Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 28 өдөр                                   Дугаар 139/ШЗ2020/00144                                                      Дундговь аймаг

 

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:У  хот Ч  дүүрэг 5-р хороо Самбуугийн гудамж 47 М корпораци ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д ь аймгийн С  сумын 5-р баг А  6-9  тоотод оршин суух, Б овогт Чы Э /ЗЮ /-д холбогдох 1022423 /нэг хорин хоёр мянга дөрвөн зуун хорин гурван/ төгрөг  гаргуулах тухай 139/2020/00071/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х ,  хариуцагч Ч.Э, нарийн бичгийн дарга Г.Ц  нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41151178 гэрээ байгуулан 94689000 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsun Galaxy А6 /gold/ ” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.  Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 839000 төгрөг, торгуулийн төлбөрт 99000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт  үйлчилгээний хэрэглээний  төлбөрт 84423 төгрөг нийт 1022423 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Э би М корпораци ХХК-иас надад холбогдуулан  гаргасан 1022423 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Би уг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал 94689000 дугаарын дараа төлбөрт  үйлчилгээний хэрэглээний төлбөр  84423 төгрөг нь хэдий хугацааны төлбөр болох талаар тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлд  дурьдсан   торгуулийн 99000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Миний хувьд өндөр настай өвчтэй ээжийгээ  асарч нааш цааш явж эмчлүүлж  улмаар ээж маань таалал төгсч  хүндхэн байдалд орсон.  Би ээжийнхээ тэтгэврийн зээлийг үргэлжлүүлэн  төлж сая л дуусгаж  Мийн  зээлээ анхаарч цэгцлэе гэтэл надтай уг компаниас  огт холбогдолгүй нэхэмжлэл гаргажээ. Надад гэрээний хувийг өгөөгүй болно.  Иймд надад тохиолдсон гачигдалт байдлыг минь харгалзан  төлбөрийн хэмжээ болон хугацааны хувьд харгалзан  үзэхийг хүсч байна. Энэ асуудлыг нэхэмжлэгчтэй эвлэрэн тохиролцвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна   гэжээ.

Хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. 1022423 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг хугацаа тохирч бүрэн барагдуулах саналтай байна.  Би одоо байгаа төлбөрөө 3 хуваагаад одоо 3 сараас эхлээд 6 сар гэхэд бүрэн дуусгасан байна.    Өвчтэй хүн асарч байгаад ийм байдалд хүрсэн Одоо 3 сард би бага төлөлт хийнэ. 6 сард бол миний амралт эхлэнэ. Амралтын мөнгө буугаад 2020 оны 6 сарын 20-ны дотор бүрэн төлөх боломжтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2020 оны 6 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь Ч.Эаас  1022423 /нэг хорин хоёр мянга дөрвөн зуун хорин гурван/ төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч  Ч.Э нь М корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 1022423 /нэг хорин хоёр мянга дөрвөн зуун хорин гурван/  төгрөгийг 2020 оны 6 сарын 20-ны дотор төлнө гэсэн тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 41678334 дугаартай үйлчилгээний гэрээ /хэргийн 3-5  хуудас/, харилцагчийн гүйлгээний баримт /хэргийн 7-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29088 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эаас 29088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 106 дугаар зүйлийн 106.5-д    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Б овогт Чы Э /ЗЮ / нь 1022423 /нэг хорин хоёр мянга дөрвөн зуун хорин гурван/ төгрөгийг М корпораци ХХК-д  2020 оны 6 сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29088 /хорин есөн мянга наян найман / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эаас 29088 /хорин есөн мянга наян найман / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У