хөрөнгийг нь тэр хэвээр нь нутаг орондоо үлдээж, малыг нь арвижуулан маллахыг хүссэн. Талийгаач дүү Х.Э маань ч бидэнтэй нэг санаатай байсан бөгөөд эцэг, эхийн үлдээсэн өв хөрөнгийг бүгдийг өөрийн өмчлөлд авсан гэж бодож байгаагүй, малчдын цалин мөнгөний тооцоог малын ашиг шимээс нь гаргадаг байсан. Тиймдээ ч тухайн үед бидэнд идэшний мах, сүү, цагаан идээг явуулж байсан. Гэтэл 2016 онд талийгаач дүү Х.Э маань сумын төв дахь гэртээ эхнэр Т.Б, охин Э.Хынхаа хамт байж байгаад хашаандаа гэрийн дэвсгэр, дрожийг цахилгаан насосоор угааж байхдаа тогонд цохиулан нас барсан. Дүүг маань гэрийнхээ гадна амь нас нь аюултай нөхцөл байдалд байхад бэр Т.Б тусламж үзүүлээгүй, мэдээгүй гэсэн тайлбарыг өгдөг. Тухайн үед дүүгийнхээ сэжигтэй байдлаар амь насаа зуурдаар алдсанд бид маш ихээр харамсаж байсан билээ. Т.Б нь тухайн үед бие давхар 3 сартай байсан учраас бид хуулийн байгууллагаар шалгуулаагүй болно. Ингээд бидний эцэг, эхийн гал голомт болох их гэрт эцэг өвгөдөөс дамжин ирсэн эдлэл үлдсэн юм. Бид талийгаач дүү Х.Эийн ажил явдал дуусаад 49 хоног дээр гэр бүлээрээ цугларан эцэг, эхийнхээ гал голомт болох их гэрт хоног хурааж, Т.Б болон түүний эцэг, эхийн хамт Х.Эгийн гар утсан дээр ярианы бичлэг хийн тодорхой эд хөрөнгүүдийг хэлэлцэн зөвшөөрөлцөж авсан. Гэтэл Т.Б нь бидний эцэг, эхээс өвлөгдөн ирсэн өв хөрөнгүүдийг бүгдийг талийгаач дүү Х.Эийн хөрөнгө байсан, бидний хамтын хүч хөдөлмөрөөр боссон хөрөнгө хэмээн үзэж бидний өв хөрөнгийг одоог хүртэл эзэмшиж байгаагаар үл барам биднээс 153,300,000 төгрөгийг нэхэмжилж, малын хороо бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гарган шүүхэд нэхэмжилсэн. Бид өөрсдийн эцэг, эхийн өв хөрөнгөөс талийгаач дүү Х.Эт ногдох өвлөгдсөн хөрөнгийг Т.Бт үлдээсэн, мөн талийгаач дүү Х.Э, Т.Б нарын амьдран сууснаас хойш өөрсдийн хүчээр бий болгосон эд хөрөнгөөс авах хүсэлгүй бөгөөд авах ч үндэслэлгүй билээ гэжээ.

Хариуцагч Х.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нарт холбогдогдуулан Т.Бын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Б нь бидний талийгаач дүү Х.Этэй 2007 оноос эхлэн гэр бүл болсон юм. Бид өөрсдийн эцэг, эх Ц.Х, Л.Бадамханд нарын хамт 1990 оноос хойш Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд мал, маллаж амьдарч байсан. Бидний эх Л.Бадамханд 2011 оны өвөл зуурдаар, эцэг Ц.Х 2014 оны намар өвчний учир нас барсан бөгөөд Иргэний хуулийн 528.2-т заасны дагуу бид өөрсдийн эцэг, эхийн өв хөрөнгийг өвлөн авсан. 2016 онд талийгаач дүү Х.Эийг нас барахад бид эцэг, эхийнхээ гал голомт болох их гэрт цуглаж нэхэмжлэгч болон түүний эцэг эхийг байлцуулан нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгүүдийг авсан. Бид Т.Б болон дүү талийгаач Х.Э нарын хамтран зүтгэсний хүчинд бий болгосон хөрөнгийг аваагүй, авах ч хүсэлгүй зөвхөн өөрсдийн эцэг эхээс өвлөгдсөн хөрөнгийнхөө тодорхой хэсгийг л авсан. Харин нэхэмжлэгч Т.Б нь биднийг тус хөрөнгүүдийг авах үед өөрөө байгаагүй, хүлээн зөвшөөрөөгүй, намайг үг хэлээр доромжилсон гэх мэтээр худал хэлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгүүдийг болоод үлдсэн бусад хөрөнгүүдийг бидний эцэг, эхээс өвлөгдсөн хөрөнгө болохыг мэдэж байгаа атлаа энэ бүх хөрөнгийг өөрийнхөө нөхрөөс өвлөгдсөн хөрөнгө, миний өмч хэмээн худал, муйхарлан зүтгэж шүүхэд нэхэмжилж байгаад бидний зүгээс гомдолтой байна. Хэрэв эцэг, эхийн маань үлдээсэн өв хөрөнгүүдийг бүгдийг нь өөрийнхөө өмч гэж үзэж байгаа бол ямар замаар бий болгосноо шүүхийн өмнө нотлох үүрэгтэй байтал энэ талаар ямарч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Манай гэр бүлийг Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1990 оноос хойш ажиллаж, амьдарч байсныг нутгийн олон гэрчилнэ. Бид бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд хууль ёсны дагуу өвлөж авсан хөрөнгийнхөө тодорхой хэсгийг л өөрсдийн өмчлөлд авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Бидний аав Ц.Х, ээж Л.Бадамханд нар нь Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э гэсэн 5 хүүхэдтэй бөгөөд 1990 оноос хойш Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт амьдарч мал маллаж эхэлсэн. Тухайн үед ээжийн эцэг, эхээс бидний 5 хүүхдийг төрөхөд тодорхой тооны үхэр, аавын дүү Ц.Даариймаа мөн тодорхой тооны үхэр, адуу, мөн Х.Эийн танил Мөнх-Очир гэх хүнээс 50 хурга, мотоциклоо зарж Цогт-Овоо сумын иргэнээс 9 тэмээ, аавын Увс аймаг руу явсан ажлын хөлсөнд хорин хурга гэх мэтчилэн малаа цуглуулж эхэлсэн. Үүнээс гадна аав маань өөрийн өмчлөлийн Самсомол, 69 машинаар хот хооронд хүн, ачаа тээвэрлэж олсон мөнгө, өөрийн хадгаламжинд байсан хуримтлал, бидний нэр дээр хадгалагдаж байсан хуримтлал, аавын эцэг, эхээс өвлөгдөж ирсэн гартааман хөөрөг, дунд гарын 3 мөнгөн аяга зэргээ худалдаж мал болон мал маллах багаж зэвсэгүүдийг авч байсан. Ингэж өнөөдрийн өв хөрөнгүүдийг бүрдүүлсэн юм. Бид болон бидний нөхөр, хүүхдүүд өнгөрсөн хугацаанд монгол ахуй, зан заншил ёсоор сургуульд сурах, ажиллахын хажуугаар хөдөө гарч ээж, аавынхаа ажилд байнга тусалдаг байсан бөгөөд нутгийн ард иргэд гэрчилнэ. 2011 оны өвөл аавыг Улаанбаатар хотод эмнэлэгт эмчлүүлж байх үед хөдөө талийгаач дүү Х.Э, Т.Б нар ээжийг маань асарч байсан. Тухайн үед ээж маань нас дээр гарч бага зэрэг зөнөж эхэлж байсан юм. Гэтэл Т.Б нь бидэнд мэдэгдэлгүйгээр дүүг маань дагуулан аймаг руу явж, хоёр хоног ээжийг маань хараа хяналтгүй орхиж явсны улмаас ээж маань малынхаа хойноос гарч, төөрөөд осгож харамсалтайгаар нас барсан юм. 2011 онд талийгаач дүү Х.Э аймгийн залуу аварга малчин болж байсан. Талийгаач дүү Х.Э аавын малыг өөрийн нэр дээр тоолуулж шагнал авсан ба ааваас зөвшөөрөл авалгүй малыг нь өөрийн нэр дээр тоолуулсанд аав маань тухайн үед ихэд бухимдаж, тэд хоорондоо муудалцаж байсан удаатай. Үүнээс хойш 2014 оны намар аав маань өвчний учир нас барсан юм. Тухайн үед аавтай нэг гэрт хэн нэгэн амьдарч байгаагүй бөгөөд аав маань Улаанбаатар хотод болон сумын төвд бидний  гэрээр дамжин амьдарсаар өөд болсон.

2014 ондоо бид Иргэний хуулийн 528.2-т заасны дагуу өөрсдийн эцэг, эхийн өв хөрөнгийг тодорхой хэмжээгээр бүртгэж, эзэмдэн авсан бөгөөд дүү талийгаач Х.Э ерөнхийд нь хариуцаж, гал голомтоо сахин үлдсэн. Тухайн үед бид малчин хөлсөлж малаа маллуулдаг байсан. Бид эцэг, эхийнхээ өв хөрөнгийг зарж, үрэн хуваан авах хүсэлгүй байсан бөгөөд өв хөрөнгийг нь тэр хэвээр нь нутаг орондоо үлдээж, малыг нь арвижуулан маллахыг хүссэн. Талийгаач дүү Х.Э маань ч бидэнтэй нэг санаатай байсан бөгөөд эцэг, эхийн үлдээсэн өв хөрөнгийг бүгдийг өөрийн өмчлөлд авсан гэж бодож байгаагүй, малчдын цалин мөнгөний тооцоог бид хамтдаа гаргадаг байсан. Тиймдээ ч тухайн үед бидэнд идэшний мах, сүү, цагаан идээг явуулж байсан.

Гэтэл 2016 онд талийгаач дүү Х.Э маань сумын төв дахь гэртээ эхнэр Т.Б, охин Э.Хынхаа хамт байж байгаад хашаандаа гэрийн дэвсгэр, дрожийг ;ахилгаан насосоор угааж байхдаа тогонд цохиулан нас барсан. Дүүг маань гэрийнхээ гадна амь нас нь аюултай нөхцөл байдалд байхад бэр Т.Б тусламж үзүүлээгүй, мэдээгүй гэсэн тайлбарыг өгдөг. Тухайн үед дүүгийнхээ сэжигтэй байдлаар амь насаа зуурдаар алдсанд бид маш ихээр харамсаж байсан билээ. Т.Б нь тухайн үед бие давхар 3 сартай жирэмсэн байсан учраас бид хуулийн байгууллагаар шалгуулаагүй болно.

Ингээд бидний эцэг, эхийн гал голомт болох их гэрт эцэг өвгөдөөс дамжин ирсэн эдлэл үлдсэн юм. Бид талийгаач дүү Х.Эийн ажил явдал дуусаад 49 хоног дээр гэр бүлээрээ цугларан эцэг, эхийнхээ гал голомт болох их гэрт хоног хурааж, Т.Б болон эцэг, эхийн хамт Х.Эгийн гар утсан дээр ярианы бичлэг хийн тодорхой эд хөрөнгүүдийг хэлэлцэн зөвшөөрөлцөж авсан.

Гэтэл Т.Б нь бидний эцэг, эхээс өвлөгдөн ирсэн өв хөрөнгүүдийг бүгдийг талийгаач дүү Х.Эийн хөрөнгө байсан, бидний хамтын хүч хөдөлмөрөөр боссон хөрөнгө хэмээн үзэж, биднээс 153,300,000 төгрөгийг нэхэмжилж, малын хороо бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гарган шүүхэд нэхэмжилсэн. Бид өөрсдийн эцэг, эхийн өв хөрөнгөөс талийгаач дүү Х.Эт ногдох өвлөгдсөн хөрөнгийг Т.Бт үлдээхэд татгалзах зүйлгүй, мөн талийгаач дүү Э Т.Б нарын өөрсдийн хүчээр бий болгосон эд хөрөнгөөс авах хүсэлгүй бөгөөд авах ч үндэслэлгүй билээ.

Нэхэмжлэгчийн биднийг хууль бусаар авч явсан гэж үзэж буй хөрөнгүүд нь бидний өөрсдийн эцэг, эхээс хуульд заасан журмын дагуу өвлөж авсан өв хөрөнгө бөгөөд бид өөрсдийн өвлөгдөж ирсэн хөрөнгүүдийг авсан төдий юм.

Нэгэнт шүүхэд өвлөгдсөн эд хөрөнгийн талаар маргаан гаргасан тул бид өөрсдийн эцэг талийгаач Ц.Хийн хууль ёсны өвлөгчидөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримт байхгүй байх тул шаардлагыг  хүлээн авахаас татгалзаж байна. Өвлөх эрхийн гэрчилгээ /Иргэний хуулийн 531/ олгогдоогүй байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч Т.Б нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:   Түвшинбаяр овогтой Б миний бие тус шүүхэд 2017 онд хариуцагч X. Э, X. Э, .Х.Э, Х.Э нараас өвлөгдөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх, үнийг гаргуулах, малын хороо бууцны эзэмшил тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч одоог болтол шүүх шийдвэрлээгүй улсын тэмдэгтийн хураамжид 980.000 /Есөн зуун наян мянган/ төгрөгийг зохих ёсоор төлсөн болно. Бага насны 2 хүүхэдтэй. Э.Х нь 2008 оны 1 сарын 16-ны өдөр төрсөн, Э.Б нь 2017 оны 1 сарын 25-ны өдөр төрсөн.

Хариуцагч нар өвлүүлэгч Х.Эийг нас барсны дараа буюу 2016 оны 9 сард 1000 бог мал, 12 тооны адууг авсан бөгөөд эдгээр хөрөнгүүд нь өнөөдрийг хүртэл хууль ёсны өв залгамжпагч болон 2 хүүхэд болон миний өмчлөлд байсан бол жил бүрийн ноолуур, малын үр төл өсөн нэмэгдэх байсан. Гэтэл эдгээр хариуцагч нарын хууль бус үйлдлээс болж миний бие болон хүүхдүүд маань дээрх малын үр шимийг авч чадалгүй хохирч байна. Үндэсний статистикийн хороо, Хөдөө аж ахуйн түүвэр судалгаа 2015 оны нэгдсэн үр дүн гэж 2017 онд гаргасан судалгаагааар малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж нэхэмжилж байна. 2017 онд гаргасан судалгаагаар малынхаа ашиг шимийг нэхэмжилж байна.

Эдгээр нийт үр шим болон үр төлийн үнэ нийт 90174715 /Ерөн сая нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун арван тав / төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: 2019 оны төлийг нэхэмжлээгүй болно гэжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Өвлөгдөх  эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулж авах, үрэгдүүлсэн бол үнийг төлүүлэх, малын ашиг шимийг нэмж гаргуулах шаардлагыг нэмж, хэмжээг ихэсгэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Өвлөгдөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг чөлөөлүүлэх, үнийг гаргуулах, малын хороо бууцны эзэмшил тогтоолгох Т.Бын 2018 оны 6 сарын 27-ны өдөр бичсэн энэхүү нэхэмжлэл нь үнэслэлгүй тооцоолол хийж бодит үнэнд нийцэхгүй байгаа тул тус нэмэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Үүнд: Бид эцэг эхийнхээ хөрөнгийг өвлөх эрхтэй үр хүүхдүүд нь мөн, хороо бууцны эзэмшил тогтоолгох тухайд Т.Б нь хороо бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох гэсэн шаардлага тавьсан бөгөөд одоогийн байдлаар 4  хороо бууцыг өөрийн эзэмшилд болгон хүнд зарж борлуулсан байдаг.  Бог бод малыг хууль бусаар авсан гэж үзэхгүй бидний өмч хувьчлалын үед бидний аав Х 5 хүүхэд, 1 ачынхаа нэр дээр их хувьцаанд өмч авч,  мал болгон 1991 онд тэтгэвэр тогтоолгоод хөдөө мал дээр гарч байсан бөгөөд бид хамтын хүчээр “Зүүн ихэр” хэмээх нэртэй хороо бууц тэр үед шинээр барьж мал сүргээ өсгөж ирсэн билээ. Үүнийг Т.Б мэдэж байсан, тиймдээ ч бидний бага дүүг /Х.Э/ зуурдаар нас барсны дараа 2300 гаран бог малаас 1000 бог малыг өөрөө ярьж тохирч бидэнд цуг тоолж өгсөн. Хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх, үнийг гаргуулах 2 утгатай зүйлийг нэхээд байдаг. Энэ нь ойлгомжгүй мөнгө нэхээд байгаа юмуу, хөрөнгө нэхээд байгаа юмуу тодорхойгүй. Малын ашиг шимийг авч чадахгүй хохироод байгаа юм байна. Төллөх малын тоог хэрхэн гаргаж яаж тооцож байгаа, мөн ашиг шим болон төллөх мал жилдээ нэг ч хорогдол, сувайралгүй 100% төллөж байдаг жишээ амьдрал дээр ховор байх. Мөн биднийг энэ гэр бүлээс тасарсан хамааралгүй мэт авирлан эрсдэлийг тооцолгүй амьдралгүй тооцоо гарган автоматаар дээд хэмжээгээр санасан зоргоороо мөнгө, хөрөнгө нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна гэжээ.

           

Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн  гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж байгаа Т.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нарт холбогдох хэрэгт талууд харилцан тохиролцож  эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд: Нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 1000 толгой бог малын үнэ 100100000 төгрөг, 12 толгой адууны  үнэ болох 8100000 төгрөг нийт 108200000 төгрөгийн нэхэмжлэлээс 98200000 төгрөгийг татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 30000000 төгрөгийн үнэлгээ бүхий шүрэн толгойтой  алтан нуухтай  үстэй сүйжин хөөрөг, 800000 төгрөгийн үнэ бүхий фанда баавгайн зурагтай хөөрөг 1 ширхэг, нэг бүр нь 250000 төгрөгийн үнэ бүхий хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг мөн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт байрлах, Зүүн ихэрийн бууц, Дэлгэрцогт сумын нутгийн заагт байрлах  Мааньтын бууцны  шударга эзэмшигчээр  тогтоолгох тухай, мөн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн  шаардлага болох 90174715 төгрөгөөс бүрэн татгалзаж, хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас  малын үнээс 10000000 төгрөгийг  2020 оны 12 сарын 15-нд төлөхөөр, 300000 төгрөгийн  үнэ бүхий хүрэн  өнгийн  задгай чандмань тамгатай даваа толгойтой  халтар манан хөөрөг, 2000000 төгрөгийн үнэ бүхий үндсэн хултай их гарын мөнгөн аяга 1 ширхэг /шинэ цагийн /,  10000000 төгрөгийн  үнэ бүхий 1 ширхэг мөнгөн эмээл,  1000000 төгрөгийн үнэ бүхий  мөнгөн хазаар 1 ширхэгийг тус тус нэхэмжлэгч Т.Бт 2020 оны 3 сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцож эвлэрлээ. Мөн хариуцагч нар  2018 оны 1 сарын 30-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох талийгч Ц.Хийн  хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б нь  Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс 153300000 төгрөгийн эд хөрөнгө чөлөөлүүлэх, малын хороо, бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, малын үр шим болон үр төлийн үнэ нийт 90174715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар нь Т.Бт холбогдуулан  талийгаач Ц.Хийн өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Б, хариуцагч  Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар нь харилцан тохиролцож  эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн байна.  Үүнд Нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 1000 толгой бог малын үнэ 100100000 төгрөг, 12 толгой адууны  үнэ болох 8100000 төгрөг нийт 108200000 төгрөгийн нэхэмжлэлээс 98200000 төгрөгийг, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 30000000 төгрөгийн үнэлгээ бүхий шүрэн толгойтой алтан нуухтай үстэй сүйжин хөөрөг, 800000 төгрөгийн үнэ бүхий фанда баавгайн зурагтай хөөрөг 1 ширхэг, нэг бүр нь 250000 төгрөгийн үнэ бүхий хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг мөн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт байрлах, Зүүн ихэрийн бууц, Дэлгэрцогт сумын нутгийн заагт байрлах  Мааньтын бууцны  шударга эзэмшигчээр  тогтоолгох тухай, мөн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн  шаардлага болох 90174715 төгрөгөөс бүрэн татгалзаж, хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас  малын үнээс 10000000 төгрөгийг  2020 оны 12 сарын 15-нд төлөхөөр, 300000 төгрөгийн  үнэ бүхий хүрэн  өнгийн  задгай чандмань тамгатай даваа толгойтой  халтар манан хөөрөг, 2000000 төгрөгийн үнэ бүхий  1 ширхэг мөнгөн эмээл, 1000000 төгрөгийн үнэ бүхий  мөнгөн хазаарыг тус тус нэхэмжлэгч Т.Бт 2020 оны 3 сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцон эвлэрч, мөн хариуцагч нар  2018 оны 1 сарын 30-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох талийгч Ц.Хийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзан эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь... нэхэмжлэлээс татгалзах ... эвлэрэх эрхтэй”, 26.3-т зааснаар “хариуцагч нь ... эвлэрэх эрхтэй” байна. Талуудын шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд ...талууд дараахь байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэснээс үзэхэд эвлэрлийн гэрээг гэрээний чөлөөт байдлыг ханган талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

 

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх  тул эвлэрлийн гэрээг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 993150 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 сарын 2-ны өдрийн 139/ШЗ2019/01017 дугаартай захирамжаар 452373 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Хариуцагч нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 1000 /нэг мянга/ толгой бог малын үнэ 100100000 /нэг зуун сая нэг зуун мянга/ төгрөг, 12 /арван хоёр/ толгой адууны  үнэ болох 8100000 /найман сая нэг зуун мянга/ төгрөг нийт 108200000 /нэг зуун найман сая хоёр зуун мянга/  төгрөгийн нэхэмжлэлээс 98200000 /ерэн найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 30000000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий шүрэн толгойтой алтан нуухтай үстэй сүйжин хөөрөг, 800000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий фанда баавгайн зурагтай хөөрөг 1 ширхэг, нэг бүр нь 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, мөн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт байрлах Зүүн ихэрийн бууц, Дэлгэрцогт сумын нутгийн заагт байрлах  Мааньтын бууцны  шударга эзэмшигчээр  тогтоолгох тухай, мөн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн  шаардлага болох 90174715 /ерэн сая нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун арван тав/ төгрөгийн нэхэмжлэлээс бүрэн татгалзаж, хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас  малын үнээс 10000000 /арван сая/ төгрөгийг  2020 оны 12 сарын 15-нд төлөхөөр 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн  үнэ бүхий хүрэн  өнгийн  задгай чандмань тамгатай даваа толгойтой  халтар манан хөөрөг, 2000000 төгрөгийн үнэ бүхий үндсэн хултай их гарын мөнгөн аяга 1 ширхэг /шинэ цагийн / 10000000 төгрөгийн  үнэ бүхий 1 ширхэг мөнгөн эмээл,  1000000 төгрөгийн үнэ бүхий  мөнгөн хазаар 1 ширхэгийг тус тус нэхэмжлэгч Т.Бт 2020 оны 3 сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцон эвлэрч, мөн хариуцагч нар  2018 оны 1 сарын 30-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох талийгч Ц.Хийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн эвлэрлийн гэрээ баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Баас 452373 /дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулан, төсвийн орлогоос 722761,5 /долоон зуун хорин хоёр мянга долоон зуун жаран нэг аравны тав/ төгрөгийг, хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нараас 722761,5 5 /долоон зуун хорин хоёр мянга долоон зуун жаран нэг аравны тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож, төсвийн орлогоос 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг, Т.Баас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү    захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

                ШҮҮГЧ                       Д.У