Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 170

 

Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багт оршин суух, Б овогт Б.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 7 дугаар хэсэгт оршин суух, Ө овогт Т.Э,

Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороонд оршин суух, Б овогт Б.М нарт холбогдох

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний үүрэг 25,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Эрх залгамжлагч Д.Г, хариуцагч Т.Э, гэрч Ч.О, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Б.Д би Төмөр замын Депод машинистаар ажиллаж байхад Э-тэй хамт ажиллаж байсан бөгөөд Э эхнэр Б.М нар нь миний төрсөн хүүхэд шиг харьцаатай байсан. 2013 оны 7 сард Э, М нар нь орох оронгүй байсан тул Төмөр замаас өгсөн 40м2 орон сууцаа тухайн үеийн үнэ ханшнаас маш бага үнэлж 50 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон 25 сая төгрөгийг бол өгсөн үлдэх 25 сая төгрөгийг тухай орон сууцны /ордер/ гэрчилгээг өөрсдийн нэр дээр болгож зээл аваад өгнө гэж хэлээд одоог хүртэл гэнэт алга болцгоосон. 2014-2016 оны үед эрж сураад М-тай утсаар холбогдоход ахаа надад хамаагүй болсон шүү. Э намайг 3 хүүхдийн хамт хаяад гэнэт хаашаа юм алга болсон. Би 3-н нялх хүүхэдтэй үлдсэн гэж хэлсэн. Үүнээс хойш миний бие эрүүл мэнд доройтож уушигны хорт хавдартай гэсэн оноштой эмчлэгдэж байна. Гэтэл саяхан Т.Э Замын-Үүдээс-Улаанбаатар хотын хооронд хүн тээвэр эрхэлж байгаа сурагтай байна. Т.Э нь 2019.01.25-нд уулзана, гэж худлаа хэлээд ирж уулзсангүй. Иймд Т.Э, Б.М нараас орон сууцны үнэ болох 25,000,000 төгрөгийг  гаргуулж өгнө үү...” гэжээ.

Эрх залгамжлагч Д.Г нь шүүх хуралдаанд: “...Д.Г миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөгнийхөө 10,000,000 төгрөгөөс татгалзаж 15,000,000 төгрөгийг Б.М, Т.Э нараас гаргуулахаар тохирч Т.Э-с 10,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020  оны 08 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, Б.М-с 5,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг,  2021 оны 05 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг гаргуулахаар тохирч эвлэрсэн...” гэжээ.

Хариуцагч Т.Э нь шүүх хуралдаанд: “... Б.М бид хоёр Д.Г-той өмнөх шүүх хуралдааны дараа уулзаж 15,000,000 төгрөгийг өгөхөөр эвлэрсэн. Миний бие нь 10,000,000 төгрөгийг, Б.М нь 5,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Би Д.Г-той харилцан тохиролцож 10,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020  оны 08 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон болно...” гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа “... Б.М миний бие нь Д.Г-той харилцан тохиролцож нэхэмжилсэн нийт үнийн дүн болох  25,000,000 төгрөгөөс Т.Э-н хамт 15 сая төгрөгийг хэсэгчилэн төлөхөөр болов. Ингэхдээ 15 сая төгрөгнөөс таван саяыг Б.М миний бие үлдсэн 10 сая төгрөгийг Т.Э нь төлөхөөр хоорондын тохирлцоог давхар хийсэн болно.Нэхэмжлэгч тал буюу Д.Г-той ярилцаж, тохиролцсоноор 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс төлбөр төлөх хугацааг эхлүүлэхээр болов. Мөн дараах хугацаанд төлбөл зохих 5 сая төгрөгийг таван удаагийн хэсэгчилсэн байдлаар төлөхөөр тохиролцсон болно. Ингэхдээ 2020 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг,   2021 оны 05 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.М, Т.Э нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэрээний үүрэг 25,000,000 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Г нь 25,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 10,000,000 төгрөгний шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.М, Т.Э нартай 15,000,000 төгрөгөнд эвлэрсэн байх бөгөөд хариуцагч Т.Э нь  2020 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020  оны 08 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг, хариуцагч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг,   2021 оны 05 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч  нь улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас зохигчдын эвлэрсэн 15,000,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулан эрх залгамжлагч Д.Г-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Г-д хариуцагч Б.М 5,000,000 төгрөг, хариуцагч Т.Э 10,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Т.Э нараас 232,950 төгрөгийг тус тус гаргуулан эрх залгамжлагч Д.Г-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.Н