Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/213

 

2023           09           15                                          2023/ШЦТ/213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгч М.******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Мад холбогдох эрүүгийн 2339000000292 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 18-04 тоотод “хэрүүл, маргаан хийхээ боль” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч М.****** тай маргалдаж улмаар зүүн гараараа баруун хөмсөг тус газар нь цохин зодож түүний эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд “тамхи өгсөнгүй” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.****** тэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түлхэж унагаан түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

Хохирогч М.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед ********** , **********  нар нь 0,75 литрийн “Агар” гэсэн нэртэй архи бариад орж ирэхээр нь **********  бид 4 хувааж уусан. Ингээд эхний нэг шил архиа ууж дуусгаад **********  нь дахин нэг архинд явсан. Ингээд архинд явж ирээд тал болтол нь бид 4 ууж байтал **********  **********  хоёр хэрэлдээд муудалцаж эхэлсэн. Ингээд би “боль юунд нь хэрэлдэж муудаж байдаг юм бэ” гэж хэлсэн чинь **********  нь “хашаанаас нүүсэн байгаарай” гэж хэлсэн. Яагаад хашаанаас нүүсэн байгаарай гэж хэлсэн бэ гэхээр би 2 жилийн өмнө ********** ын хуучин эхнэрийн том хүүгээс хашааг бид нар хашаатай болтол түр бууя гэж хэлээд буусан юм. Тэгээд л **********  нь архи уухаараа манайд ирж агсам тавьж хашаанаас гар гэж байнга хөөх болсон. Ингээд нөгөө тал шил архиа ууж дуусгаад **********  руу яваад өгөхөөр нь би бас энэ хоёрыг муудалцчих болов уу гэж бодоод араас нь очоод байж байтал ********** , **********  дахиад хэрэлдээд байж байсан. Тэгээд би дахиад ********** ад “одоо болиоч ээ, идэж чадахгүй дандаа хэрэлдэж муудалцаж байх юм аа” гэхэд ********** ад нь “чамд ямар хамаатай юм, битгий хуц” гэж хэлээд ********** ийг цамцан дээрээс нь зуураад авахаар нь би салгах гэж очтол намайг шууд хөмсөг рүү цохисон. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод байж байтал гэнэт цус гоожиж эхэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. ...надад номдол санал гэх зүйл байхгүй” гэжээ. (хх-ийн 15-17)

 

Хохирогч Б.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 24-03 тоотод хамтран амьдрагч ********** тай хамт амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед **********  бид хоёр “Агар” нэртэй архи дэлгүүрээс аваад ********** , ********** гийнд очсон. Ингээд ********** , **********  бид дөрөв нэг шил архиа ууж дуусаж байтал **********  нь намайг “чи архи уулаа” гээд загнаад байхаар нь би “адилхан уучхаад” гэж маргасан юм. ********** ад би өдөр тамхи авч өгсөн байсныг өөрөө хаячхаад намайг тамхи дахиж авч өг гэж хэрэлдсэн юм. Ингээд би **********  руу яваад гэрийнх нь хойно сууж байтал ********** , ********** , **********  гурав ирсэн. Ингээд байж байтал **********  нь дахиад над дээр ирээд “тамхи байхгүй байна, тамхи авч өг” гэхээр нь байхгүй гэсэн чинь намайг түлхсэн. Би түлхэхэд нь би уруулаа зурагтын антен налж унахдаа цохисон. Урд нь би юманд цохиод уруулаа сэтэлж байсан тэр маань буцаад задарчихсан. Цус гараад байхаар нь хуурай салфеткаар цусыг нь тогтоосон. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. (хх-ийн 21-22)

 

Гэрч О.**********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр найз **********  нь 12 цагийн үед манайд ирж архи уугаад сууж байтал гаднаас ********** , **********  нар орж ирээд цуг бөөндөө ууж байсан. Тэгээд архи нь дуусаад дахиад **********  архинд яваад архиа **********  руу явж ууя гээд манайхаас бөөндөө гараад явсан. ********** ын гадаа гэрийнх нь хойно суугаад ууж байсан нэлээн орой болсон байсан. Ингээд би бие засах гээд яваад эргээд иртэл тэр хэд хоорондоо муудалцчихсан, цус нөж болчихсон байж байсан...” гэжээ. (хх-ийн 29-30)

 

Гэрч Ц.**********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ хоёр хамтран амьдраад 9-10 сар орчим болж байгаа. Би тэр болгон ороод байдаггүй хааяа нэг ороход цуг л байж байдаг. ********** ын эхнэр 2 жилийн өмнө нас барсан. Тэрнээс хойш хэсэг ганцаараа байж байдаг байсан. Сүүлд ирсэн **********  гэдэг хүнтэй хамтран амьдарч байгаа гэж байсан. ...Би эхнэртэйгээ хамт хааяа хэсэхэд муудалцаад, цагдаа сэргийлэх гэдэггүй байсан... ” гэжээ. (хх-ийн 33-34)

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...**********  **********  нар нь Хэрлэн сумын 5 дугаар баг 24-03 тоотод одоо цуг амьдардаг юм. ********** ын эхнэр 2 жилийн өмнө нас барсан. Тухайн үед ********** ийнх хойд хашаанд нь байдаг байсан хаягийг нь яг мэдэхгүй байна. Тэгээд эхнэр нь нас барсны дараа энэ хоёр нэг гэрт орсон байсан. Одоо хамтран амьдраад 9, 10 сар болж байгаа гэж бодож байна...” гэжээ. (хх-ийн 37-38)

 

Шүүгдэгч М.******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 24-03 тоотод хамтран амьдрагч ********** ийн хамт оршин суудаг юм. 2023 оны 06 дугаар сарын 30-ны 15 цагийн үед байх тэр үеэр ********** гийнд **********  бид хоёр 0,75 литр “Агар” нэртэй архи аваад очоод ********** , ********** , **********  бид дөрөв хувааж уусан. Тэгээд архи дуусаж байтал ********** ы хүү ирлээ гэхээр нь ********** , **********  бид гурав ********** оор дамжаад гэртээ харья гэж бодоод ********** ынд ирээд байж байтал **********  нь гэртээ байгаагүй, **********  араас удалгүй ирсэн. Тэгээд би **********  руу орж байхдаа хашааных нь буланд таягаа үлдээсэн байсан. Тэгээд гэрийнх нь хойд талд сууж байгаад ********** ийг миний таягийг ойртуулаад өгөөч гэтэл өөрөө очоод аваач гэхээр нь бид хоёр муудалцаад байж байтал **********  нь тэр үеэр нөхөртөө уурлаад айл руу ирлээ гэж уурлаад байсан. Тэгээд миний таягаар **********  нь нөхрийгөө цохих гээд байхаар нь таяг мурийлгалаа гээд **********  руу уурласан чинь намайг үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь зүүн гараараа нэг удаа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд **********  нь над руу дайраад уурлаад байхаар нь би нэг түлхсэн чинь зурагтын антен хэсэг рүү унахдаа ам хэсгээрээ мөргөсөн. **********  нь урьд уруулынхаа дээд хэсэгт сэтэлгээний соривтой байсан тэр нь сэтэрсэн байх. Би ********** ийг нэг удаа л түлхсэн. Тэгээд өөрөө юм мөргөж унасан юм. ...Бид хоёр хамтран амьдраад 8, 9 сар болж байна. Тэрнээс өмнө ийм сорвитой байдаг байсан ...Би зүүн гараараа ********** ы баруун нүүрэн тус газар нь нэг удаа цохисон юм....” гэжээ. (хх-ийн 69-71)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 345 дугаартай “...1.Б. ********** ийн биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 47-48)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай “...1.М.****** ы биед баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт (хх-ийн 55-56)

 

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 50-52)

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх мэдээлэл (хх-ийн 6)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-10)

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 72-74)

 

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт (хх-ийн 76)

 

М.****** ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 79-81)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84)

 

М.****** , Б.******  нарын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 107-108)  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж өсвөр насны шүүгдэгч М.****** ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Б овогт М-ийн М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 18-04 тоотод “хэрүүл, маргаан хийхээ боль” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч М.****** тай маргалдаж улмаар зүүн гараараа баруун хөмсөг тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухай цаг хугацаанд “тамхи өгсөнгүй” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.****** тэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түлхэж унагаан түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч М.****** ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон хохирогч М.****** ы “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед ********** , **********  нар нь 0,75 литрийн “Агар” гэсэн нэртэй архи бариад орж ирэхээр нь **********  бид 4 хувааж уусан. Ингээд эхний нэг шил архиа ууж дуусгаад **********  нь дахин нэг архинд явсан. Ингээд архинд явж ирээд тал болтол нь бид 4 ууж байтал **********  **********  хоёр хэрэлдээд муудалцаж эхэлсэн. Ингээд би “боль юунд нь хэрэлдэж муудаж байдаг юм бэ” гэж хэлсэн чинь **********  нь “хашаанаас нүүсэн байгаарай” гэж хэлсэн. Яагаад хашаанаас нүүсэн байгаарай гэж хэлсэн бэ гэхээр би 2 жилийн өмнө ********** ын хуучин эхнэрийн том хүүгээс хашааг бид нар хашаатай болтол түр бууя гэж хэлээд буусан юм. Тэгээд л **********  нь архи уухаараа манайд ирж агсам тавьж хашаанаас гар гэж байнга хөөх болсон. Ингээд нөгөө тал шил архиа ууж дуусгаад **********  руу яваад өгөхөөр нь би бас энэ хоёрыг муудалцчих болов уу гэж бодоод араас нь очоод байж байтал ********** , **********  дахиад хэрэлдээд байж байсан. Тэгээд би дахиад ********** ад “одоо болиоч ээ, идэж чадахгүй дандаа хэрэлдэж муудалцаж байх юм аа” гэхэд ********** ад нь “чамд ямар хамаатай юм, битгий хуц” гэж хэлээд ********** ийг цамцан дээрээс нь зуураад авахаар нь би салгах гэж очтол намайг шууд хөмсөг рүү цохисон. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод байж байтал гэнэт цус гоожиж эхэлсэн....” гэх, хохирогч Б.****** ийн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 24-03 тоотод хамтран амьдрагч ********** тай хамт амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед **********  бид хоёр “Агар” нэртэй архи дэлгүүрээс аваад ********** , ********** гийнд очсон. Ингээд ********** , **********  бид дөрөв нэг шил архиа ууж дуусаж байтал **********  нь намайг “чи архи уулаа” гээд загнаад байхаар нь би “адилхан уучихаад” гэж маргасан юм. ********** ад би өдөр тамхи авч өгсөн байсныг өөрөө хаячихаад намайг тамхи дахиж авч өг гэж хэрэлдсэн юм. Ингээд би **********  руу яваад гэрийнх нь хойно сууж байтал ********** , ********** , **********  гурав ирсэн. Ингээд байж байтал **********  нь дахиад над дээр ирээд “тамхи байхгүй байна, тамхи авч өг” гэхээр нь байхгүй гэсэн чинь намайг түлхсэн. Би түлхэхэд нь би уруулаа зурагтын антен налж унахдаа цохисон. Урд нь би юманд цохиод уруулаа сэтэлж байсан тэр маань буцаад задарчихсан. Цус гараад байхаар нь хуурай салфеткаар цусыг нь тогтоосон...” гэх, гэрч О.********** гийн “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр найз **********  нь 12 цагийн үед манайд ирж архи уугаад сууж байтал гаднаас ********** , **********  нар орж ирээд цуг бөөндөө ууж байсан. Тэгээд архи нь дуусаад дахиад **********  архинд яваад архиа **********  руу явж ууя гээд манайхаас бөөндөө гараад явсан. ********** ын гадаа гэрийнх нь хойно суугаад ууж байсан нэлээн орой болсон байсан. Ингээд би бие засах гээд яваад эргээд иртэл тэр хэд хоорондоо муудалцчихсан, цус нөж болчихсон байж байсан...” гэх мэдүүлгүүд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 345, 346 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.******  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч М.****** ын үйлдлийн улмаас хохирогч М.****** , Б.******  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 345, 346 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М.****** ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.****** ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.******  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  шүүгдэгч М.****** ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирогч М.****** , Б.******  нар шүүгдэгч М.****** аас нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.******  нь цагдан хоригдоогүй, хохирогч М.****** , Б.******  нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.****** ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.****** ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.****** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР