| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/210 |
| Огноо | 2023-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/210
2023/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Ж.Ү
Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мянган/онлайнаар/
Шүүгдэгч: Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэгээнтэн овогт Ээгийн Бд холбогдох эрүүгийн 2212002570084 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автотехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Гэгээнтэн овогт Ээгийн Б/РД:ИУ............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед 23-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осолд орж зорчиж явсан Д.Зын биед хүндэвтэр гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Э.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“... Тэр үед бид хоёр гал асаагаад машиныхаа хажуугаас холдоогүй. Тэр залуу мэдүүлэг өгөхдөө өмнөх орой нь 10 цагийн үед бид хоёрын машины хажуугаар явахад хүн байхгүй байсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Тэр үед бид хоёр түүдэг асаагаад 2 цаг хүлээж байсан...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Д.Зын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Тухайн үед Э.Бгийн ярьсан шиг зүйл болсон. Үүн дээр нэмээд бид хоёр Улаанбаатар хотоос гараад 17 цагийн үед тухайн компани овоолсон шороог мөргөөд осол аваар гарсан. Тэр хүний ярьснаар бид хоёр тэр үед машинаасаа ерөөсөө холдоогүй. 2-3 метр, 10 метр л холдсон тэр үед түлэх шатаах юм олох гэж явсан. Тэр үед 10 дугаар сарын 23-ны өдөр байсан учраас хүйтэн байсан. Тэндээс холдоогүй. Хажуугаар өнгөрсөн хүн тусалсан. Харин тухайн компаниас хүн ирээгүй. Д гэдэг хүн яагаад ийм мэдүүлэг өгснийг би ойлгоогүй. Миний бие гэмтэл авсан цээж өвчүү хугарсан үүнээсээ болж би хагалгаанд орж өвчүүгээ хадуулсан байдалтай явж байгаа. Тухайн үед эмчилгээний зардал нааш цаашаа явсан зардлаа тооцоолоод Э.Бд өгсөн, тэр үед цаг тухай бүрд миний хохирлыг барагдуулсан байгаа. Одоо надад энэ хүнээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
*Иргэний нэхэмжлэгч Э.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Миний өмнө учирсан хохирол болох нурууны хугарал эмчилгээ хийлгэсэн зардал, наашаа цаашаа явсан тээврийн зардал зэрэг баримтыг сая шүүхэд гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг,
*Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ж.Үгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Тэр өдөр өглөө нь ийм осол гарсныг мэдээгүй, үдээс хойш мэдсэн. Би өглөө нь ажилчдаа аваад таних тэмдгээ тавиад явдаг. Энэ хүмүүсийн мөргөлдсөнийг мэдээгүй. Тэр үед таних тэмдэг байсан. 10 метр яваад таних тэмдэг, анхааруулах тэмдэг, шорооны тэмдэг байсан. Шороон дээр тэмдэг байдаг тухайн үедээ үхэр мөргөөд унагаасан байх гэж би бодож байна. Энэ хэд анзаараагүй явсан уу? нойрмоглож явсан уу? гэдэг л байна. Тэрнээс биш гүүр нээгдээгүй байсан. Энэ хоёр мөргөлдсөний дараа 7 хоногийн дотор нээгдсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь манайх шороог хуссан. Өгийнуур руу салдаг тэмдэг байгаа. Овоолсон шороо нь дээр тэмдэг байхгүй байна гэж энэ хүмүүс бичлэг хийсэн байна лээ. ...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2212002570084 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Зын өгсөн:
“...Би Архангай аймгийн Батцэнгэл суманд очихоор Улаанбаатар хотоос 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагт өөрийн үеэл болох Э.Бгийн хамт Мицубиши Оутландер маркийн 23-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан. 19 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сум гэсэн самбар өнгөрөөд замдаа явж байтал эсрэг урсгалын хөвөө хэсэгт портер маркийн машин гэрлээ асаалттай зогсож байсан тус машины хажуугаар нь машинтай өнгөрөх үед гэнэт зам дээр овоолсон шороо гарч ирээд машинтайгаа мөргөж осолд орсон. Осолд орсон газар ямар нэгэн үүрэн операторын сүлжээ байгаагүй. Портерын жолоочид Э.Бгийн эхнэрийн утасны дугаарыг нь өгч сүлжээтэй газар очихоороо тусламж дуудуулахаар тохирсон. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумаас миний танил Зоригоо гэх хуурай ах Прадо машинтай ирж тус машинд хоног төөрүүлсэн. Өглөө 11 цагийн үед Өлзийт сумын эмч цагдаа нар ирсэн. Эмнэлгийн тусламж авсны дараа 13 цагийн үед шар өнгийн ковш ирж тус шороог хусаж арилгасан. Тэр үед цэнхэр өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу ирж ковшийн жолоочийг удирдан зохион байгуулаад байсан. 14 цагийн үед Улаанбаатараас унаа ирж, Улаанбаатар руу явж ГССҮТ-д үзүүлсэн. Архангай аймгийн Өгийнуур гэсэн бичигтэй самбарын чанх хажууд болсон. Э.Б тээврийн хэрэгслийг жолоодож байсан. 70-80 км/цагийн хуртай явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд хоёулаа явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мицубиши Оутландер маркийн 23-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон. Тухайн үед хоёулаа хамгаалах бүс хэрэглэж байсан. Замын эсрэг урсгалын хөвөө хэсэгт Портер маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ асаалттай зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн гэрэл болон зам дээр асгасан шорооны улмаас осолд орсон гэж бодож байна. Тухайн жолоочийг танихгүй, Одоо харвал танихгүй, Осолд орсны дараа бид хоёрт тусалсан хүн. Цэнхэр өнгийн Портер байсан өөр зүйл мэдэхгүй байна. Нар жаргаад удаагүй, харанхуй ч биш гэгээтэй ч биш тийм сонин үе байсан. Ямар нэгэн салхи шуургагүй цас ороогүй, намуухан байсан. Замыг хаасан гэх засвар үйлчилгээ явж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Замын хойд урсгал буюу зүүнээс баруун тийш чиглэсэн урсгалыг хааж, замын тал хэсэгт шороо асгасан байсан. 1 метр 60 см орчим байсан. Шороон гол хэсгээсээ хоёр тийшээ намсаж байсан. Сүлжээгүй газар явж байгаад осолд орсон учир мэдэгдэх боломжгүй байсан. Тухайн үед их шокт орсон. Миний өвчүү хэсэг хугарсан. Зүүн мөр зөөлөн эдийн гэмтэлтэй. ГССҮТ-д өвчүүний хагалгаанд орж 7 хоног хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-11 дүгээр тал/
*Гэрч Д.Дгийн өгсөн:
“...Би Макд ХХК-ийн Архангай аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулж байгаа замын ажилд нярвын ажлыг эрхэлж байна. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг ажил дээрээ ирсэн. Би эвдэрсэн техник хэрэгслийн шаардлагатай эд ангиудыг захиална, шатах тослох материалуудыг хариуцна. Өглөө ажилчдыг сэрээнэ, хоол ундны материал хүнсний зүйлийг захиалж хүлээж авах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны 23 цагийн үед би Улаанбаатар хотоос Өлзийт суманд үйл ажиллагаа явж байгаа ажилчид дээрээ очих гээд явж байх үед зам дээр зам тээврийн осол гарсан байталтай, шороо мөргөсөн машин замынхаа цаана хойш харсан байдалтай зогсож байсан. Би тэр хэсэгт ухраад хүн байна уу гээд хартал ямар нэгэн хүн байхгүй байсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед очтол 2 залуу хөдөөнөөс хүн дуудчихсан гэсэн машиныхаа хажууд зогсож байсан. Би тэр хүмүүст та нар чинь тэмдэг тэмдэглэгээ харахгүй яасан юм бэ? та нар хурдтай явсан юм байна гэж асуутал Өгийнуурын салдаг самбар дээр Портер гэрэл асаагаад зогсож байсан. Би гэрэлд гялбуулаад гэрлээс гартал шороо байсан би энийг мөргөчихлөө гэж хэлсэн. Нэг залуу нь ийм зам дээр хурдтай явахгүй яах юм бэ гэж хариулж байсан. Манай ХХК замын засвар, зам тавих үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулдаг. 2020 онд л зам хаах зорилгоор шороо асгасан байсан. Тэр шороо бол их удаж байгаа. Гүүр нээх зорилгоор засмал зам дээрх шороог асгасан шороог зайлуулсан. Зам тээврийн осол болсон гэх газраас засмал замын төгсгөл хүртэл 300, 400 метр зайтай байгаа байх. Засмал замын голд байсан шорооны цаад талд буюу Улаанбаатар хотоос ирэх чиглэлд 2,3 тэмдэг тэмдэглэгээ байна. Анхааруулсан тэмдэглэгээ байдаг ямар зориулалттай тэмдэглэгээ болохыг би мэдэхгүй байна. Одоо энд байгаа тэмдэглэгээг энэ зун янзалсан санагдаж байна. Би энэ зун тэр тэмдэглэгээг боож янзалж байсан. Тэмдэглэгээ нь салхинд болон мал шөргөөгөөд уначихдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Д.Дгийн дахин өгсөн:
“...Тухайн овоолсон байсан гэх шороон дээр болон шорооноос зүүн талд буюу Улаанбаатар хотоос ирэх чиглэл, асфальтан зам дагуу 30-50 метр зайд анхааруулах, 200-250 метр зайд “Замын ажил явагдаж байна” гэх бичиглэлтэй анхааруулах тэмдгийг тус тус тавьж, байршуулж байсан юм. Тухайн анхааруулах тэмдгүүдийг миний бие 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос баруун чиглэлд зам хашиж тавьсан шорооноос зүүн тийш 200-250 метр зайнаас эхлүүлэх асфальтан зам дагуу, замын баруун гар талд /хойд талд/ шинэчлэн байршуулж байсан.Тухайн үед буюу намайг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22, 23 цагийн орчимд осол болсон гэх газар ирэхэд миний байршуулсан байсан гэх дээрх анхааруулах тэмдэг тэмдэглэгээнүүд янзалж байршуулсан хэвээр байрласан байсан. Харин шороон дээрх анхааруулах тэмдгийг байсан үгүйг би анзаараагүй. Тухайн үед осолдсон байсан тээврийн хэрэгслийг харангуутаа би зогсоод харахад ямар нэгэн хүн дотор нь байхгүй байсан бөгөөд кемп дээрээ очоод ослыг талаар Энххишиг захиралд хэлээд бид хоёр дахин очиход мөн ямар ч хүн байхгүй байсан. Би маргааш өглөө нь 10 цагийн орчимд очиход дээрх тээврийн хэрэгслийн эзэд болох 2 залуу Батцэнгэл сумаас ирсэн гэх Прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу нийт 3 залуу байсан. Тэгээд осолдсон тээврийн хэрэгслийн жолооч нартай уулзаад та хэд нэлээн хурдтай явж дээ ийм олон анхааруулах тэмдэг байхад гэж хэлэхэд тухайн жолооч нь гэх залуу ийм зам дээр давхихгүй яахав дээ гэрэлд цохиулаад ороод ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 110-111 дүгээр тал/
*Иргэний нэхэмжлэгч Э.Бгийн өгсөн:
“...Би зам тээврийн осолд орсны маргааш өөрийн гар утсаараа тухайн газрын бичлэгийг хийж дүрсжүүлж авсан. Тэр үед зам тээврийн осол гарсан газарт замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй харин гүйцэтгэж буй компанийн мэдээлэл байсан. Замын анхааруулах тэмдэг зүүнээс баруун тийш явах замд 300 метр зай нэг анхааруулах тэмдэг байсан, өөр тэмдэг байгаагүй. Миний биед Д.Зын биед хүндэвтэр гэмтэл учирсан. Миний машинд 15.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрийн биед болон эд материалын хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 205-206 дугаар тал/
*Иргэний хариуцагч Ж.Үгийн өгсөн:
“...2022 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт мянганы асфальтан зам тавьж байх үед уг зам тээврийн осол гарсан байсан. Тухайн үед манай гүйцэтгэх захирал замын инженер нарын хамтаар очиж үзсэн байсан. Үзэхэд жижиг тэрэг овоолсон шороо мөргөсөн байна гэж хэлж байсан би өөрөө очиж үзээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 15-нд тухайн зам дээр тэмдэг тэмдэглэгээг шинэчлэн тавьж байсан. Тухайн осол болох үед яагаад байхгүй байгааг би мэдэхгүй байна. Янзлах гээд хурааж авсан байж магадгүй мал шөргөөгөөд хугалчихаад байдаг. Анхааруулах тэмдэг болон орохыг хориглох тэмдэг засварын ажил явагдаж байна гэсэн тэмдэг тавих ёстой байсан. Би зам хаасан шорооноос болж осол гарсанг мэдэхгүй байна. Харин гүүрэн дээр мотоциклтой унасан гэж сонссон. Би уг бичлэгийг үзлээ уг бичлэгт замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. Уг зам тээврийн осол тэмдэг тэмдэглэгээ байхгүйгээс гарсан байна. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 212-214 дүгээр тал/
*Яллагдагч Э.Бгийн өгсөн:
“...Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос найз Д.Зын хамт өөрийн эзэмшлийн 23-71 УБЦ улсын дугаартай Мицубиши Оутландер маркийн тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгийн Батцэнгэл сумын төв рүү буюу ертөнцийн зүгээрээ зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан. Тэгтэл 19 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай асфальтан зам дээр явж байх явцад замын баруун гар талд буюу замын ард талд анхааруулах тэмдэг харагдсан тухайн тэмдэглэгээг өнгөрөөд 300 орчим метр зайд замын эсрэг талын урсгал хөвөө хэсэгт автомашин гэрлээ асаасан зогсож байсан. Тухайн зогсож байсан машины гэрлийн тусгалаас гарах явцад гэнэт зам хаасан овоолсон шороо гарч ирсэн. Тэгээд би тухайн овоолсон шороог мөргөж миний унаж явсан тээврийн хэрэгсэл уг шороог давж харайгаад 1 бүтэн эргээд 4 дугуйн дээрээ байрлаж хойд зүг рүү харж зогссон. Тухайн гэрлээ асааж зогссон байсан тээврийн хэрэгслийн жолооч болох нас тогтсон 50 орчим насны куртик өмссөн, эрэгтэй хүн ганцаараа гүйж ирээд бид хоёрыг зүгээр үү гэж хэлээд “одоо энд сүлжээ байхгүй гэхээр нь би тухайн ахад эхнэрийнхээ утасны дугаарыг өгч Батцэнгэл сумаас хүн дуудуулж, байгаа газраа хэлүүлэхээр захиж явуулсан. Тэгээд бид хоёр тухайн осол болсон газрын ойролцоо машиныхаа харалдаа замын урд талд эд зүйлс шатаагаад дулаацаад 2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 02 цаг хүртэп сууж байхад Батцэнгэл сумаас хэл өгүүлсэн хүмүүс болох Д.З, Нэмэхжаргал нар нь Прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь бид 4 тухайн газраа машинд нь дулаацаж хоносон. Маргааш өглөө нь 08 цагийн орчимд бид нар ойролцоох уулын орой дээр гарч байгаад Архангай аймгийн Цагдаагийн газрын 102 тусгай дугаарт болсон асуудлынхаа талаар хэлж дуудлага өгсөн. Уг дуудлагыг хүлээж авсан ажилтан бид нарт Өгийнуур сумын цагдаагийн алба хаагчийн дугаарыг өгөхөөр нь тухайн дугаар руу залгаж болсон асуудлаа хэлэхэд манай нутаг дэвсгэр биш Өлзийт сумын нутаг дэвсгэр гээд Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчийн дугаарыг өгөхөөр нь тухайн алба хаагчтай ярихад Улаанбаатар хотод явж байгаа талаараа хэлээд цагдаагийнхаа дугаарыг өгөхөөр нь тухайн хүн рүү ярьж дуудлага өгсөн. Тэгээд бид нар осол болсон газар эргэж ирээд байж байхад 12 цагийн орчимд Өлзийт сумын цагдаа болох Түшиг гэх хүн, сумын хоёр эмчийн хамт ирээд бидэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд, тухайн газар байдлыг цагдаа гар утас дээрээ зураг дарж баталгаажуулж авчихаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр хотоос автомашин дуудаад өөрийн тээврийн хэрэгслээ Улаанбаатар хот руу замын унаанд ачуулчихаад өөрсдөө дуудсан машинаа ирэхээр нь Улаанбаатар хот орж байсан. Би тухайн үед 70-80 километр цагийн хурдтай явж байсан. Би эрүүл байсан. Осол болсон гэх газраас зүүн зүгт, миний явж байсан эгнээний баруун талд буюу замын ард талд 300 орчим метр зайд анхааруулах 1 ширхэг тэмдэг байсан. Өөр тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Би тухайн анхааруулах тэмдэгийг харсан. Бид хоёрыг тухайн үед гал асаагаад сууж байхад 3, 4 тээврийн хэрэгсэл дайран өнгөрснөөс Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс зогсоод бид хоёрт адиал өгч байсан. Тухайн тээврийн хэрэгслүүд жижиг суудлын автомашинууд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-93 дугаар тал/
*Шинжээч Б.Чулуунбаатарын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай:
“...23-71 УБЦ улсын дугаартай Мицубуши Оутландар маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун чиглэл хатуу хучилтай асфальтан замаар явж байсан байна. 23-71 УБЦ улсын дугаартай Митсубуши Оутландар маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хоёр дугаар асуултаар хариулагдсан. Тухайн зам тээврийн осол нь Макд ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4.а-д засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах, мөн дүрмийн 4.26 тэмдэг тавигдаагүй улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
23-71 УБЦ улсын дугаартай Митсубуши Оутландар маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь /РД:ИУ86091712/ ВМ ангиллын 518737 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 73-74 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаартай: “...Д.Зын биед Цээжний битүү гэмтэл: Өвчүү ясны их бие хэсгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас өвчүү ясны хугарлыг ил аргаар эвлүүлж бэхлэх мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Өвчүү ясны их бие хэсгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 45-46 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 457 дугаартай: “...Э.Бгийн биед сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн талын 6-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн талын 6-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 54-55 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай:
“...2006 онд үйлдвэрлэгдэж, 2015 онд МУ-д орж ирсэн, 23-71 УБЦ улсын дугаартай Мицибуши Оутландер маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг 2022 оны 10 сарын байдлаар 13.750.000/арван гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 178 дугаар тал/
*Шинжээч Б.Чулуунбаатарын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай:
“...Мицибуши Оутландер маркийн 23-71 УБЦ улсын дугаартай Мициубуши Оутландер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. CD-R диск -ний бичлэгтэй / banana dijital/ танилцахад тухайн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Заах тэмдэг 4.2 а,б, в тэмдэг мөн тус дүрмийн 1.21-д заасан тэмдэг тавигдаагүй байгаа нь тухайн зам тээврийн осол Макд ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4.а-д засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг, тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах, г/ засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн зам асфальтан, гэрэлтүүлэггүй, тэгш шулуун байх ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4.а-д “Засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах, г/ засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх” тэмдэг тавигдаагүй зам байна. Осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт дугуй тоормозны мөр илрээгүй байгаа Митсубуши Оутландер маркийн 23-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй. 23-71 УБЦ улсын дугаартай Мицибуши Оутландер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь /РД:ИУ86091712/ ВМ ангиллын 518737 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх нэмэлт дүгнэлт/хх-ийн 190-191 дүгээр тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг/хх-ийн 61-67 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед Э.Б нь 23-71 УБЦ улсын дугаартай Мицубиши Оутландер маркийн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осолд орж зорчиж явсан Д.Зын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Зын”...Би Архангай аймгийн Батцэнгэл суманд очихоор Улаанбаатар хотоос 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагт өөрийн үеэл болох Э.Бгийн хамт Мицубиши Оутландер маркийн 23-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан. 19 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сум гэсэн самбар өнгөрөөд замдаа явж байтал эсрэг урсгалын хөвөө хэсэгт портер маркийн машин гэрлээ асаалттай зогсож байсан тус машины хажуугаар нь машинтай өнгөрөх үед гэнэт зам дээр овоолсон шороо гарч ирээд машинтайгаа мөргөж осолд орсон. Осолд орсон газар ямар нэгэн үүрэн операторын сүлжээ байгаагүй. Портерын жолоочид Э.Бгийн эхнэрийн утасны дугаарыг нь өгч сүлжээтэй газар очихоороо тусламж дуудуулахаар тохирсон. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумаас миний танил Зоригоо гэх хуурай ах Прадо машинтай ирж тус машинд хоног төөрүүлсэн. Өглөө 11 цагийн үед Өлзийт сумын эмч цагдаа нар ирсэн. Эмнэлгийн тусламж авсны дараа 13 цагийн үед шар өнгийн ковш ирж тус шороог хусаж арилгасан. Тэр үед цэнхэр өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу ирж ковшийн жолоочийг удирдан зохион байгуулаад байсан. 14 цагийн үед Улаанбаатараас унаа ирж, Улаанбаатар руу явж ГССҮТ-д үзүүлсэн. Архангай аймгийн Өгийнуур гэсэн бичигтэй самбарын чанх хажууд болсон. Э.Б тээврийн хэрэгслийг жолоодож байсан. 70-80 км/цагийн хуртай явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд хоёулаа явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн”...Тухайн овоолсон байсан гэх шороон дээр болон шорооноос зүүн талд буюу Улаанбаатар хотоос ирэх чиглэл, асфальтан зам дагуу 30-50 метр зайд анхааруулах, 200-250 метр зайд “Замын ажил явагдаж байна” гэх бичиглэлтэй анхааруулах тэмдгийг тус тус тавьж, байршуулж байсан юм. Тухайн анхааруулах тэмдгүүдийг миний бие 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос баруун чиглэлд зам хашиж тавьсан шорооноос зүүн тийш 200-250 метр зайнаас эхлүүлэх асфальтан зам дагуу, замын баруун гар талд /хойд талд/ шинэчлэн байршуулж байсан.Тухайн үед буюу намайг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22, 23 цагийн орчимд осол болсон гэх газар ирэхэд миний байршуулсан байсан гэх дээрх анхааруулах тэмдэг тэмдэглэгээнүүд янзалж байршуулсан хэвээр байрласан байсан. Харин шороон дээрх анхааруулах тэмдгийг байсан үгүйг би анзаараагүй. Тухайн үед осолдсон байсан тээврийн хэрэгслийг харангуутаа би зогсоод харахад ямар нэгэн хүн дотор нь байхгүй байсан бөгөөд кемп дээрээ очоод ослыг талаар Энххишиг захиралд хэлээд бид хоёр дахин очиход мөн ямар ч хүн байхгүй байсан. Би маргааш өглөө нь 10 цагийн орчимд очиход дээрх тээврийн хэрэгслийн эзэд болох 2 залуу Батцэнгэл сумаас ирсэн гэх Прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу нийт 3 залуу байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Зын хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Э.Бгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 20 дугаартай нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь жолооны үнэмлэхтэй эсэх лавлагаагаар тогтоогдсон болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бгийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шинжээчийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтээр МАКД ХХК Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4.а-д засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах г/ засварын ажил үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн аюулгүй байдал, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шинжээчийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 20 дугаартай нэмэлт дүгнэлтээр зам тээврийн осол болоход тухайн тээврийн хэрэгслийн жолооч болон зам засварын үйлчилгээ явуулж байсан МАКД ХХК аль аль нь буруутай гэх дүгнэлтийг гаргасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Зын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Д.Зын эмчилгээ хийлгэсэн зардлыг шүүгдэгч Э.Б төлсөн талаар шүүх хуралдаанд хохирогч шүүгдэгч нар мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Э.Б гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, шинжээчийн хөлс 2.552.000 төгрөг, Д.Зт эмчилгээ хийлгэсэн зардал 2.049.887, мөн машины эвдрэл гэмтэлд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 13.750.000 төгрөг нийт 18.351.887 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлээс ХААН банкны депозит дансны хуулганд авагдсан 200.000 төгрөгийн зарлага юу авсан нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай болох нь тогтоогдохгүй мөн шинжээчид төлсөн хөлс гэх 1.300.000 төгрөгийг хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс уг зардлыг гаргуулахаар заасан тул түүний нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч буюу тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Э.Бд 16.852.396 төгрөгийг хохирол учирсан байх бөгөөд үүний тал болох 8.426.198 төгрөгийг иргэний хариуцагч байгууллага болох МАКД ХХК-наас гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.Бд олгох зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс машины эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд уг дүгнэлтийг гаргасан, шинжээчийн дүгнэлтийг хууль бус эсхүл эргэлзээтэй, мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй тул өмгөөлөгч болон иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Б нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Э.Бг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохын тус тус дурдаж, хэрэгт хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээнтэн овогт Ээгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан хэрэгт хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийг хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хариуцагч Улаанбаатар хотын ................ байрлах МАКД ХХК-аас 8.426.198/найман сая дөрвөн зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Гэгээнтэн овогт Ээгийн Б/РД:ИУ............/-д олгож, түүний нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР