Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Т.Батсүх,

Шүүгдэгч: *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** овогтой ****************холбогдох эрүүгийн 2327000080082 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ************* аймгийн ********** суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ********* аймгийн *******сумын ***************ажиллаж байсан одоо **********************нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт *********** аймгийн ******** сумын ****** дугаар баг ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********овогтой ************ /РД:***************/

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ***********нь ********** аймгийн *************************ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7-д заасныг зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ************* сумын сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөгийн зээл авсан ************ Хаан банкны *********** дугаарын дансанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сум хөгжүүлэх сангийн данснаас 5 000 000 төгрөгийг давхардуулан данс андуурсан гүйлгээг залруулав гэсэн утгаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 176 887 төгрөгийг данс андуурсан гүйлгээг залруулав гэсэн утгаар, мөн сумын сум хөгжүүлэх сангаас 3 000 000 төгрөгийн зээл авсан ************************ тоот дансанд 3 000 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн данснаас давхардуулан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр буцсан гүйлгээ залруулав гэсэн утгаар шилжүүлж өөрийн Хаан банкны ********************* тоот дансаар болон бэлнээр гаргуулан авч өөрт хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгон **************** сумын сум хөгжүүлэх санд нийт 9 176 887 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

           ************ нь ******* аймгийн ********* сумын ********************ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7-д заасныг зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ***************сумын сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөгийн зээл авсан *********** Хаан банкны **************** дугаарын дансанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сум хөгжүүлэх сангийн данснаас 5 000 000 төгрөгийг давхардуулан данс андуурсан гүйлгээг залруулав гэсэн утгаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 176 887 төгрөгийг данс андуурсан гүйлгээг залруулав гэсэн утгаар, мөн сумын сум хөгжүүлэх сангаас 3 000 000 төгрөгийн зээл авсан ********** Хаан банкны ******************* тоот дансанд 3 000 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн данснаас давхардуулан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр буцсан гүйлгээ залруулав гэсэн утгаар шилжүүлж өөрийн Хаан банкны ***************** тоот дансаар болон бэлнээр гаргуулан авч өөрт хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгон ****************** сумын сум хөгжүүлэх санд нийт 9 176 887 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ****************үйлдсэн болох нь

Гэрч ************************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /01 дүгээр хх-ийн 33-34, 141-142, 144, 156-157, 150, 148, 159-160, 162-163 дугаар хуудас/, *************сумын Сум хөгжүүлэх сангаас ******************** нарт зээл олгосон талаарх баримт, зээлийн эргэн төлөлт, гэрээ /01 дүгээр хх-ийн 35-44 дугаар хуудас/, *************** сумын төсөв эдийн засгийн бодлогын хорооны дүгнэлт /01 дүгээр хх-ийн 05-11 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг ойлгоно гэж заасан. Шүүгдэгч *******************дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, албан тушаалын тодорхойлолтын маягт, **************аймгийн ****************сумын Засаг даргын тамгын газрын ******************томилсон тухай **************** аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дугаартай тушаал,*********** аймгийн *********сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/31 дугаартай захирамж зэргээр тогтоогдсон. Шүүгдэгч ****************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

******** аймгийн ***********************сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч***********************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч **************************нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************************ нь 9 176 887 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 17.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн прокуророос шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзан хууль буцаан хэрэглэж Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнө үйлчилж байсан зүйл, заалтаар хэргийг зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр саналыг шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцсэн байна. 

Иймд шүүгдэгч *************** овогтой ***********************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч **************************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* овогтой *************** нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *****************нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *********************** нь 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч **************хохиролд 9 176 887 төгрөгийг гаргуулж хохирогч ***************** сумын сум хөгжүүлэх санд олгосугай.  

 

5.  ************************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 7-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА