Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1174

 

 

 

 

 

 

 

    2023        09         08                                   2023/ШЦТ/1174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч С.Олзод, А.Батмандах нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч М.Бямбасүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,

шүүгдэгч Д.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0283 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Д.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд фейсбүүк цахим сүлжээнд Солонгос барааны захиалга авна гэж хуурамч зураг, зар мэдээлэл байршуулан бусдыг төөргдүүлж нэр бүхий 68 иргэнээс нийт 7 158 800 төгрөг шилжүүлэн авч, амьдралын эх үүсвэр болгон залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д аас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих, өөрчлөгдөх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.О ийн “2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны 15 тоот гэртээ амарч байхдаа 18 цагийн орчим фейсбүүкээр онлайн худалдан авалт хийхээр Д.Д  гэх хүн өөрийн хаягаасаа олон төрлийн бараа оруулсан байхаар нь сонирхоод өөрийнх нь хувь чат руу бичиж гутал, комод авахаар болоод барааны урьдчилгаа болгож 100.000 төгрөгийг хаан банкны ...  тоот данснаасаа М.Д  гэх нэртэй ...  гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд би урьдчилгаа хийсэн гүйлгээний утгыг Д.Д  гэх хаяг руу явуулсан. Тэгсэн над руу 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бараа бууна гэж чат бичсэн. Солонгос ... , Монгол ...  гэх дугаар өгсөн ба ажлын цагаар холбогдоорой гэхээр нь би бараа буух хүртэл холбогдоогүй. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр чатаар холбогдоод өнөөдөр бараа буух юм болов уу гэж асуухад хариу бичихгүй байсан. Удалгүй намайг блок хийсэн байхаар нь өгсөн дугаар руу нь залгахад эрэгтэй хүн аваад манайх сургууль байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-15 дахь тал /,

Ж.О ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 5 дахь тал/,

Ж.О ийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /1 хх-ийн 6-8 дахь тал/,

2. Хохирогч Д.С гийн “Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн фейсбүүк цахим хаягаас Д.Д  нэртэй хаягтай хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд хүүхдийн хувцасны шүүгээ захиалахаар болоод урьдчилгаа болох 25.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ...  тоот данснаас интернет банк ашиглан ...  Д.Д сүрэн гэх данс руу шилжүүлсэн. Чатаар надад таны захиалсан бараа 14 хоногийн дараа Монголд каргогоор ирэхээр нь танд -хэлнэ гэж хэлсэн. Үүнээс хойш холбоо бариагүй алга болсон ба намайг блоклосон. Тэгээд би худлаа юм байна гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн  78-79 дэх тал/,

Д.С гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 82 дахь тал /,

3. Хохирогч Б.У гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чаталсан. Чат бичээд гоо сайхны ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 60.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны төрийн банкны ....  тоот данснаас интернет банк ашиглан ...  М.Д  гэх данс руу шилжүүлсэн. Чатаар надад таны захиалсан бараа 14 хоноод Монголд каргогоор ирнэ, тэгэхээр нь танд хэлнэ гэж хэлсэн. Үүнээс хойш холбоо барилгүй алга болсон ба намайг блоклосон. Тэгээд худлаа гэдгийг нь мэдсэн. Надад 77002233 гэх холбоо барих дугаар өгсөн ба хуурамч дугаар байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-101 дэх тал/,

Б.У гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн таларах баримт /1 хх-ийн 104 дэх тал/,

Б.У гийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /1 хх-ийн 105 дахь тал/,

4. Хохирогч Ц.Б ын “Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн .....  тоот гэртээ байж байхдаа фейсбүүкээр юм үзээд байж байтал “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч Бүгд найрамдах Солонгос улсаас 7 хоногт захиалгаар тавилга хувцас ирнэ гэсэн зар оруулсан байхаар нь тухайн хүнтэй мессенжэрээр чатлаад харьцаж байгаад шинэ жилийн том хүний хос цамц 40.000 төгрөгөөр захиалаад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 40.000 төгрөгийг ...  тоот Д  гэх данс руу шилжүүлсэн. Дараа нь 5 хоногийн дараа дахиад жинсэн өмд цамцны хамт захиалаад 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 49.900 төгрөгийг ...  тоот данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр бас буйдан, шүүгээ, авдар захиалаад дээрх данс руу тавилгын урьдчилгаа болох 200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш над руу хариу хэлэхгүй, чат бичихгүй, фейсбүүкээр блок хийсэн болохоор нь залилуусан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 125-127 дахь тал/,

Ц.Б аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1хх-ийн 130-132 дахь тал/,

5. Хохирогч Д.М ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чаталсан. Чат бичээд 2 ширхэг гутал, гоо сайхны ком ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 30.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны .....  тоот данснаас интернет банк ашиглан хаан банкны ...  М.Д  гэх данс руу шилжүүлсэн. Дараа нь дахиад гоо сайхны ширээний мөнгийг худалдаа хөгжлийн банкны ...  тоот данснаас 50.000 төгрөгийг хаан банкны ...  данс руу шилжүүлсэн. Нийт 80.000 төгрөгийг шилжүүлсэн. Чатаар надад таны захиалсан бараа 7 хоногийн дараа Монголд каргогоор ирнэ. Тэгэхээр нь танд хэлнэ гэж хэлсэн. Үүнээс хойш холбоо барилгүй алга болсон. Тэгээд би худлаа гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 148 дахь тал/,

Д.М ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 151-152 дахь тал/,

6. Хохирогч С.Б ий “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар  бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд хүүхдийн эвхдэг ор, эмэгтэй хүний түрийтэй гутал 2 ширхгийг захиалахаар болоод урьдчилгаа болох 140.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ...  тоот данснаас интернет банк ашиглан 2 хувааж ...  тоот данс руу шилжүүлсэн. Чатаар надад таны захиалсан бараа 7 хоногийн дараа Монголд каргогоор ирэхээр нь танд хэлнэ гэж хэлсэн. Оочир дараалал ихтэй байгаа тул та гүйлгээний утга дээр холбоо бари дугаараа үлдээгээрэй гэж хэлсний дагуу би өөрийн ..., ..... эвхдэг ор, 2 гутлын урьдчилгаа гэж бичээд мөнгөө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 168 дахь тал/,

С.Б ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 171 дэх тал/,

7. Хохирогч П.Р гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн фейсбүүкээр Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд Солонгос авдар, угаалгын өрөөний толь захиалахаар болоод урьдчилгаа 160.000 төгрөгийг хаан банкны ...  тоот дансны интернет банкыг ашиглан 2 хувааж ...  данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 187 дахь тал/,

П.Р гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 190-191 дэх тал/,

8. Хохирогч Б.О ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд хувцасны шүүгээ захиалахаар болоод урьдчилгаа болох 30.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 208-209 дэх тал/,

Б.О ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 212 дахь тал/,

9. Хохирогч О.Д гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх фейсбүүк хаягтай хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд гоо сайхны ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 75.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас интернет банк ашиглан хаан банкны ...  гэх тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 230-231 дэх тал/,

О.Д гээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 234 дэх тал/,

10. Хохирогч Д.М ын “Би 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар Д.Д  гэх хаягтай хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чатласан. Чат бичээд эвхдэг ор захиалахаар болоод урьдчилгаа 80.000 төгрөгийн өөрийн хаан банкны ....  тоот данснаас мобайл банк ашиглан хаан банкны ...  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 1 дэх тал/,

Д.М аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 4 дэх тал/,

11. Хохирогч А.Л гийн “Д.Д  гэх хаяг руу чат бичээд дөрвөн сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 90.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн голомт банкны .... тоот данснаас интернет банк ашиглан хаан банкны ...  Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20 дахь тал/,

А.Л гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 23 дахь тал/,

12. Хохирогч С.Ц гийн “2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Хятад, Солонгос бараа нэртэй хаягтай үл таних хүнтэй онлайнаар бараа захиалах болоод урьдчилгаа болох 190.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ...  тоот данснаас интернет банк ашиглан хаан банкны ...  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 39 дэх тал/,

13. С.Ц гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 42 дахь тал/,

Хохирогч С.А ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн цахим хаягаас Д.Д  гэх нэртэй фейсбүүкийн хаягтай үл таних хүнтэй онлайнаар буйдан захиалахаар болоод урьдчилгаа 90.000 төгрөгийг хаан банкны 5014123001 тоот данснаас хаан банкны ...  тоот Д  гэх хүн рүү шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 58 дахь тал/,

С.А ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 61 дэх тал/,

14. Хохирогч О.О ий “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чат бичсэн. Чат бичээд 4 сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа 125.000 төгрөгийн өөрийн хаан банкны 5050123153 тоот данснаас ...  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 78 дахь тал/,

О.О ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 81 дэх тал/,

15. Хохирогч Т.Д гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чатласан. Чат бичээд 2 хос чемодан захиалахаар болоод урьдчилгаа 130.000 төгрөгийг хаан банкны .... тоот данснаас мобайл банк ашиглан хаан банкны ...  тоот М.Д  гэх данс руу 2 хувааж хийсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 98 дахь тал/,

Т.Д гээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 101 дэх тал/,

16. Хохирогч Э.С ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэгт байх үедээ өөрийн цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд 6 ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 125.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны .... тоот данснаас интернет банк ашиглан хаан банкны ...  Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 117 дахь тал/,

Э.С ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 120-121 дэх тал/,

17. Хохирогч Ч.Б ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн цахим хаягаас Хятад, Солонгос бараа нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд 4 ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 90.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ...  тоот данснаас интернет банк ашиглан ...  тоот данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 138 дахь тал/,

Ч.Б аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 141 дэх тал/,

Ч.Б  нь “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /2 хх-ийн 142 дахь тал/,

18. Хохирогч Р.О ы “Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн Рагчаа Отгон гэх фейсбүүкээр орж байтал Д.Д  гэсэн хаягаас гэр ахуйн бараа ширээ сандал хямд зарж байна гэсэн зар явж байхаар нь тухайн бараанаас захиалах санаатай чат бичихэд урьдчилгаа 50 хувь төлөөд авах боломжтой бараагаа захиалаад 15 хоногийн дараа ирнэ гэхээр нь хямдхан байна гэж бодоод тухайн хэрэглэгчээс дансыг нь аваад ширээ сандал болон камин зуух захиалахаар урьдчилгаа 165.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа бараагаа асуух санаатай чат бичих гэхэд намайг блоклосон байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 163 дахь тал/,

Гэрч Л.Б ын “Би өөрийн төрийн банкны ... дугаартай данснаас М.Д  гэх хүний хаан банкны ...  дугаартай данс руу 165.000 төгрөгийг эхнэрийн 95207263 дугаар бичээд ширээ сандал гээд явуулсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 165 дахь тал/,

Р.О оос Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 167 дахь тал/,

Р.О ы “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /2 хх-ийн 157-158 дахь тал/,

19. Хохирогч О.Ө гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар буйдан захиалах зорилготой чаталсан. 1 ширхэг буйдан захиалахаар болоод урьдчилгаа болох 90.000 төгрөгийг өөрийн хаан банкны ... данснаас интернет банк ашиглан хаан банкны ...  М.Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 211-212 дахь тал/,

О.Ө гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 215 дахь тал/,

20. Хохирогч Ц.А ын “2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн фейсбүүк цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чатласан. Чат бичээд 6 ширхэг сандалтай захиалахаар болоод урьдчилгаа болох 125.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас интернет банк ашиглан хаан банкны ...  М.Д гийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 233-234 дэх тал/,

Ц.А аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 237 дахь тал/,

21. Хохирогч Г.О  ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний хооронд өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чаталсан. Чат бичээд 4 ширхэг сандалтай ширээ, будаа агшаагч, камин зуух захиалахаар болоод урьдчилгаа болох 170.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны 5024143741 тоот данснаас мобайл банк ашиглан ... тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 4 дэх тал/,

Г.О  аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 7 дахь/,

22. Хохирогч Д.Лхагважавын “Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүкээр Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чаталсан. Чат бичээд 6 ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 125.000 төгрөгийг өөрийн хаан банкны .... тоот данс руу интернет банк ашиглан Д.Д сүрэн гэх ...  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 25-26 дахь тал/,

Д.Лхагважаваас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 29 дэх тал/,

Д.Лхагважавын “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /3 хх-ийн 30 дахь тал/,

23. Хохирогч Ц.А гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чаталсан. Чат бичээд 6 ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 125.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас интернет банк ашиглан ...  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 47-48 дахь тал/,

Ц.А гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 50-51 дэх тал/,

Ц.А гийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /3 хх-ийн 52 дахь/,

24. Хохирогч Г.Ө ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чаталсан. Чат бичээд зургаан ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа 130.000 төгрөгийг өөрийн 5074035770 тоот данснаас интернет банк ашиглан ...  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 69-70 дахь тал/,

Г.Ө аас “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /3 хх-ийн 72 дахь тал/,

25. Хохирогч М.Г-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүрэг 4 дүгээр хороо Туулын 20-01 тоот гэртээ байхдаа фейсбүүк орж байсан чинь Д.Д  гэх фейсбүүк хаягаас Солонгос улсаас бараа хямд зарна гэсэн зар байхаар нь би тухайн хаяг руу чат бичиж гал тогооны ширээ захиалахаар болсон чинь урьдчилгаа мөнгө 125.000 төгрөг өгөх ёстой гээд ...  тоот хаан банкны данс явуулахаар нь би Налайх дүүргийн хаан банкны салбараас 125.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 89-90 дэх тал/,

М.Г-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 93 дахь тал/,

26. Хохирогч Б.Б-ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалахаар бодоод урьдчилгаа 125.000 төгрөгийг хаан банкны ... тоот данснаас ...  М.Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 110 дахь тал/,

Б.Б-с Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 113-114 дэх тал/,

27. Хохирогч Б.Б-ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн фейсбүүк цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чаталсан. Чат бичээд дөрвөн сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 90.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас интернет банк ашиглан ...  М.Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 131 дэх тал/,

Б.Б-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 134-136 дахь тал/,

28. Хохирогч Д.О-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Д.Д  гэх хүнтэй фейсбүүкээр онлайнаар бараа захиалах зорилготой чаталсан. Чат бичээд дүүжин сандал захиалахаар болоод урьдчилгаа болох 80.000 төгрөгийн өөрийн хаан банкны .... тоот данснаас интернет банкаа ашиглан ... Д.Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 153-154 дэх тал/,

Д.О-гийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /3 хх-ийн 157 дахь тал/,  

Д.О-ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 158 дахь тал/,

29. Хохирогч Б.Энхгэрэлийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чаталсан. Чат бичээд 6 ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 110.000 төгрөгийн өөрийн хаан банкны ... тоот данснаас интернет банк ашиглан .... Д.Д  гэх хүн рүү шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 175 дахь тал/, 

Б.Э-ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 178 дахь тал/,

30. Хохирогч Ч.Пүрэвдоржийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байх үедээ өөрийн фейсбүүк цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготойгоор чаталсан. Чат бичээд эвхдэг ор, шкаф, угаалтуурын хамт захиалахаар болоод урьдчилгаа болох 180.000 төгрөгийг өөрийн .... тоот данснаас мобайл банк ашиглан .... Д.Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 195-196 дахь тал/,

Ч.П-оос Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 199 дэх тал/,

Ч.П-ийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /3 хх-ийн 200 дахь тал/,

31. Хохирогч Г.О-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн фейсбүүкээр Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготойгоор чаталсан. Чат бичээд 6 ширхэг сандалтай ширээ, аяга тавагны ком захиалахаар болоод урьдчилгаа болох 140.000 төгрөгийг өөрийн хаан банкны ... тоот данснаас Д.Д ын .. тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 218-219 дэх тал/,

Г.О-өөс ийн .. тоот данснаас Д.Д ын .... данс руу 140.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 222 дахь тал/,

Г.О-ийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /3 хх-ийн 223 дахь тал/,

Шүүгдэгч Д.Д ын “Тухайн өдөр миний Д.Д  гэх фейсбүүк чат руу Оюунтөгс гэх хүн чат бичээд ширээ сандал, аяга тавагны ком захиалъя гэхээр нь урьдчилгаа 50 хувийг хийгээрэй хэд хоногийн дараа бараа ирнэ гээд өөрийн ....  тоот дансыг явуулсан. Удалгүй 140.000 төгрөг орж ирсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 230-231 дэх тал/,

32. Хохирогч О.Ц-ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн фейсбүүкээр Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготойгоор чаталсан. Чат бичээд камин зуух, 6 ширхэг сандалтай, ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 126.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны .... тоот данснаас интернет банк ашиглан Д.Д ын ... данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 240-241 дэх тал/,

О.Ц-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 244-245 дахь тал/,

О.Ц-ын “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /3 хх-ийн 246 дахь тал/,

33. Хохирогч Ч.Т-ний “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн цахим хаягаас Д.Д  гэх хаягтай хүнтэй онлайнаар бараа авах зорилготойгоор чаталсан. Чат бичээд 6 ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 110.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас интернет банк ашиглан .... Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 13-14 дэх тал/,

Ч.Түмэн-Эрдэнээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 17 дахь тал/,

34. Хохирогч Б.Б-ны “Би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо .. тоот гэртээ байхдаа өөрийн цахим хаягаас Д.Д  гэх хүнтэй онлайнаар бараа захиалах зорилгоор чаталсан. Чат бичээд 4 ширхэг сандалтай ширээ захиалахаар болоод урьдчилгаа болох 110.000 төгрөгийг өөрийн ..... тоот данснаас Д.Д ын .. тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 35-36 дахь тал/,

Б.Батсайханаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 39-42 дахь тал/,

Б.Б-ны “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /4 хх-ийн 43 дахь тал/,

35. Хохирогч М.Д-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк ухаж байгаад Хятад Солонгос бараа гэх хүнээс ширээ сандал худалдан авахаар болсон бөгөөд тус хэрэглэгчтэй фейсбүүкээр холбогдож ширээ сандал захиалахаар болсон. Тэгээд тус хүнтэй ямар дугаараар холбогдох талаар асуухад надад 010-... гэх Солонгос улсын дугаар явуулсан. Би тэр дугаарыг шалгаж үзэлгүйгээр сандал ширээ захиалсан. Миний захиалсан бараа 420.000 төгрөг болсон бөгөөд урьдчилгаа 25 хувийг эхлээд шилжүүлэхээр болсон. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн хаан банкны .... тоот дугаарын данснаас хаан банкны ... Д.Д  гэх хүний данс руу 105.000 төгрөгийг Doogii 86800988 гэх утгатай шилжүүлсэн. Тухайн үед таны захиалга баталгаажлаа, таны бараа 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монголд ирнэ гэж хэлсэн. Тэгээд би үүнээс хойш дахин холбогдож асуухад бараа очихоор холбогдоно гэж хэлээд дахиж холбогдоогүй. Удаагүй намайг блок хийсэн. Тэгээд би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /4 хх-ийн 60 дахь тал/,

М.Д-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 63-65 дахь тал/,

М.Д-ийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /4 хх-ийн 66-68 дахь тал/,

36. Хохирогч С.П-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн цахим хаягаас Хятад Солонгос бараа нэртэй фейсбүүкийн хаягтай үл таних хүнтэй онлайнаар бараа захиалах зорилготой чаталсан. Чат бичээд шүүгээ захиалахаар болоод урьдчилгаа 60.000 төгрөгийг хаан банкны .. тоот данснаас интернет банкаа ашиглан хаан банкны ....  Д.Д  гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 86 дахь тал/,

С.Пүрэвсүрэнгээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 89 дэх тал/,

37. Хохирогч Л.Б-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн үед фейсбүүк орж байтал Д.Д  гэх хүн Үйлдвэрээс гараад шинээрээ агуулахад удсан учраас одоо захиалбал 15-нд Монголд буух бараанууд хямдарсан гэсэн зарын дагуу тухайн хүнтэй өөрийн Үг бол зэвсэг юм гэх хаягаасаа чат бичиж дүүжин ор, гал тогооны ширээ сандал авмаар байна гэхэд 16-нд Монголд очно та захиалах бол хаан банкны ... тоот дансанд урьдчилгаа мөнгөө хийнэ үү гэхээр нь би өөрийн хаан банкны ..... тоот данснаасаа 350.000 төгрөгийг Д  гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд захиалсан бараагаа 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хүлээгээд Д.Д  гэх хүний фейсбүүк рүү чат бичихэд миний хаягийг блок хийгээд алга болсон. Тэгээд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /4 хх-ийн 115-116 дахь тал/,

Л.Б-ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 125 дахь тал/,

38. Хохирогч З.С-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэх хүнтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг буйдан худалдан авахаар болж хамт ажиллагад ажлынхаа хүний .... тоот данснаас sarangerel .. гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 144-145 дахь тал/,

З.Сарангэрэлээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 151-152 дахь тал/

39. Хохирогч Г.Ц-ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харилцаж 1 ширхэг ширээ худалдан авахаар болж өөрийн хаан банкны .. дугаарын данснаас урьдчилгаа 110.000 төгрөгийг Д.Д  гэх хүний ... тоот данс руу цэцэгмаа ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 171-172 дахь тал/,

Г.Ц-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 175-176 дахь тал/,

40. Хохирогч Ж.А-ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэх зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэх хүн рүү мессенжерээр харьцаж эвхэгддэг ширээ 1 ширхгийг худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... тоот данснаас 50 хувийн урьдчилгаа болох 90.000 төгрөгийг Д  гэх хүний хаан банкны .... тоот данс руу .... А гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 192-193 дахь тал/,

41. Хохирогч Ц.О-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэх хүнтэй мессенжерээр харьцаж 3 ширхэг чемодан, 4 сандалтай ширээ, хөнжлийн даавуу 7 ширхгийг худалдан авахаар болж өөрийн охин болох Б.Алтанзулын ..... тоот данснаас урьдчилгаа болох 400.000 төгрөгийг Д.Д ын ..... данс руу ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн ... Тэр үед би Д.Д  гэдэг фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож байгаад бараа захиалахаар болоод түүнийг өгсөн хаан банкны ... тоот дугаартай данс руу нийт 469.900 төгрөг шилжүүлсэн. Тухайн данс руу би 2 хувааж шилжүүлсэн. Эхлээд 69.900 төгрөг, дараа нь 400.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 213-214, 216-217 дахь тал/,

Ц.О-ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 220 дахь тал/,

42. Хохирогч Н.Н-ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу байршуулсан нэрийг нь сайн санахгүй фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харилцаж аяганы ком худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... данснаас урьдчилгаа 25.000 төгрөгийг Д.Д ын хаан банкны .... данс руу nandintsetseg ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 239-240 дэх тал/,

43. Хохирогч Я.У-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос хувцас хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг хослол худалдан авахаар болж хаан банкны .... дугаарын данснаас 49.900 төгрөгийг Д.Д  гэх хүний ... тоот дансанд uranzaya .... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 9-10 дахь тал/,

Я.У-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 13 дахь тал/,

44. Хохирогч Т.Э-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ор худалдан авахаар болж өөрийн эхнэр Э-ын .... тоот данснаас урьдчилгаа 80.000 төгрөгийг Д.Д ын .....  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 30-31 дэх тал/,

45. Хохирогч Д.С-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаа үзэж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг гутал худалдан авахаар болж охин С.Тэгшжаргалын хаан банкны .....  дугаарын данснаас урьдчилгаа 80.000 төгрөгийг Д.Д  гэх хүний .....  данс руу siilen .. гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 51-52 дахь тал/,

Д.С-ээс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 55 дахь тал/,

46. Хохирогч Н.О-ын “Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк хаягаа үзэж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан /нэрийг нь сайн санахгүй байна/ фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг гутал худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... дугаарын данснаас урьдчилгаа 80.000 төгрөгийг Д.Д  гэх хүний .....  данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 72-73 дахь тал/,

47. Хохирогч Ц.Б-н “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүкээр Солонгосоо дэлгүүр буух гэж байгаа тул тавилга зарна гэсэн зарын дагуу холбогдоод өөрийн хаан банкны .... дугаарын данснаас Д  гэх хүн рүү 80.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тавилга авсан зүйл байхгүй. Мөнгөө буцааж авч чадаагүй” гэх мэдүүлэг /5 хх-ийн 92-93 дахь тал/,

Ц.Б-гөөс Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 96-97 дахь тал/,

48. Хохирогч Ж.Б-ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк хаягаа үзэж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан /нэрийг нь сайн санахгүй байна/ фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг модон аяганы багц худалдан авахаар болж өөрийн хаан банкны ..... дугаарын данснаас урьдчилгаа 20.000 төгрөгийг Д.Д  гэх хүний хаан банкны .....  данс руу “Ж.Б ..., модон аяганы ком” гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 116-117 дахь тал/,

Ж.Б-с Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 120 дахь тал/,

49. Хохирогч Ө.Э-ын “Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк хаягаа үзэж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 2 ширхэг хүүхдийн хувцасны шүүгээ худалдан авахаар болж өөрийн хаан банкны 5779178425 дугаарын данснаас урьдчилгаа гэж 60.000 төгрөгийг Д.Д ын хаан банкны .....  тоот дансанд .... ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа тухайн фейсбүүк хаяг руу хандахад миний фейсбүүкийг блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /5 хх-ийн 137-138 дахь тал/,

Ө.Эрдэнэбатаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 141-142 дахь тал/,

50. Хохирогч Э.С-ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк хаягаа үзэж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг хослол худалдан авахаар болж өөрийн нөхөр Т-ийн хаан банкны .... дугаарын данснаас урьдчилгаа 25.000 төгрөгийг Д.Д  гэх хүний .....  тоот дансанд ... EN SE гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 158-159 дэх тал/,

51. Хохирогч А.А-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ фейсбүүк үзэж байтал Д.Д  гэсэн фейсбүүк хаягтай хүн эмэгтэй хүний хослол 98.000 төгрөг захиалга авч байна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй фейсбүүк чатаар холбогдож эмэгтэй хүний хослол худалдан авахаар болж урьдчилгаа 40 хувь болох 35.000 төгрөгийг өөрийн хаан банкны .... данснаас Д.Д ын .....  дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 178-179 дэх тал/,

52. Хохирогч У.С-ын “2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүкээр хямдхан тавилга захиалга авч байна гэхээр нь чатаар холбогдоход урьдчилгаа 75.000 төгрөгийг шилжүүлнэ үү, утган дээр нь өөрийн нэр, утасны дугаараа бичээрэй, Солонгос улсаас Монгол улсад бууна гэсэн. Тэгэхээр нь би ... тоот данс руу ... гэсэн утгатайгаар 75.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 195-196 дахь тал/,

53. Хохирогч Д.Д-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк хаягаа үзэж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зарын дагуу зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг плаж худалдан авахаар болж өөрийн дүү Э-гийн хаан банкны ... данснаас урьдчилгаа 60.000 төгрөгийг Д.Д  гэх хүний .....  данс руу .... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 214-215 дахь тал/,

Д.Д-гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 218-223 дахь тал/,

54. Хохирогч Ц.Б-ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэх хүнтэй мессенжерээр харьцаж 2 ширхэг буйдан худалдан авахаар болж нөхөр Пүрэвжавын төрийн банкны ... тоот данснаас урьдчилгаа 160.000 төгрөгийг Д  гэх хүний .....  дансанд ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 241-242 дахь тал/,

55. Хохирогч Э.Б-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн үед фейсбүүк үзээд байж байтал Булган гуталны захиалга авна 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод каргогоор ирнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан. Д.Д  гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй мессенжерээр шуудан бичиж тухайн хүнээс эмэгтэй хүний булган гутал нэгийг худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... тоот данснаас 120.000 төгрөгийг Д.Д  гэх хүний хаан банкны .... данс руу gutal 37 size daria daria .... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 8-9 дэх тал/,

56. Хохирогч Ч.С-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ фейсбүүк үзэж байтал эвхдэг ширээ авах гээд хайлт хийхэд хуучин тавилганы худалдаа гэсэн группэд Д.Д  гэх фейсбүүк хаягтай хүн Солонгос эвхдэг ширээ зарна гэсэн зар байшуулсан байхаар нь тухайн хүнтэй фейсбүүк чатаар холбогдож эвхдэг ширээг 50.000 төгрөгөөр худалдан авахаар болж өөрийн ... тоот данснаас Д.Д ын ... тоот дансанд эвхдэг ширээ .... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 27-28 дахь тал/,

Ч.С-гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6 хх-ийн 31 дэх тал/,

57. Хохирогч М.М-ний “Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ фейсбүүк үзэж байтал Д.Д  гэх хүнтэй ор болдог буйдан 70 хувь хямдарч 160.000 төгрөг болсон тул захиалга авч байна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй холбогдож ор болдог буйдан худалдан авахаар болж урьдчилгаа болох 80.000 төгрөгийг өөрийн хаан банкны ... тоот данснаас Д.Д ын .... тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 49-50 дахь тал/,

М.Б-с Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6 хх-ийн 53 дахь тал/,

58. Хохирогч О.Э-ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүкийг үзээд байж байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй мессенжерээр харьцаж эвхэгддэг ор 1 ширхгийг худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... тоот данснаас 30 хувийн урьдчилгаа болох 54.000 төгрөгийг Д.Д ын .....  тоот дансанд Enkhmart 80170656 ор гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 68-69 дэх тал/,

О.Э-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6 хх-ийн 72 дахь тал/,

59. Хохирогч Ж.Ш-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд 601 дүгээр байрны 604 тоотод фейсбүүкээ үзэж байтал Д.Д  гэсэн фейсбүүк хаягтай хүн хямдхан ор болдог буйдан захиалга авч байна, 7 хоногийн дотор захиалсан байраа ирнэ гэсэн зарын дагуу тухайн хүнтэй фейсбүүкээр холбогдож ор болдог буйдан 90.000 төгрөгөөр худалдан авахаар болж өөрийн хаан банкны .... тоот данснаас Д.Д ын .....  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 89-90 дэх тал/,

Ж.Ш-гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6 хх-ийн 93 дахь тал/,

60. Хохирогч М.Г-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байтал Д.Д  гэсэн фейсбүүк хаягтай хүн дүүжин сандал 70 хувь хямдарч 180.000 төгрөг болсон тул захиалга авна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй фейсбүүкээр холбогдож дүүжин сандал худалдан авахаар болж урьдчилгаа 50 хувь болох 90.000 төгрөгийг өөрийн хаан банкны .....  тоот дансанд дүүжин сандал урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 111-112 дахь тал/,

61. Хохирогч Б.Т-ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүк үзээж байж байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэх хүнтэй мессенжерээр харьцаж сандал ширээний ком 1 ширхэг, камин зуух 1 ширхгийг худалдан авахаар болж өөрийн худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 30 хувийн урьдчилгаа болох 150.000 төгрөгийг Д.Д ын .....  тоот данс руу .. kamen zuuh shiree sandal гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 128-129 дэх тал/,

Б.Т-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6 хх-ийн 132 дахь тал/,

62. Хохирогч Ж.А-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэх фейсбүүк хаягтай хүнтэй мессенжерээр харьцаж 2 буйдан, шатны хивс, цамц өмд худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... тоот данснаас 225.000 төгрөгийг Д.Д ын .....  тоот данс руу aagii aagii .... гэсэн утгатайгаар шилжүүлэхэд тухайн хүн өмд цамцны мөнгө ороогүй байна гэхээр нь би 29.000 төгрөгийг Ц.Л гэх хүний хаан банкны ..... данснаас aagii aagii ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 150-151 дэх тал/,

Ж.А-с Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6 хх-ийн 154-155 дахь тал/,

63. Хохирогч О.Г-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос тавилга хямдрал зарлалаа, захиалах бол 50 хувь мөнгөө хийж баталгаажуулна, бараагаа гар дээрээ аваад үлдэгдэл мөнгөө төлнө, 10 хоногийн дараа Улаанбаатарт хүргэгдэнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан Д.Д  гэх хүнтэй мессенжерээр харьцаж 4 сандалтай ширээний ком 1 ширхэг, хүүхдийн сурагчийн ширээ сандлын ком 1 ширхгийг худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... тоот данснаас 170.000 төгрөгийг Д.Д ын .....  тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 167-168 дахь тал/,

64. Хохирогч Д.Э-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ фейсбүүк ухаад байж байтал Д.Д  гэх хүн чемодан 80.000 төгрөгөөр захиалга авч байна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чатаар холбогдож чемодан худалдан авахаар болж урьдчилгаа болох 40.000 төгрөгийг өөрийн хаан банкны ... тоот данснаас Д.Д ын .....  тоот данс руу чемоданы урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 187-188 дахь тал/,

65. Хохирогч Н.Т-ийн “Тухайн өдөр цахим орчинд улаан хувцастай эмэгтэй хүний зурагтай Д.Д  гэх хаягаас камин зуух, дүүжин сандал, хувцас, гэрийн тавилга зэрэг бараа материалыг Солонгос улсаас захиалж, 7 хоногийн дотор авчирч өгнө гэх зарын дагуу холбогдож камин зуух, дүүжин сандлын захиалга өгч урьдчилгаа болох 175.000 төгрөгийг .....  тоот данс руу tungalagtuya .... kamin duujin sandal гэсэн утгатай гүйлгээ хийсэн. 7 хоногийн дараа бараагаа асуутал ирэх болоогүй байна гээд байсан. Утасны дугаараа өгөөч гэхээр өгдөггүй. Чатаар залгахаар авдаггүй байсан. Сүүлдээ бүр утсаа авахаа больсон” гэх мэдүүлэг /6 хх-ийн 204-205 дахь тал/,

66. Хохирогч С.Ү-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ботинк худалдан авахаар болж өөрийн капитрон банкны .... дугаарын данснаас урьдчилгаа 59.000 төгрөгийг Д.Д  гэх хүний хаан банкны .....  тоот данс руу .... 41 раз хар ботинк загвар гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 222-223 дахь тал/,

С.Ү-гаас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6 хх-ийн 226 дахь тал/,

67. Хохирогч Б.И-ын “Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал Солонгос бараа хямдралтай зарна гэсэн зар байршуулсан фейсбүүк хэрэглэгчтэй мессенжерээр харьцаж 1 ширхэг плаж, 1 шуба худалдан авахаар болж өөрийн хаан банкны ... дугаарын данснаас урьдчилгаа 30.000 төгрөгийг Д.Д ын .....  тоот дансанд Б.И плаж шуба гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 243-244 дэх тал/,

Б.И-оос Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /7 хх-ийн 6 дахь тал/,

68. Хохирогч Ц.И-гийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ фейсбүүк үзэж байтал Д.Д  гэсэн фейсбүүк хаягтай хүн хямдхан ор, буйдан, аяллын зориулалттай чемодан захиалга авч байна, 14 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэсэн зарын дагуу тухайн хүнтэй фейсбүүк чатаар холбогдож ор болдог буйдан, чемодан 210.000 төгрөгөөр худалдан авахаар болж өөрийн хас банкны .. тоот данснаас Д  Д  гэх хүний хаан банкны .....  тоот данс руу ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /7 хх-ийн 20-21 дэх тал/,

Ц.И-аас Д.Д  руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /7 хх-ийн 25 дахь тал/,

Ц.И-гийн “Д.Д ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /7 хх-ийн 26-35 дахь тал/,

Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29-3677 дугаартай “....  тоот дансыг ... регистрийн дугаартай, Д.Д , ...  тоот дансыг .... регистрийн дугаартай, М.Д  эзэмшдэг байна” гэсэн албан тоот /7 хх-ийн 44 дэх тал/,

Мягмаржалбуугийн Д гийн эзэмшлийн Хаан банкны ...  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7 хх-ийн 45-48 дахь тал/,

Д гийн Д ын эзэмшлийн Хаан банкны ....  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7 хх-ийн 49 дэх тал/,

Гэрч Б.Д-гийн “Д.Д  нь Хөвсгөлөөс Улаанбаатар хотод манай гэрт буюу .....  тоотод 2022 оны 12 сарын орчим нөхөр Х гийн хамт барилгын ажил хийх гэж ирсэн. Ингэхдээ манай гэрт хэсэг хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын сүүл хүртэл байж байгаад Д  яваад өгсөн. Тэгээд Д  нь тухайн үеэс буюу манай гэрт байх хугацаандаа Зайсанд барилгын ажил хийж байх үедээ өглөө гараад л орой ирдэг байсан. Надтай их юм яриад байдаггүй. Ер нь хүнтэй их юм яриад байдаггүй, дуугай хүүхэд. Би Д тай дотно биш болохоор фейсбүүкийг нь мэдэхгүй. Би өөрөө фейсбүүк ашигладаггүй. Д тай шаардлагатай бол утсаар ярьчихдаг” гэх мэдүүлэг /7 хх-ийн 54 дэх тал/, 

Гэрч Г.Д гийн “Би хаан банкинд ... тоот дансыг эзэмшдэг. Төрийн банкны .... тоот дансыг эзэмшдэг. Би хаан банкны ...  тоот дансыг би ашигладаггүй. Хаан банкнаас өөрийн нэр дээрх дансаа шалгуулж үзтэл миний нэр дээр хаан банкны ...  тоот данс гарч ирсэн ба 2022 оны 10 дугаар сард интернет банк ашиглан нээлгүүлсэн байсан. Манай охин Д.Д  миний интернет банкыг ашиглаж ...  тоот дансыг нээлгэсэн байх. Миний .... тоот дансны интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг манай охин Д.Д  мэддэг учир миний интернет банкаар орж нэр дээр давхар данс нээлгэж ашигласан байх гэж бодож байна. Манай охин Д.Д  миний интернет банкны нууц үгийг мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Би ихэвчлэн төрийн банкны дансаа ашигладаг. Харин хаан банкны дансаа бараг ашигладаггүй. Би Хөвсгөл аймгийн Жаргалан сумын 1 дүгээр багт мал маллаж 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай охин Д.Д  Улаанбаатар хотод орж ирээд 2 сар гаруй хугацаанд барилга дээр туслахын ажил түр хийж байгаа. Уг нь гэр нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд нөхөр, хүүхдийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19 дэх тал/,

 Яллагдагч Д.Д ын “Би тухайн 116 дугаартай прокурорын нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол дээр дурдагдсан 68 хэргийг би өөрөө ганцаараа үйлдсэн, өөр ямар нэгэн хүн хамтран үйлдсэн зүйл байхгүй. Тухайн үед миний .... , .....  тоот дугаартай данснууд руу болон ээж Д гийн ...  данс руу орсон мөнгөнүүдийг ганцаараа ашиглаж хэрэглэсэн. Тухайн мөнгөнүүдийг би хувийн хэрэгцээндээ буюу хүнс хоол, хувцас хунар гэх мэт зүйлүүдэд ашиглаж хэрэглэж дуусгасан. Бүх хүмүүсийг хохирлыг барагдуулж өгөх болно” гэх мэдүүлэг /7 хх-ийн 189 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 25 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 28 дахь тал/,

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 33 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 34 дэх тал/,

Д.Д аас шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх баримт болон хувийн байдалтай холбоотой баримтууд, эд мөрийн баримт болох СD 1 ширхэг зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Д  нь хөдөө орон нутгаас ажил хийх зорилгоор Улаанбаатар хотод ирсэн, Хан-Уул дүүрэг Зайсангийн орчим барилга дээр ажиллаж байсан, дээрх ажлыг хийж байх хугацаандаа цахим орчинд гэр ахуйн бараа, хувцас эд зүйлийн зургийг ашиглан өөрөө зарж борлуулж байгаа, хямдалтай захиалга авч байгаа мэтээр хуурамч зар мэдээлэл байршуулан, уг зарын дагуу фейсбүүк чатаар харилцсан хүмүүст урьдчилгаа мөнгө шилжүүлбэл захиалга баталгаажна, тодорхой хугацааны дараа Монголд бууна, Солонгос, Монгол утасны дугаар өгөх төөрөгдүүлэн хуурч мөнгийг өөрийн болон ээжийнхээ дансаар шилжүүлэн авсны дараагаар харилцан фейсбүүк хаягийг блоклох үйлдлийг хийсэн, 68 хүнээс доод тал нь 25.000 төгрөг, дээд тал нь 350.000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2 сарын хугацаанд үргэлжилсэн, 2023 оны 01 дүгээр сард барилгын ажил дээр нь цагдаагийн ажилтан очсоноор үйлдэл таслан зогсоогдсон гэх үйл баримт тогтоогджээ.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж тус тус гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

“Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг ойлгох хуульзүйн шинж юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн гэмт үйлдлийг амьдралынхаа хэвшил болгосон эсэх,  цаг хугацааны хувьд харьцангуй тогтвортой үргэлжилсэн эсэх, үйлдлээ байнга хийх арга боломжийг идэвхтэй эрэлхийлэх санаа зорилготой эсэх, гагцхүү дээрх аргаар олсон орлогоороо аж амьдрал, амьжиргаагаа залгуулдаг эсэх зэргийг анхаарвал зохино.

Хэрэгт авагдсан гэрч М.Д , Б.Д, шүүгдэгч Д.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар зэргээр Д.Д  нь Улаанбаатар хотод байх хугацаандаа садан төрлийн харилцаатай хамаатныхаа айлд, мөн ажиллаж байсан барилгынхаа ажилчдын байранд түр амьдарч байсан, барилга дээр туслахаар ажилладаг байсан болох нь тогтоогдсон байна.

Хэдийгээр залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөртөө зарцуулсан гэх боловч зөвхөн уг орлогыг амьжиргаагаа залгуулах эх сурвалж болгосон гэж дүгнэх боломжгүй, үйлдлээ 2 сарын хугацаанд үргэлжлүүлсэн байдлыг харьцангуй тогтвортой хугацаанд үргэлжилсэн гэж үзэхгүй.   

Шүүгдэгч  Д.Д  нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд фейсбүүк цахим сүлжээнд Солонгос барааны захиалга авна гэж хуурамч зураг, зар мэдээлэл байршуулан бусдыг төөргдүүлж нэр бүхий 68 иргэнээс нийт 7 628 700 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчид, яллагдагч нарын мэдүүлэг, тэдний цахим сүлжээнд хоорондоо харилцсан баримт, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр хангалттай нотлогдсон байна.

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохимол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар халдан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах бололцоог бүрдүүлсэн байх, бодитой хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Д.Д  нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх бөгөөд уг үйлдлүүд нь учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д  нь залилах гэмт хэргийг 68 удаагийн үйлдлээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Д ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч М.Б-гээс “Д.Д  нь 68 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад хохирол учруулсан гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд Д.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас шүүгдэгч нь урьд яг энэ аргаар эд хөрөнгөө бусдад алдсан байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэл, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн авах гэсэн эрмэлзлэл, мэдээллийг нягталж шалгадаггүй хайхрамжүй байдал зэрэг нь нөлөөлжээ. 

Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 68 хохирогчид нийт 7.628.700 төгрөгийн хохирол тогтоогдсоноос шүүгдэгч Д.Д  нь шүүхийн шатанд 4.514.900 төгрөгийг төлж, 3.113.800 төгрөг үлдсэн байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д аас 3.113.800 төгрөг гаргуулж, Б.У-д 60.000 төгрөг, Ц.Б-д 289.900 төгрөг, Д.М-д 80.000 төгрөг, С.Б-д 140.000 төгрөг, П.Р-д 160.000 төгрөг, С.Ц-д 190.000 төгрөг, О.О-д 10.000 төгрөг, Э.С-д 10.000 төгрөг, Р.О-д 165.000 төгрөг, Ц.А-д 125.000 төгрөг, Г.О-д 170.000 төгрөг, Ц.А-д 125.000 төгрөг, Б.Б-д 10.000 төгрөг, Ч.П-д 50.000 төгрөг, О.Ц-д 10.000 төгрөг, Л.Б-д 350.000 төгрөг, З.С-д 90.000 төгрөг, Ц.О-д 469.900 төгрөг, Я.У-д 10.000 төгрөг, Д.С-д 10.000 төгрөг, У.С-д 75.000 төгрөг, О.Э-д 10.000 төгрөг, Ж.Ш-д 10.000 төгрөг, Ж.А-д 225.000 төгрөг, С.Ү-д 59.000 төгрөг, Ц.И-д 210.000 төгрөг олгох нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол

шүүгдэгч Д.Д ын зүгээс 1 нас 7 сартай хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн насны 3 дүү, өвчтэй эхийн хамт амьдардаг, эх М.Д  нь 2022 онд ослын улмаас 80 хувиар групп тогтоолгосон, түүний асран хамгаалагчаар тогтоохоор хандсан байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Д ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Шүүхээс Д.Д ын бага насны хүүхэд, 3 дүү, өвчтэй эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг тодорхой хэмжээнд төлж үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хандлага зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан, өмчлөх эрхийн эсрэг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д ыг 1 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Д.Д  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримт болох 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д  нь цагдан хоригдсон хоноггүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

  2. Д.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Д д мэдэгдсүгэй.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д аас нийт 3 113 800 төгрөг гаргуулж, хохирогч Б.У-д 60.000 төгрөг, Ц.Б-д 289.900 төгрөг, Д.М-д 80.000 төгрөг, С.Б-д 140.000 төгрөг, П.Р-д 160.000 төгрөг, С.Ц-д 190.000 төгрөг, О.О-д 10.000 төгрөг, Э.С-д 10.000 төгрөг, Р.О-д 165.000 төгрөг, Ц.А-д 125.000 төгрөг, Г.О-д 170.000 төгрөг, Ц.А-д 125.000 төгрөг, Б.Б-д 10.000 төгрөг, Ч.П-д 50.000 төгрөг, О.Ц-д 10.000 төгрөг, Л.Б-д 350.000 төгрөг, З.С-д 90.000 төгрөг, Ц.О-д 469.900 төгрөг, Я.У-д 10.000 төгрөг, Д.С-д 10.000 төгрөг, У.С-д 75.000 төгрөг, О.Э-д 10.000 төгрөг, Ж.Ш-д 10.000 төгрөг, Ж.А-д 225.000 төгрөг, С.Ү-д 59.000 төгрөг, Ц.И-д 210.000 төгрөг тус тус олгосугай. 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримт болох 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалсугай.

  8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Д  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧИД                        С.ОЛЗОД

 

     А.БАТМАНДАХ