Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/180

 

  2023            08          14                                            2023/ШЦТ/180

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа

Улсын яллагч З.Наранчимэг

Шүүгдэгч Т.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ийн ******* д холбогдох эрүүгийн 2339000000208 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.*******  нь Хэнтий аймгийн *******  сумын Ерөнхий боловсролын сургууль болох ажлын байран дээрээ байхдаа хохирогч Ц.******* ээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “150 орчим багшийн цалинг буулгах хэрэгтэй байна” гэж хэлэн 2,000,000 (хоёр сая) төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Зээл хаах мөнгө хэрэгтэй болсон” гэж хэлэн 2,000,000 (хоёр сая) төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Дахиж 1,200,000 (нэг сая хоёр зуу) төгрөгийн зээл төлбөл зээл гарах боломжтой байна” гэж хэлэн 1,200,000 (нэг сая хоёр зуу) төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр *******  тоот дансанд 5,200,000 (таван сая хоёр зуу) төгрөг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.******* ийн өмчлөлийн 5,200,000 (таван сая хоёр зуу) төгрөгийг хуурч мэхэлж залилсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.*******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Ц.*******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт сумын төвд байх гэртээ байж байтал *******  суманд 2020-2021 онд сонгуулийн хороонд хамт ажиллаж байсан *******  гэх эмэгтэй “******* ” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас над руу “дугаараа өгөөч юм асууя” гэж чат бичсэн байхаар нь хариуд нь дугаараа үлдээгээд орхисон. Удалгүй 30 орчим минутын дараа миний *******  дугаарын утас руу *******  дугаарын утаснаас залгаж мэнд мэдэлцээд 2,000,000 төгрөг зээлээч цалин буухаар буцаагаад өгье гэж гуйсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор мөнгө байхгүй байна гэтэл “аан за” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш над руу залгаад байдаг байсан. Тэр үед нь заримдаа утсаа сонсоогүй, зарим үед нь утсыг нь аваагүй тохиолдлууд байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үдээс өмнө *******  над руу *******  дугаарын утаснаас залгахаар нь автал “та нэг тус болооч сангийн яамны маань нягтлангийн хүүхэд нь өвдөөд 150 орчим багшийн цалинг өгөөгүй 2, 3 сар болж байна. Нягтлан маань өнөөдөр юм уу маргааш ажил дээрээ очиж цалинг нь олгоно гэсэн. Тэгэхээр нь өгье гээд 2,000,000 төгрөг асуугаад байн байн залгаад байхаар нь итгээд өөрийн Хаан банкны *******  тоот данснаас Төрийн банкны *******  дугаарын данс руу 23 цаг 01 минутад 2,000,000 төгрөгийг “******* ” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Маргааш, нөгөөдөр нь өгчих байх гэж бодоод мөнгөө нэхээгүй байж байтал 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******  над руу залгаад “таны мөнгийг өгөх гэсэн чинь нягтлан маань цалин олгодоггүй ээ, тэгэхээр нь танаас санаа зовоод мөнгийг чинь хурдан өгье гэж бодоод Төрийн банкнаас зээл судлуулаад зээл маань гарахаар болчихлоо, тэгсэн чинь зээл хаах мөнгө хэрэгтэй болсон танд 2,000,000 төгрөг байна уу, зээлээ авчхаад буцаагаад бүх мөнгийг чинь 200,000 төгрөгийн хүүтэй 4,200,000 төгрөг болгоод өгье” гэхээр нь итгээд өөрийн Хаан банкны *******  дугаарын данснаас Төрийн банкны *******  дугаарын данс руу 21 цаг 58 минутад 2,000,000 төгрөгийг "******* " гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******  над руу залгаад банкнаас авах зээл маань яг гарах гээд байж байтал манай сумын банкнаас аймгийн банк руу явуулсан чинь дахиж 1,200,000 төгрөг зээл төлбөл гарах боломжтой гээд материал маань буцаагдаад ирчихсэн. Энийг төлчихвөл зээл маань шууд гарлаа та над руу 1,200,000 төгрөг шилжүүлээч гэсэн. Тэгэхээр нь чи худлаа яриагүй биз дээ гэтэл “эгч минь би ардын багш хүн танд юу гэж худлаа хэлхэв дээ” гээд шилжүүлэхээр болоод тасалсан. Тэгээд утсыг нь ашиглаад залилан хийж байж магадгүй гэж бодоод өөрийнх нь “******* ” гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу дүрсээ харж ярихад өөрөө мөн байсан. Тэгэхээр нь итгээд өөрийн Хаан банкны *******  дугаарын данснаас Төрийн банкны *******  дугаарын данс руу 21 цаг 58 минутад 2,000,000 төгрөгийг “******* ” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш санаа зовоод хэдэн төгрөг өгчхөөд нэхээд яах вэ хамт сонгуулийн хороонд ажиллаж байсан төлөв даруу зантай хүн байсан болохоор нь итгээд байсан юм. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр чатаар “Зээлээ авсан уу” гэж асуухад хариу ирээгүй. Тэгээд байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “hi *******  ******* ” гээд чатаар явуултал “snuu egchee ok” гээд явуулсан. Тэрнээс хойш 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “мөнгөө яасан бэ? Хэрэг болоод байна” гэтэл хариу бичихгүй болохоор нь “түрүү хоногийн 3, 4 дэх гээд өгнө гэсэн биз дээ, банкаар зээлээ судлуулаад аваад өгнө гээ биз дээ, зээл ингэж уддаггүй шүү дээ, би чамд уг нь тус болсон гэж бодоод байгаа” гээд чат бичтэл “би хэлсэндээ байж мөнгийг чинь өгнөө” гэсэн хариу өгсөн. Тэрнээс хойш одоог хүртэл “яг одоо шилжүүллээ, сургууль дээр маань шалгалт ирээд ажилтай байна” гээд худал шалтаг тоочоод өгөхгүй байгаа юм. Би *******  сумын Төрийн банкны даргатай утсаар ярьж “танай сумын *******  гэдэг нэртэй багш танайхаас зээл авч байгаа юм уу, надаас мөнгө аваад танай банкийг гаргаж өгөхгүй удаагаад байна гээд яриад байх юм” гэтэл “над дээр зээлийн асуудлаар ******* тай холбоотой 2, 3 хүн гомдол гаргаж ирсэн. *******  над дээр зээл авах гэж нэг ч удаа ирээгүй” гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Тэрнээс хойш ******* д төрийн банкны захиралтай холбогдож ярьсан талаараа хэлэхэд Төрийн банкнаас авахаа больсон банк бус байгууллага буюу “Раy on” гэдэг нэртэй аппликейшнээс зээл авахаар болсон. 18 цагийн үед зээл маань гарна гэсэн сүүлдээ Улаанбаатар хот руу гэрээ байгуулахаар явж байна, зээл авах газартайгаа уулзсан чинь би зээлийн хугацаа хэтрүүлэлтэйгээр Монгол банкны хар дансанд орчихсон байна, тэгэхээр надад зээл гарах боломжгүй байна, би хамаатныхаа эгчээс мөнгө авахаар болсон тэгээд шилжүүлнэ гээд одоог хүртэл над руу нэг ч төгрөг шилжүүлээгүй. Мөн над руу манай эгчийн дугаар энэ байна та яриад үз гээд *******  гэсэн дугаар явуулсан. Маргааш нь явуулсан дугаар луу нь залгахад арай жоохон сөөнгөдүү мөртлөө ******* гийн хоолойтой төстэй эмэгтэй хүн утсыг нь авч ярьсан. Тэр хүн надад манай дүү хунд худлаа ярих хүн бишээ 10 цагаас өмнө мөнгийг чинь гарч шилжүүлнэ гээд таг болсон. Буцаагаад *******  руу залгаад чиний өгсөн дугаартай ярьсан би чамтай ярьчих шиг боллоо гээд ярьж байхдаа нөгөө дугаар луу залгасан чинь утсаа авахгүй болохоор нь энэ дугаар чинь *******  суманд байна уу, Багануур дүүрэгт байна уу тодруулж болдог юм шүү гэтэл надад уйлаад би ярьсан юм аа, ямар ч байсан найзуудаасаа гуйгаад ч хамаагүй мөнгийг нь өгнөө гэсэн. Тэгээд л мөнгийг маань өгөөгүй байгаа...” гэжээ. (хх-ийн 10-11)

 

Гэрч Э.*******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай суманд ажилладаг байсан *******  гэх зүс таних эмэгтэй миний дугаар луу залгаад “танай банк яагаад зээлээ гаргахгүй байгаа юм. *******  гэдэг хүүхэн надаас мөнгө зээлсэн юм. Танай банкнаас зээл авах гээд захирал нь ажлаа мэдэхгүй хүлээлгээд байна” гэж ярьсан. Тэгэхээр нь *******  руу залгаж “чи яагаад худлаа яриад яваад байгаа юм бэ” гэхэд “уучлаарай, би *******  эгчид тайлбарлаад хэлчихье” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш дахиж зээл судлуулахаа орж ирээгүй, мөн надтай уулзаж холбоо бариагүй...” гэжээ. (хх-ийн 14-15)

 

Шүүгдэгч Т.*******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Хэнтий аймгийн *******  сумын 5 дугаар багт Ерөнхий боловсролын сургуулийн ажлын байран дээрээ байх үедээ 2023 оны 04 дүгээр 07-ны өдөр болон 10, 11-ний өдрүүдэд *******  эгчээс авсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би *******  эгчид бүх мөнгийг нь өгсөн...” гэжээ. (хх-ийн 30-31)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7)

 

Хохирогч Ц.******* ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 3-6),

 

Т.******* гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 44-55, 66-74)

 

Т.******* гийн ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 58-64)

 

Хэнтий аймгийн *******  сумын Онон багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 35, 43)

Т.******* гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34)

 

Гэрч С.Тунгалагийн мэдүүлэг (хх-ийн 40-41)

 

Гэрч Ц.Сайханжаргалын мэдүүлэг (хх-ийн 82-83)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Тунгалагийн *******  нь Хэнтий аймгийн *******  сумын Ерөнхий боловсролын сургууль болох ажлын байран дээрээ байхдаа хохирогч Ц.******* ээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “сангийн яамны нягтлангийн хүүхэд нь өвдөөд 150 орчим багшийн цалинг өгөөгүй 2, 3 сар болж байна. Нягтлан маань өнөөдөр юм уу маргааш ажил дээрээ очиж цалинг нь олгоно” гэж хэлэн 2,000,000 (хоёр сая) төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Зээл хаах мөнгө хэрэгтэй болсон” гэж хэлэн 2,000,000 (хоёр сая) төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Дахиж 1,200,000 (нэг сая хоёр зуу) төгрөгийн зээл төлбөл зээл гарах боломжтой байна” гэж хэлэн 1,200,000 (нэг сая хоёр зуу) төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр *******  тоот дансанд 5,200,000 (таван сая хоёр зуу) төгрөг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.******* ийн өмчлөлийн 5,200,000 (таван сая хоёр зуу) төгрөгийг хуурч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Т.******* гийн “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Хэнтий аймгийн *******  сумын 5 дугаар багт Ерөнхий боловсролын сургуулийн ажлын байран дээрээ байх үедээ 2023 оны 04 дүгээр 07-ны өдөр болон 10, 11-ний өдрүүдэд *******  эгчээс авсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би *******  эгчид бүх мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ц.******* ийн “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт сумын төвд байх гэртээ байж байтал *******  суманд 2020-2021 онд сонгуулийн хороонд хамт ажиллаж байсан *******  гэх эмэгтэй “******* ” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас над руу “дугаараа өгөөч юм асууя” гэж чат бичсэн байхаар нь хариуд нь дугаараа үлдээгээд орхисон. Удалгүй 30 орчим минутын дараа миний *******  дугаарын утас руу *******  дугаарын утаснаас залгаж мэнд мэдэлцээд 2,000,000 төгрөг зээлээч цалин буухаар буцаагаад өгье гэж гуйсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор мөнгө байхгүй байна гэтэл “аан за” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш над руу залгаад байдаг байсан. Тэр үед нь заримдаа утсаа сонсоогүй, зарим үед нь утсыг нь аваагүй тохиолдлууд байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үдээс өмнө *******  над руу *******  дугаарын утаснаас залгахаар нь автал “та нэг тус болооч сангийн яамны маань нягтлангийн хүүхэд нь өвдөөд 150 орчим багшийн цалинг өгөөгүй 2, 3 сар болж байна. Нягтлан маань өнөөдөр юм уу маргааш ажил дээрээ очиж цалинг нь олгоно гэсэн. Тэгэхээр нь өгье гээд 2,000,000 төгрөг асуугаад байн байн залгаад байхаар нь итгээд өөрийн Хаан банкны *******  тоот данснаас Төрийн банкны *******  дугаарын данс руу 23 цаг 01 минутад 2,000,000 төгрөгийг “******* ” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Маргааш, нөгөөдөр нь өгчих байх гэж бодоод мөнгөө нэхээгүй байж байтал 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******  над руу залгаад “таны мөнгийг өгөх гэсэн чинь нягтлан маань цалин олгодоггүй ээ, тэгэхээр нь танаас санаа зовоод мөнгийг чинь хурдан өгье гэж бодоод Төрийн банкнаас зээл судлуулаад зээл маань гарахаар болчихлоо, тэгсэн чинь зээл хаах мөнгө хэрэгтэй болсон танд 2,000,000 төгрөг байна уу, зээлээ авчхаад буцаагаад бүх мөнгийг чинь 200,000 төгрөгийн хүүтэй 4,200,000 төгрөг болгоод өгье” гэхээр нь итгээд өөрийн Хаан банкны *******  дугаарын данснаас Төрийн банкны *******  дугаарын данс руу 21 цаг 58 минутад 2,000,000 төгрөгийг "******* " гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******  над руу залгаад банкнаас авах зээл маань яг гарах гээд байж байтал манай сумын банкнаас аймгийн банк руу явуулсан чинь дахиж 1,200,000 төгрөг зээл төлбөл гарах боломжтой гээд материал маань буцаагдаад ирчихсэн. Энийг төлчихвөл зээл маань шууд гарлаа та над руу 1,200,000 төгрөг шилжүүлээч гэсэн. Тэгэхээр нь чи худлаа яриагүй биз дээ гэтэл “эгч минь би ардын багш хүн танд юу гэж худлаа хэлхэв дээ” гээд шилжүүлэхээр болоод тасалсан. Тэгээд утсыг нь ашиглаад залилан хийж байж магадгүй гэж бодоод өөрийнх нь “******* ” гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу дүрсээ харж ярихад өөрөө мөн байсан. Тэгэхээр нь итгээд өөрийн Хаан банкны *******  дугаарын данснаас Төрийн банкны *******  дугаарын данс руу 21 цаг 58 минутад 2,000,000 төгрөгийг “******* ” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш санаа зовоод хэдэн төгрөг өгчхөөд нэхээд яах вэ хамт сонгуулийн хороонд ажиллаж байсан төлөв даруу зантай хүн байсан болохоор нь итгээд байсан юм. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр чатаар “Зээлээ авсан уу” гэж асуухад хариу ирээгүй. Тэгээд байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “hi *******  ******* ” гээд чатаар явуултал “snuu egchee ok” гээд явуулсан. Тэрнээс хойш 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “мөнгөө яасан бэ? Хэрэг болоод байна” гэтэл хариу бичихгүй болохоор нь “түрүү хоногийн 3, 4 дэх гээд өгнө гэсэн биз дээ, банкаар зээлээ судлуулаад аваад өгнө гээ биз дээ, зээл ингэж уддаггүй шүү дээ, би чамд уг нь тус болсон гэж бодоод байгаа” гээд чат бичтэл “би хэлсэндээ байж мөнгийг чинь өгнөө” гэсэн хариу өгсөн. Тэрнээс хойш одоог хүртэл “яг одоо шилжүүллээ, сургууль дээр маань шалгалт ирээд ажилтай байна” гээд худал шалтаг тоочоод өгөхгүй байгаа юм. Би *******  сумын Төрийн банкны даргатай утсаар ярьж “танай сумын *******  гэдэг нэртэй багш танайхаас зээл авч байгаа юм уу, надаас мөнгө аваад танай банкийг гаргаж өгөхгүй удаагаад байна гээд яриад байх юм” гэтэл “над дээр зээлийн асуудлаар ******* тай холбоотой 2, 3 хүн гомдол гаргаж ирсэн. *******  над дээр зээл авах гэж нэг ч удаа ирээгүй” гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Тэрнээс хойш ******* д төрийн банкны захиралтай холбогдож ярьсан талаараа хэлэхэд Төрийн банкнаас авахаа больсон банк бус байгууллага буюу “Раy on” гэдэг нэртэй аппликейшнээс зээл авахаар болсон. 18 цагийн үед зээл маань гарна гэсэн сүүлдээ Улаанбаатар хот руу гэрээ байгуулахаар явж байна, зээл авах газартайгаа уулзсан чинь би зээлийн хугацаа хэтрүүлэлтэйгээр Монгол банкны хар дансанд орчихсон байна, тэгэхээр надад зээл гарах боломжгүй байна, би хамаатныхаа эгчээс мөнгө авахаар болсон тэгээд шилжүүлнэ гээд одоог хүртэл над руу нэг ч төгрөг шилжүүлээгүй. Мөн над руу манай эгчийн дугаар энэ байна та яриад үз гээд *******  гэсэн дугаар явуулсан. Маргааш нь явуулсан дугаар луу нь залгахад арай жоохон сөөнгөдүү мөртлөө ******* гийн хоолойтой төстэй эмэгтэй хүн утсыг нь авч ярьсан. Тэр хүн надад манай дүү хунд худлаа ярих хүн бишээ 10 цагаас өмнө мөнгийг чинь гарч шилжүүлнэ гээд таг болсон. Буцаагаад *******  руу залгаад чиний өгсөн дугаартай ярьсан би чамтай ярьчих шиг боллоо гээд ярьж байхдаа нөгөө дугаар луу залгасан чинь утсаа авахгүй болохоор нь энэ дугаар чинь *******  суманд байна уу, Багануур дүүрэгт байна уу тодруулж болдог юм шүү гэтэл надад уйлаад би ярьсан юм аа, ямар ч байсан найзуудаасаа гуйгаад ч хамаагүй мөнгийг нь өгнөө гэсэн...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Э.******* ын  “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай суманд ажилладаг байсан *******  гэх зүс таних эмэгтэй миний дугаар луу залгаад “танай банк яагаад зээлээ гаргахгүй байгаа юм. *******  гэдэг хүүхэн надаас мөнгө зээлсэн юм. Танай банкнаас зээл авах гээд захирал нь ажлаа мэдэхгүй хүлээлгээд байна” гэж ярьсан. Тэгэхээр нь *******  руу залгаж “чи яагаад худлаа яриад яваад байгаа юм бэ” гэхэд “уучлаарай, би *******  эгчид тайлбарлаад хэлчихье” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш дахиж зээл судлуулахаа орж ирээгүй, мөн надтай уулзаж холбоо бариагүй” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ХААН болон Төрийн банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

Шүүгдэгч Т.*******  нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Т.******* д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.******* г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.*******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т.******* гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.******* гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******  эд хөрөнгөөрөө хохирсон байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 5,200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.*******  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.*******  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ийн ******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тунгалагийн ******* д  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.*******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР