Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/270

 

 2023          07            18                                  2023/ШЦТ/270

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Нд холбогдох эрүүгийн 2325000000286 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Нмаргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “духанд зүүн хөмсөгний дунд шарх, нүдний зовхи, баруун гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Х.Нн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

  Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-хохирогч Б.Нийн..2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Эрдэнэ баг 20б-10 тоот гэртээ ээж М хамтаар байж байтал найз Өөдөс нөхрийн хамтаар Хуягаа гэх залуу, өөр нэг Н гэх үл таних залуугийн хамтаар орж ирээд Өөдөс бид хоёр юм яриад нэг савтай пиво уугаад сууж байтал Н гэх залуу шууд босож ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл миний зүүн талын хөмсөг сэтэрч маш их цус гарсан. Би Н гэх залуугаас чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй дуугай суугаад байсан. Тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нарыг ирсний дараа машин дотор нь суучихаад чи өөрөө бүдэрч унасан шүү гэж худлаа хэлж байсан. Зүв зүгээр сууж байтал намайг цохьчихсон. Ямар шалтгаанаар намайг зодсоныг би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 6-8-р тал/

-гэрч Х.М мэдүүлсэн:..2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ охин Нийн хамт байж байтал гаднаас Өөдөсөө Хуягаа хоёртой Н гэх залуу орж ирээд хэсэг сууж байгаад манай охин Нийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд манай охины зүүн талын хөмсөг сэтэрч цус гарч эхэлсэн. Би тэр залуугаас чи яагаад миний охиныг зодож байгаа юм бэ гэхэд “яадгийн” гэж хэлээд жишимчгүй сууж байсан.Яаж миний охины нүдийг бүлт цохичихоогүй юм цус маш их гарсан. Би маш их айсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/

-гэрч Б.Смэдүүлсэн:..Тухайн өдөр би ахлах ахлагч Н.Ггын хамтаар 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Өдөр 13 цагийн үед дээрх тоот хаягт Н гэх эмэгтэй хүнд зодуулсан гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад дуудлага өгсөн Н гэнх эмэгтэй Н гэх залууг энэ залуу намайг зодож хөмсгийг маань сэтэлсэн гэж хэлсэн. Н гэх эмэгтэйгийн хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд Н гэх залууг хохирогчийн хамтаар эмнэлэгт хүргэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Харин Н гэх залууг Цагдаагийн газарт авчирч жижүүрийн мөрдөгчид хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн 392 дугаартай... Б.Нийн биед духанд зүүн хөмсөгний дунд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 3. духанд зүүн хөмсөгний дунд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхи, баруун гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт.... гэх дүгнэлт /хх-н 16-17-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвийн “Иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах дэвтэр”-ийн хуулбар /хх-ийн 21-р тал/

 

-Шүүгдэгч Х.Нн яллагдагчаар мэдүүлсэн...2023 оны 04 дүгээр сарын  27-ны өдөр Нараа гэх эмэгтэйг зодож гэмтэл учруулсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Х.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 206-10 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч Б.Нийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь духанд зүүн хөмсөгний дунд шарх, нүдний зовхи, баруун гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.Нн үйлдлийн улмаас Б.Нийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон болно.

 

 Шүүгдэгч Х.Нн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй ,нотлох баримтууд зөрүүгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож 300  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга шүүх хуралдаанд: гэм буруугаа хүлээж байгаа, маргах зүйлгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулна уу гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

           2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, 

хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

 

       Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанад хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олгонууд овгийн Хүрэлбаатарын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Х.Нэргүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ