Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2022/0004

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч *******эд холбогдох “Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч *******ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Автотээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзээд ******* дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар 02 дугаартай дүгнэлт бичиж 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Дээрх прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул ******* дугаартай шийтгэлийг прокурорын гаргасан дүгнэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч *******эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч *******ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа өөрийн үйлдсэн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохоо дурдсан байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч *******эд холбогдох “Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч *******ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН