Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2020/0022/З |
Дугаар | 111/ШШ2022/0001 |
Огноо | 2022-01-14 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 111/ШШ2022/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч: Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хамтран хариуцагч: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо
Гуравдагч этгээд: , нарын хоорондын
“Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 8 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахыг даалгах” тухай сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , хамтран хариуцагч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нцгэрэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны даргад холбогдуулан “Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг хүчингүй болгуулах, 8 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахыг даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нцгэрэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд Ардчилсан намаас нэр дэвшжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хороо нь Баянхонгор сумын 9 дүгээр багийн санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан гэж үзэн, Монгол Ардын намаас нэр дэвшигч А.*******аа, Б.*******суурь нарын /Тэднээс гадна нэр бүхий 39/ төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэрийг нь өргөн мэдүүлсэн, улмаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Харин нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хороонд хандан, 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах талаар гомдлоо гаргасныг хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1а/37 дугаар албан бичгээр хууль зөрчөөгүй гэж үзэн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн.
Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1. 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах
2. 8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нцгэрэл 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлдээ:
1. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өглөө битүүмжилсэн саналын хайрцгаас 18 сонгогчийн санал гарч, уншигдсан. Гэтэл санал хураалт дууссаны дараа хянах дэлгэц дээр 19 болж мэдээлэгдсэн.
2. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санал хураалт дуусах мөчид хянах дэлгэц дээрх санал өгсөн сонгогчийн тоо 1212 байсан бол санал тоолох 2 машины биллээр санал өгсөн сонгогчийн тоо 1207 болж 5 хүнээр зөрсөн.
3. Санал хураах өдөр хэсгийн хорооны дарга X.Тулгаа үдээс өмнийн байдлаар хүчингүй саналын хуудасны тоог 25 гэж мэдээлсэн. Түүнээс хойш огт мэдээлэл өгөөгүй. Мөн 2 дахь саналын хуудсаа авч санал өгч байгаа сонгогч нарт хэсгийн хорооны зарим ажилтан нар нөлөө үзүүлж байсныг манай ажиглагч нар тайландаа тусгаж өгсөн.
4. Хэсгийн хорооны дарга улгаа нь санал хураалтын дүнг сонсчихоод алга ташин босон харайж, хашгирч, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан нь сонгуулийн дүнг будлиантуулах санаархлаа гүйцэлдүүлсэн, хэсгийн хороон дээр ажилласан төрийн албан хаагч нар хэт нэг талыг барьж, намчирхсан байдалтай ажилласан.
5. Сонгуулийн хэсгийн хороо нь хэнээс ч хараат бус эрх тэгш байх ёстой байтал маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үдийн унд орчим МАН /Монгол ардын нам/-ын 2 ажиглагч нартай хамт ресторанд хооллоод явж байсан. Эдгээр нь миний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд миний бие дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. Сонгуулийн хэсгийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээлсэн үйлдэл нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох
2. Сонгуулийн 10 дугаар хэсгийн хороо нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас тус сонгуулийг хүчингүй болгох.
3. Дахин сонгууль явуулахыг даалгах.” гэжээ.
Нэхэмжлэгч нцгэрэл 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлдээ: Маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлүүдээ давхардуулан шүүхэд:
1. Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
2. 8 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахыг даалгах шаардлагыг гаргаж байна. ” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгэнт энэ байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг түүний дээд шатны байгууллага харж, хянаж байх үүрэгтэй атал энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй, гомдол гарсаар байтал энэ нөхцөл байдлыг хүлээж аваагүй. Сонгуулийн хэсгийн хорооны камер байрлуулаагүй, ажиглагчийн эрхийг зөрчсөн, бусдад ил тод байгаагүй, тэмдэглэлээ зөв хөтлөөгүй, тоон мэдээлэл зөрүүтэй мэдээлсэн гээд эдгээр нөхцөл байдлууд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3, 16 дугаар зүйлийн 16.2., 61 дүгээр зүйлийн 61., 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.8, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.1.3, 64.13, 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Өмнө хариуцагч тал тайлбарлахдаа хуульд 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг зөрчөөгүй учир дахин сонгууль явуулах үндэслэл байхгүй гэж тайлбар гаргадаг байсан. Гэтэл 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан нөхцөл байдал нь тухай шатны сонгуулийн хорооны эрх, үүрэг санал хураалтыг хүчингүйд тооцох уу, дахин сонгууль явуулах уу, үгүй юу гэх асуудлыг шийдвэрлэх асуудал. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудалд нөлөөлөхгүй заалт байдаг. Тоон мэдээллийн тухайд хүчингүй болсон саналын хуудас нь 77 байх ёстойгоос яаж яваад 79 болсныг мэдэхгүй нөхцөл байдал гарч ирсэн. Зөөврийн хайрцгийн 19 саналын тухайд тоон мэдээлэл зөрүүтэй гаргасан тухайгаа хариуцагч тал өмнөх шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийг биелүүлээгүй гэдэг асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр тавьсан боловч шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шууд зогсоодог болсон талаар хэлсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад гомдлыг нь хянан шийдвэрлэхгүй гэсэн хариуг өгсөөр байтал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол ирсэн нөхцөл байдлаар тухайн захирамжийг хүлээн авах боломжгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх бүрэлдэхүүн нь санал хураалтад зарцуулсан саналын хуудасны тоо, зарцуулагдаагүй саналын хуудасны тоо, бусад нөхцөл байдал бүгд зөрсөн болохыг харсан байх. Бидний зүгээс шүүхэд хандсан гол үндэслэл нь тухайн тогтоолын үндэслэл болгосон хуулийн зүйл заалтууд нь өөрсдийн эрх хэмжээний хүрээнд гарах заалт байгаа болохоос биш энэ үйл баримт дээрээ ямар алдаа дутагдал гаргасан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Бид зүйл заалт барьж тогтоол гаргасан учир энэ тогтоол хүчингүй болох ямар ч үндэслэл байхгүй гэсэн байдлаар хариуцагч талаас тайлбарладаг. Гэтэл үйл баримтыг давхар хянахад хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан эсэх, дахин сонгууль явуулъя гэсэн гомдлыг гаргахад нь зүгээр нэг сонгуулийн хэсгийн хорооны хүнд цохоод, үүнд хариу өг гээд, тогтоолоо гаргасан энэ үйлдэл нь өөрөө эс үйлдэхүй, дээрээс нь үүнийг шийдэхээс татгалзсан татгалзал юм гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Өмнөх шүүх хуралдааны шийдвэр нь хэдийгээр хүчингүй болсон хэдий ч шүүх хуралдааны тэмдэглэл нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. улгаа, арангарав нарын өмнөх шүүх хуралдаан дээр өгч байсан тайлбарууд нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгч байгаа хариуцагч нарын тайлбаруудаас мөн зөрүүтэй, яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ огт тайлбарлаж чадахгүй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 12, 16 дугаар зүйлд төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өргөдөл, гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй, төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэнээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж үүрэгтэй. Гэтэл Сонгуулийн хороонд хуульд заасан эрхийнхээ хүрээнд өргөдөл, гомдол өгөхөөр үүнийг шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргаж, хэт нөгөө талд ажиллаж байгаа үйлдэл тогтоогдож байна. Энэ нь сонгуулийн дүнд эрс нөлөөлөхүйц нөхцөл байдал үүснэ. Тухайн хүчингүй болсон гэх 79 саналын хуудас дотор нцгэрэл нэр дэвшигчийг дугуйлсан 48 саналын хуудас байдаг нь 5 байтугай зөрүү гарч ирэх нөхцөл байдал үүсэж байгаад гомдолтой байна. Хууль зөрчсөн ажиллагаа болон иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн нцгэрэлийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улгаа нар нь нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны сонгуулийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсэгт зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулсан гэж үзэж байна. Тус хэсгийн хороо нь нийт 24 саналын хуудас хүлээж авснаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад 18 хуудас, санал авах өдөр 1286 саналын хуудсыг тус тус зарцуулж 828 саналын хуудас зарцуулагдаагүй үлдсэнээс 79 хуудас хүчингүй болсон. Үүнийг Саналын хуудасны зарцуулалтын тайлан, аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэж өгсөн саналын хуудаснаас харж болно. Мөн Иргэний бүртгэлийн ажилтны мэдээллээр нийт 1212 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалтын дагуу алдаатай саналын хуудсаа хураалган дахин 1 саналын хуудсаар саналаа өгсөн боловч дахин буруу тэмдэглэл хийснээс санал тоолох төхөөрөмж уншаагүй тул 5 сонгогч санал өгөх боломжгүй болсон.
Дээрх байдлаас шалтгаалан саналын хайрцгаас 1207 сонгогч саналаа өгснөөр мэдээлэгдсэн.
Сонгуулийн хэсгийн хороо нь хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж, Монгол улсын Сонгуулийн хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу саналын хуудасны зарцуулалтын тайланг гаргасан гэж Аймгийн сонгуулийн хороо, Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсэг үзэж байна. Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай тогтоол нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны дарга улгаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Онцгэрэлийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хувьд улгаа миний бие тайлбарыг гаргаж байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 19 хүн саналаа өгөхөөр хүсэлтээ өгсөн ч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах өдөр 18 хүн саналаа өгсөн. Нэг иргэн тухайн өдөр санал өгөх хаяг дээрээ байгаагүй учир саналаа өгөөгүй байна. Гэтэл хэсгийн хороонд ажиллаж байсан бүртгэлийн ажилтан нь 19 хүний билл уншуулсан байсан. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөөгүй иргэн сонгуулийн өдөр ирж биеэр саналаа өгсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, 16.9-д сонгох эрхтэй гэж заасны дагуу сонгох эрхийг хангасан гэж үзэж байна. Саналын хуудасны зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдыг байлцуулан шүүхээс баримтын үзлэг хийхэд хүчингүй болсон саналын хуудасны тоо, санал авахад зарцуулсан саналын хуудасны тоо, зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны тоо нь саналын хуудас тоолсон билл болон нийт хүлээж авсан саналын хуудасны тоотой тохирсныг оролцогч хүлээн зөвшөөрсөн.” гэжээ.
Гуравдагч этгээд А.*******аа, Б.*******суурь нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...нцгэрэлээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Б.*******суурь би Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2020 оны сонгуульд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг буюу 8 дугаар тойрогт Монгол ардын намаас Аймгийн иргэдийн төлөөлөгчид нэр дэвшин улмаар олонхийн саналаар сонгогдсон. Тус 8 дугаар тойрогт явагдсан санал хураалт нь хуулийн дагуу явагдаж, хэсгийн хороон дээр ажилласан хүмүүс ч хууль дүрэм журамд зааснаар ажилласан гэж үзэж байгаа. Санал хураах байранд намуудыг ажиглагч төлөөллүүд зохих ёсоор оролцож үүргээ гүйцэтгэсэн байх. Хэсгийн хорооны тухайд илт хууль бус ажиллагаа явуулаагүй гэдэгт итгэлтэй байгаа.
2. Бид хэсгийн хороотой холбоотой асуудлыг мэдэхгүй тул сонгуулийн хороо албан ёсоор тайлбар гаргах байх. Харин нэхэмжлэлийн шаардлагын тухайд Сонгуулийн хорооны 2020оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" тоот тогтоолын хавсралтад заагдсан нэр дэвшигчдийн 14 дүгээрт жагссан надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д заасан 2 үндэслэлээр санал хураалтыг хүчингүй болгох ёстой. нцгэрэлийн нэхэмжлэлийн агуулгаас харахад хуульд заасан санал хураалтыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна.
3. Нэгэнт санал хураалт хуульд зааснаар хүчин төгөлдөр байгаа нөхцөлд дахин санал хураалт явагдах асуудал үүсэхгүй.
4. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтэд тодорхой хугацаа заасан хууль бус бөгөөд уг нэхэмжлэлийг ЗХШХШТХ ийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар 2.4.1.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд нэхэмжлэлд заасан хугацаа өнгөрсөн нөгөө талаар хүсэлтэд Б.*******суурь, А.*******аа нарыг яаралтай түдгэлзүүлэх гэсэн нь ойлгомжгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нцгэрэл шүүхэд анх “Баянхонгор аймгийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, 8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны даргад холбогдуулан гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулиар өөрт олгогдсон эрхээ эдэлж, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг “Сонгуулийн хэсгийн хороо сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээлсэн үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох, 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах”, 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тухайн тойрогт дахин санал хураалт явуулахыг даалгах”-аар тус тус ихэсгэсэн байна.
Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч эцсийн байдлаар “Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийг Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргаж байгаагаа илэрхийлсэн, энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., , , гуравдагч этгээд А.*******аа, Б.*******суурь, тэдний өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон , хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.”, 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасны дагуу хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын саналыг авсны үндсэн дээр цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/ШЗ2021/0005 дугаар захирамжаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороог хамтран хариуцагчаар татсан, уг захирамж хүчин төгөлдөр учраас 10 дугаар хэсгийн хорооны даргаар ажилласан улгааг шүүх хуралдаанд оролцуулав.
Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нцгэрэлийн эхний нэхэмжлэлийн шаардлага буюу “Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг үндэслэлтэй, хоёр дахь шаардлага буюу “8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах”-ыг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Нэг. “Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоол, түүний хавсралтаар нэр бүхий 41 нэр дэвшигчийг тойрогтоо хамгийн олон санал авсанд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хэсгийн хорооны тоон мэдээллүүд нийт санал өгсөн сонгогчдын тоо дэлгэц дээр 1212, зөөврийн саналын битүүмжилсэн хайрцгаар авсан сонгогч 19 сонгогч гэж зөрсөн, хэсгийн хорооны дарга улгаа хүчингүй болсон саналын хуудасны тоог үдээс өмнө 25 гэж мэдээлснээс хойш дахин мэдээлээгүй, хэсгийн хорооны дарга болон зарим албан хаагч нар хэт нэг талыг барьж, намчирхсан байдлаар ажилласан, хүчингүй болсон саналын хуудасны тоо тайлангаасаа зөрсөн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Харин хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3, 16 дугаар зүйлийн 16.2., 61 дүгээр зүйлийн 61., 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.8, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.1.3, 64.13, 79 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж тайлбарлав.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4-т “сум, дүүргийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;”,17.3.5-д “сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;”,19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.”,19.5-д “Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.”, 73.2-т “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.”, 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.”, 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн маргаж буй дараах үндэслэлүүд тогтоогдож байна.
Сонгогчдын саналын хуудсанд шүүхээс хийсэн үзлэгээр хүчинтэй саналын хуудас 1207, хүчингүй саналын хуудас 79, ашиглагдаагүй үлдсэн 828, нийт 24 ширхэг байсан нь 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн “Саналын хуудас хүлээн авсан мэдээ”-ний дүнтэй тохирч байна. Харин хүчингүй болсон бодит саналын хуудас 79 ширхэг атал Хэсгийн хорооны дарга улгаагийн “Хэсгийн хороонд хүргүүлсэн саналын хуудас зарцуулалтын тайлан”-д санал хураалтад зарцуулсан саналын хуудасны тоог 1304 ширхэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр тойргийн 01-10 дугаар хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор сумын 3 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны хийсэн ажлын дэлгэрэнгүй тайланд тухайлан тэмдэглэсэн хүчингүй саналын хуудасны тоог 74 гэж зөрүүтэй баримтууд үйлдсэн нь маргаан гарах шалтгаан болжээ.
Улмаар Баянхонгор сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга гийн үйлдсэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудас зарцуулалтын тайлан”-д 10 дугаар хэсгийн хорооны санал хураалтад зарцуулсан саналын хуудасны тоог 1286 ширхэг гэж 18 саналын хуудсаар зөрүүлэн хүргүүлсэн тайланг нягтлалгүйгээр хамгийн олон санал авсан гэж үзэн А.*******аа, Б.*******суурь нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.
2.Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааны тэмдэглэлд“...иргэн С. тухайн хаяг дээр байхгүй байсан тул...өөрийн биеэр саналаа өгье... гэсэн тайлбар өгөв. ...санал өгсөн 18 иргэнээс...”, , , нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 18 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн атал дэлгэц дээрх мэдээлэлд 19 сонгогч гэж зөрүүтэй мэдээлэгдсэн болох нь тогтоогдоно. Харин зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан сонгогчийн тоог 1-ээр зөрүүлэн дэлгэцэд мэдээлсэн нь бүртгэлийн системд зөөврийн саналын хайрцгаар санал өгөөгүй С. гэх сонгогчийн регистрийн дугаарыг оруулсантай холбоотой гэж хариуцагч нар тайлбарлаж байгаа.
Эдгээрээс гадна дараах үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлд сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрхийг хуульчилсан ба тухайн тохиолдолд хариуцагч өөрийн эрх хэмжээнд хамааралгүй хуулийн заалтыг маргаан бүхий захиргааны актад баримталсан.
2.Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр бүхий 2013 иргэн бүртгэлтэйгээс “түр хасав” тэмдэглэгээтэй 40 сонгогч байна. Санал өгөх эрхтэй 1973 сонгогчоос 87 сонгогч санал хураах байранд өөрийн биеэр ирж саналаа өгсөн болох нь “бүртгэлийн хуудас”-аар нотлогдоно. Үүн дээр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн 18 сонгогчийг нэмбэл 1205 сонгогч саналаа өгсөн байх ёстой. Гэтэл санал тоолох төхөөрөмжөөс 1207 саналын хуудас гарч, зөрж байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7-д “Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.
3.Сонгогч саналын хуудсаа бөглөхдөө алдаа гаргах, буруу тэмдэглэл хийсэн, эсхүл санал тоолох төхөөрөмж таньж уншаагүй тохиолдлуудад сонгогч Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 65.6-д “Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.”, 65.7-д “Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.” гэж заасны дагуу дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгөх зохицуулалттай. Энэ тохиолдолд хэсгийн хороо Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Маягт, загвар батлах тухай” 46 тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Саналын хуудас хураан авч, дахин нэг удаа саналын хуудас олгосон тухай тэмдэглэл”-ийг үйлдэх байжээ.
Баянхонгор сумын 10 дугаар хэсгийн хороо дээрх баримтыг үйлдээгүйгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр тойргийн 01-10 дугаар хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэлд 09.08, 15.30, 16.32, 19.35 минутад тус бүр нэг сонгогч саналын хуудас буруу бөглөж, дахин саналын хуудас олголоо, сонгогч дахин буруу бөглөж, саналын хуудас хүчингүй болсон гэснээс гадна нийт хэдэн саналын хуудас сонгогчоос эсхүл өөр хууль бус байдлаас болж хүчингүй болсон зэргийг тогтоох боломжгүй, нотлох өөр баримтгүй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч мэдүүлэгтээ “... хүчингүй болсон саналын хуудасны тоог мэдэхгүй.”, мэдүүлэгтээ “...нийт хүчингүй болсон хуудасны талаар мэдээлсэн тоог нь санахгүй байна.”, мэдүүлэгтээ“...ажиглагч нарт мэдээлээгүй учраас мэдэхгүй байна.”, мэдүүлэгтээ“...тэр талаар мэдээлээгүй, миний тооцоогоор 70-аад хуудас давхардаж авлаа гэж тооцсон.” гэж тус тус мэдүүлсэн байдлаас дүгнэхэд тус хэсгийн хорооны дарга улгаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т “саналын хуудасны нэгдсэн дугаарыг мэдээлэх” 64.1.3-т “...зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр буцааж хураагдсан...саналын хуудасны тоог мэдээлэл” өгөх үүргээ хангалтгүй биелүүлсэн.
5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 65.9-д “Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатайгаар саналаа өгч болно.” гэж заасан. Хэсгийн хорооны дарга улгаа хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, гэрч , нар итгэмжилсэн хүний туслалцаа авч саналаа өгсөн сонгогчдын тоог мэдэхгүй талаараа мэдүүлсэн, хэсгийн хорооны тэмдэглэлд тусгайлан тэмдэглэгдээгүйгээс сонгогч өөрөө гарын үсгээ зурсан эсэх, итгэмжлэгдсэн этгээд өмнөөс нь гарын үсэг зурсан эсэх, өөр хөндлөнгийн этгээд зурсан эсэх аль аль нь эргэлзээтэй дараах тохиолдлууд тогтоогдож байна. Үүнд:
1.Бүртгэлийн хуудас олгогдсон боловч сонгогчийн нэрсийн жагсаалтад гарын үсэг зураагүйгээс санал өгсөн эсэх нь тодорхойгүй, сонгогчдын нэрсийн жагсаалтын 293-т бүртгэлтэй ийн , 97-д бүртгэлтэй ын нар,
2.Бүртгэлийн хуудас олгогдсон боловч өөр сонгогчийн нэрийн ард өөрийн нэрийг бичсэн, давхардуулсан, андуурсан эсхүл сонгогчийн итгэмжилсэн хүн гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, сонгогчийн нэрсийн жагсаалт 224-д бүртгэлтэй ын /Юм үсгээр эхэлсэн гарын үсэг зурсан/, 398-д бүртгэлтэй ын ын гарын үсгийн ард давхардуулан гарын үсэг зурсан / гэж давхар гарын үсэг зурагдсан/, 464-т бүртгэлтэй гийн гийн гарын үсгийн урд / гэж гарын үсэг давхар зурсан/ давхардуулан гарын үсэг зурсан, 1235-д бүртгэлтэй ын , 1236-д бүртгэлтэй *******ын нарын нэрийн ард хэн зурсан нь мэдэгдэхгүй, ижил гарын үсэг зурагдсан, 1361-д бүртгэлтэй *******ын *******, 1362-т бүртгэлтэй *******гийн ******* нарын нэрийн ард ******* гэж ижил гарын үсэг зурсан,
3.Санал хураах байранд ирээгүй, бүртгэлийн хуудас олгогдоогүй атал сонгогчдын нэрсийн жагсаалтын 1456 дугаарт бүртгэлтэй *******ийн *******, 890-д бүртгэлтэй Гомбын ******* гэх сонгогчийн нэрийн ард хэн зурсан нь тодорхойгүй гарын үсэгтэй.
Дээрх зөрчлүүдийг гаргаснаараа хэсгийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4.1-д “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж, 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.5.2 -т заасан хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэстэй байна. Эдгээр хэсгийн хорооны хууль бус, тодорхойгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан, энэ нь нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актын хавсралтын 14,15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн маргаж буй хүчингүй болсон 79 саналын хуудсанд миний төлөө саналаа өгсөн 48 саналын хуудас байсан гэх үндэслэлийг тогтоох боломжгүй юм. Учир нь санал тоолох машин уншихгүй байгаагаар хүчингүй саналын хуудаст тоологдож байгаагаас биш нүдээр хараад аль нэр дэвшигчид саналаа өгснийг дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй нцгэрэлийг дугуйлсан 5 саналын хуудсыг зориудаар хүчингүй болгож, саналыг дээрэмдсэн, ажиглагч нарыг дарамталсан, хэсгийн хорооны дарга улгаа санал хураалтын дүнг сонсчихоод алга ташин, босон харайж, хашгирч, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн, санал хураах байранд камер байрлуулаагүй зэрэг үндэслэл нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын зүйл биш тул шүүх дүгнээгүй болно.
Хоёр. “8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл, татгалзалтай холбоотойгоор захиргааны хэргийн шүүх даалгах шийдвэрийг гаргадаг. Тухайн тохиолдолд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нцгэрэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны санал хураалтыг дахин явуулах тухай гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хороонд хандан гаргасан байна. Улмаар Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хороо 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1а/37 дугаар албан бичгээр хууль зөрчөөгүй гэж үзэн татгалзсан хариу өгчээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно.”, 79.1.1-д “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;”, 79.1.2-т “саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол.” гэж тус тус заасан.
Дээрх 2 үндэслэлээр тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтыг хүчингүйд тооцохоор хуульчилсан. Санал хураалтыг хүчингүйд тооцсон, дахин санал хураалт явуулах талаар тухайн шатны сонгуулийн хорооны шийдвэргүйгээр дахин саналт хураалт явуулах эрх хэмжээ хариуцагчид хуулиар олгогдоогүй болно. Хуульд зааснаас өөр буюу хэсгийн хорооны тоон мэдээллүүд нийт санал өгсөн сонгогчдын тоо дэлгэц дээр 1212, зөөврийн саналын битүүмжилсэн хайрцгаар авсан сонгогч 19 сонгогч гэж зөрсөн, хэсгийн хорооны дарга улгаа хүчингүй болсон саналын хуудасны тоог үдээс өмнө 25 гэж мэдээлснээс хойш дахин мэдээлээгүй, хэсгийн хорооны дарга болон зарим албан хаагч нар хэт нэг талыг барьж, намчирхсан байдлаар ажилласан гэх нэхэмжлэгчийн гомдлын дагуу дахин санал хураалт явуулах үндэслэлгүй, тухайн тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.1.2-д заасан нөхцөл байхгүй тул гомдолд татгалзсан хариу өгсөн нь зөв, хариуцагчийн хууль бус эс үйлдэл, татгалзал тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, 16.2.5, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх “8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН