Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/240

   2023         06            28                                  2023/ШЦТ/240

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эүрүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг

Улсын яллагч Т.Төгөлдөр

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2325000000322 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Баян- Өндөр сум, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч П.Оыг бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, мөн хоолойг нь боож, нуруу болон хөл хэсэг рүү нь цохиж, өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхи, хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, хоёр өгзөг, зүүн хөлийн гуяны гадна хэсэг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ж.Бгийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

       -Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлсэн судалснаар тооцуулсан:

       -хохирогч П.Оын  ... 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...Бид гурав хамт гарч манай гэрийн ойролцоо байдаг уулан дээр гарч пиво уусан. Пиво ууж байхад Т бие засах гээд бид хоёроос холдсон байхад нь Б чи Ттай унтсан уу гээд сонин юм асуусан… миний хоолойг боож, багалзуурдаад миний нүүр лүү 2-3 удаа гараараа алгадаад, бөгс, дал, нуруу, гараараа цохиод, гар утасны цэнэглэгчээр ороолгож зодсон. Үүний дараа бид хоёр хэрэлдэж байгаад тайвширч амарсан. Яг үнэндээ юунаас болж зодсоныг нь сайн мэдэхгүй байна. Уулан дээр байхад Ттай унтсан уу гээд хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би түрүүлээд явчихсан юм. Гэтэл араас ирээд зодсон. Б миний нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан, үснээс зулгааж чирсэн, хоолой боосон, нуруу, бөгс, хөл рүү гараараа цохиж, өшиглөж, цохисон... Миний баруун талын нүд, нуруу бөгс хөхөрсөн. Хүзүү маш их өвчтэй байна. ..гэх мэдүүлэг /хх-н 10-11-р тал/

-гэрч П.С мэдүүлсэн...П.О нь миний төрсөн дүү байгаа юм. Би түүний төрсөн эгч нь миний эцэг эх нас барсан болохоор би түүний ээж нь юм шиг л байдаг юм. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 19 цагийн орчим гэртээ байж байсан чинь миний дүү П.О ирээд уйлаад Бааасанхүү намайг согтуудаа зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй юм байна гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

-гэрч Э.Т мэдүүлсэн:.. Би 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр.... Манай гэр лүү явж байх замдаа дэлгүүрээс хоёр лааз 0.5 литрийн пиво аваад манай гэрт очиж уусан. Дараа нь дахин дэлгүүр явж 1 лааз пиво авч уусан. Тэгээд бид хоёр хамт Бгийн гэрт очих гээд явсан бөгөөд Бгийн гэр лүү явж байхдаа дэлгүүрээс 3 лааз пиво авч очоод эхнэр Оыг нь аваад гэрийнхэн ойролцоо байдаг уулан дээр гарч пиво уусан. Пиво ууж байхад яг юунаас болсныг нь ойлгоогүй хоорондоо хэрүүл хийгээд О түрүүлээд гэртээ харина гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05-р сарын 30-ны өдрийн 485 дугаартай... П.Оын биед баруун нүдний дээд зовхи, хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, хоёр өгзөг, зүүн хөлийн гуяны гадна хэсэг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тоггоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун нүдний дээд зовхи, хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, хоёр өгзөг, зүүн хөлийн гуяны гадна хэсэг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүүнд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заансаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.... гэх дүгнэлт /хх-н 25-27-р тал/

-Шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн... Би 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...Тэндээс Оыг дагуулж яваад гэртээ очоод унтах гэсэн чинь унтахгүй, чамаас сална гээд хэрүүл хийгээд миний толгой, хөл рүү цохиод, доод уруул дээрээс хазсан. Тэгэхээр нь би уурандаа нүүр лүү нь хоёр гурван удаа алгадаж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51-р тал/

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 57-9-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 20-12 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.Оыг бусадтай хардсаны улмаас зодож биед нь баруун нүдний дээд зовхи, хоёр гарын бугалга, зүүн гарын шуу, хоёр өгзөг, зүүн хөлийн гуяны гадна хэсэг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Бгийн үйлдлийн улмаас П.Оын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Ж.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах,хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч Ж.Бгийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож,шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.    

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч П.О нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэрээд овогт Жамсранжавын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ