| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0117Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа
Улсын яллагч М.Отгонбаатар
Шүүгдэгч У.****** , О.****** нарын өмгөөлөгч Б.Төгсбаяр
Шүүгдэгч Г.******* , Э.******нарын өмгөөлөгч Б.Жавхлан
Шүүгдэгч Б.*******-ийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , - , Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөнхөр овогт Ууганбатын ******* , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Й овогт Б-ийн Х, Б овогт Э-ийн Э, Х овогт Г-ын М, Б овогт О-ын Б нарт холбогдох эрүүгийн 2239004350055 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.****** , У.****** , Г.******* , Б.******* нар нь машин механизм ашиглаж бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт байх “Эхийн ус” гэх газарт хохирогч С.*******ы мал сүрэг дотроос 4 тооны хонийг нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан авч нядлан бусдад зарж борлуулан улмаар хохирогч С.*******д 540,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.****** , У.****** , Г.******* , Э.******нар нь машин механизм ашиглаж бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Цоохорын нуруу” гэх газраас хохирогч Д.****** ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хязаалан эр үхрийг нууц далд аргаар хулгайлан авч улмаар нядалж, бусдад зарж борлуулан 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч О.****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ
хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Э.******шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн “Цантын хоолой” гэх газар мал маллаж амьдардаг. Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Батхүүгийн хамт 1 дүгээр багийн “Бор хоолой” гэх газар хуц, ухна хүргэж өгөх гээд явсан. Намайг малдаа явах хооронд манай мал дээр хүн байгаагүй, би малаа “Хавтгай ар” гэх газар байдаг цагаан худгийн ойролцоо малаа бэлчээгээд үлдээсэн. Тэгээд 10 дугаар сарын 08-ны өдөр малаа тоолж үзэхэд хар хүзүүтэй орой дээрээ цагаантай 1 тооны охин төлөг, 2 тооны шар халзан эм хонь, хун зүстэй 1 тооны хонь мөн ухаа хүзүүтэй орой цагаан хадаг зүүсэн эм хонь зэрэг нийт 5 хонь алга болсон. Манай хонь бүгд зүүн чих нь цуулбар имтэй байсан. Тэгээд 2 хоногийн дараа ******* дүү над руу залгаад “танай ухаа хүзүүтэй орой цагаан зүүн чих нь цуулбар эмтэй хадаг зүүсэн эм хонь чинь манай хонинд ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би ******* ийн хонин дээрээс өөрийн зүүн чих нь цуулбар имтэй хадаг зүүсэн эм хонийг олж авсан. Одоо 4 тооны хонь маань олдохгүй байна. ...Би малын “А” данстай 2021 оны 111 тооны бог мал, адуу 20, тэмээ 1-ийг тоолуулсан. ...Би өөрийн алдсан малыг тус бүр нь 150,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би өөрийн хулгайд алдсан 4 тооны малыг олж авмаар байна...” гэжээ. (1-р хх-ийн 12-13)
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймаг Баянхутаг сумын 3 дугаар баг “Бяцхан булаг” гэх газар эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын эхээр манай үеэл дүү ******* ирээд 16 цагийн үед “худаг яваад ирье” гээд манай дээшээ харсан саран тамгатай 7 настай зээрд морийг аваад явсан. Тэгээд өглөө манай морийг гэрийн гадаа уяад үлдээсэн байсан. ...******* манай малыг хааяа усалдаг болохоор тухайн үед морио өгөөд явуулсан. Би ******* г хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй...” гэжээ. (1-р хх-ийн 234-235)
Гэрч Э.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багийн “муурын байшин”-ийн урд талд байрлах “Чингис органик хүнс” ХХК-ийн байранд “Приус 11” маркийн машинтай 18-19 насны 2 залуу ирээд хээрээр ажилласан 3 хонины мах 4 ширхэг хонины арьсыг 494,000 төгрөгөөр зарсан. Би тухайн мөнгийг өөрийн ХААН банкны 5956013904 дугаартай данснаас ******* гэх хүний 5959351985 дугаартай данс руу шилжүүлсэн. ...Тухайн 3 тооны хонины мах 4 ширхэг хонины арьс гарал үүслийн бичиггүй байсан. ...Тухайн 2 залуу Баянхутаг сумын малын эмч байхгүй байна, маргааш аваад ирье гээд хэлсэн. ...Тухайн өдрийн бүртгэл байгаа. Би сүүлийн 6 жил мал мах худалдан авч байна...” гэжээ. (1-р хх-ийн 21-22)
Хохирогч Д.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн “Улаан өндөр” гэх газар эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үхрээ харахад манай үхэр бүрэн байсан. Тэгээд 09 дүгээр сарын 08-ны өдөр үхрээ харахад хүрэн зүсмийн хязаалан эр үхэр маань байхгүй байсан. Манайх цоохорын нуруунд үхрээ бэлчээдэг. Тэгээд ойр орчмын айл өрхөөр хайж үзсэн боловч олдоогүй. Тэгээд 4 хоногийн дараа Цоохрын нуруу гэх газраас манай үхрийн шийр мөн хажууд нь сэвс байсан. ...Би малын “А” данстай 2021 оны 1200 гаран тооны бог мал, 20 орчим адуу, 60 орчим үхэр тоолуулсан. ...Би өөрийн алдсан 1 тооны хязаалан эр үхрийг 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Би өөрийн хулгайд алдсан 1 тооны хязаалан эр үхрээ олж авмаар байна...” гэжээ. (2-р хх-ийн 66-67)
Гэрч Ж.Урангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цаг агаарын байдал шуургатай хүйтэн байсан юм. Тухайн өдөр тоолж үзэхэд манай үхэр бүрэн байсан юм. Манай үхэр гэрээс хойш зүгт бэлчдэг юм. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө тоолоход манай үхрээс 1 тооны хязаалан насны эр үхэр байхгүй болсон байсан юм. ...ойр орчимдоо хайсан боловч олдоогүй юм...” (2-р хх-ийн 80-82)
Гэрч ******* а мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.****** нь манай гэрээр ирж тэр талаар асуугаагүй ч гэсэн манай нутгийн малчид ярьж байхыг нь сонссон юм. ...ямар ч байсан нэг тооны үхэр алдсан талаар сонссон...” гэжээ. (2-р хх-ийн 71)
Гэрч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сард манай энэ хавьд тэнгэр муухайрч цаг агаарын хувьд хэд хоног сэрүүхэн байсан юм. Тэр өдрийн маргааш манайхаар Д.****** ирээд “манай нэг тооны үхэр алга болсон байна, танайх хараагүй юу” гэж асууж явж байсан...” гэжээ. (2-р хх-ийн 76)
Гэрч Б.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Баянхутаг сумын иргэн гээд 1892 ХЭН улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй 18-аас 20 орчим настай 2 залуугаас нэлээн тарган ойролцоогоор 160-аас 170 жинтэй үхрийн махыг 1,538,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн мах нэлээн бохирлогдсон байсан болохоор хаана ажилласан талаар тухайн 2 залуугаас асуухад “хөдөө гэртээ ажилласан” гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. ...Би тухайн махыг авахдаа бүртгэл хөтлөөгүй. ...Тухайн үхрийг мах зарсан 2 залуу мал эмнэлгийн гэрчилгээ өгсөн, өгөөгүйг сайн санахгүй байна...” гэжээ. (2-р хх-ийн 85-86)
Шүүгдэгч О.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр намайг Хэнтий аймгийн төвд байхад манай найзууд болох ******* , Мянганбаяр нар нь ******* гийн машинтай ирж авсан. Тэгээд бид гурав Баянхутаг сумын төвд ирээд намайг хүргэж өгөх гэж байснаа болиод бид гурав ******* гийн гэрт амарсан. Тэгээд маргааш өглөө нь Мянганбаяр Бор-Өндөр лүү явж танилтайгаа уулзахаар болоод бид хоёр цуг явъя гээд хоол ундны мөнгөө яах талаар ярилцаж байгаад Хэнтий аймаг руу ******* тай уулзахаар болоод гэрийнх нь гадаа очоод ******* г цуг явах эсэх талаар асуухад явахаар болцгоосон. Уулзаад мөнгө хэрэгтэй талаар ярьж байгаад хөдөө явахаар болоод Баянхутаг сум орж ******* гэр лүүгээ ороод гарч ирсний дараа Баянхутаг сумаас урагш яваад ******* гийн хамаатны ахынд очиж ******* хүрэн морь ахаасаа гуйж унаад ******* , Мянганбаяр бид гурав ******* г хүлээхээр болоод нэг газар ойролцоогоор цаг гаран хүлээж байтал удалгүй ******* 5 тооны хонь тууж ирсэн. Тэгээд тэр 5 хонийг хажууханд байсан жалга руу авч ороод тавууланг нь нядлах гэтэл нэг нь хадаг зүүсэн болохоор нь тавьж явуулаад би гурвыг нь ажиллаад, ******* нэгийг нь ажиллаж дуусгаад 4 хонины махыг ******* гийн машинд ачиж тэр оройдоо Хэнтий аймгийн төв рүү орж ирээд ******* гийн таньдаг айлд очиж би Мянганбаярын хамт машинд унтаж ******* ******* хоёр гэр лүү нь орж унтаад маргааш өглөө нь Мянганбаяр, ******* бид гурав махаа зарахаар гараад “Эвт” худалдааны төвд нэгийг нь зараад үлдсэнийг нь муурын байшингийн хажуу талд байдаг бойнд өгч зарсан. Би тухайн 4 хонь зарсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тэр гурав л хувааж авцгаасан гэж бодож байна. ...******* гийн ахых нь морь гэж хэлж байсан.
...2022 оны 09 дүгээр сарын эхээр гэж санаж байна намайг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Байрт” гэх газарт байх өөрийн гэртээ байж байхад манай найзууд болох ******* , Мянганбаяр, Эрдэнэзаан 3 ******* гийн машин болох Приус маркийн 18-92 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд тэр 3 манай гэрт байж байгаад Мянганбаяр, Эрдэнэзаан нар нь надад хандаж 1 үхэр хулгайлъя гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэзаан, Мянганбаяр, ******* 3 машинтайгаа үхрээ харчхаад ирье гэж яваад удалгүй эргэж ирээд “танай гэрээс ойролцоогоор 3-4 км зайд 20 гаруй тооны үхэр байна, байж байгаад шөнө явъя” гээд манайд орой болтол байж байгаад ойролцоогоор 23 цагийн үед бид дөрөв ******* гийн машинтай өдөр харсан гэх үхэр лүү нь явцгаасан. Тэгээд хэсэг үхэр дээр очоод харж байгаад улаан хүрэн эр зүсмийн үхрийг үхрээс нь тасалж хойшоо тууж байгаад нэг жалганд оруулаад Мянганбаяр бугуйлдаж унагаагаад сүхээр цохисон. Тэр үед ******* “үхэр хулгайлаад дэмий юм биш үү” гэхэд Эрдэнэзаан “яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд тэр үхрийг бид нар нийлж ажиллаад Эрдэнэзаан үхрийн гэдсийг газарт булах нүх ухаж булаад махаа арьстай нь машинд ачаад тэр гурав намайг гэрт маань буулгаж аймаг руу явцгаасан. Тэрнээс хойш манайд ирээгүй ер нь дахиж холбогдоогүй. Мөн тэр үхэр зарсан мөнгөнөөс би нэг төгрөг ч аваагүй...” гэжээ. (2-р хх-ийн 5-7, 185-186)
Шүүгдэгч У.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мянганбаяр бид хоёр сумын төв дээр уулзаад байж байтал Мянганбаяр Батсуурьтай яриад Хэнтий аймгаас очиж Батсуурийг авахаар болж Батсуурийг аваад эргэж Баянхутаг суман дээр очоод хөдөө хүргэж өгөх гээд байж байтал Мянганбаяр “Бор-Өндөр явах ажилтай байна, хэдүүлээ цуг явчхаад ирье” гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн өдөртөө сумын төв дээр хоноод маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг орж ******* тай уулзаж Бор-Өндөр явах талаар асуухад тэгье гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв замдаа идэж уух хоол ундны мөнгийг яах талаар ярилцаад байж байтал ******* “хөдөө явъя” гээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Цантын хоолой”-д очтол ******* “энд ахынхаа малаас хонь авах ёстой” гэж хэлээд ахынхаа гэрээс нэг хүрэн халзан морь унаад ганцаараа явсан. Явахдаа бид гурвыг “Эхэн ус” гэдэг газарт очоод хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэр газарт нь цаг гаран хүлээгээд байж байтал ******* 5 тооны хонь тууж ирэхээр нь бид 4 тэр хонийг нь тууж хавтгайн арын жалга руу аваачиж Батсуурь, ******* хоёр 4 хонийг нь нядалж 1 хонийг нь сэтэртэй хонь байсан учраас тавьж явуулсан. Нядалж дууссаны дараа Мянганбаяр бид хоёр хонины махыг машин руу зөөж аваачаад тэндээс хөдөлж ******* морь авсан айлынхаа гадна морийг нь үлдээгээд бид 4 шууд тэр оройдоо Хэнтий аймаг руу ирж ******* гийн эгчийн гадаа машинд Батсуурь, Мянганбаяр хоёр хоноод гэрт нь ******* бид хоёр орж унтацгаагаад маргааш өглөө нь Мянганбаяр, Батсуурь бид гурав нөгөө 4 хонины махыг зарахаар гараад шуув “Эвт” худалдааны төв рүү очиж 1 хонийг Мянганбаяр зараад, үлдсэн 3 хонины махыг муурын байшингийн урд талын бойнд аваачиж зараад мөнгийг нь миний 5959351985 тоот дансанд хийлгэсэн. Тэгээд бид нар ******* гийн гэрт очиж ******* г аваад Бор-Өндөр лүү гарцгаасан. ...Би тэр машиныг 2022 оны 08 дугаар сард хамаатны ах Алтайхүү гээд ахаас 4 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ тэр үедээ 4 сая төгрөгийнхөө 1 сая гаранг л өгсөн байсан. Тэгээд Бор-Өндөр явж ирээд дараа нь Улаанбаатар хот руу зар тавьж машинаа 3 сая гарнаар зарсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь 18-92 ХЭН улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл байсан.
...2022 оны 09 дүгээр сарын эхээр намайг Хэнтий аймгийн Баянхутаг суманд найз Эрдэнэзааны хамтаар байж байхад Мянганбаяр гэх найз маань Баянхутаг сумын 2 дугаар багт байрлах гэртээ дуудахаар нь очиж автал “эндээс жоохон холдъё” гэхээр нь холдоод сургуулийн арын талбай дээр очсон. Тэгээд юм яриад сууж байтал Мянганбаяр “нэг үхэр зохицуулъя” гэхээр нь бид нар мөнгөний хэрэг байсан учраас зөвшөөрөөд хоорондоо ярилцаж байгаад харьцгаасан. Түүнээс хэд хоногийн дараа гэж санаж байна би Мянганбаяр руу нөгөө юмандаа явах талаар чат бичээд бид нар сумын төв дээр манай гэрт уулзацгаагаад тухайн үед миний унаж байсан 18-92 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз Батсуурийн гэр лүү яваад очиход Батсуурь гэртээ ахынхаа хамт байсан. Тэгээд оройхон Батсуурь гэртээ үлдээд Эрдэнэзаан, Мянганбаяр бид гурав Батсуурийн гэрээс урагшаа машинтайгаа ойролцоогоор 3-4 км гаран яваад үхэр харчихаад эргэж Батсуурийн гэрт очиж ойролцоогоор орой 22 цаг хүртэл байж байгаад Батсуурь, Мянганбаяр, Эрдэнэзаан бид дөрөв дахин урагшаа явж нэг айлын үхрээс хүрэн зүсмийн үхэр барьж аваад тэнд нь Мянганбаяр, Батсуурь хоёр ажиллаад гэдсийг нь тэндээ булж үлдээгээд, арьс шир махыг нь машиндаа ачиж Батсуурийг гэрт нь буулгаад бид гурав тэндээсээ сумын төв рүү орж, Мянганбаярыг гэрт нь буулгаад шууд шөнөдөө аймаг руу орж гүүрний тэнд машиндаа хоноод маргааш өглөө нь Эрдэнэзаан бид хоёр Улаанбаатар хот руу гардаг “Элит мандал” хоолны газрын хажууд байдаг ченж дээр очиж махаа 1 сая 500 мянган төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн үед тэр ченж малын бичиг асуухаар нь бид хоёр араас ах бичиг авчирч байгаа гэж худлаа хэлсэн. Тухайн мах зарсан мөнгийг ченж нь миний 5959351985 дугаарын данс руу хийж би 1,000,000 төгрөгийг нь авч үлдсэн 500,000 мянган төгрөгийг би Мянганбаяр болон Эрдэнэзаан нарын данс руу шилжүүлсэн. Эрдэнэзаанд 200,000 мянган билүү 300,000 мянган төгрөгийг Төрийн банкны данс руу хийсэн. Мянганбаяр нь миний данс руу орж өөрөө авсан гэж санаж байна. ...Би тэр машиныг 2022 оны 08 дугаар сард хамаатны ах Алтайхүү гээд ахаас 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ тэр үедээ 4,000,000 төгрөгийнхөө 1,000,000 гарныг л өгсөн байсан. Тэгээд Бор-Өндөр явж ирээд дараа нь Улаанбаатар хот руу зар тавьж машинаа 3,000,000 гарнаар зарсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь 18-92 ХЭН улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл байсан.
...Тухайн 18-92 ХЭН улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг би 2022 оны 08 дугаар сард хамаатны Алтайхүү гээд ахаас 4 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ тэр үедээ 4 сая төгрөгийнхөө 1 сая гарныг л өгсөн байсан. Тэгээд Бор-Өндөр явж ирээд дараа нь Улаанбаатар хот руу зар тавьж машинаа 3 сая төгрөгөөр зарсан. Тухайн тээврийн хэрэгслийг би зарахдаа эд ангиар нь задлаад зарсан. Одоо бол яг хэн гэдэг хүнд зарснаа мэдэхгүй байна. Тэр авсан хүмүүсийг би танихгүй. Тухайн үедээ зар тавиад холбогдоод л хүмүүс авцгаасан. ...Уул нь надад тэр машины маань бичиг баримт байсан боловч би хаячихсан. Гэхдээ тэр машин нь 2000 онд үйлдвэрлэсэн, 2008 онд монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан. Мөн тухайн машины мотор муудсан, урд талын гуфер хагарсан, 1 босоо тэнсүүлэгч хугарсан байсан...” гэжээ. (2-р хх-ийн 17-19, 195-197, 4-р хх-ийн 27-28)
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-33А байранд нагац ахынхаа гэрт байж байхад өдөр манай найзууд болох Батсуурь, Мянганбаяр, үеэл ******* нар ******* гийн эзэмшлийнх гэх Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд “Бор-Өндөр явж хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлсэн. Тэгээд бид 4 Бор-Өндөр лүү явах гээд Хэнтий аймгаас урагшаа гараад ******* Баянхутаг сумын төвд байдаг гэр лүү орох гээд Баянхутаг сумаар дайраад гарсан. Тэгээд бид дөрөвт Бор-Өндөр сум руу явахад мөнгө хэрэгтэй байсан учраас яах талаараа ярилцаж байгаад би найзууддаа “манай ээжийн төрсөн дүү Мөнгөн-Отгон гэх хүний малыг би өмнө нь харж байсан юм. Тэдний мал дээр миний 4, 5 хонь байгаа тэрийг аваад зарчихъя” гэж худлаа хэлээд найзуудын хамтаар сумын төвөөс урагшаа 10-д километрийн зайд байдаг манай нагац ахын хүү Отгонхүүгийн гэрт очиж “худаг орж морь усалчихаад ирье” гэж хэлээд “дээшээ харсан саран тамгатай зээрд” морийг нь унаж яваад найзуудыгаа “Эхэн ус”-ны худган дээр хүлээж байгаарай” гэж хэлээд би морио унаад Мөнгөн-Отгон ахын гэр лүү явах замд хонь нь Баянхутаг сумын 3 дугаар багт байдаг “Малгар” гээд уулын ард байхаар нь Мөнгөн-Отгон ахын хониноос 5 хонийг тасалж туугаад найзуудынхаа хүлээж байсан газарт буюу “Эхэн ус”-нд очиж уулзаад хонио тууж “Хавтгай” гэдэг уулын ард хонхорт орж 5 хонио ажиллах гэтэл нэг нь хадагтай хонь байхаар нь тавьж явуулаад үлдсэн 4 хонийг Батсуурь бид хоёр хамт ажилласан. Батсуурь бид хоёрыг хонь ажиллаж байх хооронд Мянганбаяр, ******* хоёр машиндаа сууж байсан. Хонио ажиллаж дууссаны дараа ******* , Мянганбаяр хоёр машины ард талд 4 хонины махыг ачиж арьс ширийг нь тэнд нь үлдээж хаяад ******* , Мянганбаяр, Батсуурь 3 машиндаа үлдэж, би морио унаж Отгонхүү ахын гадаа очиж морийг нь суллаж тавиад найзуудын хамт Хэнтий аймаг руу ирж манай ахын гэрийн гадаа машинд Мянганбаяр, Батсуурь хоёр хоноод ******* бид хоёр манай ахын гэрт орж амарцгаасан. Маргааш өглөө нь нөгөө 4 хонины махыг ******* , Батсуурь, Мянганбаяр нар борлуулахаар явсан. Хаана хэнд зарсныг би мэдэхгүй байна. ...Манай ах Отгонхүүгийн эзэмшлийн морь байсан одоо энэ морь Отгонхүү ахад хөдөө байгаа.” гэжээ. (2-р хх-ийн 31-33)
Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэжээ. (2-р хх-ийн 42-43)
Шүүгдэгч Э.******мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлмээр байна...” гэжээ. (2-р хх-ийн 207)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШД-368 дугаартай “...4 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 540,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 66-68)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШД-367 дугаартай “...хязаалан эр үхрийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 09 дүгээр сарын байдлаар 1,600,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 106-108)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШД-404 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 800,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1хх-ийн 240-242)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШД-196 дугаартай “...“Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын байдлаар 2,514,213.80 төгрөгийг бүхэлчлэн 2,500,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 39-43)
Шүүх, сэтгэц эмгэг судлалын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай “...1.Гал-од овогтой Мянганбаяр нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй.
2.Г.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3.Г.******* нь өөрийн үйлдэл эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай.
4.Г.******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан баримт мэдээлэл үгүй байна.
5.Г.******* нь хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 156-158)
Шүүх, сэтгэц эмгэг судлалын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай “...1.Оюунцацрал овогтой Батсуурь нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй.
2.О.****** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3.О.****** нь өөрийн үйлдэл эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай.
4.О.****** нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн байдал алдагдсан баримт мэдээлэл байна.
5.О.****** нь хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай....” гэх дүгнэлт (2-р хх-ийн 161-163)
Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаартай албан бичиг (2-р хх-ийн 240)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 3, 2-р хх-ийн 60)
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 61-62)
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 218-220, 221-223)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 73, 86, 103, 112, 142)
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 75)
Шүүгдэгч Э.******* ы иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 76, 84)
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 88)
Шүүгдэгч Б.******* гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 89, 93)
Шүүгдэгч О.Батсуурийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 105, 109)
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 114)
Шүүгдэгч У.****** гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 115, 122)
Шүүгдэгч Г.******* ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 143, 148)
У.****** гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 125-141, 153-155)
Э.Эрдэнэбаярын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 179)
Б.****** ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 126-132)
Хохирогч С.*******ы Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (2-р хх-ийн 224)
Г.******* , Э.******нарын хохирол төлсөн тухай баримт, хохирогч Д.****** ын хүсэлт (3-р хх-ийн 24-26)
Хэнтий аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 109 дугаартай албан бичиг (4-р хх-ийн 36) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох
баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Б.******* нар нь бүлэглэж, машин механизм буюу 18-92 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон уналга ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэр “Эхийн ус” гэх газраас хохирогч С.*******ы мал сүргээс 4 тооны хонийг хулгайлан авч бусдад 540,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******нар нь бүлэглэж, машин механизм буюу 18-92 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2022 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Цоохорын нуруу” гэх газраас хохирогч Д.****** ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хязаалан эр үхрийг хулгайлан авч бусдад 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С.*******ы “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн “Цантын хоолой” гэх газар мал маллаж амьдардаг. Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Батхүүгийн хамт 1 дүгээр багийн “Бор хоолой” гэх газар хуц, ухна хүргэж өгөх гээд явсан. Намайг малдаа явах хооронд манай мал дээр хүн байгаагүй, би малаа “Хавтгай ар” гэх газар байдаг цагаан худгийн ойролцоо малаа бэлчээгээд үлдээсэн. Тэгээд 10 дугаар сарын 08-ны өдөр малаа тоолж үзэхэд хар хүзүүтэй орой дээрээ цагаантай 1 тооны охин төлөг, 2 тооны шар халзан эм хонь, хун зүстэй 1 тооны хонь мөн ухаа хүзүүтэй орой цагаан хадаг зүүсэн эм хонь зэрэг нийт 5 хонь алга болсон. Манай хонь бүгд зүүн чих нь цуулбар имтэй байсан. Тэгээд 2 хоногийн дараа ******* дүү над руу залгаад “танай ухаа хүзүүтэй орой цагаан зүүн чих нь цуулбар эмтэй хадаг зүүсэн эм хонь чинь манай хонинд ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би ******* -ийн хонин дээрээс өөрийн зүүн чих нь цуулбар имтэй хадаг зүүсэн эм хонийг олж авсан. Одоо 4 тооны хонь маань олдохгүй байна. ...Би малын “А” данстай 2021 оны 111 тооны бог мал, адуу 20, тэмээ 1-ийг тоолуулсан. ...Би өөрийн алдсан малыг тус бүр нь 150,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би өөрийн хулгайд алдсан 4 тооны малыг олж авмаар байна....” гэх, хохирогч Д.****** ын “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн “Улаан өндөр” гэх газар эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үхрээ харахад манай үхэр бүрэн байсан. Тэгээд 09 дүгээр сарын 08-ны өдөр үхрээ харахад хүрэн зүсмийн хязаалан эр үхэр маань байхгүй байсан. Манайх үхрээ “Цоохорын нуруун”-д үхрээ бэлчээдэг. Тэгээд ойр орчмын айл өрхөөр хайж үзсэн боловч олдоогүй. Тэгээд 4 хоногийн дараа Цоохрын нуруу гэх газраас манай үхрийн шийр мөн хажууд нь сэвс байсан. ...Би малын “А” данстай 2021 оны 1200 гаран тооны бог мал, 20 орчим адуу, 60 орчим үхэр тоолуулсан. ...Би өөрийн алдсан 1 тооны хязаалан эр үхрийг 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Би өөрийн хулгайд алдсан 1 тооны хязаалан эр үхрээ олж авмаар байна...” гэх, гэрч Д.******* гийн “...2022 оны 10 дугаар сарын эхээр манай үеэл дүү ******* ирээд 16 цагийн үед “худаг яваад ирье” гээд манай дээшээ харсан саран тамгатай 7 настай зээрд морийг аваад явсан. Тэгээд өглөө манай морийг гэрийн гадаа уяад үлдээсэн байсан. ...******* манай малыг хааяа усалдаг болохоор тухайн үед морио өгөөд явуулсан. Би ******* г хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй...” гэх, гэрч Э.Эрдэнэбаярын “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багийн “муурын байшин”-ийн урд талд байрлах “Чингис органик хүнс” ХХК-ийн байранд “Приус 11” маркийн машинтай 18-19 насны 2 залуу ирээд хээрээр ажилласан 3 хонины мах 4 ширхэг хонины арьсыг 494,000 төгрөгөөр зарсан. Би тухайн мөнгийг өөрийн ХААН банкны 5956013904 дугаартай данснаас ******* гэх хүний 5959351985 дугаартай данс руу шилжүүлсэн. ...Тухайн 3 тооны хонины мах 4 ширхэг хонины арьс гарал үүслийн бичиггүй байсан. ...Тухайн 2 залуу Баянхутаг сумын малын эмч байхгүй байна, маргааш аваад ирье гээд хэлсэн. ...Тухайн өдрийн бүртгэл байгаа. Би сүүлийн 6 жил мал мах худалдан авч байна...” гэх, гэрч ******* -ын “...Д.****** нь манай гэрээр ирж тэр талаар асуугаагүй ч гэсэн манай нутгийн малчид ярьж байхыг нь сонссон юм. ...ямар ч байсан нэг тооны үхэр алдсан талаар сонссон...” гэх, гэрч Х.******* -ын “...2022 оны 09 дүгээр сард манай энэ хавьд тэнгэр муухайрч цаг агаарын хувьд хэд хоног сэрүүхэн байсан юм. Тэр өдрийн маргааш манайхаар Д.****** ирээд “манай нэг тооны үхэр алга болсон байна, танайх хараагүй юу” гэж асууж явж байсан...” гэх, гэрч Б.****** ын “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Баянхутаг сумын иргэн гээд 1892 ХЭН улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй 18-аас 20 орчим настай 2 залуугаас нэлээн тарган ойролцоогоор 160-аас 170 жинтэй үхрийн махыг 1,538,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн мах нэлээн бохирлогдсон байсан болохоор хаана ажилласан талаар тухайн 2 залуугаас асуухад “хөдөө гэртээ ажилласан” гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. ...Би тухайн махыг авахдаа бүртгэл хөтлөөгүй. ...Тухайн үхрийг мах зарсан 2 залуу мал эмнэлгийн гэрчилгээ өгсөн, өгөөгүйг сайн санахгүй байна...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн”, “Бодит үнэлгээ” ХХК-ийн гаргасан дүгнэлтүүд, У.****** , Э.Эрдэнэбаяр, Б.****** нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. ...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. ...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нар нь гэмт хэргийг үйлдэх талаар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон болох нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нар нь машин механизм болон уналга ашиглаж бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* , Э.******* , тэдгээрийн өмгөөлөгч Б.Жавхлан, шүүгдэгч У.****** , О.****** , тэдгээрийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, Б.******* болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” заасныг журамласан нь буруу байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол” гэж гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх шинж болгон зааж өгчээ. Иймд шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нар нь бүлэглэн, уналга болон машин механизм ашиглаж хохирогч С.*******ы 4 тооны хонь болон Д.****** ын 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.****** д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь 2004 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн №232301000672 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мал хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заажээ. Иймд шүүгдэгч Г.******* т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч У.****** нь тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, дээрх ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч У.****** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч У.****** д оногдуулсан 1 жил 2 сар 15 хоногийн, шүүгдэгч О.****** , Э.******* , Б.******* нарт оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Г.******* т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.*******д 540,000 төгрөгийн, хохирогч Д.****** т 1,600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч С.*******, Д.****** нар нь шүүгдэгч нараас хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ хэрэгт бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч У.****** гийн эзэмшлийн “Приус-11” маркийн 18-92 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн VRS программд бүртгэлгүй болох нь Хэнтий аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 109 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээшээ харсан саран тамгатай 7 настай зээрд морь буюу уналга нь Д.******* гийн өмчлөлийнх болох нь гэрч Д.******* гийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул уналганы үнэ болох 800,000 (найман зуун мянга) төгрөгийг шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Б.******* нараас, “Приус-11” маркийн 18-92 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч У.****** , Б.******* , Э.******* , Г.******* , О.****** нараас тус тус хувь тэнцүүлэн, шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Б.******* нараас тус бүр 700,000 төгрөг, шүүгдэгч Э.******* аас 500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Хөнхөр овогт Ууганбатын ******* д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б овогт О-ын Б, Х овогт Г-ын М, Б овогт Э-ийн Э, Й овогт Б-ийн Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж шүүгдэгч Хөнхөр овогт Ууганбатын ******* д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б овогт О-ын Б, Х овогт Г-ын М, Б овогт Э-ийн Э, Й овогт Б-ийн Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч Хөнхөр овогт Ууганбатын ******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан, шүүгдэгч Б овогт О-ын Б, Х овогт Г-ын М, Й овогт Б-ийн Х, Б овогт Э-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т тус тус заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ууганбатын ******* , мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.****** , Г.******* , О.******* , Б.****** нарт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.******* т оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8
дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч У.****** д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.****** д оногдуулсан 1 жил 2 сар 15 хоногийн, шүүгдэгч О.****** , Э.******* , Б.******* нарт оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Г.******* т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Приус 11” маркийн 18-92 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч У.****** , Б.******* , Г.******* , О.****** , Э.******нараас хувь тэнцүүлэн тус бүр 500,000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналганы үнэ болох 800,000 (найман зуун мянга) төгрөгийг шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Б.******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг буюу шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Б.******* нараас тус бүр 700,000 (долоон зуун мянга) төгрөг, шүүгдэгч Э.******* аас 500,000 (таван зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нар нь цагдан хоригдоогүй, хохирогч С.*******д 540,000 (таван зуун дөчин мянга), хохирогч Д.****** т 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.****** , О.****** , Г.******* , Э.******* , Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР