Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00140                                                      Дундговь аймаг

 

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.У би

Нэхэмжлэгч: У хот Ч  дүүрэг 5-р хороо М ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д  аймгийн С  сумын 8-р баг, тоотод оршин суух, Э /З/-д холбогдох 421456 /дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин  зургаан  / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2019/00056/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мкорпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40885564 тоот  гэрээ байгуулан 94669955 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy 2017 gold ” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.  Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 315118 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 46650 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт  үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59688 төгрөг нийт 421456 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч  Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мкорпорациас ирсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. М корпорацийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг компанид учруулсан өр төлбөр болох 421456 төгрөгийг 2020 оны 4 сарын 1-ний дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Эгийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн  хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мкорпораци ХХК нь Д.Эгаас  421456 /дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин  зургаан  / төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад хариуцагч Д.Э нь Мкорпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 421456 /дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин  зургаан  /  төгрөгийг 2020 оны 4 сарын 1-ний дотор төлнө гэсэн тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 40885564 дугаартай үйлчилгээний гэрээ /хэргийн 4-6  хуудас/-ээр тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13294 төгрөгөөс 6647 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6647 төгрөг,  хариуцагч Д.Эгаас 6647 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч М овогт Дын Э /ЗЮ/ нь 421456 /дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин  зургаан  / төгрөгийг М корпораци ХХК-д  2020 оны 4 сарын 1-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13294 /арван гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгөөс 6647 зургаан мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос зургаан мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөг, хариуцагч Д.Эгаас 6647 /зургаан мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мкорпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

   ШҮҮГЧ                       Д.У