Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/269

 

2023          07           17                                   2023/ШЦТ/269

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

Шүүгдэгч А.М, Г.Хнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М, Г.Хнарт холбогдох эрүүгийн 2225007050294 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороолол Экспресс авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 2, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харган овгтийн Ариунаагийн М /регистрийн дугаар: ФД03273110/

Монгол Улсын иргэн, 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ажилгүй ам бүл 5, ээж гурван дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр, сум Даваат багийн Манхан 5-41 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тасбие овгийн Гаукартасын Х/регистрийн дугаар: ФД06273011/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь өсвөр насны Г.Хумарузактай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 5-25 тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Эөшиглөх, цохих зэргээр зодож биед нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-өсвөр насны яллагдагч Г.Хнь А.Мтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 5-25 тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Эөшиглөж, цохиж зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч А.Мы мэдүүлсэн: 11-р сарын 8-ны орой бид уулзаж Чынд очиж пиво уусан. Тэгээд гарахдаа малгайгаа мартсан тул Хумарузакыг оруулахад орилоод гараад ирсэн. Зодуулчихлаа гэсэн. Тэгээд би ороод Э маргалдаж зодолдсон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-өсвөр насны шүүгдэгч Г.Хмэдүүлсэн: Тэр өдөр М ахтай архи уусан. Тэгээд М ах малгайгаа мартсан гээд намайг оруулсан. Гэтэл Э нь араас дуудаж маргалдсан. Барилцаж аваад хашлага дээр зэрэг унасан, бие биенээ цохисон гэх мэдүүлэг,

 эрүүгийн 2225007050294 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

   - Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 851 дугаартай “...Н.Эбиед хамрын таславчийн муруйлт, нэг шүдний ганхалт, нүүр, зүүн чихний зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Хамрын таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р тал/,

 -Хохирогч Н.Эмэдүүлсэн...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Шанд багт байдаг Чынд очсон юм. Тэгээд би Найдандожтой хамт Шанд багийн “Дээж” дэлгүүр орох гээд явж байгаад дэлгүүрийн үүдэнд Б, М, К нартай таараад дэлгүүрээс 2 том пиво аваад Чынд очоод ууцгаасан. 00 цагийн үед бид нарын авсан пиво дуусаад М, Б, К нар харина гээд явсан. К удаагүй малгайгаа мартчихаж гэж буцаж орж ирээд надтай маргасан. Бид хоёрыг маргалдахад Н 2 тийш нь түлхэхэд К уначихсан. Тэгсэнээ та нар бүүр зодлоо гэснээ гараад явчихсан. Тэгэхээр нь ах нараа дуудах гэж байна гэж бодоод айсандаа Н, Мөнхцацрал, Оргилсайхан бид нар Чын хашаанд байх модны амбаар луу ороод нуугдчихсан юм. Тэгсэн М бид нарыг амбаарт байсныг хараад ороод ирсэн. Тэгэхээр нь би Мыг за байж бай гээд амбаараас гарахад М намайг хавирч унагаагаад чирч зодсоор байгаад хашааны гадаа гаргасан.М намайг зодохоо болиход К нүүр хэсэг рүү өшиглөөд ардаа бариултай бороохой шиг сунадаг төмрөөр нүүр хэсэг рүү дахиад цохисон тэгэхээр нь би тэндээсээ шууд зугтаад гэртээ очоод ээж Энхтуяа-д зодуулсан талаараа хэлээд эгч Энхнарангийн хамт буцаад очсон. Бид нарыг очиход Ч, Б, К, Оргилсайхан, М нар бүгд байсан. Тэгсэн К манай эгч, ээж хоёртой үеийн юм шиг хэрэлдээд байхаар нь би Кыг нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон Ктай бол учир зүйгээ олоогүй. А.М манайд очиж надаас уучлалт гуйсан. К явахдаа надруу салаавч гаргаад тэр цагдаадаа гомдлоо гаргаарай гээд явчихсан...гэх мэдүүлэг, / 25-26-р тал/,

 -Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхцацралын мэдүүлсэн... Тухайн өдөр ...архиа уугаад бүгд нэлээн согтоод архи нь дуусаж байхад би Нийн хамт нөгөө өрөөнд байж байхад К, Э 2 хоорондоо маргалдаад эхэлсэн юунаас болсоныг мэдээгүй. Тэгэхэд манай найз залуу тэр хоёрыг салгаад Кыг араас нь татахад хөл дээрээ тогтохгүй согтуу байсан болохоор газар уначихсан. Тэгсэнээ М, Б хоёр луу залгаад эд нар намайг нийлээд зодчихлоо гэж худлаа яриад байсан. Тэгэхээр нь бид нар буцаад хүрээд ирэх байх гээд түлээний амбаарт нуугдаж байхад бид нарыг хайж байгаад олчихсон. Тэгсэн М гэх залуу Эчирч гаргаад газар унагаж байгаад зодоод байсан бас нарийнхан саваа төмрөөр нүүр хэсэг рүү нь цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. К гэх залуу нь манай найз залуугийн нүүр хэсэг рүү цохиж тонгойлгож байгаад өшиглөж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

-гэрч Ш.Бийн мэдүүлсэн...Тухайн өдөр 23 цагийн үед Чынд ганцаараа 00 цаг өнгөрч байхад очсон юм. Чын гэрт Э, М, Эдүү, найз, найзынх нь найз охин К гээд нилээд олуулаа пиво уугаад сууж байсан. Тэгээд цаг орой болоод бүгд явах болоход Э К, Эдүү Энайз Найдаа М нар юунаас болж маргасныг мэдэхгүй, маргалдаад Чынхаас гарсан. Би удаагүй араас нь гарахад хашааны үүдэнд бүгдээрэй овоорчихсон Э, К хоёр нэгнийгээ заамдчихсан байсан. Тэгэхээр нь би голоор нь аль болох бүгдийг нь салгаад болиулж байхад К, Э 2 газар уначихсан байхаар нь би босгосон. Тухайн үед олуулаа байсан болохоор бужигнаад л өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

-гэрч Д.Нийн мэдүүлсэн:…2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...К, Э хоёр хоорондоо маргалдаад байсан юунаас болсоныг мэдээгүй би аль болох болиулах санаатай дундуур нь ороод Кыг араас нь татахад газар уначихсан. Тэгсэнээ босож ирсэнээ Б, М хоёр луу залгаад намайг эд нар нийлээд зодчихлоо гэж ярьсанаа Чын гэрээс нөгөө хоёроо дуудахаар гараад явчихсан. Бид нар М, Б хоёроос айдаг болохоор Чын гэрээс гараад хашаанд нь байх түлээний амбуур луу нуугдчихсан. Тэгсэн М бид нарыг амбаарт байсныг хараад Эчирж гаргаад газар унагаачихаад зодоход К гэх залуу бас хажуугаас нь зодож байсан. Тэгсэнээ сунадаг төмөр гаргаж ирсэнээ бас цохисон. Э зодуулж байгаад хашаанаас гараад зугтаачихсан. Тэгсэн надруу К дайраад чи бас яагаад байсан бэ? гэснээ миний нүүр хэсэг рүү гараараа нэлээн олон удаа цохисон. Намайг газар унахад бас дээрээс өшиглөж байсан. Тэгэхэд миний хажууд найз охин Мөнхцацрал байсан зодоон болж дууссаны дараа Э уулзахаар гэрт нь очиход байхгүй байсан. Намайг цохиж зодсон ч гэсэн тухайн үед миний биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Омэдүүлсэн:... Би 2022.11.08-ны өдрийн оройн цагаар Н.Э ахыг авах гээд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багийн 25-5 тоот хаягтай Ч ахынд очиход Хумарузак, Б, Э, М, Ч, Н, Нийн найз охин Мөнхцацрал нар том савлагаатай 2 ширхэг пиво хуваан ууж байсан. Тэгээд би Э ахыг хүлээгээд сууж байсан чинь Ч ор луугаа орж унтсан бөгөөд М, Хумарузак, Б гурав түрүүлээд гарч явчихаад удалгүй Хганцаараа орж ирээд Мы малгайг авах гэсэн юм гэж орж ирчихээд Нтой гэнэт юунаас ч юм маргалдаж эхлэн зодуулчихлаа гэж худлаа орилоод гэрээс гаран явж Мг дагуулан эргээд ирсэн. Энэ үед буюу Хумарузакыг явсан хойгуур Э ах, Н ах, Мөнхцацрал гурав амбаар луу орсон, учир нь ямар нэгэн маргаан зодоон болж магадгүй гэж айсандаа орсон юм. Тэгээд Хумарузак, М, Б нар нь хашаанд орж ирээд амбаар дотроос Э, Н хоёрыг гаргаж ирээд ХЭ ахын нүүрэн тус хэсэгт цохиж газар унагаахад хажуу талаас нь М ирээд Эунасан байхад нь өшиглөж нийлээд зодоод байсан, яг хаашаа нь хөшиглөж байгааг нь харанхуйд сайн харагдаагүй, тэгсэн чинь Хнэг нарийн бороохой шиг зүйл барьчихсан Э ахыг цохиж зодоод байсан. Тэгээд Э ах босож ирэхэд хамарнаас нь цус гарчихсан байсан бөгөөд хашаанаас гүйн гараад явсан. Н ах үлдсэн чинь Хтүүнийг яагаад байсан бэ гээд цохиод хөшиглөөд байсан, гэхдээ биед нь гэмтэл учруулаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/

-Шүүгдэгч А.Мы яллагдагчаар мэдүүлсэн... би Г.Хороод малгай аваад ирээч гэж хэлээд цааш Бийн хамт явж байтал Г.Хнь зодуулчихлаа гээд гарч ирэхээр нь эргэж бид гурав Чын хашаа руу явж орон би Э Г.Хөмөөрч муудалцаж байхдаа түүнийг чирж хашаанаас гаргаж байгаад хавсарч унагаан нүүр хэсэг рүү нь хоёр гурван удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Э босож ирээд зугатан гүйж яваад удалгүй ээж, эгч хоёртойгоо хамт ирэхээр нь би түүнээс зодсон үйлдэлдээ уучлалт гуйсан. Г.ХЭцохиж зодсонг би анзаарч хараагүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/

-Нас тоолсон тухай...Г.Хнь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 16 нас 9 сар 26 хоногтой байна. Гэмт хэргийн холбогдогч болох үедээ 2023 оны 04 сарын 18-ны байдлаар 16 нас 08 сар 13 хоногтой байсан байна... гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 71-р тал/

...Г.Хумарузакын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 73-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Г.Хяллагдагчаар мэдүүлсэн... А.М бид хоёр нийлж байгаад Эцохиж зодон түүний биед гэмтэл учруулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 114-р тал/зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч А.М, Г.Хнар нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 5-25 тоот Чын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Эөшиглөн, цохиж бүлэглэн зодож биед нь хамрын таславчийн муруйлт нэг шүдний ганхалт, нүүр, зүүн чихний зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч А.М, өсвөр насны шүүгдэгч Г.Хнар нь бүлэглэн зодсон үйлдлийн улмаас Э.Эбиед хамрын таславчийн муруйлт, нэг шүдний ганхалт, нүүр, зүүн чихний зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Эын... М намайг хавирч унагаасан намайг газар унахад чирч зодсоор байгаад хашааны гадаа гаргасан.Тэгээд М намайг зодохоо болиход К нүүр хэсэг рүү өшиглөөд ардаа бариултай бороохой шиг сундаг төмрөөр нүүр хэсэг рүү дахиад цохисон....гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхцацралын мэдүүслэн... Тэгсэн М гэх залуу Эчирч гаргаад газар унагаж байгаад зодоод байсан бас нарийнхан саваа төмрөөр нүүр хэсэг рүү нь цохиод хөлөөрөө өшиглөөд байсан… гэх мэдүүлэг, гэрч Ш.Бийн мэдүүлсэн... Би удаагүй араас нь гарахад хашааны үүдэнд бүгдээрэй овоорчихсон Э, К хоёр нэгнийгээ заамдчихсан байсан. Тэгэхээр нь би голоор нь аль болох бүгдийг нь салгаад болиулж байхад К, Э 2 газар уначихсан байхаар нь би босгосон...гэх мэдүүлэг, гэрч Д.Нийн мэдүүлсэн... Тэгсэн М бид нарыг амбаарт байсныг хараад Эчирж гаргаад газар унагаачихаад зодоход К гэх залуу бас хажуугаас нь зодож байсан. Тэгсэнээ сунадаг төмөр гаргаж ирсэнээ бас цохисон. Э зодуулж байгаад хашаанаас гараад зугтаачихсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Омэдүүлсэн...Тэгээд Хумарузак, М, Б нар нь хашаанд орж ирээд амбаар дотроос Э, Н хоёрыг гаргаж ирээд ХЭ ахын нүүрэн тус хэсэгт цохиж газар унагаахад хажуу талаас нь М ирээд Эунасан байхад нь өшиглөж нийлээд зодоод байсан, яг хаашаа нь хөшиглөж байгааг нь харанхуйд сайн харагдаагүй, тэгсэн чинь Хнэг нарийн бороохой шиг зүйл барьчихсан Э ахыг цохиж зодоод байсан..гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 851 дугаартай “...Н.Эбиед хамрын таславчийн муруйлт, нэг шүдний ганхалт, нүүр, зүүн чихний зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Хамрын таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.. гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар үл ялих зүйлээр шалтаглан зодоон үүсгэж хохирогчийн биед бүлэглэн халдаж гэмтэл хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл хийсэн байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан,нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байх тул          Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,      

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус зааснаар ,     

 шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

        Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, зааснаар шүүгдэгч Г.Хэрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

         2.Эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,

      Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршигийг ухамсарлуулах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,

      -өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

      хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.     

     Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бүлэглэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, шүүгдэгч  А. Мд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Г. Хумарузакт ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх саналтай гэж,  

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Өсвөр насны шүүгдэгч тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж, шүүгдэгч А.М өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн шийтгэл оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

        Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд: Нас биеэндээ тохироогүй архи согтууруулах ундааны хэрэглээ, хувь хүний нийгэмд өөрийгөө авч явах, бусдыг хүндэтгэх хүмүүжил төлөвшөөгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Э нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Агийн М, Т овогт Гын Хнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х-д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хөдөлмөрлөх дадлага олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтийг хангаж хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч А.М, Г.Хнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ