Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

  2023          08            07                                            2023/ШЦТ/176

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа

Улсын яллагч З.Наранчимэг

Хохирогч А.**********

Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч А.**********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** д холбогдох эрүүгийн *** 000500138 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.**********  нь 2022 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хаан банкны урд талын асфальтан замд ****  ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа засмал зам дээр морьтойгоо явж байсан хохирогч А.********** ыг мөргөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.8 Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: в/ баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ гэх заалтыг зөрчиж уулзварт баруун гар тийш эргэхдээ хамгийн баруун гар талын 1 дүгээр эгнээ өөрөөр хэлбэл хамгийн баруун гар талд ойрхон гүйцэтгэх байхад эсрэг урсгалд орж эргэсэн байна. Мөн дүрмийн арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалтуудыг зөрчин аюул саад бий болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүйгээр зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч А.********** ын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны хугарал, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний хараагүйдэл, зүүн чихний дэлбэн хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, зүүн нүдний хараагүйдэл буюу хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.**********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хаан банкны баруун уулзвар дээр явж байхад гэрэлд морьтой хүн орж ирэхээр нь тоормос гишгэсэн. Тоормос гишгээгүй гэж дүгнэлт гарсан байсан. Тэгээд тухайн үед ********** ыг машиндаа суулгаж анхны тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэж өгсөн. ********** ын чихний зөөлөн эд гэмтсэн байна гээд оёж, нөгөөдөр нь Хэнтий аймаг руу би өөрөө авч ирж эмчлүүлсэн. Дараа нь Улаанбаатар хот руу очсон...” гэв. 

 

Хохирогч А.**********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...тухайн орой замын урд талынх засмал зам дээгүүр зүүн тийш явж байхад маш хурдтай машин орж ирсэн. Түүнээс хойш би юу ч санахгүй байна. Маргааш өглөө нь эмнэлэгт сэрсэн ...” гэв.

 

Хохирогч А.**********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...замдаа явж байхад сумын төвийн Хаан банкны уулзвараар урагшаа нэг саарал өнгийн машин хурдтай баруун тийш эргэж байсан. Тэгэхээр нь би замын хойд тал руу морьтойгоо гарах гээд явж байснаа санаж байна. Би засмал зам дээр Биндэр суманд оршин суудаг сургуульд ажилладаг А.********** гийн жолоодож явсан ****  ХЭҮ улсын дугаартай “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. Ингээд 12 дугаар сарын 30-ны өдөр сумын эмнэлэг миний биеийн байдлыг харж хоноод 12 дугаар сарын 31-ний өдөр А.**********  нь өөрийнхөө машинаар намайг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч үзүүлсэн. ...Миний санаж байгаагаар сумын төвд байдаг баруун талаас зүүн тийш явсан засмал замын хойд талын урсгалаар зүүн тийш явж байсан бөгөөд ХААН банкны уулзвар нэг машин хурдтай орж ирээд ертөнцийн зүгээр баруун тийш эргэх гэхээр нь би морьтойгоо замын хойд тал руу гарах гээд морио эргүүлэхэд хажуугаас ирээд мөргөсөн. ...Тухайн үед ертөнцийн зүгээр зүүн тийш явдаг урсгалд буюу төв замын урсгалаар зүүн тийш явж байсан. ...Миний хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Миний унаж явсан морь үхээгүй. Одоо адуундаа байгаа. ...Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч А.**********  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Осол болсны маргааш өглөө сумын экологийн цагдаа, цагдаагийн дэслэгч **********  эмнэлэг дээр ирээд намайг “архи уусан байна уу үлээлгэнэ араас яваад очоорой” гэж хэлсэн. Тухайн үед би эмнэлэгт дусал хийлгэж байсан учраас дуслаа дуусгачхаад А.**********  гэх хүнтэй сумын цагдаагийн тасаг дээр очиж үлээлгэхэд надаас 0,57 билүү 0,58 гарсан. Тэгэхээр нь би сумын цагдаад та энэ хүнийг үлээлгэж болох уу гэж асуухад болно гээд А.********** г миний хажууд үлээлгэхэд 1,81 билүү 1,82 л гарсан.” гэжээ. (хх-ийн 18-19)

 

Гэрч С.**********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай хүү А.**********  нь надад хандан “Ээж би Биндэр сумын төв орж соёлын төвд болох тоглолт үзээд ирье” гэж хэлээд хүрэн халзан зүсмийн морио унаад явсан. Ингээд би тэр оройгоо гэртээ унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 30-ны өдөр гэр интернэтээ асаасан чинь манай ээж **********  над руу “фэйсбүүк”-ээр залгаад надад хандан “Хүү чинь урьд шөнө морьтойгоо явж байгаад машинд дайруулсан. Тэгээд сумын эмнэлэгт үзүүлж байгаад сая ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүү А.********** тай ярихад зүүн чих болон зүүн нүднийхээ дээд талд оёдол тавиулсан байсан бөгөөд сургуульд ажилладаг А.**********  нь машинтай явж байгаад хүүг маань унаж явсан морьтой нь цуг мөргөсөн байсан. Тэгээд 12 дугаар сарын 31-ний өдөр хүүг маань дайрсан А.**********  нь манай хүү А.********** ыг аваад эмнэлэгт үзүүлэхээр аймгийн төвд ирсэн. Тэр үед манай төрсөн дүү С.**********  нь эмнэлэг дээр хүлээж аваад үзүүлсэн чинь хүүд маань боолт хийлгээд буцаасан байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил цуглахаар эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гээд дүү С.**********  хүү А.********** ыг аваад 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу авч явсан бөгөөд одоо хүү маань Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна...” гэжээ. (хх-ийн 22-23)

 

Гэрч Б.**********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай найз **********  нь 11 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд бид 2 өдөржингөө гэрт маань юм ярьж байгаад орой 23 цаг нэлээн өнгөрөөгөөд ********** гийн хөдөөнөөс ирсэн машин нь эргэж явлаа гэхээр нь нөхөр А.********** гийн хамтаар түүнийг машин руу нь хүргэж өгөхөөр 12 дугаар сарын 30-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад нөхрийнхөө эзэмшлийн ****  ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр маань өөрөө машинаа жолоодоод найз болох ********** г суулгаад бид 3 унаанд нь хүргэж өгөх гээд Биндэр сумын баруун урд зах руу, хөдөлсөн. Ингээд сумын төвд Хаан банк, “Марс” зах хоёрын дундуур урагшаа төв зам руу орохоор, уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргэх үед машины гэрлийн буланд морьтой хүн харагдаад л машиныхаа тоормосыг гишгэхэд л морьтой хүнийг мөргөж морин дээр байсан хүн нь мориныхоо цаад тал руу унасан. Тэгээд нөхөр бид хэд бууж очоод харсан чинь манай сумын А.**********  байсан бөгөөд түүнийг сумын эмнэлэг рүү хүргэж өгч эмчид үзүүлсэн. Ингээд би нөхрийнхөө хамтаар түүнийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймаг ирж нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд буцаж яваад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бас аймгийн төвд ирж А.********** тай уулзаж нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор Улаанбаатар хот руу явуулсан...” (хх-ийн 31-33)

 

Гэрч Р.********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Байгалмаагаас 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн орчимд “морьтой хүн машинд дайруулчихлаа гээд бүгдээрээ эмнэлэг дээр ирсэн байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч дуудлагын дагуу сумын эмнэлэг рүү очсон. Тухайн үед Биндэр сумын 5 дугар багийн иргэн **********  гэх залуу нь өөрийн эзэмшлийн ***  ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ тус сумын 5 дугаар багийн нутаг Хаан банкны уулзвар дээр явж байгаад Биндэр сумын 1 дүгээр багийн малчин А.********** ыг морьтой явж байхад нь мөргөсөн гэх асуудал болсон байсан. Би эмнэлэг дээр очоод тухайн тээврийн хэрэгслийн жолооч ********** г цагдаагийн тасаг дээр авч ирээд согтуурал хэмждэг драгер багаж үлээлгэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг шалгах гэсэн боловч драгер багаж зохицуулагч ахмад Д.Мөнхбатын сейфэнд цоожтой байсан болохоор тухайн үед нь драгер үлээлгэж согтолтын хэмжээг тогтоох боломжгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн орчимд ********** г цагдаагийн тасаг дээр дуудаж ирүүлэн драгер багаж үлээлгэхэд 1.82%-ийн согтолттой гэж гарч байсныг зургаар бааталгаажуулан авсан. Тухайн үед **********  нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь мэдэгдээгүй. Өөрөө надад хэлэхдээ пиво амссан юм гэж байсан.” Гэжээ. (хх-ийн 26-27)

 

Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн орчимд морьтой хүн машинд дайруулчихлаа гээд Биндэр сумын Онон гэдэг залуу эхнэрийн хамт хоёр залуутай дөрвүүлээ эмнэлэгт орж ирсэн. Тухайн үед эмнэлэгт орж ирээд хэн нь машин жолоодож явсан талаар яриагүй. Тийм учраас би хэн гэдэг хүн машин жолоодож явсан талаар мэдэхгүй” гэжээ. (хх-ийн 40-41)

 

Шүүгдэгч А.**********  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн 5 дугаар багт өөрийн ****  ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож уулзвараар баруун гэр тийш буюу төв зам руу орох үедээ төв засмал зам дээр явж байсан морьтой иргэний мөргөж зам тээврийн хэрэгсэл гаргасан. ...Тухайн үед гадаа харанхуй байсан учраас намайг төв зам руу эргэх үйлдэл хийхэд зам дээр морьтой хүн явж байсан. Тэгээд би машинаа зогсоох үедээ нөгөө морьтой хүнийг очиж мөргөсөн. ...Тийм ээ би зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 113)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай дүгнэлтэд: А.********** ын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны хугарал, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний хараагүйдэл, зүүн чихний дэлбэн хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны хугарал, суурь ясны хугарал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, мөн зүүн нүдний хараагүйдэл бүхий гэмтэл нь 4.7.34.1-д зааснаар 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хх-ийн 52-55)

 

            Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...****  ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон **********  /СЖ:*********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.8 Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн авах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: В/ баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ гэх заалтыг зөрчиж уулзварт баруун гар тийш эргэхдээ хамгийн баруун гар талын 1 дүгээр эгнээ өөрөөр хэлбэл хамгийн баруун гар талд ойрхон гүйцэтгэх байхад эсрэг урсгалд орж эргэсэн байна. Мөн дүрмийн арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалтуудыг зөрчин аюул саад бий болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй. ...Жолооч **********  /СЖ:*********/ дээрх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан болсон байна. ...****  ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. ...Төв зам дээр ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш морьтой явж байсан Ян овогт Амаржаргалын **********  /СЖ:*********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. ...Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 59-60)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 05)

 

Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-9)

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал (хх-ийн 10)

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-13)

А.********** гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 65, 66)

 

А.********** гийн жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 67, 70)

 

О.*********, О.********* нарын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 74-75)

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 104-105)

 

Хохирогч А.********** ын хохирол нэхэмжилсэн зардлын баримт (хх-ийн 76-90)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63) болон зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.**********  нь 2022 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд согтуурсан үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн 5 дугаар багийн нутаг дэвсгэр, ХААН банкны урд талын асфальтан замд ****  ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8. Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: в/ баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, засмал зам дээр морьтойгоо явж байсан хохирогч А.********** ыг мөргөж унагасны улмаас түүний биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны хугарал, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний хараагүйдэл, зүүн чихний дэлбэн хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.********** гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн 5 дугаар багт өөрийн ****  ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож уулзвараар баруун гар тийш буюу төв зам руу орох үедээ төв засмал зам дээр явж байсан морьтой иргэний мөргөж зам тээврийн хэрэгсэл гаргасан. ...Тухайн үед гадаа харанхуй байсан учраас намайг төв зам руу эргэх үйлдэл хийхэд зам дээр морьтой хүн явж байсан. Тэгээд би машинаа зогсоох үедээ нөгөө морьтой хүнийг очиж мөргөсөн. ...Тийм ээ би зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч А.********** ын өгсөн “...замдаа явж байхад сумын төвийн Хаан банкны уулзвараар урагшаа нэг саарал өнгийн машин хурдтай баруун тийш эргэж байсан. Тэгэхээр нь би замын хойд тал руу морьтойгоо гарах гээд явж байснаа санаж байна. Би засмал зам дээр Биндэр суманд оршин суудаг сургуульд ажилладаг А.********** гийн жолоодож явсан ****  ХЭҮ улсын дугаартай “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. Ингээд 12 дугаар сарын 30-ны өдөр сумын эмнэлэг миний биеийн байдлыг харж хоноод 12 дугаар сарын 31-ний өдөр А.**********  нь өөрийнхөө машинаар намайг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч үзүүлсэн. ...Миний санаж байгаагаар сумын төвд байдаг баруун талаас зүүн тийш явсан засмал замын хойд талын урсгалаар зүүн тийш явж байсан бөгөөд ХААН банкны уулзвар нэг машин хурдтай орж ирээд ертөнцийн зүгээр баруун тийш эргэх гэхээр нь би морьтойгоо замын хойд тал руу гарах гээд морио эргүүлэхэд хажуугаас ирээд мөргөсөн. ...Тухайн үед ертөнцийн зүгээр зүүн тийш явдаг урсгалд буюу төв замын урсгалаар зүүн тийш явж байсан.” гэх, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.********** ийн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай найз **********  нь 11 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд бид 2 өдөржингөө гэрт маань юм ярьж байгаад орой 23 цаг нэлээн өнгөрөөгөөд ********** гийн хөдөөнөөс ирсэн машин нь эргэж явлаа гэхээр нь нөхөр А.********** гийн хамтаар түүнийг машин руу нь хүргэж өгөхөөр 12 дугаар сарын 30-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад нөхрийнхөө эзэмшлийн ****  ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр маань өөрөө машинаа жолоодоод найз болох ********** г суулгаад бид 3 унаанд нь хүргэж өгөх гээд Биндэр сумын баруун урд зах руу, хөдөлсөн. Ингээд сумын төвд Хаан банк, “Марс” зах хоёрын дундуур урагшаа төв зам руу орохоор, уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргэх үед машины гэрлийн буланд морьтой хүн харагдаад л машиныхаа тоормосыг гишгэхэд л морьтой хүнийг мөргөж морин дээр байсан хүн нь мориныхоо цаад тал руу унасан. Тэгээд нөхөр бид хэд бууж очоод харсан чинь манай сумын А.**********  байсан бөгөөд түүнийг сумын эмнэлэг рүү хүргэж өгч эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 тоот дүгнэлт, шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.**********  нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч А.********** , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч А.********** ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 тоот дүгнэлт, шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч А.********** д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.**********  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.********** гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 3,808,350 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал, хохирогч А.********** ын “...эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна...” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч А.********** гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.********** гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.********** ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч А.**********  нь эмчилгээний зардалд 1,984,212 төгрөг, бензиний зардалд 175,000 төгрөг, эмчилгээнд явахад гарсан шууд бус зардалд 411,435 төгрөг, эмчилгээнд явахад замын зардалд 269,000 төгрөг, малчны цалинд 1,610,000 төгрөгийг, эм авахад 38,250 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас группэд орсон, цалин хөлсний нөхөн төлбөр 1 жил, 5 сар, 20 хоногийн төлбөр  5,775,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нийт 20,262,897 төгрөгийг шүүгдэгч А.********** гээс нэхэмжилсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус зааснаар сэтгэцийн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулж учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг, мөн хохирогч А.**********  нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2019, 2020, 2021, 2022 онуудад төлөөгүй байх тул хөдөлмөрийн чадвар алдсанаас группэд орж, цалин хөлсний нөхөн төлбөр (1 жил, 5 сар, 20 хоногийн) 5,775,000 төгрөгийг, шууд бус зардал 680,435 төгрөгийн баримт нь хоол, унд, хувцас зэргийг авсан, мөн эмчилгээнд явахдаа унааны зардалд өгсөн болох нь тодорхойгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар хохирогч А.********** гийн нэхэмжлэлээс шууд бус зардал 680,435 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас группэд орж цалин хөлсний нөхөн төлбөр (1 жил, 5 сар, 20 хоногийн) 5,775,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр 10,000,000 төгрөг, нийт 16,455,435 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд А.********** гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эмчилгээний зардалд 1,984,212 төгрөг, бензиний зардалд 175,000 төгрөг, малчны цалинд 1,610,000 төгрөгийг, эм авахад 38,250 төгрөг, нийт 3,807,462 төгрөгийг шүүгдэгч А.********** гээс гаргуулж хохирогч А.********** д олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч А.**********  нь хохирогчид 850,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан, үлдэх 2,957,462 төгрөгийг шүүхээс завсарлага авсан хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,958,350 төгрөгийг, нийт 3,808,350 төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.**********  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Алтангэрэлийн ********** г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.********** г 1 (нэг) жилийн хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,  шүүгдэгч А.********** д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.********** д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.********** гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.********** ын нэхэмжлэлээс шууд бус зардал 680,435 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас группэд орж  цалин хөлсний нөхөн төлбөр (1 жил, 5 сар, 20 хоногийн) 5,775,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр 10,000,000 төгрөг, нийт 16,455,435 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд А.********** гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.**********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид А.********** д 3,808,350 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн СЖ*********регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Э.ХОСБАЯР