Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/583

 

 

 

 

 

 

 

 

   2023          05         17                                    2023/ШЦТ/583     

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Э,

Улсын яллагч: Г.Ч нар оролцсон эрүүгийн 2206033923139 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, эх, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, Б овгийн Н.С

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулан хариу төлбөр огт хийхгүй байх гэмт санаа бодол агуулан хуурамч фейсбүүк хаягаар “зайрмагийн машин зарна” гэж зар нийтлэн зарын дагуу иргэн Т.А нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр холбогдож зайрмагийн машин худалдан авахаар тохирч, Х банкны ..... дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлэн авсан,

3айрмагийн машин зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж фейсбүүк орчинд зар нийтлэн, зарын дагуу хохирогч Ү.П 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр холбогдож Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ Х банкны ..... дугаарын дансанд 650.000 төгрөг шилжүүлснийг авсан,

Н.С нь фейсбүүк цахим хаягт зайрмагийн машин худалдана гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг Майхан овоо 100-1-1 тоотод оршин суух Т.И-гоос 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.429.250 төгрөг шилжүүлэн авсан,

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Зайрмагийн машин худалдаа” гэх фейсбүүк хаягаар “Зайрмагийн машин зарна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Р.О-г Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 32-1-12 тоотод гэртээ байх үед нь хуурч Н.Сын эзэмшлийн Х банкны ...... тоот дансанд 750.000 төгрөг шилжүүлэн авсан,

Цахим хэрэгсэл ашиглан зайрмагийн машин худалдаа” гэсэн фейсбүүк хаягаар Зайрмагийн машин худалдана” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон О.Э зайрмагийн машин худалдан авах гэсэн хэрэгцээ шаардлагыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөр өгч зайрмагийн машинаа баталгаажуулаарай гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, О.Э Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Хан богд хорооллын 3-16 тоот гэрээсээ шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны ..... дугаарын дансаар авч өөртөө захиран зарцуулсан,

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 50 минутын орчим цахим хэрэгсэл ашиглан зайрмагийн машин худалдан борлуулна гэх зарыг Дархан хамгийн том зарын группт нийтлэн хохирогч Ч.М төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн Х банкны ..... дугаарын дансаар 900.000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2206033923139 дугаартай хэргээс:

Хохирогч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх 10-11 дүгээр хуудас/

Х банкны .. дугаарын дансны хуулга/1хх-ийн 12 дугаар хуудас/,

Х банкны 2022 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 29/5755 дугаарын албан бичиг, Х банкны ..... дугаартай дансны хуулга/1хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Хохирогч Ү.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 53 дугаар хуудас/

Хас банкны .. дугаартай дансны хуулга /1хх62 тал/,

Х банкны ...... дугаарын дансны хуулга /1хх67 тал/

хохирогч Т.И-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82 дугаар хуудас/

Х банкны ..... дугаарын дансны хуулга/1хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 144-145 дугаар хуудас/

Х банкны 5016471397 дугаартай дансны хуулга/1хх-ийн 151 дүгээр хуудас/,

Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 178 дугаар хуудас/

Х банкны Шилжүүлгийн мэдээлэл/2хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 124 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.С нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулан хариу төлбөр огт хийхгүй байх гэмт санаа бодол агуулан хуурамч фейсбүүк хаягаар “зайрмагийн машин зарна” гэж зар нийтлэн зарын дагуу иргэн Т.А нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр холбогдож зайрмагийн машин худалдан авахаар тохирч, Х банкны ..... дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлэн авсан,

3айрмагийн машин зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж фейсбүүк орчинд зар нийтлэн, зарын дагуу хохирогч Ү.П 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр холбогдож Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ Х банкны ..... дугаарын дансанд 650.000 төгрөг шилжүүлснийг авсан,

Н.С нь фейсбүүк цахим хаягт зайрмагийн машин худалдана гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг Майхан овоо 100-1-1 тоотод оршин суух Т.И-гоос 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.429.250 төгрөг шилжүүлэн авсан,

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Зайрмагийн машин худалдаа” гэх фейсбүүк хаягаар “Зайрмагийн машин зарна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Р.О-г Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 32-1-12 тоотод гэртээ байх үед нь хуурч Н.С-ын эзэмшлийн Х банкны ...... тоот дансанд 750.000 төгрөг шилжүүлэн авсан,

Цахим хэрэгсэл ашиглан зайрмагийн машин худалдаа” гэсэн фейсбүүк хаягаар Зайрмагийн машин худалдана” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон О.Э зайрмагийн машин худалдан авах гэсэн хэрэгцээ шаардлагыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөр өгч зайрмагийн машинаа баталгаажуулаарай гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, О.Э Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Хан богд хорооллын 3-16 тоот гэрээсээ шилжүүлсэн 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны ..... дугаарын дансаар авч өөртөө захиран зарцуулсан,

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 50 минутын орчим цахим хэрэгсэл ашиглан зайрмагийн машин худалдан борлуулна гэх зарыг Дархан хамгийн том зарын группт нийтлэн хохирогч Ч.М төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн Х банкны ..... дугаарын дансаар 900.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Т.А-ын: ...2022 оны 06 дугаар сарын 26-ний өдөр “azjargal tarbal” нэртэй фейсбүүк хаягаар зар үзэж байгаад “Зарманы машин худалдаа” гэсэн нэртэй хаягаас сүүн зайрмагийн машин зарна гэсэн зарын дагуу холбогдож зүүн зайрмагийн машин 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Тэгээд би тэр хүний 99313903 гэсэн дугаарт утсаар ярьж байсан. Д.Бямбасүрэнгийн Х банкны .. тоот данснаас интернэт банк ашиглан Х банкны ..... Н.С гэх хүний дансанд 600.000 төгрөг шилжүүлсэн...”3айрмагийн машин худалдаа гэсэн 56 найзтай шинээр нээсэн хуурамч хаяг байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Ү.П-гийн:”...2022 оны 6 сарын 3-ны өдөр гэртээ фейсбүүк ухаж байж байтал үл таних зайрмагийн машин зарна гэсэн пэйж хуудас байсан. Тэгэхээр нь 80487875 гэсэн дугаарт залгатал эрэгтэй хүн авсан тэгэхээр нь би зайрмагийн машин байгаа юу гэхэд 2 машин байгаа нэгийг нь хүнд өгчихлөө одоо нэг үлдсэн гэсэн.... тэгээд удалгүй над руу залгаад урьдчилгаа мөнгө шилжүүлчих гэж хэлээд ...... тоот дансыг надад өгсөн тэгэхээр нь би 600.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.И-гийн:”... Би зайрмагийн машин авахаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зайрмагийн машин гэх нэртэй Фейсбүүк хаягаар зайрмагийн машин авахаар чат бичсэн Тэр хүн ямар гэрээ хэлэлцээр хийдэггүй. эхлээд нийт төлбөрийн 50 хувийг нь буюу 1,429,250 төгрөгийг шилжүүлэх ёстой гэж хэлсэн. Би тухайн үед наадам болох гээд яаралтай зайрмагийн машин хэрэгтэй байсан болохоор нийт төлбөрийн 50 хувийг нь буюу 1,429,250 төгрөгийг дүү болох А-н .... тоот Х банкны данснаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 10 цаг 10 минутад ..... тоот Н.С гэх эзэмшигчтэй Х банкны данс рүү шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлээд 07 дугаар сарын 05-ны өдөр надад өгсөн 94834121 гэх Мобикомын дугаар луу нь залгаж ярихад нэг эрэгтэй хүн утас аваад ачаа нь буучихсан байгаа би түгээлтийн ажилтанд яриад хэлье гээд тасалсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Р.О:”... Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 32-1-12 тоотод гэртээ байж байхдаа фейсбүүкээр зайрмагийн машин зарна гэсэн зарын дагуу 94834121 дугаартай утастай, “Зайрмагийн машин худалдаа" гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож үнэ нь 2.500.000 төгрөгийн үнэтэй, захиалгаа баталгаажуулна гэвэл 30 хувь болох 750.000 төгрөгийг нь яг одоо шилжүүл гэсний дагуу би тэр хүнээс зайрмагийн машин авахаар тохиролцон, Х банкны ...... дугаартай данс руу өөрийн Х банк 5016471397 дугаартай данснаасаа “О” 88249221“ гэсэн гүйлгээний утгатай 750.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд би маргааш нь буюу зайрмагийн машин ирэх өдрөө анх холбогдсон 94834121 дугаар луу залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгээд би дахиад 3 хоног ирчих байх гэж харж байгаад ирэхгүй холбогдохгүй байгаа болохоор нь залилуулснаа мэдээд одоо ирж цагдаагийн байгууллагад хандаж байна...750.000 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Э:”... 2022 оны 6 сарын 30-нд шинээр машин ирнэ. Та мөнгөө урьдчилаад өгөх юм бол баталгаажна гэсэн. Тэгээд надад Х банкны ..... тоот данс өгсөн. Түүний дараа би Х банкны ..... тоот дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа тухайн фейсбүүк хэрэглэгчээс хариу бичихээ больсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Х-н:”... хүний үгэнд сайн ордог, элдэв муу аашгүй, ээжийгээ асарч сувилдаг тустай хүүхэд байсан. Хар бол ажил хийчихдэг, мэр мөнгөөрөө ээждээ болон гэртээ хоол цай түлээгээ авчихдаг...би Стай одоо хамт ажиллаж байгаа чулууны үйлдвэрт хамт ажиллаж байсан. Ажлаас гараад хүн залилсан гэмтхэрэг хийснээ саяхан надад хэлсэн. Тэгээд олсон мөнгөөрөө гадуур хоол цай идэж дуусгасан гэсэн. Тэр үед олоо амьдарч байгаа эхнэртэйгээ муудалцаад салсан байсан үед ийм гэмт хэрэг хийсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.М-н:”..,2022 оны 06 дугаар сарын 28-ны Дарханы зарын групп дээр машин зайрмагийн машин зарна гээд зар тавьсан байхаар нь чатаар холбогдож хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа болон хүргэлт байгаа эсэхийг шалгаж асууж тодруулахад одоо бэлэн ачаад явж байна тал мөнгийг нь шилжүүлбэл унаанд тавиад явуулж өгч болно гэж хэлэхээр би тал мөнгийг шилжүүлсэн юм. Х банкны ..... дугаарын дансанд 900.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч Н.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч нарт “урьдчилгаа шимтгэлгүй зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

Иймд шүүгдэгч Н.С-ын бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.С-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С-ыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Н.С-ыг гэм буруутайд тооцсон, гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт хохирол учирсан. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн эхнэр хөгжлийн бэрхшээлтэй, нялх хүүхэдтэй зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийг шинжийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б-с: “...Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Н.С-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүх шүүгдэгч Н.С-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,  шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-аас 4.829.250 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А-д 600.000 төгрөг, хохирогч Ч.П-д 650.000 төгрөг, хохирогч Р.О-д 750.000 төгрөг, хохирогч Т.И-д 1.429.250 төгрөг, хохирогч О.Э-д 500.000 төгрөг, хохирогч Ч.М-д 900.000 төгрөгийг тус тус олгож төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н.С-ыг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  шүүгдэгч Н.С-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.С-ыг шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-аас 4.829.250 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А-д 600.000 төгрөг, хохирогч Ч.П-д 650.000 төгрөг, хохирогч Р.О-д 750.000 төгрөг, хохирогч Т.И-д 1.429.250 төгрөг, хохирогч О.Э-д 500.000 төгрөг, хохирогч Ч.М-д 900.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Н.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН