| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0252/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/274 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/274
2023 07 20 2023/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогч Б.Уранчимэг
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, С.Б, Д.О
Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч М.Б, Б.О, Ц.С
Өсвөр насны шүүгдэгч Б.М, О.Т, С.Т нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, О.Т, С.Т нарт холбогдох эрүүгийн 2125003190214 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
3. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч С.Т, О.Т, Б.М нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум дэлгүүрт нэвтэрч, хайрцаг, “Coca cola” ундаа, хатаасан жимс, кимчитэй гоймон, “Fanta” ундаа, чихэр, чипс, нарийн хиам гурван ширхэг, кимчитэй, мөөгтэй бэлэн гоймон, “Тайга” архи болон “LG X-420” загварын гар утас, “iPhone” загварын гар утас, “Samsung S” загварын гар утас, бэлэн 21,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 689,500 төгрөгийн хохирол учруулсан,
-өсвөр насны шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний хажууд насанд хүрээгүй хохирогч Ж.О толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-өсвөр насны шүүгдэгч С.Тгийн мэдүүлсэн: 2022 оны 9 сард нэг орой гэртээ байхад Мирээд хажуу айл хүнгүй байна, орж тамхи авъя гээд, лоомоор цоожыг нь хөшиж орсон. Эд зүйл аваад Мөнх-Эрдэний байшингийн дээвэр дээр сууж байсан С, Ганзаяа нарт өгөөд буцаж ороод бас авсан. Тэгээд Мөнх-Эрдэний гэрт очоод ундаа хиамыг нь ууж идсэн. Маргааш нь очиход ихэнх нь алга болсон байсан. 2 хоногийн дараа Мутсаар яриад дэлгүүр шатсан байна гэсэн гэх мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгч Б.Ммэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгч О.Тын мэдүүлсэн: Тэр өдөр Мтэр айлд орьё гэсэн. С, Ганзаяа 2 дээвэр дээр сууж байсан. Бид Мөнх-Эрдэний хашаанд уулзаад л тэр 2 дээвэр рүү гарлаа гэсэн. Тэгээд дэлгүүрээс авсан юмнуудаа аваад 5 уулаа явсан гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Умэдүүлсэн: 2021 оны 6 сард уг хашаа байшин дэлгүүрийг аваад 7 сард бизнесийн зээл аваад ажиллаж байсан. 9 сарын 6-нд ах нас барж нутаг явсан. Хөдөө байхад 9 сарын 11-ний 00 цагт дэлгүүр шатсан тухай мэдэгдсэн. Өглөө 6 цагт ирэхэд шатсан байсан. Маш их хохирсон. Их гомдолтой байна. Энэ хүүхдүүд хулгай хийж орсноос л дэлгүүр маань шатсан гэх мэдүүлэг,
2125003190214 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-хохирогч Б.Умөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:...Клаб элди 1 хайрцаг нь 3000 төгрөг, хар эссэ 1 хайрцаг нь 4,000 төгрөг, 2л кола 4,000 төгрөг, хатаасан жимс дөрвөлжин нь 1 ширхэг нь 200, урт нь 200 төгрөг, улаан өнгөтэй, аягатай кимчитэй мөөгтэй бэлэн гоймон 2,800 төгрөг, Фанта ундаа 2л 4,000 төгрөг, 1.5л 2,700 төгрөг, нэг удаагийн өнгөгүй тортой дотроо урт хар резинэн чихэр 1 уутан дотроо 500гр 3,800 төгрөг, бөөрөнхий улаан өнгийн чипс Пренглис 8,500 төгрөг, 3 ширхэг хиам 1 ширхэг нь 22,000 төгрөг, Чэнж эссэ 4,200 төгрөг, энгийн эссэ 4,000 төгрөг, бүдүүн Майлд 5,000 төгрөг, Клаб элди 3,000 төгрөг, кимчитэй мөөгтэй бэлэн гоймон 2,800 төгрөг, 2л Фанта 4,000 төгрөг, ногоон ууттай чихэр 15,000 төгрөг, “Тайга” архи 18,000 төгрөг, Айфон 5 маркийн гар утсыг 68,000 төгрөгөөр, Эл Жи маркийн гар утсыг 73,000 төгрөгөөр, Самсунг эс6 105,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна... Би “LG-X420” загварын гар утасны эзэнтэй холбогдсон, нөгөө “iPhone” загварын гар утас, “Samsung S” загварын гар утасны эздүүдийг хаана байгааг нь мэдэхгүй, олж чадахгүй байна. Хоёр гар утсыг хохирол дээрээ нэмж оруулах хүсэлтэй байна, дараа нь гар утасны эздүүд нь ирээд барьцаалсан утсаа авахаар бол би өөрөөсөө мөнгийг нь гарган өгнө...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107х, 2хх-ийн 101х/,
-насанд хүрээгүй гэрч Э.Сын мэдүүлсэн...би найз Б.Мгэрт байж байтал Б.М “хажуу талын дэлгүүр хүнгүй байгаа, хоёулаа цонхоор нь ороод нэг тамхи аваад гараад явчихъя” гэж надад хэлсэн, тэгэхээр нь би “дэмий, дараа нь баригдана шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Г нь С.Т, О.Т нарыг дагуулан ирсэн. Тэгээд дэлгүүрээс хулгай хийхээр С.Т, О.Т, Б.М нар яваад Г дээвэр дээр гараад үлдсэн. Би гэртээ ороод гар утсаараа тоглоод байж байтал байшингийн дээвэр дээр чимээ гарсан гараад хартал, Г ганцаараа дээвэр дээр суучихсан ойр орчмоор нь чихэр, ундаа гэж зүйлүүд байсан, С.Т, О.Т, Б.М нар эргэж дэлгүүрээс дахин юм хулгай хийхээр орсон байсан.Гарч ирэхдээ С.Т, О.Т хоёр баахан тамхи, Б.М хиам барьчихсан гарч ирсэн. Би байшингийн дээвэр дээр Гтай сууж үлдээд, С.Т О.Т, Б.М нар “С.Тгийн гэрт очиж хононо” гээд шууд явцгаасан. Тухайн үед 11 цаг өнгөрч байхад дэлгүүр лүү орсон, гэртээ ороод цаг харахад шөнийн 01 цаг өнгөрч байсан. Мгэрт ороод байж байтал араас М“авсан юмаа нуучихаад ирлээ” гэж байсан... Энэ гурав, Г бид 5 эзэнгүй айлд очиж энэ гуравын авсан юмыг нуусан. Маргааш нь манай өвөө эмээ хоёр ирээд би харьсан. Би М хоносон. Өглөө нь босоод айл руу харахад шатаагүй зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39х/,
-насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэхүүгийн мэдүүлсэн:..2021 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө ...“Гурван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хашаанаас хоёр бараан өнгийн хувцастай хүн гараад жалга дагаад гүйгээд явчихсан...цэнхэр өнгийн жинсэн яктай, доогуураа жинсэн өмдтэй, саарал өнгийн малгайтай цамцтай хар өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн Б багийн дэлгүүрийн хашаанаас нь ногоон өнгийн ууттай зүйл, нэг гартаа шилтэй архи барьчихсан бид нартай зөрөөд өнгөрсөн. Тэгээд би найз охинтойгоо Энхжаргалыг гэрт нь хүргэж өгөөд буцаад явж байтал “Б” дэлгүүрийн цонхоор гал асаж байгаа нь харагдсан. Сандраад... найз Бат-Эрдэнийн гэр рүү очиж ээж Сувд-Эрдэнэд нь болсон асуудлын талаар хэлээд Онцгой байдал дуудсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29х/,
-гэрч Б.Смэдүүлсэн...тухайн дэлгүүрийн дотроос нилээн утаа гарч байсан, цонхоор гал гараад байгаа нь харагдаж байсан. ...удалгүй Онцгой байдлын алба хаагч нар ирж шууд хашааны хаалгыг онгойлгож, дотогш ороод ус цацаад дотор шатаж байгаа галыг унтрааж эхэлсэн. Онцгой байдлын алба хаагч нар надад “дэлгүүрийн дотор талын хаалга нь онгорхой байна шүү” гэж мэдэгдсэн. ...Эрка надад хэлэхдээ “гудамжинд намайг явж байхад хар бараан хувцастай хоёр хүн урдуур гүйгээд жалга руу үсрээд цааш явсан, араас нь удалгүй жинсэн яктай үл таних хүн уг дэлгүүрийн хашаанаас тортой архи мэт зүйл хийчихсэн хүн гарч ирж байгаа нь харагдаж хажуугаар зөрөөд яваад өгсөн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31х/,
-гэрч Ө.Ганбаатарын мэдүүлсэн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн алдад гэр бүлийн хамт Архангай аймаг Эрдэнэмандал сум руу буяны ажилд оролцохоор хөдөө явсан. ...манай арын айлын эгч залгаад “дэлгүүр чинь шатаж байна, Онцгой байдлынхан ирсэн галыг унтрааж байна” гэж ярьсан. Тэгээд бид нар шууд Орхон аймаг руу гараад гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөд ирсэн, гэрээ хартал шатсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36х/,
-гэрч Ц.Смэдүүлсэн:...Дэлгүүрт орж хулгай хийсэн өдөр нь миний Ковид-19 туссан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болж таарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41х/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Бгийн мэдүүлсэн ...Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 33-16в тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрт өөрийн эзэмшлийн “LG-X420” маркийн гар утсыг 110,000 төгрөгийн эд зүйлээр барьцаалан тавьсан. Би тухайн дэлгүүрээс гар утсаа аваагүй байгаа, тухайн үед би “маргааш ирээд авчихна” гэж хэлээд маргааш нь иртэл дэлгүүр нь хаалттай байсан. Тэрнээс хойш өдөр болгон 5-6 удаа иртэл “ажил явдал гарчихсан” гээд хөдөө явчихсан, тэгээд уг дэлгүүрт хулгай ороод шатсан гэж байсан. Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 350,000 төгрөгөөр “Тedy” худалдааны төвөөс авч байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 97х/,
-Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг “Б” хүнсний дэлгүүрт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-15, 16-23х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4818 дугаартай “LG-X420” загварын гар утас 200,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /2хх-ийн 104-106х/,
-“Б” хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 193, 194, 197х/,
-Мөрдөгчийн “Б” хүнсний дэлгүүрийн бараа материалын үнэлгээг гаргасан магадлагаа /1хх-ийн 199-200х/,
-Насанд хүрээгүй хохирогч Ж.О ...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нэг цонхны үйлчилгээний хажууд 18 цагийн үед ганцаараа явж байхад зүс таних Батхүлэг, Мнар таараад Мямар нэгэн үгийн зөрүүгүй намайг жийж унагасан, нүүр рүү болон чих рүү олон удаа цохисон. Босоод иртэл Батхүлэг миний нуруу руу чулуу шидсэн, намайг зодуулж байхад Амин-Эрдэнэ, Сумъяабазар, Эрдэнэцэцэг нар хамт байсан. ...Миний уруул, чихэнд үүсгэсэн гэмтлийг Мучруулсан ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 226-227х/,
-өсвөр насны шүүгдэгч Б.М“...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найзууд болох Батхүлэг, С, Эрдэнэцэцэг нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах нэг цонхны үйлчилгээний төвийн ойролцоо явж байхад танил Ж.Онон бид нартай уулзахаар найз охин Сарнайгийн хамтаар ирсэн. Ж.Онон өмнө нь бид нарыг доромжлоод байсан юм, учир зүйгээ олох хэв маягтай уулзаад Батхүлэг бид хоёр Ж.Ононг зодсон, Ж.Ононг Батхүлэг бид хоёроос өөр зодсон хүн байхгүй. Би Ононгийн толгой руу 3-4 удаа цохисон, унагааж хөл рүү нь 3-4 удаа өшиглөсөн. ...Би Ж.Ононд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Ж.Ононгоос уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 241-242, 248х/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 230 дугаартай...1. Ж.О биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дунд чихний үрэвсэл, доод уруулын дотор салстад шарх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дунд чихний үрэвслийн хугацааг нарын тогтоох боломжгүй. Доод уруулын дотор салстад шарх, нуруунд цус хуралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дунд чихний үрэвсэл, доод уруулын дотор салстад шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нуруунд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1хх-ийн 230-232х/,
-Насанд хүрээгүй Ж.О амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1хх-ийн 217х/,
-Насанд хүрээгүй хохирогч Ж.О насыг тоолсон тухай тэмдэглэл /1хх-ийн 219х/,
-Өсвөр насны шүүгдэгч С.Тгийн хувийн байдлын талаарх;
нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт,оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1хх-ийн 114, 162, 165, 166, 169-175х, 2хх-ийн 6х, /,
-Өсвөр насны шүүгдэгч Б.Мхувийн байдлын талаарх;
насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1хх-ийн 116, 177, 178, 179х, 2хх-ийн 5х/,
-Өсвөр насны шүүгдэгч О.Тын хувын байдлын талаарх;
насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 9А ангийн багш Б.Бадамханд, Нийгмийн ажилтан Х.Цолмонсайхан нарын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 115, 184, 185, 186, 187х, 2хх-ийн 7х/,
-“Ашид билгүүн” ХХК-ний ТҮХ-ОРХ/7207 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /3хх-н 136139х/,
-насанд хүрээгүй гэрч Э.Сын: ...Би уг хэрэг үйлдэгдэж байх үед найз Мөнх-Эрдэний байшингийн дээвэр дээр найз Гтай хамт сууж байсан. Манай найз Г надаас түрүүлээд байшингийн дээвэр лүү гарсан би араас нь хэсэг хугацааны дараа гарсан юм. Бид хоёр хэрэг үйлдэгдэж байх үед хүн ирж байгаад хараад сууж байсан. Тэр гурав тухайн дэлгүүр лүү анх орох үедээ тамхи, асаагуур болон амттай идэх зүйл эд зүйл авч гарч ирсэн. Тэр эд зүйлээ Г бид хоёрт авч ирж үлдээгээд буцаж ороод архи, пиво, ахуйн гааз, хиам, ундаа зэрэг эд зүйл авч гарч ирсэн.Тэд нар тухайн дэлгүүр лүү байшин талынх нь хаалгаар орж байсан. Орох үедээ Т цоожийг нь лоомоор эвдэлсэн гэж тэд нар ярьж байсан. Тэр лоомыг Мөнх-Эрдэний гэрээс авч ашигласан...” гэх мэдүүлэг /3хх-н 148х/,
-насанд хүрээгүй гэрч М.Болорсолонгын...Тухайн хашаанаас хар малгайтай цамцтай 175-180см орчим өндөртэй эрэгтэй үл таних хүн гартаа бэлэн гоймон, архи гэх мэт зүйл барьсан сандарсан байдалтай гараад явж байсан. Энэ хүнийг тухайн хашаанаас гарах үед би 1 метр орчим зайнаас харсан боловч царай нь харагдаагүй, царайгаа далдалсан байсан.Би туайн үед дэлгүүр хаасан хойно таньдаг дэлгүүрээсээ эд зүйл худалдаж аваад явж байгаа юм байна гэж бодсон. Тухайн гудамжаар буцаад алхаж байх үед тэр хоёр эрэгтэй хүн гараад явж байсан хашаанд байсан дэлгүүрийн цонхоор гал гарч байгаа нь харагдаж байсан. Энэ үед Эрдэнэхүү бид хоёр тэр гудамжны үзүүрт байдаг Эрдэнэхүүгийн найзын гэрт ороод ээжийнх нь гар утсаар гал гарч байгаа талаар онцгой байдлын газар луу дуудлага мэдээлэл өгсөн... гэх мэдүүлэг /3хх-н 151х/
-өсвөр насны шүүгдэгч Б.Ммэдүүлсэн...9 сард найз Төрөө, Т нарын хамтаар өөрийн гэрийн хажуу талын Рашаант баг “Б” дэлгүүрийн үүдний цоожыг ломоор хөшөөд дотогш ороод чихэр, тамхи, архи, пиво, гоймон, хиам, мөн гурван ширхэг гар утас хулгайлан авсан. Бид гурав нийт хоёр цүнх дүүрэн эд зүйл хулгайлсан, хулгайлсан эд зүйлийнхээ нэг цүнхтэй зүйлийг нь эхлээд манай гэрийн байшингийн дээвэр дээр тавьчихаад эргэж дэлгүүрлүү ороод дахиад нэг цүнх дүүрэн юм авч гарч ирээд манай дээвэр дээр тавьсан нэг цүнхтэй юмаа аваад бид гурав манай гудманд байх эзэнгүй айлын хашаанд нуугаад, гэр гэрлүүгээ салаад явсан. Маргааш өдөр нь 12 цагийн үед бид гурав уулзаад “хулгайлсан эд зүйлээ гурван тэнцүү хуваая” гэж яриад иртэл бид гурвын хулгай хийсэн зүйлүүдээс тал зүйлүүд буюу гоймон, чихэр, хиам гэх зүйлүүд нь алга болсон байсан. Хайрцагтай тамхинуудыг гурвуулаа хувааж авсан, тэр өдрийн орой 23 цагийн орчим эргэж уулзаад “ууя” гээд манай гэрийн ойр тоглоомын талбай дээр байсан хүүхдүүдтэй нийлээд тоглоомын талбай дээр 0.75л “Болор” архи хоёр ширхэг, сэнгүүр нэртэй 2.5л пиво дөрвөн ширхэг архи, согтууруулах ундааны зүйлийг хувааж уусан. Маргааш өдөр нь хулгайлсан гурван ширхэг утсаа зарах гээд 13-14 цагийн хооронд уулзаад “Tedy” ороод гурван давхарт байх гар утас засварчинд сэлбэгэнд 75,000 төгрөгөөр зарсан, бид гурав мөнгөө хувааж яваад “Даниста” худалдааны төвийн нэг давхараас электрон тамхи аваад 6 дугаар микрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ сар” цахим тоглоомын газар нэг цаг тоглоод, гэр гэрлүүгээ харьсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-71х/,
-өсвөр насны шүүгдэгч О.Тын мэдүүлсэн...Тэр өдөр Рашаант баг 32-8 тоот найз Тгийнд сагс тоглож байсан чинь манай найз Морж ирээд “манай дээд талын дэлгүүр эзэнгүй бараг 7 хонож байна эзэн нь Хөвсгөл явсан юм шиг байна, вакум цонхыг нь онгойлгоод гурвуулаа ороод хулгай хийе” гэсэн. Манай найз Т уруу татагдаад намайг цуг явчих гээд байсан. Дэлгүүрийн гадаа очсон чинь Т гэрээсээ лоом аваад хүрээд ирсэн байсан. Бид Мхашаагаар дамжин тухайн айлын хашаанд ороод арын хаалгыг нь Т лоомоор хөшиж онгойлгоод, бид гурав дотогш ороод гэрэл тусгаад хоёр үүргэвч дүүрэн ундаа, хиам, гоймон, чихэр, архи, пиво гэх зүйлүүд авсан. Хулгай хийчихээд гартал М“манай найз охиных гэсэн үү, манай ахынх гэсэн үү” сайн санахгүй байна, “тэднийх эзэнгүй байгаа, тэнд оруулаад нуугаад маргааш ирээд зохицуулъя” гэж хэлээд тухайн эзэнгүй айлд хулгай хийсэн эд зүйлээ аваачиж хашаанд нь нуугаад бид гурав гэр гэрлүүгээ орсон. Энэ өдрөөс хойш хоёр хоног тухайн эд зүйл нуусан хашаанд Т бид хоёр очоогүй байж байгаад, хоёр хоногийн дараа бид хоёр очтол бид гурвын авсан зүйлүүдийн ихэнх байхгүй болсон чихэр ундаа гэх зүйлүүд үлдсэн байсан. Бид хоёр Мөнх-Эрдэнийг авсан байх гэж бодоод, Мөнх-Эрдэнэтэй уулзаад “хулгай хийхдээ авсан хоёр ширхэг гар утсыг “Tedy” дээр зараад мөнгө болгочихьё” гээд Т, Мхоёр түрүүлээд явсан ба би гэртээ харьж хувцасаа солиод...араас нь очсон.Тэгээд тухайн хоёр утсыг...нийлүүлээд 30,000 төгрөгт...гар утас засдаг эрэгтэй хүнд зарсан, ...Б.М санаачилсан, “би энэ дэлгүүрийг удаан харлаа 7 хоног эзэнгүй байлаа” гэх мэт зүйл яриад тэгээд Т дэмжээд, би Тгийнд хонож байсан учраас цуг явж тухайн дэлгүүрт орж хулгай хийсэн. ...бэлэн 20,000 гаран төгрөг авч гарсан, нарийн тоолж үзээгүй 500, 1000, 10, 20 төгрөг, 50, 100 төгрөг нийлсэн 22,000 төгрөг байсан... Дэлгүүр дотор ороод бид гурав асаагуурын гэрлээр гэрэлтүүлсэн, ...ил гал гаргах лаа, чүдэнз асааж гэрэлтүүлсэн зүйл байхгүй...Дэлгүүрээс гараад жалга руу орж зугтаж гүйгээгүй, зүгээр гудамжаар явсан. Бид гурвыг гудамжаар явж байхад хүн хажуугаар зөрөөгүй.Буруу зүйл хийсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74-78, 96хх/,
-өсвөр насны шүүгдэгч С.Тгийн мэдүүлсэн...9 сарын эхэн үе байсан юм, найз Төрбатын хамтаар хашаандаа сагс тоглож дуусчихаад гадаа утсаа оролдоод сууж байтал Төрөө надад “манай найз Мхажуу талын дэлгүүр эзэнгүй байгаа, эздүүд нь Хөвсгөл явсан, хамт тэр дэлгүүрийг ухаж хулгай хийе” гэхээр нь би “үгүй, та нар өөрсдөө наад юмаа хий” гээд хэлсэн. Тэгээд гэртээ ороод орой 22-23 цагийн хоорон унтах гээд хэвтэж байтал Төрөө гар утсаа ухаад сууж байснаа “гэрэл унтрахаар тэр дэлгүүр лүү явж хулгай хийе, хамт явъя” гээд надаас гуйгаад байхаар нь би хамт тэр дэлгүүр лүү явсан. Тэгсэн Б.М гэрээсээ хоёр лоом аваад гарч ирээд, бид гурав тухайн дэлгүүрийн баруун талаар хашаа давж ороод би “хүн хараад байж байя” гээд зогсож байтал Төрбат, Мхоёр дэлгүүрийн хаалгыг лоомоор эвдэх гээд оролдож байсан. Төрөө “андаа энэ хаалгыг эвдээд өгөөч” гээд ирсэн. Тэгэхээр нь би нөгөө лоомоор хаалганы цоожийг доош нь хөшөөд дарсан чинь цоож нь мултраад онгойсон, би гадаа хүн хараад зогсож байхад нөгөө хоёр дотогш ороод юм цүнхлээд уутлаад байсан.Намайг дуудаад би дотогш орж юмнаас нь цүнхэлж аваад гарсан ...Мөнх-Эрдэнэ, Төрбат хоёр ундаа, хиам, чипс, Мбас нэг цүнх үүрсэн байсан тэр цүнхээрээ дүүрэн тамхи авсан...Тухайн дэлгүүрт ороод хулгай хийх үедээ Масаагуурын гэрлээр, би өөрийн барьж байсан гар утасны гэрлээр, Төрбатыг юугаар хэрхэн яаж гэрэлтүүлж байсан эсэхийг санахгүй байна. Дэлгүүр дотор ороод ил гал гаргах, лаа, чүдэнз асаах, тамхи татах зэрэг үйлдэл гаргаагүй... Муухай хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-85, 97хх/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Өсвөр насны шүүгдэгч С.Т, О.Т, Б.М нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг “Б” хүнсний дэлгүүрт хаалганы цоожийг лоомоор хөшиж онгойлгон нэвтэрч, хайрцаг, “Coca cola” ундаа, хатаасан жимс, кимчитэй гоймон, “Fanta” ундаа, чихэр, чипс, нарийн хиам гурван ширхэг, кимчитэй, мөөгтэй бэлэн гоймон, “Тайга” архи болон “LG X-420” загварын гар утас, “iPhone” загварын гар утас, “Samsung S” загварын гар утас, бэлэн 21,000 төгрөг зэргийг авч, нийт 689,500 төгрөгийн хохирол учруулжээ.
Мөн шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг “Нэг цонхны үйлчилгээ”-ний хажууд насанд хүрээгүй хохирогч Ж.О толгойн тус газарт нь шалтгаангүйгээр гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.М, О.Т, С.Т нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг “Б” хүнсний дэлгүүрийн хаалгыг лоомоор хөшиж онгойлгон орж хүнсний зүйл, тамхи, архи, гар утаснууд,бэлэн мөнгө зэргийг авч 689,500 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь,
-шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ж.О толгойн тус газарт нь гараараа цохиж, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, дунд чихний үрэвсэл, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тус тус учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Умэдүүлэг, гэрч Ө.Ганбаатарын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн алдад гэр бүлийн хамт Архангай аймаг Эрдэнэмандал сум руу буяны ажилд оролцохоор хөдөө явсан. Тэгсэн тухайн 7 хоногийн хагассайн өдрийн орой шөнө 01 цаг өнгөрч байхад манай арын айлын эгч залгаад дэлгүүр чинь шатаж байна Онцгой байдлынхан ирсэн галыг унтрааж байна гэж ярьсан. Тэгээд бид нар шууд Орхон аймаг руу гараад гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөд ирсэн. Тэгээд очоод гэрээ хартал шатсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Сын ..Тухайн үед би найз Б.Мгэрт байж байтал Б.М надад хандаж хажуу талын дэлгүүр хүнгүй байгаа хоёулаа цонхоор нь ороод нэг тамхи аваад гараад явчихъя гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би дэмий дараа нь баригдана шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Г нь С.Т, О.Т нарыг дагуулан ирсэн тэгээд дэлгүүрээс хулгай хийхээр С.Т, О.Т, Б.М нар яваад Г дээвэр дээр гараад үлдсэн, би гэртээ ороод гар утсаараа тоглоод байж байтал байшингийн дээвэр дээр чимээ гарсан гараад хартал, Г ганцаараа дээвэр дээр суучихсан ойр орчимоор нь чихэр, ундаа гэж зүйлүүд байсан. С.Т, О.Т, Б.М нар эргэж дэлгүүрээс дахин юм хулгай хийхээр орсон байсан. Тэгээд гарч ирэхдээ С.Т, О.Т хоёр баахан тамхи, Б.М хиам барьчихсан гарч ирсэн тэгээд би байшингийн дээвэр дээр Гтай сууж үлдээд, С.Т О.Т, Б.М нар нь С.Тгийн гэрт очиж хононо гээд шууд явцгаасан юм...гэх мэдүүлэг, гэрч Ц.С“...Миний хүү С.Т нь гэртээ байхгүй байсан би шөнө 22 цаг гээд унтсан сайн санаж байна. Тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө Ковид-19 тусаад бие өвдөөд хэвтэж байсан. Тэгээд шөнө 03 цаг гээд сэрэхэд С.Т унтаж байсан... Надад бүүр сүүлд нь хэлсэн би цагдаа дээр л ирж байж мэдсэн. Дэлгүүрт орж хулгай хийсэн өдөр нь миний Ковид-19 туссан өдөр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болж таарсан юм...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Баасанхүүгийн “...Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-16в тоотод үйл ажиллагаа явуулдаг Лж-х420 маркийн гар утсыг 110,000 төгрөгийн эд зүйлээр барьцаалан тавьсан. Би тухайн дэлгүүрээс гар утсаа аваагүй байгаа тухайн үед би маргааш нь эрээд авчихна гэж хэлээд маргааш нь иртэл дэлгүүр нь хаалттай байсан. Тэрнээс хойш өдөр болгон 5-6 удаа иртэл ажил явдал гарчихсан гээд хөдөө явчихсан тэгээд уг дэлгүүрт хулгай ороод шатсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 06/18 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, яллагдагч нарын мэдүүлгүүд, хохирогч Ж.О мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт,яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.М, О.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжтэй,
-өсвөр насны шүүгдэгч Б.Мүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санааай учруулах гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.М, О.Т нар Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч С.Т, О.Т, Б.М нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг “Б” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан авч нийт 689,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
-өсвөр насны шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ж.О толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсн гэм буруутай гэж,
-хохирогчийн өмгөөлөгч: Энэ хэрэгт хамтран оролцоотой хүүхдүүдийг татаагүй. Сумъяабазар идэвхитэй оролцоотой. Гэтэл яагаад хэрэгт татахгүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр 771,500 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон. 82,000 төгрөг нэхэмжилж байна. Дэлгүүр 9 дүгээр сарын 12-ны шөнө шатсан. Энэ хүүхдүүдийн үйлдлийн уршгаар маш их хохирол, үр дагавар учирсан. 82,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж,
- шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О: Гэм буруу зүйлчлэлийн талаар маргахгүй гэж,
- шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б:Гэм буруу зүйлчлэлийн талаар маргахгүй гэж,
- шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б: Гэм буруу зүйлчлэлийн талаар маргахгүй гэж тус тус дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан,нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байх тул шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.1/Хулгайлах/...т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж зааснаар шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон,эрүүл мэнд,ёс суртахуун,сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршигийг ухамсарлуулах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үлйдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,
-өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан,
шүүгдэгч Бгийн Мнь Эрүүгийн хуульд заасан 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг санаачлан гүйцэтгэсэн байх тул хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолоо.
Шүүгдэгч Оюунхүүгийн Төрбат, Саранзулын Т нарт хорих ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч нарт хорих ял оногдуулах, өмгөөлөгч нар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах санал гаргасан.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч нь шүүгдэгч нараас нийт 82,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хуралдааны үеэр төлсөн байх тул энэ хэрэгт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Бгийн М, Ч овогт Огийн Т, Т овогт Сын нарыг Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х овогт Бгийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т, С.Т нарт хорих ял оногдуулахыг тэнсэж, тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаанд тус тус согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгинй хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жил 1 сарын хугацааны хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т, О.Т нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж, үүргийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт,
шүүгдэгч Б.Мд оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг эдлүүлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.
9.Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлүсүгэй.
10. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ