| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 113/2021/0010/З |
| Дугаар | 113/ШШ2022/0002 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 113/ШШ2022/0002
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Церкон геологи” ХХК (РД:5961149),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Оюунболд
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нэргүйцэцэг
Гуравдагч этгээд: Ц.Сүхбаяр нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг, гуравдагч этгээд Ц.Сүхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан, Ц.Сүхбаярт газар эзэмшүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/297 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Говьсүмбэр аймгийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/297 дугаар захирамжаар олгосон 8670 м.кв талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж зохих орц, гарц гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” гэж өөрчилжээ.
Хэргийн оролцогчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд: ““Церкон геологи” ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, Говьсүмбэр аймгийн Засаг даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг бид харилцан тохиролцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Церкон геологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/297 дугаар захирамжаар олгосон 8670 м.кв талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж зохих орц, гарц гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн зохигчид дараах болзол, нөхцлөөр энэхүү гэрээг байгуулав. Үүнд:
Гэрээний үндсэн нөхцөл:
1. Нэхэмжлэгчийн “Говьсүмбэр аймгийн засаг даргын 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн А/297 дугаар захирамжаар олгосон 8670 м.кв талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж зохих орц, гарц гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/297 дугаар захирамжид дараах байдлаар өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцов:
1.1. Орц гарц гаргаж өгөхийг даалгах шаардлагын хүрээнд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газарт нэвтрэх, дамжин өнгөрөх орц гарцыг шийдвэрлэхийн тулд аймгийн Засаг даргын 2021 оны А/297 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Сүхбаярт олгосон /тус газрын эзэмших эрхийн хугацаанд буюу хугацаа сунгасан бүхий л хугацаанд, мөн газрын эзэмшигч өөрчлөгдөж солигдсноос үл хамааран/ газарт 5 метрийн өргөнтэй замыг орц гарцын зориулалтаар ашиглуулах ба цаашид нэхэмжлэгч үнэ төлбөргүй нэвтэрч дайран өнгөрнө.
1.2. Нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газар луу нэвтрэх орц, гарцын хэсэг болон чиглэлийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд нь харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж буй 2818 м.кв газрын зүүн урдаас чанх урагш ямар нэгэн эргэлт үүсгэхгүйгээр чигээрээ гаргахаар харилцан тохиролцож, “Церкон геологи” ХХК-ийн өмнө барьсан манаачийн байрыг гуравдагч этгээд Ц.Сүхбаярын эзэмшилд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцов.
1.3. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021 оны А/297 дугаар захирамжаар олгосон 8670 м.кв талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагын хүрээнд, гуравдагч этгээдтэй харилцан тохиролцсоны дагуу аймгийн Засаг даргын 2021 оны А/297 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Сүхбаярт олгосон 8670 м.кв газраас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 340 м.кв газрыг хасч 8330 м.кв болгох, нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК-ийн эзэмшил 2818 м.кв газрыг 340 м.кв-аар нэмэгдүүлж 3158 м.кв болгон газрын эзэмших эрхийн гэрчилгээнд тус тус өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
2. Энэхүү гэрээний 1-т заасан нөхцлүүдийг талууд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дахин шүүхэд маргах эрхгүй, албадан гүйцэтгүүлэх, гүйцэтгэх хуудас бичүүлэхийг харилцан зөвшилцөв.
3. Энэхүү гэрээг талууд 4 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд, талуудын эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
4. Талууд гэрээг байгуулахдаа гуравдагч этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр, байгуулж байгаа ба зохигчдын зүгээс гуравдагч этгээдэд хүч хэрэглэсэн, хууран мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд гэрээний зүйл, заалт бүртэй бүрэн танилцаж, үүнээс үүдэн бий болох үр дагавар, эрх, үүрэг, хариуцлагыг сайтар ойлгосны үндсэн дээр гарын үсэг зурж, баталгаажуулсан болно.
Гэрээний нэмэлт нөхцөл:
Гэрээний үндсэн нөхцөлийн 1.3 дахь хэсэгт заасан өөрчлөлтийн хүрээнд энэхүү гэрээг шүүхийн захирамжаар баталгаажуулж гардан авсан даруйд нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК нь гуравдагч этгээд Ц.Сүхбаярт 5,000,000 /Таван сая/ төгрөгийг түүний Хаан банкны 5990236883 дугаарын дансанд шилжүүлэн өгөх, түүний эзэмшил газарт байрлаж байгаа техник тоног төхөөрөмж, жоншны овоолго зэрэг бусад зүйлсийг захирамжийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор чөлөөлөхөөр харилцан тохирсон бөгөөд гэрээний үндсэн ба нэмэлт нөхцөлтэй холбоотой гарах зардалыг нэхэмжлэгч тал хариуцна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарыг үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээд /тухайлбал гуравдагч этгээд/-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь эвлэрлийн гэрээ, уг гэрээний нөхцлийг зөвшөөрсөн тухай гуравдагч этгээд Ц.Сүхбаярын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бусад оролцогч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/297 дугаар захирамжаар Ц.Сүхбаярт олгосон 8670 м.кв газраас 340 м.кв газрыг хасч 8330 м.кв болгох, нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК-ийн газрын 340 м.кв-аар нэмэгдүүлж 3158 м.кв болгох” гэж тодруулан өөрчилж буйгаа эвлэрлийн гэрээнд зааж ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь холбогдох захирамж, гэрчилгээнд өөрчлөлт оруулах зэргээр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасантай нийцжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг нэхэмжлэгч, хариуцагчаас тус тусын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон[1], эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гуравдагч этгээд Ц.Сүхбаяр нь гэрээний нөхцлийг зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулж, баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарахгүй тул эвлэрлийн гэрээний нэмэлт нөхцлийг энэхүү шүүгчийн захирамжаар баталгаажуулахгүй бөгөөд түүнтэй холбоотой үүргийн биелэлтийг иргэний журмаар шаардах эрх нээлттэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг нарын хооронд нэхэмжлэлийн
[1] Хэргийн I хавтасны 6 дахь талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, 43-44 дэх талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл тус тус авагдсан.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан буулт хийж, тохиролцсон буюу гуравдагч этгээдээс зөвшөөрсөн:
а/ Орц гарц гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газарт нэвтрэх, дамжин өнгөрөх орц гарцыг шийдвэрлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021 оны А/297 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Сүхбаярт олгосон /тус газрын эзэмших эрхийн хугацаанд буюу хугацаа сунгасан бүхий л хугацаанд, мөн газрын эзэмшигч өөрчлөгдөж солигдсноос үл хамааран/ газарт 5 метрийн өргөнтэй замыг орц гарцын зориулалтаар ашиглуулах ба цаашид нэхэмжлэгч үнэ төлбөргүй нэвтэрч дайран өнгөрөх;
б/ Нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газар луу нэвтрэх орц, гарцын хэсэг болон чиглэлийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд нь харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж буй 2818 м.кв газрын зүүн урдаас чанх урагш ямар нэгэн эргэлт үүсгэхгүйгээр чигээрээ гаргахаар харилцан тохиролцож, “Церкон геологи” ХХК-ийн өмнө барьсан манаачийн байрыг гуравдагч этгээд Ц.Сүхбаярын эзэмшилд үнэ төлбөргүйгээр шилжүүлэх;
в/ Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021 оны А/297 дугаар захирамжаар олгосон 8670 м.кв талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагын хүрээнд, гуравдагч этгээдтэй харилцан тохиролцсоны дагуу аймгийн Засаг даргын 2021 оны А/297 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Сүхбаярт олгосон 8670 м.кв газраас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 340 м.кв газрыг хасч 8330 м.кв болгох, нэхэмжлэгч “Церкон геологи” ХХК-ийн эзэмшил 2818 м.кв газрыг 340 м.кв-аар нэмэгдүүлж 3158 м.кв болгон газрын эзэмших эрхийн гэрчилгээнд тус тус өөрчлөлт оруулах; үндсэн нөхцөлтэй байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, “Говьсүмбэр аймгийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/297 дугаар захирамжаар олгосон 8670 м.кв талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж зохих орц, гарц гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулж, баримт үйлдэхийг шүүгчийн туслах Э.Бямбатогтоход даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ