Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/02109

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Монголхүү овогт Л.А/, Боржигон овогт Ц.Л /нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.Н, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү А.Д нарыг эх Ц.Л-ын асрамжид үлдээсүгэй.

3.    Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад зааснаар охин А.Н, А.Д нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.А-р тэжээн тэтгүүлсүгэй.

4.     Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг, эцэг Л.А үүргээ хэрэгжүүлэхэд эх Ц.Л саад учруулахгүй байхыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Ц.Л-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, дутуу төлсөн 1,536 төгрөгийг нөхөн гаргуулж тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ц.А-с 71,736 төгрөгийг гаргуулж Ц.Л-д олгосугай.

6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 0000 гудамж 00 байр 00 тоот хаягт байрлах 00.76 м.кв талбайтай, 00 өрөө орон сууцыг “Орон сууц шилжүүлэн өгөх тухай” гэрээгээр Л.Б-с Ц.Л, А.Н, А.Д нарт шилжүүлнэ гэсэн болохыг дурдсугай.

7.    Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ