Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/181

 

   2023          08           15                                           2023/ШЦТ/181

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч Б.*********  нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* ийн ********* д холбогдох эрүүгийн 2339000000205 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.*********  нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг *********  тосгоны Соёлын ордны спорт заалны хувцас солих өрөөнд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг 30 минутын орчим О.********* тай спортын тэмцээнээс шалтгаалан маргалдаж улмаар О.********* гийн толгойны ар, хацар хэсэгт 1 удаа гараараа цохиж, хамар хэсэгт нь 3-4 удаа өвдөглөж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.*********  нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч О.*********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би *********  тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай сургуулийн “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тухайн өдөр тэмцээний эхний өдрийн оройн 21 цаг 30 минутын орчимд манай сургуулийн 12 дугаар ангийн сурагч болох ********* ийн *********  нь тэмцээн болж байсан *********  тосгоны Соёлын ордны спорт заалны хувцас солих өрөөнд намайг зодсон. Тэр өдөр манай ангийн баг 12 дугаар ангийг тоглож хожсон байсан. Хувцас солих өрөөнд намайг хувцас солиод сууж байхад миний араас Б.*********  ундааны сав шидэж ундааны савыг нь аваад та яагаад байгаа юм бэ би таныг яасан бэ гэж хэлээд сандал дээрээ буцаж суусан. Намайг суух үед Б.*********  миний толгойн ар хэсэгт 1 удаа цохиж доош тонгойх явцад нүүрэн хэсэгт 3-4 удаа өвдөглөж зодсон. Тухайн үед миний хамар болон уруул хэсгээс их хэмжээний цус гарсан. Тухайн үед хувцас солих өрөөнд байсан хүүхдүүд салгаж *********  гэх хүүхдийг холдуулсан би цусаа гоожуулж спорт заалнаас гарч цагдаагийн тасгийн жижүүр цагдаад мэдэгдээд цагдаа дээр цусаа угаагаад эргэж зааланд орж хувцсаа сольж байх үедээ өөрийн найз А.********* аас миний нүүр яасан байна гэж асуухад чиний хамар чинь мурийсан байна гэж хэлсэн. Тэгээд би *********  тосгоны эрүүл мэндийн төвд эмч Энхтулга гэх эмчид хамраа үзүүлэхэд нарын шинжилгээ өгөх шаардлагатай байна. Хамар чинь дотогшоо чихэгдэж, мурийлттай болсон байна гээд миний хамрын дотогшоо чихэгдсэн хэсгийн гаргаж чихээс хийж мурийсан хэсгийг засаж болохгүй гэж хэлээд анхан шатны тусламж үзүүлж эмчийн бичиг хийж өгсөн. Би 2 хоногийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн төв явж эмнэлэгт цаг аваад 18-ны өглөө эмч Базаргүр гэх эмчид хамраа үзүүлсэн. Эмч нарийвчилсан зураг авч миний хамрыг мурийлт үүссэн байна гэж хэлээд мэдээ алдуулагч хийж хамрын мурийсан хэсгийг засаж дуусаад чихээс хийсэн. Тухайн үед хамар гайгүй болоогүй байгаа бага зэрэг мурийлттай байгаа одоо. Тэгээд би Улаанбаатар хот руу хамраа бүрэн янзлуулахаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр яваад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол халдвартын эцсийн буудал RAPIDMED барилгын 4 давхарт байрлах “ЭМЖЖ” нэртэй хувийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн эмнэлэгт нь хамрыг маань үзээд эдгэрэлтийг нь 1-2 сар харж байгаад зураг авч хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14),

 

Гэрч Ш.*********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Хэнтий аймгийн Чингис хотод байхад 2023 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 22 цагийн орчим манай охин *********  гар утсаар залгаж манай дүү *********  сургуулийн Волейболын тэмцээн болсон өдөр хүүхдэд цохиулж хамартаа гэмтэл авсан байна ээж гэж залгаж хэлсэн. Тэгээд би сандарч хүү *********  руу залгаж асуухад асуухад *********  нь тэгсэн намайг хүүхэд зодсон миний хамар мурийсан байгаа энд ********* ийн эмчид үзүүлсэн аймагт дахин үзүүлэх шаардлагатай маргааш аймгийн төвд очоод юу болсон талаар хэлнэ гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь ********* ээс аймгийн төвд ирээд үзүүлэх гэсэн боловч цаг байхгүй гээд тэр өдөр цаг аваад маргааш нь чих хамар хоолойн эмчид үзүүлсэн. Тэгээд томографикийн зураг авхуулж хариуг нь авч эмч нь үзээд тухайн зургийг уншиж хамрын таславч нь хугарч баруун тийш мурийсан байна хагалгаанд орж болж тэгэхдээ хагалгаанаас өөр хамар тэгшлэх боломжтой тэгэхдээ 100 хувь хамар чинь хэвийн байдалдаа орохгүй 70-80 хувьтай тэгшрэх боломжтой гэж хэлсэн. Тэгээд тэгшлүүлэхээр өдрийн 12 цагт дахин очиж хамрыг нь тэгшлүүлэх чихээс хийлгэсэн. Тэгээд 3 хоног чихээстэй явж байгаад дахин очиж чихээсээ авхуулсан. Тэрнээс хойш 05 дугаар сарын 26-ны өдөр эмч нь манай хүүгийн хамрыг үзээд зүүн тийшээ овгор байна санасан үедээ хуруугаараа бага зэрэг дарж байгаарай гэж хэлсэн. Хэд хоног харж байгаад 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би хүүгээ Улаанбаатар хот явж хувийн эмнэлэгт сайн үзүүлээд ир гэж хэлсэн. Өсвөр насны хүүхэд учир хамар нь мурий болчих байх гэж бодоод. Тэгээд манай хүү Улаанбаатар хот явж үзүүлээд хамар чинь эдгэрэх болоогүй байна 1-2 сар болоод яаж эдгэрч байгаа нь мэдэгдэнэ гэж хэлсэн байсан. Одоо манай хүү ********* гийн хамар баруун тийшээ налуу эдгэрч байгаа байгаа. Манай баг сургуулийн тэмцээн дээрээ ангийнхаа багийг хожиж байсан тоглолт дуусаад спорт заалны хувцас солих өрөөнд орж хувцсаа сольж байхад нь хожигдсон дээд ангийн хүүхэд буюу 12 дугаар ангийн хүүхэд ундааны сав толгой руу нь шидсэн гэсэн. Та яаж байна би таныг яасан юм бэ гэж хэлээд суухад нь толгойн ар хэсэгт 1 удаа цохиж, толгойг нь доош нь дарж нүүрэн тус газарт 3 удаа өвдөглөж хамар гэмтээсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаа, эмнэлэгт мэдэгдэж эмчид үзүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18)

 

Гэрч Д.*********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2023 оны 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд манай *********  хотын ерөнхий боловсролын сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болсон. Эхний өдөр буюу 14-ний өдөр хамгийн сүүлийн тоглолтод манай анги доод анги болох 11б ангитай тоглож хожигдсон. Тоглолт дуусаж манай ангийн хүүхдүүд болон 11Б ангийн хүүхдүүдийн хамтаар спорт заалны хувцас солих өрөөнд орсон. Хувцсаа солих үед манай ангийн Б.********* , 11б ангийн сурагч Л.*********  нар хоорондоо тэмцээнээс бол муудалцаж байгаад манай ангийн Б.*********  эхэлж 1 удаа хацар тус газарт цохиж дараа нь доош тонгойх үед нь ********* гийн нүүрэн тус газарт нь *********  2-3 удаа өвдөглөсөн. Тэр үед би хажууд нь байсан болохоор Б.********* ийг боль гээд ********* гаас холдуулсан. Тэр үед ********* гийн хамраас цус гараад тоглолтын заал руу гарч байгаа харагдсан удалгүй 11Б ангийн сурагч ********* ийн аав болох *********  ах гаднаас орж ирээд юу болсон талаар асуугаад би болсон асуудлыг хэлээд тарцгаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26)

 

Насанд хүрээгүй гэрч Д.*********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2023 оны 05 дугаар сарын 14-15 хооронд сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болсон эхний өдөр буюу 14-ний оройн хамгийн сүүлийн тоглолтод манай анги 12а дугаар ангитай тоглож манай анги хожсон. Тоглолт дуусаж бид нар хувцас солих өрөөнд орж хувцас сольж байх үедээ манай ангийн *********  тэмцээний талаар ярьж яаж хожил авсан талаар ярьж байх үед манай дээд ангийн хожигдсон багийн гишүүн Б.********* , *********  нарын хооронд маргаан болж *********  ********* гийн араас хоосон усны сав шидэж очиж толгойн хэсэг нь 1 удаа цохиж тонгой явцад нь 2-3 удаа нүүрэн тус газарт нь өвдөглөсөн. ********* гийн хамраас нь цус гарч хувцас солих өрөөнөөс тоглолтын заал руу гарсан. Удалгүй манай ангийн ********* ийн аав болох *********  ах ********* тай хамт орж ирээд юу болсон талаар асууж ********* ийг өөрөө бага хүүхэд зодлоо тэмцээн дээрээс ингэж болохгүй талаар хэлж одоо тар гээд бид нар тэгээд гэр лүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 212 дугаартай “...1.О.********* гийн биед хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт (хх-ийн 36-37),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)

 

Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 5-6)

 

Б.********* ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 53, 59)

 

Хэнтий аймаг, *********  хотын захирагчийн тодорхойлолт (хх-ийн 54)

 

Б.********* ийн насыг тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 55-58)

 

Хэнтий аймгийн *********  Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт (хх-ийн 64-65)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.********* д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ********* ийн *********  нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг *********  тосгоны Соёлын ордны спорт заалны хувцас солих өрөөнд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг 30 минутын орчим О.********* тай спортын тэмцээнээс шалтгаалан маргалдаж улмаар О.********* гийн толгойны ар, хацар хэсэгт 1 удаа гараараа цохиж, хамар хэсэгт нь 3-4 удаа өвдөглөж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.********* ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын14-ний өдөр *********  тосгоны Ерөнхий боловсролын дунд сургуулийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үед ********* тай маргалдаад түүнээсээ болж хувцас солих өрөөнд муудалцаж зодсон. Би тухайн үйлдэлдээ маш их харамсаж  байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч О.********* гийн “.... 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай сургуулийн “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тухайн өдөр тэмцээний эхний өдрийн оройн 21 цаг 30 минутын орчимд манай сургуулийн 12 дугаар ангийн сурагч болох ********* ийн *********  нь тэмцээн болж байсан *********  тосгоны Соёлын ордны спорт заалны хувцас солих өрөөнд намайг зодсон. Тэр өдөр манай ангийн баг 12 дугаар ангийг тоглож хожсон байсан. Хувцас солих өрөөнд намайг хувцас солиод сууж байхад миний араас Б.*********  ундааны сав шидэж ундааны савыг нь аваад та яагаад байгаа юм бэ би таныг яасан бэ гэж хэлээд сандал дээрээ буцаж суусан. Намайг суух үед Б.*********  миний толгойн ар хэсэгт 1 удаа цохиж доош тонгойх явцад нүүрэн хэсэгт 3-4 удаа өвдөглөж зодсон. Тухайн үед миний хамар болон уруул хэсгээс их хэмжээний цус гарсан” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Д.********* ын “...2023 оны 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд манай *********  хотын ерөнхий боловсролын сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болсон. Эхний өдөр буюу 14-ний өдөр хамгийн сүүлийн тоглолтод манай анги доод анги болох 11б ангитай тоглож хожигдсон. Тоглолт дуусаж манай ангийн хүүхдүүд болон 11Б ангийн хүүхдүүдийн хамтаар спорт заалны хувцас солих өрөөнд орсон. Хувцсаа солих үед манай ангийн Б.********* , 11б ангийн сурагч Л.*********  нар хоорондоо тэмцээнээс бол муудалцаж байгаад манай ангийн Б.*********  эхэлж 1 удаа хацар тус газарт цохиж дараа нь доош тонгойх үед нь ********* гийн нүүрэн тус газарт нь *********  2-3 удаа өвдөглөсөн. Тэр үед би хажууд нь байсан болохоор Б.********* ийг боль гээд ********* гаас холдуулсан. Тэр үед ********* гийн хамраас цус гараад тоглолтын заал руу гарч байгаа харагдсан удалгүй 11Б ангийн сурагч ********* ийн аав болох *********  ах гаднаас орж ирээд юу болсон талаар асуугаад би болсон асуудлыг хэлээд тарцгаасан...”, насанд хүрээгүй гэрч Д.********* ийн “...2023 оны 05 дугаар сарын 14-15 хооронд сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болсон эхний өдөр буюу 14-ний оройн хамгийн сүүлийн тоглолтод манай анги 12а дугаар ангитай тоглож манай анги хожсон. Тоглолт дуусаж бид нар хувцас солих өрөөнд орж хувцас сольж байх үедээ манай ангийн *********  тэмцээний талаар ярьж яаж хожил авсан талаар ярьж байх үед манай дээд ангийн хожигдсон багийн гишүүн Б.********* , *********  нарын хооронд маргаан болж *********  ********* гийн араас хоосон усны сав шидэж очиж толгойн хэсэг нь 1 удаа цохиж тонгой явцад нь 2-3 удаа нүүрэн тус газарт нь өвдөглөсөн. ********* гийн хамраас нь цус гарч хувцас солих өрөөнөөс тоглолтын заал руу гарсан. Удалгүй манай ангийн ********* ийн аав болох *********  ах ********* тай хамт орж ирээд юу болсон талаар асууж ********* ийг өөрөө бага хүүхэд зодлоо тэмцээн дээрээс ингэж болохгүй талаар хэлж одоо тар гээд бид нар тэгээд гэр лүүгээ явсан. ...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.*********  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.*********  нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч Б.********* ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 212 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ********* д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ********* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *********  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.*********  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.********* ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.********* ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.*********  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*********  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* ийн ********* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ийн ********* д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*********  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР