Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00141                                                      Дундговь аймаг

 

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.У би 

Нэхэмжлэгч:У  хот Ч  дүүрэг 5-р хороо Самбуугийн гудамж 47 М корпораци ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д  аймгийн Э  сумын 7-р баг, Далайн 1-14   тоотод оршин суух, Б овогт Гийн Б /ЗП /-д холбогдох 366723 /гурван зуун жаран зургаан мянга долоон зуун хорин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00072/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22780935  гэрээ байгуулан 99970838 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsun Galaxy J3 ” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.  Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 259286 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 47897 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт  үйлчилгээний хэрэглээний  төлбөрт 59540 төгрөг нийт 366723 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г овогтой Б миний бие нь М корпорациас ирсэн албан ёсны нэхэмжлэлтэй танилцлаа. М  корпорацийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг компанид учруулсан өр төлбөр болох 378385 төгрөгийг 2020 оны 4 сарын 15-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хи  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.Бгийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн  хялбаршуулсан журмаар хэргийг  шийдвэрлүүлэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь Г.Бгаас 366723 /гурван зуун жаран зургаан мянга долоон зуун хорин гурван/ төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад хариуцагч Г.Б нь М корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 366723 /гурван зуун жаран зургаан мянга долоон зуун хорин гурван/ төгрөгийг 2020 оны 4 сарын 15-ны дотор төлнө гэсэн тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 22780935 дугаартай үйлчилгээний гэрээ /хэргийн 4,5-р хуудас/-ээр тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11652 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5826 төгрөг, хариуцагч Г.Бгаас 5826 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Б овогт Гийн Б /ЗП / нь 366723 /гурван зуун жаран зургаан мянга долоон зуун хорин гурван/ төгрөгийг М корпораци ХХК-д  2020 оны 4 сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11652 /арван нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгөөс 5826 /таван мянга найман зуун хорин зургаан/ төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5826 /таван мянга найман зуун хорин зургаан/ төгрөг, хариуцагч Г.Бгаас 5826 /таван мянга найман зуун хорин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

   ШҮҮГЧ                       Д.У