Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2022/0007

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******т холбогдох “Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 70440522 дугаартай утаснаас холбогдож Прокурорын гомдлын дагуу ирж тайлбар өгнө үү гэсний дагуу хүрэлцэн очиж Баянхонгор аймаг дахь Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 9 дугаартай Прокурорын дүгнэлттэй танилцлаа.

Иргэн ******* /*******/ нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний цахим үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссаныг сунгуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан байна. Тус өргөдлийн дагуу Хяналтын улсын байцаагч ******* миний бие Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгж буюу 20 000 /хорин мянга/ төгрөгөөр торгож, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, бүртгэлийн 65 дугаарт бүртгэсэн билээ.

... Өргөдөл гаргагч ******* нь регистрийн ******* дугаартай, 2021 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 45 нас хүрч иргэний цахим үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан байна.

Иймд Хяналтын улсын байцаагч ******* миний бие иргэн *******ын үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулж, торгууль төлүүлсэн нь миний буруу байна. Тиймээс Баянхонгор аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор *******гийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 9 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******т холбогдох “Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа өөрийн үйлдсэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохоо дурдсан байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******т холбогдох “Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН