Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 48

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  А.Болор,                            

улсын яллагч Д.Уянга,

иргэдийн төлөөлөгч М.Мөнхжаргал,

шүүгдэгч А.Энхтайван, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Х.Отгонбаяр, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Энхэрдэнэ,

шүүгдэгч Б.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

шүүгдэгч Ц.Энхбаатар, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд Шарнууд овогт Олдохын Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Хун-Эрдэнийн Отгонбаяр, Тугчин овогт Анягийн Энхтайван, Боржигон овогт Цогтбаярын Энхбаатар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Булгантамирын Хүрэлбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014250000300 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шарнууд овогт Олдохын Мөнх-Эрдэнэ, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Монел 28-619 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, ЗГ89121916 тоот регистрийн дугаартай,

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Хун-Эрдэнийн Отгонбаяр, 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой /уншиж чадна, бичиж чадахгүй гэх/, мэргэжилгүй, хувиараа бетон армуторийн ажил хийдэг, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар хэсэг Арван байшингийн 9-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзасан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, У390020463 тоот регистрийн дугаартай,

3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тугчин овогт Анягийн Энхтайван, 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 15-370/а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, У388112431 тоот регистрийн дугаартай,

4. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржгон овогт Цогтбаярын Энхбаатар, 1990 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Сити ауди ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Монелийн 26-586 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 09 сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 8 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, ЕП90071713 тоот регистрийн дугаартай,

5. Шүүгдэгч Монгол улсын иргэн Монгол овогт Булгантамирын Хүрэлбаатар, 1988 оны 06 сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булагын 19-1121 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, АЭ88060517 тоот регистрийн дугаартай,

 

1. Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн LG маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 8-ны шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар I phone-5 маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, А.Энхтайван, Б.Хүрэлбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчид Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 29-633в тоотод оршин суух хохирогч Ж.Нарантуяагийн хашаанаас цахилгаан хөрөө, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 848.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Ц.Энхбаатар, Х.Отгонбаяр нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 28-602 тоотод оршин суух хохирогч Ю.Болормаагийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж Моугл маркийн 32 инчийн зурагт хулгайлан бусдад 285.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, хохирогч Э.Очир-Эрдэнийн “LG” маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 08 шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар “I phone 5” маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, А.Энхтайван, Б.Хүрэлбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 29-633в тоотод оршин суух хохирогч Ж.Нарантуяагийн хашаанаас цахилгаан хөрөө, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 848.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь Ц.Энхбаатар, О.Мөнх-эрдэнэ нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 28-602 тоотод оршин суух хохирогч Ю.Болормаагийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж "Могул" маркийн 32 инчийн зурагт хулгайлан бусдад 285 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Ц.Энхбаатар нь О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, А.Энхтайван нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, хохирогч Э.Очир-Эрдэнийн LG маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр, А.Энхтайван нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 08 шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар “I phone 5” маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр нартай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 29-633в тоотод оршин суух хохирогч Ж.Нарантуяагийн хашаанаас цахилгаан хөрөө, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 848.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь шүүгдэгч Х.Отгонбаяр, О.Мөнх-эрдэнэ нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 28-602 тоотод оршин суух хохирогч Ю.Болормаагийн байшингийн цонхыг 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө хагалан нэвтрэн орж “Могул” маркийн 32 инчийн зурагт хулгайлан бусдад 285.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

4. Шүүгдэгч А.Энхтайван нь шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, иргэн Э.Очир-Эрдэнийн LG маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Энхтайван нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, ХОтгонбаяр, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 08 шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар “I phone 5” маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Энхтайван нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр, Б.Хүрэлбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Энхтайван давтан үйлдлээр, ганцаараа, шунахайн сэдэлтээр 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Ууганчимэгийн эзэмшлийн 75­-53 улсын дугаартай приус 20 автомашины 2 ширхэг толь хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

5. Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр, А.Энхтайван нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Х.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Очир-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Одоо миний гаранд зүүсэн байгаа 2 мөнгөн бөгжийг алив надаа өг, өгөхгүй бол цохино шүү гээд байхлаар нь бөгжөө тайлж өгсөн, мөн хойд талын халаасанд байсан 2500 төгрөгийг авсан. “...хацар дээрээ сорвитой залуу нь сорвио надад харуулаад энэ бол шилний сорви чи уг нь гоё нүүртэй юм аа чи ийм болохыг хүсэж байна уу гээд газраас архины хагарсан шилний толгой аваад миний зүүн бөөрний ар луу тулгасан…” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх49-54/,

Хохирогч Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 10 сарын 07-ны өдөр найз нартайгаа 20 цагийн орчимд уулзаад архи ууцгаасан. Тэгээд би сууж байсан газраасаа 00 цагийн орчимд ганцаараа харихаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Жуковын хөшөөний баруун талд байдаг Норжин худалдааны төвийн хажуугаар алхаад явж байтал араас хүн ирээд боогоод авсан. Тэгтэл 2 залуу өргөөд 1 байрны ард өргөж аваачсан. Тэгээд тэр залуучууд намайг гараараа зодож байхад 1 залуу өмдний халаасанд байсан гар утас, түрийвчтэй бичиг баримт, бугуйн цаг, гутал, энгэрийн утасны цэнэглэгч, бал, өмдний халаасанд байсан флаш зэргийг дээрэмдэн авсан Тэгээд намайг дээрэмдсэн 3 залуу зугатахаар нь би 1 залуугийн барьж аваад тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст аваачиж өгөхөд...нөгөө залууг бүртгэж аваад явуулсан...” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх-212/,

Хохирогч О.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манайх Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 25 дугаар байрны 24 тоотод түр оршин суудаг. Би өөрийн эзэмшлийн 68-51 УНС улсын дугаартай Королла автомашинаа 2014.01.15-нд орой 20 цагийн үед энэ байрны ертөнцийн зүгээр бол зүүн талд хучаад орхисон юм. Маргааш өглөө нь босоод хархад машины хучлага алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх-167/,

Хохирогч М.3улаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2014.01.15-нд ажлаа тарж ирээд өөрийн амьдардаг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны урд талын машины зогсоолд өөрийн 25-29 УНП улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн автомашинаа тавиад хучлагаар хучаад орхисон юм. Гэтэл 2014.01.15-16 нд шилжих шөнийн 05 цагийн орчимд цагдаагаас залгаж байна гээд нэг хүн утсаар яриад “та машинаа хучиж тавьсан уу” гэхээр нь “тэгсэн” гэж хэлэхэд “таны хучлагыг хулгайлаад, цагдаа барьчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг./1 хавтас, хх-166/,

Хохирогч Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2014 оны 11 сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад байшингаас гараад жорлон орох үед манай амбаарын цонхон доор байсан хөрөө байж байсан, тэгээд гэртээ орсон. “...нэг цагийн дараа гэрээсээ гартал гадаа байсан хөрөө байхгүй болчихсон байсан. “...тэгсэн манай хашаанаас гараад дээшээгээ өгсөөд явчихсан хүний гутлын мөр байсан. Цагдаа нар дагаад явсан чинь цэнхэр хаалгатай хашаа руу орсон, хулгай хийсэн хүмүүс нь байж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх201-203/,

Хохирогч Б.Ууганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015.04.09-ний орой 20 цагийн үед 30 дугаар байрны гадаа 75-53 УБҮ улсын дугаартай Приус 20 маркийн машинаа тавиад өглөө буюу 2015.04.10-ны өдөр гэртээ байхад цагдаагаас ярьж байна гээд таны машины хоёр талын алдагдсан толийг оллоо гээд та ирж уулзана уу...” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх-105/,

Хохирогч Ю.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23.00 цагт гэртээ байшингийнхаа 2 дугаар давхартаа би нөхөр, хүүхдийн хамт унтаж амарцгаасан юм. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг өнгөрч байхад эхлээд нөхөр Хүрэлбаатар боссон, тэгээд гэрийн доод буугаад гэрийнхээ юмнуудыг шалгахад доод давхрын гал тогооны өрөөний текин дээр нь байсан 32 инчийн "Могул" брэндийн LCD зурагт алдагдсан, өөр зүйл алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг. /4 хавтас, хх-10/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-55-58/, эд зүйлийн үнэлгээ /хх-48/, прокурорын тогтоол /хх-100-101/, хохирогч М.Зулын гомдол /хх153-155/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-157-159-161/, эд зүйлийн үнэлгээ /хх-162/, хохирогч М.Зулаагийн мэдүүлэг /хх-166/, хохирогч О.Энхбатын мэдүүлэг /хх-167/, хохирогч Ц.Дугармаагийн мэдүүлэг /хх170-171/, прокурорын тогтоол /хх-215/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-225/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хавтас, хх-207/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хавтас, хх-208/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хавтас, хх-209/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хавтас, хх-210/, хохирогч С.Анхбаярын мэдүүлэг /2 хавтас, хх-212-215/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтас, хх242-246/, эд зүйлийн үнэлгээ /4 хавтас, хх-8/, хохирогч Ю.Болормаагийн мэдүүлэг /4 хавтас, хх-10/, гэрч Я.Оюуны мэдүүлэг /4 хавтас, хх-25/, шүүгдэгч А.Энхтайваны ял шалгах хуудас /4 хавтас, хх-187/, Шүүгдэгч О.Мөнх-Эрдэний ял шалгах хуудас /4 дүгээр хавтас, хх-216/, хэргийн материал танилцуулсан баримт /хх7-14/, сэжигтэн Ц.Энхбаатарын мэдүүлэг /4 хавтас, хх-19, сэжигтэн О.Мөнх-Эрдэний мэдүүлэг /хх31-33/, гэрч Х.Нармандахын мэдүүлэг /4 хавтас, хх-246/, болон шинээр шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн LG маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 8-ны шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар I phone-5 маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, А.Энхтайван, Б.Хүрэлбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчид Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 29-633в тоотод оршин суух хохирогч Ж.Нарантуяагийн хашаанаас цахилгаан хөрөө, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 848.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Ц.Энхбаатар, Х.Отгонбаяр нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 28-602 тоотод оршин суух хохирогч Ю.Болормаагийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж Моугл маркийн 32 инчийн зурагт хулгайлан бусдад 285.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, хохирогч Э.Очир-Эрдэнийн “LG” маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, А.Энхтайван, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 08 шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар “I phone 5” маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

 

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, А.Энхтайван, Б.Хүрэлбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 29-633в тоотод оршин суух хохирогч Ж.Нарантуяагийн хашаанаас цахилгаан хөрөө, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 848.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь Ц.Энхбаатар, О.Мөнх-эрдэнэ нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 28-602 тоотод оршин суух хохирогч Ю.Болормаагийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж "Могул" маркийн 32 инчийн зурагт хулгайлан бусдад 285 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, А.Энхтайван нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, хохирогч Э.Очир-Эрдэнийн LG маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр, А.Энхтайван нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 08 шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар “I phone 5” маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр нартай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 29-633в тоотод оршин суух хохирогч Ж.Нарантуяагийн хашаанаас цахилгаан хөрөө, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 848.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь шүүгдэгч Х.Отгонбаяр, О.Мөнх-эрдэнэ нар бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел 28-602 тоотод оршин суух хохирогч Ю.Болормаагийн байшингийн цонхыг 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө хагалан нэвтрэн орж “Могул” маркийн 32 инчийн зурагт хулгайлан бусдад 285.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч А.Энхтайван нь шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд хохирогч Э.Очир-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, иргэн Э.Очир-Эрдэнийн LG маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, 27.500 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 122.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч А.Энхтайван нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нартай бүлэглэн, давтан үйлдлээр, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн дэргэд хохирогч С.Анхбаярыг 2015 оны 10 дугаар сарын 08 шөнийн 02 цагийн орчимд эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан улмаар “I phone 5” маркийн гар утас, бугуйн цаг, түрийвчтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч нийт 573.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч А.Энхтайван нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр, Б.Хүрэлбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч А.Энхтайван давтан үйлдлээр, ганцаараа, шунахайн сэдэлтээр 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Ууганчимэгийн эзэмшлийн 75­-53 улсын дугаартай приус 20 автомашины 2 ширхэг толь хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь шүүгдэгч О.Мөнх-эрдэнэ, Х.Отгонбаяр, А.Энхтайван нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Энхбат, М.Зулаа, Ц.Дунгармаа нарын автомашины 4 ширхэг хучлагыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Б.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэн, давтан үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг,

мөн шүүгдэгч А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэн хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нараас 85.000 төгрөгийн хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ю.Болормаад олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар, Б.Хүрэлбаатар нар нь урьд хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтай байдлын хугацаа дууссан байх тул тэдгээрийг анх удаагаа гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй, мөн шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Прокуророос Б.Хүрэлбаатар, А.Энхтайван нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба тэдний үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнээс хохирогч С.Анхбаярын хохирол төлбөрт олгохоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 900005406 дугаартай дансанд байршуулсан 50.000 төгрөгийг хохирогч С.Анхбаярт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нарт өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос Б.Хүрэлбаатар, А.Энхтайван нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шарнууд овогт Олдохын Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Хун-Эрдэний Отгонбаяр, Тугчин овогт Анягийн Энхтайван, Боржгон овогт Цогтбаатарын Энхбаатар нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэн, давтан үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг,

-Шарнууд овогт Олдохын Мөнх-Эрдэнэ,  Боржигон овогт Хун-Эрдэний Отгонбаяр, Боржгон овогт Цогтбаатарын Энхбаатар нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэн хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд багтаан О.Мөнх-Эрдэнэ, Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нарын бүгд биечлэн эдлэх ялыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 345 хоног, Х.Отгонбаярын урьд цагдан хоригдсон 492 хоног, А.Энхтайваны урьд цагдан хоригдсон 360 хоног, Ц.Энхбаатарын урьд цагдан хоригдсон 390 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан  тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Отгонбаяр, Ц.Энхбаатар нараас 85.000 /наян таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ю.Болормаад олгосугай.

9. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 50.000 төгрөгийг хохирогч С.Анхбаярт олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Энхтайван, Х.Отгонбаяр, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарт цагдан хорих, Б.Хүрэлбаатарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ШИНЭБАЯР

                 

ШҮҮГЧИД                                   Д.МӨНХТУЯА

 

  С.ӨСӨХБАЯР