| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2023-09-26 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогч Д.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт*******ын *******өд холбогдох эрүүгийн 2307 00099 0252 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр, Увс аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, *******, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *******, , тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай захирамжаар хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,
******* овогт*******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой 20 цаг 30 минутын орчим , инд Д.*******ийн өмчлөлийн 235,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг АЗО /Samsung АЗО/ загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэгтэй таарч байна. Хүнээ хайгаад хэрэг гарсан гэх газрын хажууд байрлах дэлгүүрийн камераас харахад байхгүй байсан. Утсыг нь т ажиллаж байхад миксер лүү унагачихсан. Манай хүүхэд хагалгаанд ороод мөнгө хэрэг болоод хохирлыг нь өгч чадаагүй. Утсаар нь гуйж ярих гэж байгаад дургүйцэхээр нь авсан” гэв.
Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би жоохон халамцуу гэр рүүгээ харьж явсан. Тэгж байтал утас шүүрээд зугтсан. Утасны төлбөр болох 235,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Хүүхэдтэйгээ утсаар ярьж байхад булаагаад аваад явсан. Гараас татаад авсан. Би араас нь хашхирсан. Энэ хүн мөн, шар үстэй хүн байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харьж яваад аар орж явахад нэг танихгүй залуу араас хөөе гэж дуудахаар нь эргээд харсан чинь гар утсыг маань аваад зугтсан. Би араас нь хөөсөн боловч гүйцээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би анд айлд орж золгочхоод гэр лүүгээ харьж явсан юм. Би ганцаараа явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 170-175 см орчим өндөртэй, үсээ шараар будсан, хар бараан өнгийн куртиктэй, хар өнгийн гуталтай, цэнхэрдүү өнгийн жинсэн өмдтэй, 25-30 орчим насны залуу байсан. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2020 онд манай эмэгтэй дүү Бүгд Найрамдах Солонгос улсаас над руу төрсөн өдрийн бэлэг гээд явуулж байсан юм. Тэр гар утасны хайрцаг сав одоо байхгүй байх. Одоо тэр гар утсыг 500,000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг А-З0 маркийн гар утас байгаа юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй, намайг цохиж зодсон асуудал байхгүй. Зүгээр булаагаад зугтсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би юнителийн дугаарыг ашигладаг бөгөөд анх 10 гаруй ашиглаж байна. Би энэ дугаараа өөр хэн нэгэнд огт ашиглуулж байгаагүй. Би Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мах, ногоо, дайвар гэсэн хүнсний дэлгүүрийн махны худалдагчаар 2022 оны 12 дугаар сард ажилд орсон. Тэгээд миний хажууд ногооны лангуун дээр гээд охин хамт ажилладаг байсан бөгөөд би энэ оны эмэгтэйчүүдийн баяраар гар утсаараа лудо гэдэг тоглоом тоглох гэтэл болохгүй болохоор нь ын гар утсанд өөрийн дугаарын сим картаа хийгээд 2 өдөр түр тоглосон юм. Би тэр утасны марк, загварыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хар өнгөтэй андройд гар утас байсан юм. Тэгээд би тоглож дуусаад гар утсыг нь өөрт нь өгсөн. Ө.Баярсайхан нь миний нөхөр юм. Анх энэ дугаарыг манай нөхөр өөрийн нэр дээрээ авсан бөгөөд миний утсанд энэ дугаарыг хийгээд ашигласан чинь сим карт хийдэг оролт нь эвдрээд дахиж сим картыг гаргах боломжгүй болсон юм. Тэгээд би энэ дугаарыг ашигладаг болсон бөгөөд манай нөхөр миний дугаарыг ашигладаг болсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед өөс дээш яваад “Мах дайвар бүтээгдэхүүн” гээд дэлгүүрийн ногооны лангууны худалдагч хийж байсан. Би г танина. Тэр хүн бол миний хажууд махны лангуун дээр худалдагчаар ажилладаг байсан. Би тухайн үед Самсунг А-33 маркийн гар утас барьж байсан. Тэр гар утсыг манай нөхөр ******* надад найзаасаа 200,000 төгрөгөөр худалдаж авлаа, удахгүй цалин дээрээсээ өгнөө гэж хэлээд цагаан сарын шинийн дөрөвний өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр авч ирж өгсөн. эгчийн утас нь сүлжээгүй болоод байна гээд сим картаа миний гар утсанд хийгээд хэсэг хугацаанд ашиглачхаад өгсөн. Би *******тэй албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, бид хоёр дундаасаа ямар нэгэн хүүхэдгүй. Бид хоёр , тоотод байшинд амьдардаг байсан юм. Би тухайн үед ажлын газрынхаа эгчийнд очиж цай уухаар явсан юм. Намайг гарах үед ******* гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд намайг 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ******* байхгүй байсан. Тэгээд араас удалгүй согтуу орж ирсэн. Тухайн үед ******* гар утасгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би *******-ний өдөр *******анд төрсөн, ерөнхий боловсролын 1 жилээ Увс аймгийн 4 дүгээр арван жилийн сургуульд 2002-2007 оны хооронд сурсан, миний хувьд сургуульд бага зэрэг ортож оройтож орсон юм, сургуулиа төгсөөд 1 жил цэрэгт явсан, цэргээс ирээд аймагтаа барилгын ажил хийнгээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд давхар суралцаж мэргэжилтэй болсон. Одоогоор хамтран амьдрагчийн хамт амьдардаг. Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоот гэртээ ганцаараа 1 шил архи уугаад сууж байтал 19 билүү 20 цагийн үед над руу нэг таньдаг ах маань залгаад манайд хүрээд ир гээд дуудаад байхаар нь гэрээсээ гарсан. Тэгээд , Нарангийн гэр хорооллын гудамжаар явж байгаад тухайн үед утасгүй байсан эхнэр лүүгээ яаралтай ярихаар болсон. Тэгэхэд миний урд алхаж явсан дээлтэй хөгшин ах нэг гудамж руу орчихоор нь би тэр хүнээс гар утсыг нь гуйж ярих гээд буцаж алхаад тэр ахын орсон гудамж руу нь ороод “ахаа утсаараа нэг яриулаач” гэж гуйхад над руу “зайл гөлөг минь” гэсэн, тэгэхээр нь миний уур хүрээд “яасан их хүн доромжилдог юм бэ?” гэж бодоод тэр ахын гартаа барьчихсан байсан гар утсыг нь булааж аваад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн Зах зээлийн үнэлгээг тогтоох тухай тайлан /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
“Юнител групп”-ын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05-01/2961 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой 20 цаг 30 минутын орчим , инд хохирогч Д.*******ийн өмчлөлийн 235,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг АЗО загварын гар утсыг утсаар ярьж явахад нь гараас нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь: Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харьж яваад аар орж явахад нэг танихгүй залуу араас хөөе гэж дуудахаар нь эргээд харсан чинь гар утсыг маань аваад зугтсан. Би араас нь хөөсөн боловч гүйцээгүй...170-175 см орчим өндөртэй, үсээ шараар будсан, хар бараан өнгийн куртиктэй, хар өнгийн гуталтай, цэнхэрдүү өнгийн жинсэн өмдтэй, 25-30 орчим насны залуу байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын гар утсанд өөрийн дугаарын сим картаа хийгээд 2 өдөр түр тоглосон юм.” гэх мэдүүлэг, гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн үед Самсунг А-30 маркийн гар утас барьж байсан. Тэр гар утсыг манай нөхөр ******* надад найзаасаа 200,000 төгрөгөөр худалдаж авлаа, удахгүй цалин дээрээсээ өгнөө гэж хэлээд цагаан сарын шинийн дөрөвний өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр авч ирж өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нарангийн гэр хорооллын гудамжаар явж байгаад тухайн үед утасгүй байсан эхнэр лүүгээ яаралтай ярихаар болсон. Тэгэхэд миний урд алхаж явсан дээлтэй хөгшин ах нэг гудамж руу орчихоор нь би тэр хүнээс гар утсыг нь гуйж ярих гээд буцаж алхаад тэр ахын орсон гудамж руу нь ороод “ахаа утсаараа нэг яриулаач” гэж гуйхад над руу “зайл гөлөг минь” гэсэн, тэгэхээр нь миний уур хүрээд “яасан их хүн доромжилдог юм бэ?” гэж бодоод тэр ахын гартаа барьчихсан байсан гар утсыг нь булааж аваад явчихсан юм.” гэх мэдүүлэг , Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн Зах зээлийн үнэлгээг тогтоох тухай тайлан, “Юнител групп”-ын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05-01/2961 дугаартай албан тоот зэрэг шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******өд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан болон улсын яллагчийн шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн хохирогчийн согтуурсан байдлыг ашиглан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авахдаа хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны хүч хэрэглээгүй, хэрэглэхээр айлгаж сүрдүүлээгүй, эд хөрөнгийг нь авмагцаа хохирогчоос зугтан хялбар аргаар гар утастай болох гэсэн шунахайн сэдэлттэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол, хор уршиг учрах хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн шатанд хохирогч Д.******* нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утасны үнэ 235,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн хангаж, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.*******өд холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд ны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.*******өд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг одоогоор амьдарч байгаа болон цаашид амьдрах нөхцөлийг харгалзан Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гадна зорчихгүй байхаар эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД