Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2012/01591

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол 4 дүгээр хороо, 53а, 53б, 53в, 54а байранд байрлах, Д У Х СӨХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаа хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 24 дүгээр байр, 31 тоотод оршин суух, р, Ө овогт Ж-ийн Д-т холбогдох

 

476 364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д У Х СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай холбоонд хамаарах 54а байрны 203 тоотод оршин суугч Ж.Д нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй.Үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үл тоон оршин суугчдын эрх ашгийг зөрчих, холбооны хэвийн үйл ажиллагааг доголдоход хүргээд байна.Хариуцагч нь 2018 оны 8-12 сар, 2019 оны 01-12 сар, 2020 оны 01-4 сарын төлбөр төлөөгүй тул нийт 476 364 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Д У Х СӨХ-ны нэхэмжилсэн 476 364 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д У Х СӨХ нь хариуцагч Ж.Д-аас 476 364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д УХ СӨХ-ны нэхэмжилсэн 476 364 төгрөгийг хариуцагч Ж.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 940 төгрөгийн 50 хувь болох 7 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7470 төгрөгийг улсын орлогоос, мөн 7470 төгрөгийг хариуцагч Ж.Д-аас гаргуулан нэхэмжлэгч Д У Х СӨХ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1.Нэхэмжлэгч Д У ХСӨХ-ны нэхэмжилсэн 476 364 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч Ж.Д 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 940 /арван дөрвөн мянга есөн зуун дөчин/ төгрөгөөс 7470 /долоон мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7470 /долоон мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг улсын орлогоос, мөн 7470 / долоон мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг хариуцагч Ж.Д-аас гаргуулан нэхэмжлэгч Д У ХСӨХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН