| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2022/0233/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.4.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
2023 08 08 2023/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа
Улсын яллагч З.Наранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** д холбогдох 2239002520314 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.********** нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-ийн агуулахаас Т.********** захирлын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийн эрх буюу агуулахын түлхүүрийг түүний зөвшөөрлөөр авч агуулахаас цемент авахдаа 1 тонн цементийг завшин иргэн Г.********** ад зарж борлуулан, Т.********** т 440,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-ийн агуулахаас Т.********** захирлын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийн эрх буюу агуулахын түлхүүрийг түүний зөвшөөрлөөр авч агуулахаас цемент авахдаа 1 тонн цементийг завшин иргэн Г.********** ад зарж борлуулан, Т.********** т 440,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 06 дугаар сарын 06-12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ********** тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Л.********** ын эзэмшлийн байшинд хууль бусаар буюу цонхоор нь нэвтрэн орж эд зүйлс нууц далд аргаар хулгайлж Л.********** ад 23,224,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг
шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 1 дүгээр баг Монгол банкны урд “********** ” ХХК барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг. Манай компаниас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цементийн агуулахаас 1 тонн цемент хулгайд алдсан. Манай агуулахад 40 тонн цемент байсан. Би 06 дугаар сарын 16-ны өдөр цементээ харахад бүрэн байсан. Тэгээд 06 дугаар сарын 17-ны өдрийн орой харахад агуулахын наад талд байсан 1 тонн цемент байхгүй байсан. ...цементийн агуулахын түлхүүр надад байдаг. Тухайн үед манай байгууллагын ажилтан ********** , ********** хоёрт 06 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн үед 2 тонн цемент аваад “Шинэ Өндөрхаан” хорооллын барилга дээр оч гээд агуулахын түлхүүрээ өгсөн. Тэгээд намайг “Шинэ Өндөрхаан” хорооллын барилга дээр байхад 09 цаг 40 минутын үед 2 тоон цемент аваад ирсэн. Би тэр өдөр өөр хүнд түлхүүр өгөөгүй. ...********** , ********** гэх 2 хүн манай агуулахад байсан 1 тонн цементийг захиран зарцуулах эрхгүй. ... Би 1 тонн цементийг 440,000 төгрөгөөр зардаг тул 440,000 төгрөгөөр үнэлж байна.
...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цементийн агуулахаа шалгаж үзэхэд 1 тонн цемент дутсан байсан. Би 06 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн үед ********** , ********** хоёрыг надаас агуулахын түлхүүр аваад хойд барилга дээр 2 тонн цемент аваачаад өг гэж хэлсэн. Тэгээд ********** , ********** хоёр манай компанийн **** ХЭА улсын дугаартай “Бонго 3” авто машинаар “********** ” төвийн агуулахаас 2 тонн цемент зөөсөн. Тэгээд ********** надад 09 цагийн үед хойд барилга дээр цемент буулгахдаа агуулахын түлхүүр өгсөн. Би тухайн үед өөр хүнд агуулахын түлхүүр өгөөгүй. ...цементийн агуулахын түлхүүр надад байдаг. Хойд барилга дээр цемент буулгах шаардлагатай байсан тул ********** , ********** хоёрт цементийн агуулахын түлхүүр өгч явуулсан. ********** манай байгууллагад 12 жил ажиллаж байна. Харин ********** манай байгууллагад ажиллаад 1 жил орчим болж байна. ...********** , ********** гэх 2 хүн манай агуулахад байсан цементийг захиран зарцуулах эрхгүй. ...Би 1 тоон цементийг 440,000 төгрөгөөр зардаг тул 440,000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. (1-р хх-ийн 7-8, 57-58)
Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 03 дугаар сараас хойш “******** ” төвийн ачигчаар ажиллаж байна. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Болдоо захирлын гэрт очиж цементийн агуулахын түлхүүр аваад ********** ахад тухайн түлхүүр өгсөн. Тэгээд Хэнтий орон сууц барилга руу 2 тонн цемент ачиж байхад үл танин хүн ирээд “цемент зарах уу” гэж асуухад ********** ах “зарна” гээд тухайн машинд 1 тонн цемент ачиж өгсөн. Цемент зарсан 350,000 төгрөгийг ********** ах данс руугаа шилжүүлж авсан. ...Би тухайн цементийг ********** ах нууцаар зарж байгаа гэж мэдээгүй. Цемент зарсан тооцоогоо Болдоо захиралд өгсөн гэж бодсон.
...2022 оны 06 дугаар сарын 18-ын өдөр Хэнтий орон сууц барилга руу 2 тонн цемент зөөх гээд Болдоо захирлын гэрт очиж цементийн агуулахын түлхүүр аваад машинд цемент ачиж байхад цагаан өнгийн “Бонго” маркийн машинтай хүн ирээд 1 тонн цемент худалдаж авсан. ********** ах тухайн цементийг 350,000 төгрөгөөр зарж өөрийн дансанд хийлгэж авсан. ...Би тухайн цементийг ********** ах нууцаар зарж байгаа гэж мэдээгүй. Би яагаад цемент зарж байгаа талаар асуухад ********** ах үг дугараагүй...” гэжээ. (1-р хх-ийн 11-12, 61-62)
Гэрч Г.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 5 дугаар багийн Сангийн аж ахуйд “Чинтал” колонкийн зүүн талд блокны үйлдвэр ажиллуулдаг юм. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн үед “******** ” дэлгүүрт ажилладаг танил ********** гийн 91447700 дугаар руу залгаад “танайх цемент зарж байгаа юу” гэж асуухад “цемент зарж байна” гэхээр нь “******** ” үйлдвэрийн цемент зардаг агуулахад очиход ********** үл таних залуугийн хамт машин дээр цемент ачиж байсан. Тэгээд би ********** гаас 1 тонн цемент 350,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би ********** гэх хүний ХААН банкны ******** дугаартай данс руу 350,000 төгрөг шилжүүлсэн. Би ********** г тухайн цементийг худалдан борлуулах эрхгүй гэдгийг мэдээгүй. Тооцоог нь яаж хийх вэ гэж ********** гаас асуухад миний данс руу хий гэсэн.
...2022 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 8 цагийн үед “Нисэх”-д блок буулгаж өгөөд буцах замдаа ********** руу залгаад танайх цемент зарж байгаа юу гэж асуухад цемент зарж байна гэхээр нь “******** ” үйлдвэрийн цемент зардаг агуулахад очиход ********** үл таних залуугийн хамт хойд барилга руугаа цемент буулгаж өгнө гээд машин дээр цемент ачиж байсан. Тэгээд би ********** гаас 1 тонн цемент 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Би ********** гэх хүний ХААН банкны ******** дугаартай данс руу 350,000 төгрөг “mts” гэх утгатай шилжүүлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 15-16, 65-66)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн гаргасан шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШД-243, 2022/ШД-242 дугаартай: “1 тонн цементний зах зээлийн үнэлгээг нийт 440,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 33-35, 75-77)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 1, 51, 126)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 91)
Т.********** гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 92)
Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 93)
Т.********** гийн ХААН банкны депозит дансы дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 96-104)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 130-138)
Т.********** гийн нас бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 80)
Шүүгдэгч Т.********** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2012 оноос хойш “Алсын-******** ” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаа. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед хамт ажилладаг ********** ы хамт барилга дээр хүргэж өгөх 2 тонн цемент ачиж байхад танил ********** ирээд цемент зарж байгаа юу гэхээр нь би зарж байгаа гээд ********** ын ачааны машинд 20 шуудай буюу 1 тонн цемент ачиж өгөөд цементийн мөнгийг өөрийн Хаан банкны ******** тоот дансанд 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ өдөр 09 цаг өнгөрөөгөөд ********** ы Хаан банкны ******** тоот дансанд 150,000 төгрөг шилжүүлсэн. Би ********** д 150,000 төгрөгийн өртэй байсан юм. ********** захирал агуулахаас тийм бараа материал тийм хэмжээгээр тийм газар луу зөө гэж хэлэхээр нь л гэрт нь очиж агуулахын түлхүүрийг аваад хэлсэн бараа материалыг нь тоо ширхэг хэмжээгээр нь авчхаад агуулахын түлхүүрийг буцаагаад гэрт нь юм уу өөрт нь өгдөг.
...2022 оны 06 дугаар сарын 18-ны өглөө “Алсын-******** ” ХХК-ийн агуулахаас цемент ачих явцдаа зүс таних ********** ад 20 шуудай буюу 1 тонн цементийг зарж цементний мөнгийг өөрийн Хаан банкны ******** тоот дансанд 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Агуулахын түлхүүр ********** захирлын гэрээс өөрийнх нь зөвшөөрлөөр авч, ав гэсэн бараа материал, цементийг аваад түлхүүрийг нь буцаагаад гэрт нь үлдээдэг...” гэжээ. (1-р хх-ийн 45, 87-88)
“...Би хулгай орсон гэх Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нисэхийн замын урд байх айлд 2021 оны намар нэг л удаа очиж тавилга угсарсан. Тухайн үед үл таних нэг эмэгтэй надаас тавилга угсарч өгөхийг гуйж зүс таних Анхаа гэх залуу намайг авч яваад Нисэхийн тэнд байх айлд очиж тавилга угсруулж байсан. Энэ айлд тавилга угсарснаас өөр очиж байгаагүй. Би энэ гэмт хэргийг хийгээгүй...” гэжээ. (1-р хх-ийн 216-217)
Хохирогч Л.********** а мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******** тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянхутаг сум руу малдаа явсан. Тэгээд 06 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэртээ ороход байшингийн цонх онгорхой байхаар нь гэрийн эд зүйлээ харахад том өрөөний шүүгээн дотор байсан 9 ширхэг дунд гарын хуучны мөнгөн аяга, 1 ширхэг 10 лангийн бага гарын цулгай мөнгөн аяга, унтлагын өрөөний хувцасны шүүгээн дотор байсан эрэгтэй хүний 2 ширхэг саравчтай саравчгүй булган малгай, 1 ширхэг эмэгтэй хүний цагаан өнгийн булган малгай, 1 ширхэг эмэгтэй хүний саарал өнгийн булган малгай, 1 ширхэг эмэгтэй хүний эрээн өнгийн булган малгай, том өрөөний авдар дотор байсан 12 лангийн эмэгтэй хүний цэнхэр шигтгээтэй цул сүлжмэл мөнгөн бүс, гутлын тавиур дээр байсан 1 хос орос хороомон гутал, шүүгээний доод талын тавиур дээр байсан “Red army brand” брэндийн ногоон модон хайрцагтай “ака” бууны хэлбэртэй шилэн архи, унтлагын өрөөний хувцасны шүүгээний доод талд байсан эмэгтэй хүний хүннү гутал, цагаан өнгийн богино түрийтэй цаа бугын арьсаар хийсэн гутал зэрэг эд зүйл байхгүй байсан. Манай хашаанд өөр айл байхгүй. ...Би өөрийн 9 ширхэг дунд гарын хуучны мөнгөн аягыг 4,050,000 төгрөгөөр, 1 ширхэг 10 лангийн бага гарын цулгай мөнгөн аягыг 1,200,000 төгрөгөөр, эрэгтэй хүний саравчтай малгайг 200,000 төгрөг, саравчгүй булган малгайг 500,000 төгрөгөөр, эмэгтэй хүний цагаан өнгийн булган малгайг 400,000 төгрөгөөр, эмэгтэй хүний саарал өнгийн булган малгайг 350,000 төгрөгөөр, эмэгтэй хүний эрээн өнгийн булган малгай 350,000 төгрөгөөр, 12 лангийн эмэгтэй хүний цэнхэр шигтгээтэй цул сүлжмэл мөнгөн бүсийг 1,500,000 төгрөгөөр, 1 хос орос хоромон гутлыг 280,000 төгрөгөөр, “Rеd army brand” брэндийн ногоон модон хайрцагтай “ака” бууны хэлбэртэй шилэн архийг 150,000 төгрөгөөр, эмэгтэй хүний хүннү гутлыг 750,000 төгрөгөөр, цагаан өнгийн богино түрийтэй цаа бугын арьсаар хийсэн гутлыг 1,300,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. ...2 ширхэг мөнгөн аяган дээр ********** а гэсэн бичээстэй байгаа мөн бага гарын цул мөнгөн аяганы ёроол нь цохиж хонхойлгосон өөр содон шинж тэмдэгтэй эд зүйл байхгүй.
...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хулгайд алдсан зарим зүйлийг тухайн үедээ санахгүй дутуу мэдүүлсэн байна. Хулгайд алдсан зүйлээ бүртгэж нягталж үзэхэд дараах эд зүйл алдагдсан байна. Дунд гарын эмээлийн иж бүрэн чимэг 2 ширхэг, нэг эмээлд 10 ширхэг чимэг ордог бөгөөд нийт тоогоор 20 ширхэг эмээлийн чимэг багцаагаар 20 лан цагаан мөнгө орсон байх. Үнийн дүнг хэлж мэдэхгүй байна. 2 эмээлийн чимэг Хэнтий аймгийн Батноров хийцтэй эмээлийн чимэг байсан. Гурван эмээлийн хяр нэг эмээлд 2 хяр ордог бөгөөд нийт 6 ширхэг бөгөөд 2 хос буюу 4 ширхэг хяр 1 хосоороо тус бүрдээ 12 лан, нөгөө 1 хос буюу 2 ширхэг эмээлийн хяр нь том хяр бөгөөд 18 лан цагаан мөнгө орсон байх, Үнийн дүнг хэлж мэдэхгүй. Дээлийн бүсэнд зүүдэг гангарааны 10 орчим см урттай цагаан мөнгөн соёо, гаансны цог унагаахдаа ашигладаг цохилуур 1 ширхэг, дээрх хоёр эдлэл нь нийлээд 7-8 лан цагаан мөнгө орсон байх, үнийн дүнг хэлж мэдэхгүй. Дунд гарын хормойн боолт 2 ширхэг, нийлээд 10 орчим лан цагаан мөнгө орсон байх, үнийн дүнг хэлж мэдэхгүй байна. Эмээл, хазаарын чимэг зэрэг мөнгөн эдлэлийн хугархай зэргийн цуглуулга бүхий 5 орчим лан цагаан мөнгө, үнийн дүнг хэлж мэдэхгүй. Хар өнгийн очир хээтэй шар ногоон торгон эрэгтэй хүний хурган дотортой шинэ дээл 1 ширхэг, 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Ягаан цэцгэн хээтэй, номин цэнхэр өнгийн эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Ногоон эрээн өнгөтэй аяны үүрдэг халуунаа барьдаг цүнх, мөн сандал болдог, 35,000 төгрөгөөр авч байсан. Кавчуук ултай цагаан өнгийн богино түрийтэй хавар намрын 1 ширхэг эмэгтэй хүний герман гутал 320,000 төгрөгөөр авч байсан. Богино түрийтэй хүрэн өнгийн хавар намрын эмэгтэй шинэ гутал 1 ширхэг, 240,000 төгрөгөөр Хэнтий аймгийн төвд байх “Зиндаа” дэлгүүрээс авч байсан. Урдаа задгай энгэртэй хагас ноолууран эмэгтэй хүний шинэ пальто 1 ширхэг, 230,000 төгрөгөөр авсан. Ягаан эрээн өнгийн өвлийн 2 хүний шинэ 1 ширхэг, 65,000 төгрөгөөр авсан. Цагаан шаргал өнгийн жижиг хүрээтэй сийрсэн шинэ малгай 1 ширхэг, 35,000 төгрөгөөр авсан. Дугуй хүрээтэй хүрэн өнгийн шилепн шинэ малгай 1 ширхэг, 65,000 төгрөгөөр тус тус авч байсан эд зүйлийг хулгайд алдсан байна. Би дээрх хулгайд алдсан эд зүйлийн үнийн дүнг хэлж мэдэхгүй байгаа мөнгөн эдлэлийн үнэлгээг үнэлгээний байгууллагын гаргасан мөнгөн дүнгээр нэхэмжилнэ. Харин өмнөх мэдүүлэгтэй эмэгтэй хүний эрээн өнгийн булган малгай алдсан гэж мэдүүлсэн. Уг малгай манай хүүхдийн гэрт байсан байна лээ. ...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр билүү 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос том модон ор, хувцасны шкаф худалдан аваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******** тоот хашаанд байх шинээр бариулсан байшин дотор тавилга угсардаг үл таних эрэгтэй хүнээр угсруулж байсан. Тухайн үед тавилга угсарсан хүн дахиж манай байшинд ирж байгаагүй. Тавилга угсарсан хүнийг миний охин ******** олж ирсэн шиг санаж байна. ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******** тоот хашаанд байх хулгай орж эд зүйл алдагдсан байшинд тавилга угсруулсан цагаас хойш байшин дотор байх тавилга, цонх зэргийг нэг их сүртэй угааж цэвэрлэсэн, арчиж байсан удаа байхгүй байх. Энэ байшинд тавилга угсруулсан цагаас хойш хүн байнга амьдраагүй. Би л аймгийн төвд ирэхээрээ ганц нэг хонож байсан. Хүн байнга байдаггүй болохоор тавилга, эд зүйл тоос шороо болоод байдаггүй байсан. Байшиндаа 2022 оны 2 дугаар сараас л эхэлж эдэлж хэрэглэдэг эд зүйл болон мөнгөн эдлэлээ увуулж цувруулан зөөж оруулж эхэлсэн. Тавилга угсруулах үед манай байшин хоосон байсан. Тухайн үед хулгайд алдагдсан эд зүйл байгаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 143-145, 149-151)
Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Т.********** гэх хүн огт танихгүй. 2021 оны 10-11 сарын үеэр манай аав байшиндаа тавилга угсарч байсан. Тухайн үед манай нөхөр ******** гаднаас нэг танихгүй залуу авчирч тавилга угсруулсан. Тухайн хүнээр том өрөөний телевизийн тавилгыг угсруулаад тухайн хүнийг 17 цагийн үед явуулсан. Тухайн хүнийг явуулсны дараа манай нөхөр жижиг өрөөний тавилгыг угсарсан. Би аавыгаа шинэ байшин барьсны бэлэг болгож унтлагын өрөөний хувцасны шүүгээ, ор, гоо сайхны шүүгээ зэрэг эд зүйлийн Улаанбаатар хотоос захиалж авчирсан. Тухайн өдөр тавилга угсарч дууссаны дараа би жижиг өрөөний хувцасны шүүгээний шороо ихтэй байсан болохоор дотор гаднагүй бүгдийг нь чийгтэй алчуураар цэвэрлэсэн. ...Би унтлагын өрөөний хувцасны шүүгээ их тоос шороотой байсан тул хаалганы дотор талын хэсгийн арчиж цэвэрлэсэн.
...********** гэх залууг аавын байшинд тавилга угсруулахаар 2021 оны намар 9-с 11 сарын хооронд 19 цагийн орчим “Кровн” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслээр миний нөхөр ******** очиж авчраад аавын байшинд том өрөөний зурагтын тавиурыг угсруулчихаад орой 23 цагийн орчим өөрийнхөө “Кровн” маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. 2021 оны яг хэдэн сар, хэдний өдөр гэдгийг санахгүй байна. ********** гэх залууг хүргэж өгөхөд гадаа харанхуй болчихсон байсан. ********** гэх залуу хадам аавын байшинд 2-3 цаг орчим тавилга угсарсан. ********** том өрөөнд зурагтын тавиур болон шилэн стенкийг миний нөхөр ******** тай хамт угсарсан. Өөр тавилга угсруулаагүй. Жижиг өрөөнд байх шкафыг манай нөхөр ******** ах ******** гийн хамт угсарсан. Жижиг өрөөний шкафыг том өрөөний тавилга угсарсан өдөр угсарсан. Харин жижиг өрөөний шкафыг ********** г авчрахаас өмнө нь угсарсан уу явсны дараа нь угсарсан уу гэдгийг санахгүй байна. Тавилга угсрах үед аав ээж, миний нөхөр ******** , эгч Нямаа, ах ******** болон бага насны хүүхдүүд байсан. Бүх тавилгаа угсарсны дараа би бүх тавилгыг дотор гаднагүй чийгтэй алчуураар арчиж цэвэрлэсэн. ********** тавилга угсарч байхдаа байшингаас гарч хашаанд байсан. Монгол гэрт орж хоол идэж, цай уусан. Тухайн үед байшинд гал тогоо ажиллахгүй байсан. Унтлагын жижиг өрөөнд ********** орж байгаа харагдаагүй. Тэгээд ч жижиг өрөөнд орох зайгүй байсан...” гэжээ. (1-р хх-ийн 158-159, 3-р хх-ийн 11-12)
Гэрч О.******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...********** гэх хүн унтлагын өрөөний хувцасны шүүгээг угсраагүй. Жижиг өрөөний хувцасны шүүгээг би ганцаараа угсарсан. ********** гэх хүн жижиг өрөө рүү ороогүй. Тухайн хүнээр том өрөөний тавилга угсруулаад шууд хүргэж өгсөн. Намайг тухайн тавилга угсрахад өөр хүн туслаагүй.
...Би ********** гэх залууг хадам аавын байшинд тавилга угсруулахаар 2021 оны намар 9-11 сарын хооронд “******** ” дэлгүүрээс 19 цагийн орчим өөрийн “Кровн” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслээр ганцаараа очиж аваад хадмын байшинд том өрөөний зурагтын тавиурыг угсруулчихаад орой 23 цагийн орчим өөрийнхөө “Кровн” маркийн тээврийн хэрэгслээрээ “******** ” дэлгүүрийн гадна талд буулгаж өгсөн. ******** гэх залуу хадам аавын байшинд 3 цаг орчим тавилга угсарсан. ********** том өрөөнд зурагтын тавиур болон шилэн стенкийг надтай хамт угсарсан. Өөр тавилга угсруулаагүй. ********** г авчрахаас өмнө би жижиг өрөөний шкафыг угсарчихсан байсан шиг санаж байна. Тавилга угсрах үед хадам аав ээж, манай эхнэр ******** , хадам эгч Нямаа, бага насны хүүхдүүд байсан...” гэжээ. (1хх-ийн 162-163, 3-р хх-ийн 7-8)
Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний аав ********** а Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн хашаанд шинэ байшин барьсан бөгөөд уг байшиндаа шинэ тавилга авч уг тавилгаа 2021 оны 06 дугаар сард угсарсан. Тавилга угсардаг өдөр аав, ээж, дүү ******** , хүргэн ******** , дүү ******** , би мөн хүүхдүүд байсан. Хүргэн ******** , дүү ******** нар жижиг өрөөний шкафыг угсарсан бөгөөд том өрөөнд зурагтын тавиур болон шилэн стенкийг “******** ” дэлгүүрт ажилладаг ********** гэх залуугийн хамт ******** нар хамт угсарсан. Би өөрийнхөө фэйсбүүк хаяг болох Nymka Nymka гэх хаягаас “Хэнтий зар” гэх зарын групп дээр 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Тавилга угсруулъя 99023306” гэж зар оруулахад 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэг танихгүй дугаараас залгаад тавилга угсарна. Ажил тараад угсарна “******** ” дэлгүүрт ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би ажил тарсны дараа ******** т тавилга угсарна гэж утсаар холбогдсон хүний дугаарыг өгсөн. ******** “Кровн” маркийн машинтай явж 2021 оны 06 дугаар сарын 14-ний 19 цагийн орчим ********** гэх залууг авчирч том өрөөнд зурагтын тавиур болон шилэн стенкийг хамт угсраад орой 23 цагийн орчим хар хөх өнгийн “Кровн” маркийн машинаар хүргэж өгсөн. Тавилга угсарч байх үед би нөхөр лүүгээ явуулсан фейсбүүк чатаа харахад 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тавилга угсарсан байна. Жижиг өрөөний тавилгыг хүргэн ******** , дүү ******** нар угсарсан. ********** угсраагүй. ********** д тавилга угсарсан төлбөр болох 40,000 төгрөгийг бэлэн өгсөн шиг санаж байна...” гэжээ. (3-р хх-ийн 15-16)
Шинжээч Б.Хонгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газрын үзлэгээр “Унтлагын өрөөний хувцасны шүүгээний зүүн урд талын хаалганы дотор талаас” илрүүлж бэхжүүлсэн “7” дугаартай тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн “4” дугаартай гарын мөр нь санд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр MN004010003596 дугаараар бүртгэгдсэн ********** /******** /-ийн баруун гарын эрхий хурууны дардастай хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ 10000 индэксээр тохирсон. Гарын хээний нэгдсэн санд хамгийн дээд талын үзүүлэлт нь 10000 индекс байдаг энэ 100% тохирч байна гэсэн үг юм. Судлаачдын судалснаар гарын хурууны хээний зураглал нь дахин давтагдах боломжит хугацаа нь 64 тэрбумд нэг удаа давхцах магадлалтай. Гарын мөр нь хүний биеийн арьсны сүвээр ялгарч буй хөлс буюу усархаг шингэн гарын хээний папилляр шугамууд дээр тогтож дээрх хөлстэй гарын хээ нь аливаа гадаргуутай харилцан үйлчилсний улмаас гарын хээний папилляр шугамын дүрслэлээр хөлсөн мөр үүсэхийг хэлнэ. Гарын мөр нь ямар орчин нөхцөлд байгаагаас хамаарч арилж устах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Дотор тасалгааны орчинд гарын мөр устахгүй байх боломжит дээд хугацааг судлаачид 3 сар гэж үздэг. Гарын мөр үүссэнээс хойш тухайн мөр бүхий хөлсийг арчиж цэвэрлэснээс хойш гарын мөр илрэх боломжгүй” гэжээ. (1-р хх-ийн 166-168)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн гаргасан шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШД-227 дугаартай: “...алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэлгээг нийт 9,657,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 173-176)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн гаргасан шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШД-286 дугаартай: “...алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэлгээг нийт 13,829,500 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 202-205)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар 24-ний өдрийн 119 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 11 ширхэг гарын мөрийн 7 нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд тэнцэж буй “4” дугаартай гарын мөр нь санд “MN004010003596” дугаараар бүртгэгдсэн ********** /******** /-ийн баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.
3.Шинжилгээнд тэнцэж буй “1,2,3,6,7” дугаартай 5 ширхэг гарын мөр нь санд “MN004010010618” дугаараар бүртгэгдсэн хохирогч Л.********** агийн баруун гарын эрхий хуруу, зүүн гарын дунд, долоовор хуруу, зүүн гарын алга зэргээр тус тус үүсгэгдсэн байна.
4.Шинжилгээнд тэнцэж буй “5” дугаартай мөр нь санд бүртгэлтэй хохирогч, сэжигтэн, яллагдагч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан гарын мөртэй ерөнхий болон хувийн шинжээрээ тохирохгүй байна.
Жич: 2 болон 3 дугаар асуултад 2 дугаар хариултаар нэгтгэн хариулав...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 184-195)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай “...Папилон санд MN004020001611 дугаараар кодлогдсон О.******** ын гарын дардас нь санд бүртгэлтэй сэжигтэн, яллагдагч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 21-23)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай “...Папилон санд MN004010010976 дугаараар кодлогдсон Т.******** гийн гарын дардас нь санд бүртгэлтэй сэжигтэн, яллагдагч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 30-32)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт дээрх 4 дугаараар тэмдэглэж бэхжүүлсэн гутлын мөр нь оношилгооны шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээг цааш хийх боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 39-41)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “...Папилон санд MN004010010977 дугаараар кодлогдсон М.******** гийн гарын дардас нь санд бүртгэлтэй сэжигтэн, яллагдагч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 47-49) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т.********** д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ********** нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-ийн агуулахаас тус компанийн захирал Т.********** ын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийн эрх буюу агуулахын түлхүүрийг түүний зөвшөөрлөөр авч агуулахаас цемент авахдаа 1 тонн цементийг завшиж иргэн Г.********** ад зарж борлуулан, Т.********** т 440,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “********** ” ХХК-ийн агуулахаас тус компанийн захирал Т.********** ын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийн эрх буюу агуулахын түлхүүрийг түүний зөвшөөрлөөр авч агуулахаас цемент авахдаа 1 тонн цементийг завшиж иргэн Г.********** ад зарж борлуулан, Т.********** т 440,000 төгрөгийн, нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2012 оноос хойш “Алсын-******** ” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаа. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед хамт ажилладаг ********** ы хамт барилга дээр хүргэж өгөх 2 тонн цемент ачиж байхад танил ********** ирээд цемент зарж байгаа юу гэхээр нь би зарж байгаа гээд ********** ын ачааны машинд 20 шуудай буюу 1 тонн цемент ачиж өгөөд цементийн мөнгийг өөрийн Хаан банкны ******** тоот дансанд 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ өдөр 09 цаг өнгөрөөгөөд ********** ы Хаан банкны ******** тоот дансанд 150,000 төгрөг шилжүүлсэн. Би ********** д 150,000 төгрөгийн өртэй байсан юм. ********** захирал агуулахаас тийм бараа материал тийм хэмжээгээр тийм газар луу зөө гэж хэлэхээр нь л гэрт нь очиж агуулахын түлхүүрийг аваад хэлсэн бараа материалыг нь тоо ширхэг хэмжээгээр нь авчхаад агуулахын түлхүүрийг буцаагаад гэрт нь юм уу өөрт нь өгдөг. ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өглөө “Алсын-******** ” ХХК-ийн агуулахаас цемент ачих явцдаа зүс таних ********** ад 20 шуудай буюу 1 тонн цементийг зарж цементний мөнгийг өөрийн Хаан банкны ******** тоот дансанд 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Агуулахын түлхүүр ********** захирлын гэрээс өөрийнх нь зөвшөөрлөөр авч, ав гэсэн бараа материал, цементийг аваад түлхүүрийг нь буцаагаад гэрт нь үлдээдэг” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Т.********** ын “...Би Хэрлэн сумын 1 дүгээр баг Монгол банкны урд “********** ” ХХК барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг. Манай компаниас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цементийн агуулахаас 1 тонн цемент хулгайд алдсан. Манай агуулахад 40 тонн цемент байсан. Би 06 дугаар сарын 16-ны өдөр цементээ харахад бүрэн байсан. Тэгээд 06 дугаар сарын 17-ны өдрийн орой харахад агуулахын наад талд байсан 1 тонн цемент байхгүй байсан. ...цементийн агуулахын түлхүүр надад байдаг. Тухайн үед манай байгууллагын ажилтан ********** , ********** хоёрт 06 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн үед 2 тонн цемент аваад “Шинэ Өндөрхаан” хорооллын барилга дээр оч гээд агуулахын түлхүүрээ өгсөн. Тэгээд намайг “Шинэ Өндөрхаан” хорооллын барилга дээр байхад 09 цаг 40 минутын үед 2 тоон цемент аваад ирсэн. Би тэр өдөр өөр хүнд түлхүүр өгөөгүй. ...********** , ********** гэх 2 хүн манай агуулахад байсан 1 тонн цементийг захиран зарцуулах эрхгүй. ... Би 1 тонн цементийг 440,000 төгрөгөөр зардаг тул 440,000 төгрөгөөр үнэлж байна. ...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цементийн агуулахаа шалгаж үзэхэд 1 тонн цемент дутсан байсан. Би 06 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн үед ********** , ********** хоёрыг надаас агуулахын түлхүүр аваад хойд барилга дээр 2 тонн цемент аваачаад өг гэж хэлсэн. Тэгээд ********** , ********** хоёр манай компанийн **** ХЭА улсын дугаартай “Бонго 3” авто машинаар “********** ” төвийн агуулахаас 2 тонн цемент зөөсөн. Тэгээд ********** надад 09 цагийн үед хойд барилга дээр цемент буулгахдаа агуулахын түлхүүр өгсөн. Би тухайн үед өөр хүнд агуулахын түлхүүр өгөөгүй. ...цементийн агуулахын түлхүүр надад байдаг. Хойд барилга дээр цемент буулгах шаардлагатай байсан тул ********** , ********** хоёрт цементийн агуулахын түлхүүр өгч явуулсан. ********** манай байгууллагад 12 жил ажиллаж байна. Харин ********** манай байгууллагад ажиллаад 1 жил орчим болж байна. ...********** , ********** гэх 2 хүн манай агуулахад байсан цементийг захиран зарцуулах эрхгүй. ...Би 1 тоон цементийг 440,000 төгрөгөөр зардаг тул 440,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Э.********** ы “...Би 2021 оны 03 дугаар сараас хойш “******** ” төвийн ачигчаар ажиллаж байна. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Болдоо захирлын гэрт очиж цементийн агуулахын түлхүүр аваад ********** ахад тухайн түлхүүр өгсөн. Тэгээд Хэнтий орон сууц барилга руу 2 тонн цемент ачиж байхад үл танин хүн ирээд “цемент зарах уу” гэж асуухад ********** ах “зарна” гээд тухайн машинд 1 тонн цемент ачиж өгсөн. Цемент зарсан 350,000 төгрөгийг ********** ах данс руугаа шилжүүлж авсан. ...Би тухайн цементийг ********** ах нууцаар зарж байгаа гэж мэдээгүй. Цемент зарсан тооцоогоо Болдоо захиралд өгсөн гэж бодсон. ...2022 оны 06 дугаар сарын 18-ын өдөр Хэнтий орон сууц барилга руу 2 тонн цемент зөөх гээд Болдоо захирлын гэрт очиж цементийн агуулахын түлхүүр аваад машинд цемент ачиж байхад цагаан өнгийн “Бонго” маркийн машинтай хүн ирээд 1 тонн цемент худалдаж авсан. ********** ах тухайн цементийг 350,000 төгрөгөөр зарж өөрийн дансанд хийлгэж авсан. ...Би тухайн цементийг ********** ах нууцаар зарж байгаа гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШД-242, 2022/ШД-243 дугаартай дүгнэлт, Т.********** гийн ХААН банкны депозит дансы дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Мөн түүнчлэн Т.********** нь 2022 оны 06 дугаар сарын 06-наас 12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ********** тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Л.********** ын эзэмшлийн байшинд хууль бусаар буюу цонхоор нь нэвтрэн орж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Л.********** ад 23,224,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Л.********** ын “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******** тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянхутаг сум руу малдаа явсан. Тэгээд 06 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэртээ ороход байшингийн цонх онгорхой байхаар нь гэрийн эд зүйлээ харахад том өрөөний шүүгээн дотор байсан 9 ширхэг дунд гарын хуучны мөнгөн аяга, 1 ширхэг 10 лангийн бага гарын цулгай мөнгөн аяга, унтлагын өрөөний хувцасны шүүгээн дотор байсан эрэгтэй хүний 2 ширхэг саравчтай саравчгүй булган малгай, 1 ширхэг эмэгтэй хүний цагаан өнгийн булган малгай, 1 ширхэг эмэгтэй хүний саарал өнгийн булган малгай, 1 ширхэг эмэгтэй хүний эрээн өнгийн булган малгай, том өрөөний авдар дотор байсан 12 лангийн эмэгтэй хүний цэнхэр шигтгээтэй цул сүлжмэл мөнгөн бүс, гутлын тавиур дээр байсан 1 хос орос хороомон гутал, шүүгээний доод талын тавиур дээр байсан “Red army brand” брэндийн ногоон модон хайрцагтай “ака” бууны хэлбэртэй шилэн архи, унтлагын өрөөний хувцасны шүүгээний доод талд байсан эмэгтэй хүний хүннү гутал, цагаан өнгийн богино түрийтэй цаа бугын арьсаар хийсэн гутал зэрэг эд зүйл байхгүй байсан. Манай хашаанд өөр айл байхгүй. ...Би өөрийн 9 ширхэг дунд гарын хуучны мөнгөн аягыг 4,050,000 төгрөгөөр, 1 ширхэг 10 лангийн бага гарын цулгай мөнгөн аягыг 1,200,000 төгрөгөөр, эрэгтэй хүний саравчтай малгайг 200,000 төгрөг, саравчгүй булган малгайг 500,000 төгрөгөөр, эмэгтэй хүний цагаан өнгийн булган малгайг 400,000 төгрөгөөр, эмэгтэй хүний саарал өнгийн булган малгайг 350,000 төгрөгөөр, эмэгтэй хүний эрээн өнгийн булган малгай 350,000 төгрөгөөр, 12 лангийн эмэгтэй хүний цэнхэр шигтгээтэй цул сүлжмэл мөнгөн бүсийг 1,500,000 төгрөгөөр, 1 хос орос хоромон гутлыг 280,000 төгрөгөөр, “Rеd army brand” брэндийн ногоон модон хайрцагтай “ака” бууны хэлбэртэй шилэн архийг 150,000 төгрөгөөр, эмэгтэй хүний хүннү гутлыг 750,000 төгрөгөөр, цагаан өнгийн богино түрийтэй цаа бугын арьсаар хийсэн гутлыг 1,300,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. ...2 ширхэг мөнгөн аяган дээр ********** а гэсэн бичээстэй байгаа мөн бага гарын цул мөнгөн аяганы ёроол нь цохиж хонхойлгосон өөр содон шинж тэмдэгтэй эд зүйл байхгүй.
...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хулгайд алдсан зарим зүйлийг тухайн үедээ санахгүй дутуу мэдүүлсэн байна. Хулгайд алдсан зүйлээ бүртгэж нягталж үзэхэд дараах эд зүйл алдагдсан байна. Дунд гарын эмээлийн иж бүрэн чимэг 2 ширхэг, нэг эмээлд 10 ширхэг чимэг ордог бөгөөд нийт тоогоор 20 ширхэг эмээлийн чимэг багцаагаар 20 лан цагаан мөнгө орсон байх. Үнийн дүнг хэлж мэдэхгүй байна. 2 эмээлийн чимэг Хэнтий аймгийн Батноров хийцтэй эмээлийн чимэг байсан. Гурван эмээлийн хяр нэг эмээлд 2 хяр ордог бөгөөд нийт 6 ширхэг бөгөөд 2 хос буюу 4 ширхэг хяр 1 хосоороо тус бүрдээ 12 лан, нөгөө 1 хос буюу 2 ширхэг эмээлийн хяр нь том хяр бөгөөд 18 лан цагаан мөнгө орсон байх, Үнийн дүнг хэлж мэдэхгүй. Дээлийн бүсэнд зүүдэг гангарааны 10 орчим см урттай цагаан мөнгөн соёо, гаансны цог унагаахдаа ашигладаг цохилуур 1 ширхэг, дээрх хоёр эдлэл нь нийлээд 7-8 лан цагаан мөнгө орсон байх, үнийн дүнг хэлж мэдэхгүй. Дунд гарын хормойн боолт 2 ширхэг, нийлээд 10 орчим лан цагаан мөнгө орсон байх, үнийн дүнг хэлж мэдэхгүй байна. Эмээл, хазаарын чимэг зэрэг мөнгөн эдлэлийн хугархай зэргийн цуглуулга бүхий 5 орчим лан цагаан мөнгө, үнийн дүнг хэлж мэдэхгүй. Хар өнгийн очир хээтэй шар ногоон торгон эрэгтэй хүний хурган дотортой шинэ дээл 1 ширхэг, 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Ягаан цэцгэн хээтэй, номин цэнхэр өнгийн эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Ногоон эрээн өнгөтэй аяны үүрдэг халуунаа барьдаг цүнх, мөн сандал болдог, 35,000 төгрөгөөр авч байсан. Кавчуук ултай цагаан өнгийн богино түрийтэй хавар намрын 1 ширхэг эмэгтэй хүний герман гутал 320,000 төгрөгөөр авч байсан. Богино түрийтэй хүрэн өнгийн хавар намрын эмэгтэй шинэ гутал 1 ширхэг, 240,000 төгрөгөөр Хэнтий аймгийн төвд байх “Зиндаа” дэлгүүрээс авч байсан. Урдаа задгай энгэртэй хагас ноолууран эмэгтэй хүний шинэ пальто 1 ширхэг, 230,000 төгрөгөөр авсан. Ягаан эрээн өнгийн өвлийн 2 хүний шинэ 1 ширхэг, 65,000 төгрөгөөр авсан. Цагаан шаргал өнгийн жижиг хүрээтэй сийрсэн шинэ малгай 1 ширхэг, 35,000 төгрөгөөр авсан. Дугуй хүрээтэй хүрэн өнгийн шилепн шинэ малгай 1 ширхэг, 65,000 төгрөгөөр тус тус авч байсан эд зүйлийг хулгайд алдсан байна. Би дээрх хулгайд алдсан эд зүйлийн үнийн дүнг хэлж мэдэхгүй байгаа мөнгөн эдлэлийн үнэлгээг үнэлгээний байгууллагын гаргасан мөнгөн дүнгээр нэхэмжилнэ. Харин өмнөх мэдүүлэгтэй эмэгтэй хүний эрээн өнгийн булган малгай алдсан гэж мэдүүлсэн. Уг малгай манай хүүхдийн гэрт байсан байна лээ. ...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр билүү 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос том модон ор, хувцасны шкаф худалдан аваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******** тоот хашаанд байх шинээр бариулсан байшин дотор тавилга угсардаг үл таних эрэгтэй хүнээр угсруулж байсан. Тухайн үед тавилга угсарсан хүн дахиж манай байшинд ирж байгаагүй. Тавилга угсарсан хүнийг миний охин ******** олж ирсэн шиг санаж байна. ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******** тоот хашаанд байх хулгай орж эд зүйл алдагдсан байшинд тавилга угсруулсан цагаас хойш байшин дотор байх тавилга, цонх зэргийг нэг их сүртэй угааж цэвэрлэсэн, арчиж байсан удаа байхгүй байх. Энэ байшинд тавилга угсруулсан цагаас хойш хүн байнга амьдраагүй. Би л аймгийн төвд ирэхээрээ ганц нэг хонож байсан. Хүн байнга байдаггүй болохоор тавилга, эд зүйл тоос шороо болоод байдаггүй байсан. Байшиндаа 2022 оны 2 дугаар сараас л эхэлж эдэлж хэрэглэдэг эд зүйл болон мөнгөн эдлэлээ увуулж цувруулан зөөж оруулж эхэлсэн. Тавилга угсруулах үед манай байшин хоосон байсан. Тухайн үед хулгайд алдагдсан эд зүйл байгаагүй” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч М.******** гийн “...манай нөхөр ******** гаднаас нэг танихгүй залуу авчирч тавилга угсруулсан. Тухайн хүнээр том өрөөний телевизийн тавилгыг угсруулаад тухайн хүнийг 17 цагийн үед явуулсан. Тухайн хүнийг явуулсны дараа манай нөхөр жижиг өрөөний тавилгыг угсарсан. Би аавыгаа шинэ байшин барьсны бэлэг болгож унтлагын өрөөний хувцасны шүүгээ, ор, гоо сайхны шүүгээ зэрэг эд зүйлийн Улаанбаатар хотоос захиалж авчирсан. Тухайн өдөр тавилга угсарч дууссаны дараа би жижиг өрөөний хувцасны шүүгээний шороо ихтэй байсан болохоор дотор гаднагүй бүгдийг нь чийгтэй алчуураар цэвэрлэсэн. ...Би унтлагын өрөөний хувцасны шүүгээ их тоос шороотой байсан тул хаалганы дотор талын хэсгийн арчиж цэвэрлэсэн. Унтлагын жижиг өрөөнд ********** орж байгаа харагдаагүй. Тэгээд ч жижиг өрөөнд орох зайгүй байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч О.******** ын “...******** гэх залуу хадам аавын байшинд 3 цаг орчим тавилга угсарсан. ******** том өрөөнд зурагтын тавиур болон шилэн стенкийг надтай хамт угсарсан. Өөр тавилга угсруулаагүй. ********** г авчрахаас өмнө би жижиг өрөөний шкафыг угсарчихсан байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч М.******** гийн “...жижиг өрөөний тавилгыг хүргэн ******** , дүү ******** нар угсарсан. ********** угсраагүй. ********** д тавилга угсарсан төлбөр болох 40,000 төгрөгийг бэлэн өгсөн шиг санаж байна...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шинжээч Б.Хонгорын “...Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газрын үзлэгээр “Унтлагын өрөөний хувцасны шүүгээний зүүн урд талын хаалганы дотор талаас” илрүүлж бэхжүүлсэн “7” дугаартай тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн “4” дугаартай гарын мөр нь санд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр MN004010003596 дугаараар бүртгэгдсэн ********** /******** /-ийн баруун гарын эрхий хурууны дардастай хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ 10000 индэксээр тохирсон. Гарын хээний нэгдсэн санд хамгийн дээд талын үзүүлэлт нь 10000 индекс байдаг энэ 100% тохирч байна гэсэн үг юм. Судлаачдын судалснаар гарын хурууны хээний зураглал нь дахин давтагдах боломжит хугацаа нь 64 тэрбумд нэг удаа давхцах магадлалтай. Гарын мөр нь хүний биеийн арьсны сүвээр ялгарч буй хөлс буюу усархаг шингэн гарын хээний папилляр шугамууд дээр тогтож дээрх хөлстэй гарын хээ нь аливаа гадаргуутай харилцан үйлчилсний улмаас гарын хээний папилляр шугамын дүрслэлээр хөлсөн мөр үүсэхийг хэлнэ. Гарын мөр нь ямар орчин нөхцөлд байгаагаас хамаарч арилж устах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Дотор тасалгааны орчинд гарын мөр устахгүй байх боломжит дээд хугацааг судлаачид 3 сар гэж үздэг. Гарын мөр үүссэнээс хойш тухайн мөр бүхий хөлсийг арчиж цэвэрлэснээс хойш гарын мөр илрэх боломжгүй” гэх мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн гаргасан шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШД-227 дугаартай, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШД-286 дугаартай дүгнэлтүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар 24-ний өдрийн 119 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.********** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч Т.********** нь хохирогч Л.********** ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Л.********** ад 23,224,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгч Т.********** нь Т.********** ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон харин хохирогч Л.********** ын гэрээс эд зүйл хулгайлсан болох нь хангалттай тогтоогдохгүй байх тул хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.********** д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.********** г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тооцох нь зүйтэй байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.********** нь нэг удаагийн үйлдлээр хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хулгайлах гэмт хэрэгт дээрх зүйл, заалтыг журамласан нь үндэслэлгүй байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.********** нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд буюу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тус хэрэгт тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.********** д холбогдох хэргийг
шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.********** гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.********** ад 23,224,000 төгрөгийн, хохирогч Т.********** т 880,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч Т.********** т учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Т.********** нь нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Харин шүүгдэгч Т.********** нь хохирогч Л.********** ад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байна. Гэвч шүүгдэгч Т.********** нь нас барсан болох нь тогтоогдож байх тул хохирогч Л.********** ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.********** нь 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр Тунгалагийн ********** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь 8 хоног цагдан хоригдсон, хохирогч Т.********** т төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.********** нь нас барсан тул хохирогч Л.********** ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР