Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2022/0003

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн гомдолтой, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч ******* холбогдох “Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******-н 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч *******мармэнд шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч *******мармэнд нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзээд ******* дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар 01 дугаартай дүгнэлт бичиж 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Дээрх прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул ******* дугаартай шийтгэлийг прокурорын гаргасан дүгнэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******мармэндэд холбогдуулан “Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******мармэндийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч *******мармэнд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн гомдолтой, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******мармэндэд холбогдох “Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******мармэндийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА