Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

  2023          09           07                                            2023/ШЦТ/201

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа 

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч Б.****** нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ний Ад холбогдох эрүүгийн 2339003040295 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.****** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Ханбүргэд” рестораны орчим хохирогч Г.****** г “Чи яагаад маяглаад байгаа юм” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг толгойны ар дагзны хэсгээр нь 2-3 удаа цементэн шон руу мөргүүлж, мөн нүүр толгой, тархи болон гар хэсэг рүү нь цохих зэрэг идэвхтэй үйлдлээр халдаж зодсоны улмаас хохирогч Г.****** гийн биед тархи доргилт, зүүн нүдний алимын салст, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, дагзны баруун талд хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Г.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед гэртээ амрахаар хэвтэж байсан чинь манай найз Б.****** 91711712 утасны дугаараасаа залгаад “Би ажлаа тарчихсан байна. Өнөөдөр орой гарч ганц юм ууя аа” гэж хэлээд тасалсан. Би ядарсан учраас хэсэг унтчихсан байсан. Дахиж *******  залгаад “би “Их хаан сүлд” дээр ажлынхаа нэг хүнтэй байна” гэж хэлсэн. Би гэрээсээ өөрийнхөө “Приус-20” маркийн 05-76 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад “Их хаан сүлд” ресторан дээр очсон. “Гранд” баар хаасан учраас би болон манай найз ******* , мөн ******* гийн найз ********  бид хэд “Хангарьд” буудал руу явсан. “Хангарьд” буудлын 2 давхрын ресепшний өрөөнд надаас гадна ******** , түүний хамт ажилдаг хүмүүстэй нийлээд нийт тавуулаа уусан. Би тухайн үед ууж байгаа дүр эсгээд архинаас амсаагүй ундааны саванд хийж байсан. Тэндээсээ шөнийн 02 цагийн үед гараад ******* гийн хамт ******** г гэрт нь буюу Хийдийн суурингийн Золжигүүрийн тэр хавьд байдаг гэрт нь явган хүргэж өгсөн. Тэгээд *******  бид 2 цааш хамт явсан ба “Сэцэнхаан” зоогийн урд талын эгнээгээр гарч ирсэн. Тухайн үед бид 2 төв замаар буюу “Ханбүргэд” рестораны урдуур харанхуй гудмаар явна, явахгүй гэсний улмаас маргалдсан. Маргалдах үед *******  над руу “Чи яагаад надтай цуг төв замаар явахгүй байгаа юм, маяглаад байгаарай” гэх мэт үг хэлэхээр нь “Би төв замаар явахгүй” гээд газарт суусан. Тухайн үед намайг татаж чангаагаад байхаар нь би ганцаараа “Ханбүргэд” рестораны урд гудмаар явсан. Араас маань *******  дахиж ирээд “хойд төв замаараа явъя” гээд дахиж татаж чангаагаад миний гар луу цохисон. Тэндээсээ 5-10 алхмын зайтай байх цементэн шонгийн хажууд явж байх үед *******  араас дахиж ирээд “Чи яагаад маяглаад байгаа юм” гэж хэлээд толгойны ар дагзаар маань цементэн шон руу 2-3 удаа савсан. Би тухайн үед ухаан алдсан. Нэг сэрсэн чинь *******  миний цээжин дээр дараад “Хүүш ******** ” гээд хэлж байсан. Тэгээд баруун гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадаад, толгой тархиар маань цементэн шон савуулсан. Тэгээд би “төв замаар явмааргүй байна” гэж хэлээд “Титэм” худалдааны төвийн зогсоол дээрх өөрийнхөө машин руу явсан. Машинд суух үед *******  араас маань цуг дагаж ирээд жолоо барих гээд булаацалдсан. Намайг тухайн үед жолоочийн ар талын суудал дээр суулгаад өөрөө жолоочийн суудал дээр суусан ба би машин дотор голоороо дамжаад жолоочийн хажуу талын суудал дээр суух үед нэг гараараа миний хүзүүнээс багалзуурдаж боож 2 суудлын голоор ар тал руу дарж түлхсэн. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гээд ******* г цохисон ба тэр буцаагаад миний нүүр, толгой, тархи руу олон удаа цохиж, цээж хэсэг, гар хурууг маань хөх няц болтол цохиж, маажсан. Тэгээд миний нүүр ам, уруул хавдаад, цус гарсан учраас *******  шууд машинаас буугаад яваад өгсөн. Би өөрөө машинаа бариад гэртээ харьсан. ...Миний толгойны ар хэсэг хүндүүр, байнга өвддөг, хоёр нүд маань хөхөрсөн, зүүн талын нүдэнд цус хурсан, нүд маань бага зэрэг бүрэлзэж байгаа мөн уруулын дотор хэсэг хавдсан. Цээжний хэсэг маань хөх няц болж хумсны маажсан шарх бий болсон. Зодуулсан өдрөөс хойш 3 хоногийн дараа авсан зураг маань байгаа. ...Миний бие өвдөөд байсан учраас ажилдаа 9-10 хоног явж чадаагүй. Би үсчин мэргэжилтэй. Миний өдрийн дундаж орлого маань 100.000 төгрөгөөс буудаггүй ба ойрын өдрүүдэд баяр ёслол болж байгаа учраас 150.000 төгрөгөөс буухааргүй орлоготой байсан. Энэ хугацаанд нийт 2.000.000 төгрөгийн хохиролтой байна. Би цаашдаа хот явж нүд, толгой тархиа үзүүлэх ба өөр хэдэн төгрөгийн хохирол учрахыг мэдэхгүй байна....” гэжээ. (хх-ийн 9-11),

 

Шүүгдэгч Б.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ажлаа тараад найз ******** тай хамт “Гранд” баар орсон. Тэнд байхдаа найз ******** г дуудсан ба ********  нь өөрийнхөө хар өнгийн “Prius-20” маркийн автомашинтай бид хоёр дээр ирсэн. Гранд баар хаасан учраас бид гурав “Хангарьд” буудал руу миний таньдаг эгч дээр очиж “Агар” нэртэй 0,5 грамм архи. Ерөөлийн 0.5 грамм архи уусан. Тухайн үед би тэр архинаас нэлээн уусан ба ********  ч мөн адил уусан. Тухайн архийг ууж дуусгаад ********  бид 2 найз ******** г хүргэж өгөх гээд явган Хийдийн суурингийн тэнд байдаг “Золжигүүр” дэлгүүр хүртэл гаргаж өгсөн. Тэндээсээ гэрэлтүүлэггүй гэр хорооллын эгнээ дундуур явсан. ********  тухайн үед харанхуй газраар явна гээд би болохоор гэрэлтэй гудмаар явна гэдэг асуудлаас болж л маргаан эхэлсэн. Ханбүргэдийн урдуур буюу харанхуй гудмаар явах үедээ энэ зодооны асуудал болсон. Би тухайн үед яг яасан талаараа санахгүй байна. Дараа нь тухайн харанхуй гудмаас гараад ******** -ийн машинд суусан. “Титэм” худалдааны төвийн зогсоолд байх ******** -ийн машинд суух үед ********  явах гээд байсан ба миний хувьд ******** тай ярилцах гээд ******** г жолоочийн суудлаас өргөөд өөр суудал дээр суулгасан. Тухайн үед ********  “Би ээж, аавынхаа хөрөнгөөр авсан. Чи суух эрх байхгүй” гэх мэт үг хэлж бид 2 дахиж маргалдаж эхэлсэн. ********  өөрийн сууж байсан суудлаа хойш хэвтүүлчихээд надтай ярилцахгүй байсан. Тэгээд би ******** г босгох гээд татаж чангаасан ба тухайн үед ********  ч надтай мөн адил татаж чангаацалдсан. Тэгээд би машинаас нь буугаад явсан. ********  ч өөрийн машинаа бариад гэртээ харьсан. ...Би ******** г яг хэдэн удаа биеийнх нь хаана нь яаж зодсоноо санахгүй байна. Гэхдээ нээх хүндрэл учруулаагүй гэж бодож байна. Ер нь бол ********  намайг “Чи зайл, ална шүү гөлөг минь” гэх мэт үгээр доромжилж, мөн намайг татаж чангаагаад байсан. Би тухайн үед ******** г газарт суухаар нь дээш нь татаж босгох, хоёр гараараа энгэрээс нь бариад сэгсрэх гэх мэт л үйлдлүүдээ санаж байна...” гэжээ. (хх-ийн 40-41)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 342 дугаартай “...1.2.Г.****** гийн биед тархи доргилт, зүүн нүдний алимын салст, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, дагзны баруун талд хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

4.5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6.Дээрх гэмтлүүдээс тархи доргилтоос бусад нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-л зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 25-26),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)

Б.******* гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 75, 74, 73)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.******* д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Х овогт Б-ний А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ханбүргэд” рестораны орчим хохирогч Г.****** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг толгойны ар дагзны хэсгээр нь 2-3 удаа цементэн шон руу мөргүүлж, мөн нүүр толгой, тархи болон гар хэсэг рүү нь цохих зэргээр зодсоны улмаас хохирогч Г.****** гийн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний алимын салст, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, дагзны баруун талд хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.******* гийн “...Тухайн архийг ууж дуусгаад ********  бид 2 найз ******** г хүргэж өгөх гээд явган Хийдийн суурингийн тэнд байдаг “Золжигүүр” дэлгүүр хүртэл гаргаж өгсөн. Тэндээсээ гэрэлтүүлэггүй гэр хорооллын эгнээ дундуур явсан. ********  тухайн үед харанхуй газраар явна гээд би болохоор гэрэлтэй гудмаар явна гэдэг асуудлаас болж л маргаан эхэлсэн. Ханбүргэдийн урдуур буюу харанхуй гудмаар явах үедээ энэ зодооны асуудал болсон. Би тухайн үед яг яасан талаараа санахгүй байна. Дараа нь тухайн харанхуй гудмаас гараад ******** гийн машинд суусан. “Титэм” худалдааны төвийн зогсоолд байх ******** гийн машинд суух үед ********  явах гээд байсан ба миний хувьд ******** тай ярилцах гээд ******** г жолоочийн суудлаас өргөөд өөр суудал дээр суулгасан. Тухайн үед ********  “Би ээж, аавынхаа хөрөнгөөр авсан. Чи суух эрх байхгүй” гэх мэт үг хэлж бид 2 дахиж маргалдаж эхэлсэн. ********  өөрийн сууж байсан суудлаа хойш хэвтүүлчихээд надтай ярилцахгүй байсан. Тэгээд би ******** г босгох гээд татаж чангаасан ба тухайн үед ********  ч надтай мөн адил татаж чангаацалдсан. Тэгээд би машинаас нь буугаад явсан. ********  ч өөрийн машинаа бариад гэртээ харьсан. ...Би ******** г яг хэдэн удаа биеийнх нь хаана нь яаж зодсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.****** гийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед гэртээ амрахаар хэвтэж байсан чинь манай найз Б.****** 91711712 утасны дугаараасаа залгаад “Би ажлаа тарчихсан байна. Өнөөдөр орой гарч ганц юм ууя аа” гэж хэлээд тасалсан. Би ядарсан учраас хэсэг унтчихсан байсан. Дахиж *******  залгаад “би “Их хаан сүлд” дээр ажлынхаа нэг хүнтэй байна” гэж хэлсэн. Би гэрээсээ өөрийнхөө “Приус-20” маркийн 05-76 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад “Их хаан сүлд” ресторан дээр очсон. “Гранд” баар хаасан учраас би болон манай найз ******* , мөн ******* гийн найз ********  бид хэд “Хангарьд” буудал руу явсан. “Хангарьд” буудлын 2 давхрын ресепшний өрөөнд надаас гадна ******** , түүний хамт ажилдаг хүмүүстэй нийлээд нийт тавуулаа уусан. Би тухайн үед ууж байгаа дүр эсгээд архинаас амсаагүй ундааны саванд хийж байсан. Тэндээсээ шөнийн 02 цагийн үед гараад ******* гийн хамт ******** г гэрт нь буюу Хийдийн суурингийн Золжигүүрийн тэр хавьд байдаг гэрт нь явган хүргэж өгсөн. Тэгээд *******  бид 2 цааш хамт явсан ба “Сэцэнхаан” зоогийн урд талын эгнээгээр гарч ирсэн. Тухайн үед бид 2 төв замаар буюу “Ханбүргэд” рестораны урдуур харанхуй гудмаар явна, явахгүй гэсний улмаас маргалдсан. Маргалдах үед *******  над руу “Чи яагаад надтай цуг төв замаар явахгүй байгаа юм, маяглаад байгаарай” гэх мэт үг хэлэхээр нь “Би төв замаар явахгүй” гээд газарт суусан. Тухайн үед намайг татаж чангаагаад байхаар нь би ганцаараа “Ханбүргэд” рестораны урд гудмаар явсан. Араас маань *******  дахиж ирээд “хойд төв замаараа явъя” гээд дахиж татаж чангаагаад миний гар луу цохисон. Тэндээсээ 5-10 алхмын зайтай байх цементэн шонгийн хажууд явж байх үед *******  араас дахиж ирээд “Чи яагаад маяглаад байгаа юм” гэж хэлээд толгойны ар дагзаар маань цементэн шон руу 2-3 удаа савсан. Би тухайн үед ухаан алдсан. Нэг сэрсэн чинь *******  миний цээжин дээр дараад “Хүүш ******** ” гээд хэлж байсан. Тэгээд баруун гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадаад, толгой тархиар маань цементэн шон савуулсан. Тэгээд би “төв замаар явмааргүй байна” гэж хэлээд “Титэм” худалдааны төвийн зогсоол дээрх өөрийнхөө машин руу явсан. Машинд суух үед *******  араас маань цуг дагаж ирээд жолоо барих гээд булаацалдсан. Намайг тухайн үед жолоочийн ар талын суудал дээр суулгаад өөрөө жолоочийн суудал дээр суусан ба би машин дотор голоороо дамжаад жолоочийн хажуу талын суудал дээр суух үед нэг гараараа миний хүзүүнээс багалзуурдаж боож 2 суудлын голоор ар тал руу дарж түлхсэн...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.****** нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч Б.******* гийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 342 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.******* д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.****** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.****** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.******* гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин орлого 2,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.******* г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.****** нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.****** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Б-ний А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булганы ******* д 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булганы *******  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.******* гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.****** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР