Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******ад холбогдох эрүүгийн 2307 00000 0197 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******-ны өдөр, *******од төрсөн, *******, *******, *******, *******, *******, , , , , тоотод оршин суух, ,

овогт ын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ө.******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим , тоот гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас П.гийн бие рүү халуун шөл цацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... нөхрөө зодчихоод дараа нь надтай муудсан. Хий юм хааяа хардаг. Тухайн хүний бие өмнө нь ямар байсныг би харж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Хэрэг гарснаас  хойш хохирогчтой нэг удаа уулзаж архи уусан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч  П.гийн  мөрдөн  шалгах  ажиллагаанд  өгсөн:  “Би  2023 оны

05 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед , тоот гэртээ нөхрийнхөө хамтаар байж байсан юм. Тэгэхэд гаднаас ******* гэх ******* орж ирэхээр нь түүнийг өлсөж байгаа байх гэж бодоод тогоон дээрээ борцтой шөл хийж өгөх гээд усаа тавиад халааж байсан. Тэгэхэд гэрээс буцаад гараад явчихсан, түүний ардаас гэх манай хороонд амьдардаг ******* орж ирэхээр нь манай түүнд “чи айлд орж ирсэн юм бол наад хаалга үүдээ хаачиж болдоггүй юм уу?” гэж хэлээд байж байсан чинь гаднаас ******* буцаад ороод ирсэн, тэгэхэд түүнд “ энэ над руу том том дугараад давраад байна” гэж хэлсэн чинь манай лүү уурлаад “чи муу яагаад давраад байгаа юм бэ?” гэж хэлээд манай нөхрийн таягийг булааж аваад цохих гээд эхэлсэн, тэгэхээр нь би тэр хоёрын дундуур ороод нөхрийнхөө таягийг аваад орны ардуур хийгээд нуучхаад буцаад орон дээр суусан, тэгэхэд над руу “өмөөрөх хүнтэй чи яасан сайхан юм бэ?“ гэж хэлээд модны хайрцаг дотор байсан аргалыг аваад бид хоёр луу шидэхээр нь би босоод зогсож байтал ардаас нь үргэлжлүүлээд зуухан дээр буцалж байсан нөгөө тогоотой шөлийг аваад манай лүү цацах гээд зангахаар нь би нөхрийнхөө өмнүүр ороод зогстол тэр халуун шөлөө шууд над руу цацчихсан, ингээд би түлэгдээд эмнэлэг рүү хүргэгдсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Хохирогч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Дүгнэлттэй танилцлаа, уг баруун зулайд шарх гэмтэл нь миний хуучин гэмтэл байгаа юм, *******тай ямар ч холбоогүй, өмнө толгойгоо юманд цохичихсон байсан юм. Би одоогоор баримтуудаа цуглуулж чадаагүй байгаа, цуглуулахаараа гаргаж өгье.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Гэрч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эгч Ө.******* нь , тоотод , хүүхдүүдийн хамт амьдардаг. Нөхөр нь одоогоор байхгүй байгаа хөдөө алтанд явсан, хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна, хүүхдүүд нь нөхрийнх нь талын хамаатнууд дээр л байдаг. Ө.******* нь 10 дугаар ангиа Налайх дүүрэгт суралцаж төгсөж байсан, сургуулиа төгсөөд нэг хэсэг оёдлын үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээд нэлээн хэдэн жилийн өмнөөс эхэлж архи дарсанд орж, их уудаг болсон. Манай эгч Ө.******* нь сэтгэцийн хувьд өөрчлөлтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан, үе үе өөртэйгөө ганцаараа юм яриад байдаг, огцом их ууртай болдог, хүн рүү байна уу? юу руу байна уу хамаагүй гарт тааралдсанаа аваад шидчихдэг, архи авч өгье гэхээр л зөөлрөөд тайвшраад эхэлдэг, нэг удаа бүр гэрээ шатаах гэж хүртэл оролдож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. П. нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.725.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

            Шүүгдэгч Ө.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи уучхаад дүүргийн 3 дугаар хороо, тоотод амьдардаг гэх эмээ очсон, яг хэдэн цагт очсоноо санахгүй байна. Тэгээд уусан архиндаа согтоод болон түүний тэй нь хэрэлдэж муудалцаад тэдний зуухан дээр байсан тогоотой шөлийг аваад руу цацчихсан юм. Өөр ямар нэгэн юм болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн №211 дугаар:

 “...1. ын гийн биед зүүн мөр, хөхөнд нэг, хоёрдугаар зэргийн түлэгдэлт, баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх түлэгдэлт гэмтэл нь халуун шингэн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун зулайд учирсан шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  13-14 дэх тал/,

 

            Яаралтай тусламжийн хуудас №3426 /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №539 /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******ад холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Ө.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн  шүүх  хуралдаанд  талуудаас  хэрэгт  цугларсан нотлох баримтаас шүүх

хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим , тоот гэрт тухайн үед үүссэн тэйгөө муудалцсан гэх шалтгааны улмаас П.гийн бие рүү зуухан дээр буцалж байсан савтай халуун шөл цацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ө.*******ын өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи уучхаад дүүргийн 3 дугаар хороо, тоотод амьдардаг гэх эмээ очсон, яг хэдэн цагт очсоноо санахгүй байна. Тэгээд уусан архиндаа согтоод болон түүний тэй нь хэрэлдэж муудалцаад тэдний зуухан дээр байсан тогоотой шөлийг аваад руу цацчихсан юм...” гэх мэдүүлэг, хохирогч П.гийн өгсөн: “...тэгэхэд над руу “өмөөрөх хүнтэй чи яасан сайхан юм бэ?“ гэж хэлээд модны хайрцаг дотор байсан аргалыг аваад бид хоёр луу шидэхээр нь би босоод зогсож байтал ардаас нь үргэлжлүүлээд зуухан дээр буцалж байсан нөгөө тогоотой шөлийг аваад манай лүү цацах гээд зангахаар нь би нөхрийнхөө өмнүүр ороод зогстол тэр халуун шөлөө шууд над руу цацчихсан, ингээд би түлэгдээд эмнэлэг рүү хүргэгдсэн юм” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн №211 дугаар: “ын гийн биед зүүн мөр, хөхөнд нэг, хоёрдугаар зэргийн түлэгдэлт, баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэгдэлт гэмтэл нь халуун шингэн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун зулайд учирсан шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ө.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

             

            Шүүгдэгч Ө.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зуухан дээр буцалж байсан шөлийг хохирогч руу цацахдаа түүний биед хохирол учрахыг ухамсарлан хүсэж үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцлоо.

 

Иймд шүүхээс шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар шүүгдэгч өөрөө болон гэрч Ө.гийн өгсөн: “...Манай эгч Ө.******* нь сэтгэцийн хувьд өөрчлөлтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан, үе үе өөртэйгөө ганцаараа юм яриад байдаг, огцом их ууртай болдог, хүн рүү байна уу? юу руу байна уу хамаагүй гарт тааралдсанаа аваад шидчихдэг,” гэх мэдүүлэг , Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан баримтууд хэрэгт авагдсан ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүний биед үзлэг хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №539 дүгээр дүгнэлтээр “Ө. нь архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй байсан байна...өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байсан байна ...үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэж тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн   ерөнхий   ангийн  6.3  дугаар  зүйлийн  1  дэх  хэсэгт  заасныг  баримтлан

эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Ө.*******ад холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн ар гэрийн хувийн байдал, гэмт   хэргийн   шинжийг   харгалзан   шүүгдэгч   Ө.*******ад   тухайн  зүйл  ангид зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогч П. нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “50,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн боловч хэрэгт баримтаар нотлоогүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцүүлэхгүй дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

Мөн Хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эмчлүүлэхэд шаардлагатай эмчилгээ, шинжилгээний үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,725,000 төгрөгийн шаардлагыг иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, П.д 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойших эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон санхүүжилт зэрэг баримтыг үндэслэн хангаж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн нэр нь хэрэгт авагдсан зарим баримтууд дээр Ө. гэх нэрээр авагдсан ч түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар овогт ын ******* гэж тодорхойлсныг дурдаж тогтоолд шүүгдэгчийн нэрийг Ө.******* гэж заан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялаас хасаж тооцон биечлэн эдлэх ялыг 132 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг оногдуулсан ял шийтгэлтэй холбогдуулан өөрчлөх  нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ыг 300 /гурван зуу/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.*******ад оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 21 хоногийг хасаж 132 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ө.******* нь оногдуулсан 132 /нэг зуун гучин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******аас 2,725,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч П. нь  шүүгдэгчид холбогдуулан гаргасан 50.000 /тавин мянга/ төгрөгийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД