| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2021/0001/З |
| Дугаар | 111/ШШ2022/0002 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 111/ШШ2022/0002
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, *******ээс Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт холбогдуулан “Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, төрийн жинхэнэ албан хаагчийн өндөр настны тэтгэвэрт гарахад олгох буцалтгүй тусламж 24,469,486 төгрөгийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 10 сарын 16-ны өдөр гавьяаны чөлөөндөө гарч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэр гараагүйгээс болж төрөөс олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадахгүй хохирсоор байгаа билээ.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тооцож гаргасан 24,137,400/хорин дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун/ төгрөг олгуулах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Жич 369.486 төгрөгийг хасуулж, дээрх тооцооллоор авахад татгалзахгүй зүйлгүй болно...” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагад хандаж нэхэмжлэл гаргасан ******* нь Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлыг 2012 оны 06 сараас 2016 оны 10 сар хүртэл хийж байсан нь үнэн. Тэр үеэс одоог хүртэл Ахмад настан асрамж үйлчилгээний төв нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяанд харьяалагдаж санхүү, төсөв бусад асуудлуудыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга захиран зарцуулж байна.
******* нэхэмжлэлийн дагуу өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Ахмад настан асрамж үйлчилгээний төвийн батлагдсан төсвөөр 24,137,400 /хорин дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун/ төгрөг олгоход татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул шүүхээр хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү....”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт холбогдуулан “Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, төрийн жинхэнэ албан хаагчийн өндөр настны тэтгэвэрт гарахад олгох буцалтгүй тусламж 24,469,486 төгрөгийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “Ахмад настан асрамж үйлчилгээний төвийн батлагдсан төсвөөр 24,137,400 /хорин дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун/ төгрөг олгоход татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан ******* Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт холбогдуулан “Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, төрийн жинхэнэ албан хаагчийн өндөр настны тэтгэвэрт гарахад олгох буцалтгүй тусламж 24,469,486 төгрөгийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ