| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/197 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/197
2023 09 05 2023/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Н.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** н ********** эд холбогдох эрүүгийн 2339002140231 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.********** нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 07 цагийн орчим Хэнтий аймгийн хэрлэн сумын 7 дугаар Өлзийт тосгоны “Их Өлзийтийн ар” гэх газарт оршин суух Г.********** ы гэрийн гадаа байсан “Хайрхан” нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.********** д 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 29-ний орой унтахдаа улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоциклоо гэрийнхээ гадаа тавьчихаад гэртээ орж амарсан. Өглөө нь 08 цагийн үед босоод гэрээсээ гартал улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоцикл маань алга болсон байсан. Тухайн үед би Улаанбаатар хот, Багануур дүүрэгт оршин суух ********** гэх залууг туслах малчнаар ажиллана гэхээр нь дагуулж ирээд сар хүрэхгүй хугацааг өнгөрүүлж байсан. Тэгсэн манай туслах малчин ч гэртээ байхгүй, хамаг хувцсаа аваад явчихсан байсан. Тухайн үед ********** бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэжээ. (хх-ийн 9-10)
Иргэний нэхэмжлэгч Х.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 04 дүгээр сард өөрийн найз ********** т хандан “найз нь мотоциклтой болтмоор байна, үнэ ханшийг нь судалж байгаарай” гэж хэлж байсан. Түүнээс хойш буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай найз ********** надтай холбогдон “мотоцикл байна, очиж үзэх үү” гэхэд нь “тэгье” гэж хэлээд очиж үзээд таалагдсан болохоор нь авсан. Тэгээд тухайн мотоциклыг 350,000 төгрөгөөр худалдан авч, сэлбэг авч хийсэн зүйл гэвэл карлан 20,000, дугуйны олгой хаймар 20,000, хөтлөгч араа 35,000, бариул 15,000, дохио 6000, тог гаргагч 26,000, милны гол 15,000 төгрөгөөр худалдан авсан ба нийт 487,000 төгрөгөө тухайн этгээдээс яаралтай гаргуулан авмаар байна. Би тухайн үед өөрийн найз ********** т мотоцикл худалдан авсан ба сэлбэгийн мөнгийг шилжүүлж байсан...” гэжээ. (хх-ийн 14-15)
Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн “Ирвэс” гэх таксины зогсоол дээр өөрийн цагаан өнгийн *** УНЭ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад Н.********** тэй таарахад намайг “чи хаашаа явах вэ” гэхээр нь “гадуур ажилтай байна” гэхэд “би машинд чинь суугаад явчихъя” гээд хамт хөдөлсөн. Би тухайн үед “машинаа үзлэгт оруулах ажилтай явж байгаа юм аа” гэхэд дагаж явж байгаад тухайн өдөр 12 цаг 13 минутын үед миний ********** дугаарын утаснаас “найз нь чиний утсаар хүнтэй ярьчих уу” гэхээр нь “за” гэхэд ********** дугаарын утас руу залгаж ярьчихаад намайг наад дугаар руугаа дансаа явуулчих гэж хэлэхээр нь явуулж байсан. Тэгтэл 16 цаг 09 минутын үед нэг данснаас миний данс руу 70,000 төгрөг явуулсан. Тэгээд би өөрт байсан бэлэн 70,000 төгрөгөө өгөхөд “би айлд мотоциклоо орхисон, дөхөөд буучихъя” гээд Багануур дүүргийн Байдраг гэх газрын зам дээр буугаад үлдсэн...” гэжээ. (хх-ийн 18-20)
Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр санагдаж байна, зүс мэдэх нэг залуу намайг Багануур дүүрэг 5 дугаар хороонд байх авто засварын үйл ажиллагаа явуулах объектод орж ирээд “ахаа мотоцикл байна, мөнгөний хэрэг гарлаа, та 350,000 төгрөгөөр хужаа мотоцикл худалдаж авах уу” гэхээр нь “ямар ч гэсэн үзье” гэхэд “тэгье” гэж хэлээд “за чи түр байж байгаарай, би ажлаа зохицуулъя” гэхэд “за” гээд хүлээж байсан. Багцаа 14 цагийн үед санагдаж байна, тэгээд Багануур дүүрэг 5 дугаар хороо “Байдраг” гэх газрын задгай гэх газар руу очиж нэг айлын хашаанд ороход гэрийнх нь ард талд улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоцикл харуулахаар нь асааж үзэхэд асаж байхаар нь ойр зуур хөдөлж үзэхэд асуудалгүй байхаар нь “за болж байна” гэж хэлээд өөрөөр нь мотоциклыг нь унуулаад мотоцикл сэлбэг, засварын газар очиход хаалттай байсан. Тэгэхээр нь засварын газрын хүний утсаар холбогдоход “арай очих болоогүй байна” гэхээр нь шууд би гэр рүүгээ дагуулж яваад хашаандаа ороод бэлнээр 350,000 төгрөг тоолж өгөөд явуулсан...” гэжээ. (хх-ийн 27-28)
Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны орой манай нөхөр Н.********** нь гэртээ мотоциклтой ирсэн. Гэхдээ би тухайн үед мотоциклыг нь гарч хараагүй. Харин өглөө эрт босоод мотоциклоо унаад гэрээс яваад өгсөн. Тэрнээс хойш яваад сураггүй байж байгаад өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 03-ны орой гэртээ мотоциклтой ирсэн...” гэжээ. (хх-ийн 31-32)
Шүүгдэгч Н.********** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар гаран хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Их өлзийтийн ар” гэх газарт мал маллан амьдардаг ********** гэх айлынд сарын 600,000 мянган төгрөгийн цалин авахаар тохиролцож мал харсан. Эхэндээ бол нэг сар мал харуулна гэчихээд сар гаран болсны дараа “би гэр лүүгээ эхнэр хүүхэддээ санаа зовоод байна явмаар байна” гэхэд явуулахгүй “дахиад нэг сар мал харчих, тэгээд 2 сар болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхэддээ санаа зовоод ********** гэх хүний гэрийнх нь гадаа байсан би өөрөө малд явахдаа унадаг байсан “Хайрхан” маркийн улаан өнгийн мотоциклыг нь хэлэхгүйгээр аваад шууд Багануур луу явсан. Тэгээд Багануурт очсоныхоо 3 хоногийн дараа мотоциклоо зүс мэдэх танил ********** гэх хүнд үзүүлэхэд тэр хүн маань өөрийн найз болох ********** гэх хүнд мотоциклыг 350,000 мянган төгрөгөөр авч өгсөн тэр мөнгийг нь би бэлнээр авсан. Тэр мөнгөө ойр зуурын хэрэглээндээ зарцуулж өөртөө хувцас авсан...” гэжээ. (хх-ийн 85-86)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШД-121 дугаартай “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Хайрхан” нэртэй мотоциклын зах зээлийн үнэлгээ 1,260,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 46-48)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2)
Н.********** ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 71)
Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 70)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53)
Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 75-77)
Хохирол төлсөн тухай баримт (хх-ийн 89) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.********** эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ********** н ********** нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 07 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар “Өлзийт” тосгоны “Их Өлзийтийн ар” гэх газарт оршин суух Г.********** ы гэрийн гадаа байсан “Хайрхан” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.********** д 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар гаран хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Их өлзийтийн ар” гэх газарт мал маллан амьдардаг ********** гэх айлынд сарын 600,000 мянган төгрөгийн цалин авахаар тохиролцож мал харсан. Эхэндээ бол нэг сар мал харуулна гэчихээд сар гаран болсны дараа “би гэр лүүгээ эхнэр хүүхэддээ санаа зовоод байна явмаар байна” гэхэд явуулахгүй “дахиад нэг сар мал харчих, тэгээд 2 сар болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхэддээ санаа зовоод ********** гэх хүний гэрийнх нь гадаа байсан би өөрөө малд явахдаа унадаг байсан “Хайрхан” маркийн улаан өнгийн мотоциклыг нь хэлэхгүйгээр аваад шууд Багануур луу явсан. Тэгээд Багануурт очсоныхоо 3 хоногийн дараа мотоциклоо зүс мэдэх танил ********** гэх хүнд үзүүлэхэд тэр хүн маань өөрийн найз болох ********** гэх хүнд мотоциклыг 350,000 мянган төгрөгөөр авч өгсөн тэр мөнгийг нь би бэлнээр авсан. Тэр мөнгөө ойр зуурын хэрэглээндээ зарцуулж өөртөө хувцас авсан...” гэх, гэрч Б.********** гийн “...тухайн өдөр 12 цаг 13 минутын үед миний ********** дугаарын утаснаас “найз нь чиний утсаар хүнтэй ярьчих уу” гэхээр нь “за” гэхэд ********** дугаарын утас руу залгаж ярьчихаад намайг наад дугаар руугаа дансаа явуулчих гэж хэлэхээр нь явуулж байсан. Тэгтэл 16 цаг 09 минутын үед нэг данснаас миний данс руу 70,000 төгрөг явуулсан. Тэгээд би өөрт байсан бэлэн 70,000 төгрөгөө өгөхөд “би айлд мотоциклоо орхисон, дөхөөд буучихъя” гээд Багануур дүүргийн Байдраг гэх газрын зам дээр буугаад үлдсэн...” гэх, гэрч Д.********** ийн “...2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр санагдаж байна, зүс мэдэх нэг залуу намайг Багануур дүүрэг 5 дугаар хороонд байх авто засварын үйл ажиллагаа явуулах объектод орж ирээд “ахаа мотоцикл байна, мөнгөний хэрэг гарлаа, та 350,000 төгрөгөөр хужаа мотоцикл худалдаж авах уу” гэхээр нь “ямар ч гэсэн үзье” гэхэд “тэгье” гэж хэлээд “за чи түр байж байгаарай, би ажлаа зохицуулъя” гэхэд “за” гээд хүлээж байсан. Багцаа 14 цагийн үед санагдаж байна, тэгээд Багануур дүүрэг 5 дугаар хороо “Байдраг” гэх газрын задгай гэх газар руу очиж нэг айлын хашаанд ороход гэрийнх нь ард талд улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоцикл харуулахаар нь асааж үзэхэд асаж байхаар нь ойр зуур хөдөлж үзэхэд асуудалгүй байхаар нь “за болж байна” гэж хэлээд өөрөөр нь мотоциклыг нь унуулаад мотоцикл сэлбэг, засварын газар очиход хаалттай байсан. Тэгэхээр нь засварын газрын хүний утсаар холбогдоход “арай очих болоогүй байна” гэхээр нь шууд би гэр рүүгээ дагуулж яваад хашаандаа ороод бэлнээр 350,000 төгрөг тоолж өгөөд явуулсан...” гэх, гэрч Д.********** ын “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны орой манай нөхөр Н.********** нь гэртээ мотоциклтой ирсэн. Гэхдээ би тухайн үед мотоциклыг нь гарч хараагүй. Харин өглөө эрт босоод мотоциклоо унаад гэрээс яваад өгсөн...” гэх, иргэний нэхэмжлэгч Х.********** ийн “...********** т хандан найз нь мотоциклтой болмоор байна үнэ ханшийг нь судалж байгаарай гэж хэлж байсан. Түүнээс хойш буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай найз ********** надтай холбогдон мотоцикл байна очиж үзэх үү гэхэд нь тэгье гэж хэлээд очиж үзээд таалагдсан болохоор авсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШД-121 дугаартай дүгнэлт, Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.********** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Н.********** эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.********** ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5
болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.********** ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 1,260,000 төгрөг төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** эд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.********** ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.********** д 1,260,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШД-121 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт хохирогчид 1,260,000 төгрөгийг төлсөн байна. Харин иргэний нэхэмжлэгч Х.********** ийн нэхэмжилсэн 487,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 487,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.********** д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** ийн цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцон нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.********** нь хохирогч Г.********** д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** н ********** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нэргүйн ********** эд 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** эд оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** ийн цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 487,000 (дөрвөн зуун наян долоон мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 5 дугаар хороо ********** тоотод оршин суух, ********** ын ********** (РД: СЛ ********** )-т олгохоор тогтоосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө
орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.********** нь хохирогч Г.********** д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.********** эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР