Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/979

 

 

 

 

 

 

 

 

    2023           9          27                                 2023/ШЦТ/979

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

улсын яллагч Э.Уранчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Жийн Жт холбогдох эрүүгийн 2309000001396 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хэрэг хариуцах чадвартай,**********************************************.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга

Шүүгдэгч Ж.Ж нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сард иргэн Б.Угийн “Б.У” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас Б.Угийн үеэл дүүтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж байх үедээ авхуулж фэйсбүүкт нийтэлсэн байсан гэх фото зургийг татан авч улмаар цахим хэрэгсэл ашиглаж өөрийн “Ж.Жаагий” гэсэн фэйсбүүк хаягаас тухайн фото зургийг фэйсбүүк группүүдэд “Намайг уучлаарай, би 2008 онд нойр булчирхайн үрэвсэл гэсэн оноштой, ах дүү хамаатан садан гэж байдаггүй болохоор л ингэж гуйж байна, би 3 хүүхдийн хамт амьдардаг ээж байгаа юм, зовохын цагт хүн хаяад явдаг л юм байна, 3 хүү маань ойролцоо төрсөн болохоор бүгд л бие даачихсан, гэвч 1 маань хатгаа хүрээд одоо би ажилгүй хүүхдээ сахиж эмнэлэгт байгаа юм, та бүгдээс ганцхан тусламж гуйх гэсэн юм, хүүхдийн мөнгө буутал хүүхдүүд маань хоолгүй болчихоод та бүхнээс аргагүйн эрхэнд хандив гуйж байна, хүүхдүүд маань хоолгүй болчихоод л гуйж байна хэд ч байсан хамаагүй, та туслаач тэгэх үү, арга мухардаад л гэсэн бичвэртэйгээр нийтлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тус худал пост буюу зарыг үзсэн фэйсбүүк хэрэглэгч болох

Хохирогч 3. Бгаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “suundn nemer” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Б.Ббаас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “сүүний мөнгө” гэсэн утгаар 20,000 төгрөг,

Хохирогч Б.Зоос “huuhded handiv” гэсэн утгаар 5,000 төгрөг,

Хохирогч А.Бгаас 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр “sain vils” гэсэн утгаар 20,000 төгрөг,

Хохирогч Ц.Өээс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “ulziigees” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Э.Эгаас 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “хүүхдэд нь” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч 3.Дгаас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “svv tarag awj uguurei” гэсэн утгаар 8,000 төгрөг,

Хохирогч Х.Бжаас 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “svv awaarai!!!” гэсэн утгаар 3,000 төгрөг,

Хохирогч М.Саас 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Saaga” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Б.Таас 2022 оны 5 дугаар сарын 24-ны өдөр “Emnii mungu” гэсэн утгаар 15,000 төгрөг,

Хохирогч Э.ЦогтБс 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “handib” гэсэн утгаар 20,000 төгрөг,

Хохирогч П.Пгээс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “bgagaa hilee shu 89978842” гэсэн утгаар 5,000 төгрөг,

Хохирогч Ц.ЭнхБс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “hurdhan idgej 2 hvvhedeen sain aav yavaarai” гэсэн утгаар 50,000 төгрөг,

Хохирогч Ж.Агаас 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “huuhduuddee amttai yum avch ogoorei” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Х.Гээс “amjilt” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Б.Анараас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “amjilt ahaa” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Д.ОБс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “handiw” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Б.Бгаас “dalaid dusal nemer” гэсэн утгаар 20,000 төгрөг,

Хохирогч Д.Жаас 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “amjilt. Eruul enhiig husie” гэсэн утгаар 30,000 төгрөг,

Хохирогч Д.ОБс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “8011 0611” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Б.Гтцолмонгоос 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “өөдрөг байгаарай мундаг аав юмаа” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Б.Бзгаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн өөрийн дансаар “batzaya” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Э.МӨоос “munch tys” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Д.Аээс “Hurdan edgeerei” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Г.Бээс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “hvchte baigaarai" гэсэн утгаар 24,000 төгрөг,

Хохирогч Р.Энхбаатараас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “huuhduudde уm avch ogoorei” гэсэн утгаар 5,000 төгрөг,

Хохирогч Ц.Цгаас 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр “9557711 гэсэн утгаар 30,000 төгрөг,

Хохирогч Н.ОГээс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “990559 Oyungerel” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Б.Гоос 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “хурдан эдгээрэй” гэсэн утгаар 10,000 төгрөг,

Хохирогч Ч.Эаас 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “3996”-ыг утгаар 20,000 төгрөг, нийт 30 хохирогчоос  425,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5171403543 дугаар дансаар шилжүүлэн авч хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2309000001396 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Э.Уранчимэгээс: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Ж.Ж нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, би ахынхаа хүүхдийг нялх байхаас нь эхлээд тэжээсэн, ах маань архи уугаад хүүхдээ огт хайхардаггүй, ээж маань хөдөө ажилладаг, аав маань бие муутай хүн байдаг, тэр хүүхдийг надаас өөр хүн харж ханддаггүй, тэр хүүхдийн ээж нь хүүхдээ манайд үлдээчихээд яваад өгчихсөн. Тэгээд дүүдээ өгөх хуурай сүүний ямар ч мөнгөгүй байсан тул фэйсбүүкээс харж байгаад ийм аргаар сүүнийх нь мөнгийг олж авахаар шийдсэн юм. Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Хохирогч нарт бүх мөнгийг нь эргүүлж төлсөн. Одоо би ажилтай болсон, цалинтай болсон болохоор дүүгээ сүүгээр нь таслахааргүй болсон байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй хуралдаанд оролцоно, хэргийн материалаас уншиж судлах зүйлгүй” гэж мэдүүлсэн болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Ж нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сараас эхлэн иргэн Б.Угийн фэйсбүүк хаягаас түүний үеэл дүүтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж байх үедээ авхуулж байсан зургийг нь татан авч улмаар цахим хэрэгсэл ашиглаж өөрийн “Ж.Жаагий” гэсэн фэйсбүүк хаягаас фэйсбүүк группүүдэд тавьж “Намайг уучлаарай, би 2008 онд нойр булчирхайн үрэвсэл гэсэн оноштой, ах дүү хамаатан садан гэж байдаггүй болохоор л ингэж гуйж байна, би 3 хүүхдийн хамт амьдардаг ээж байгаа юм, зовохын цагт хүн хаяад явдаг л юм байна, 3 хүү маань ойролцоо төрсөн болохоор бүгд л бие даачихсан, гэвч 1 маань хатгаа хүрээд одоо би ажилгүй хүүхдээ сахиж эмнэлэгт байгаа юм, та бүгдээс ганцхан тусламж гуйх гэсэн юм, хүүхдийн мөнгө буутал хүүхдүүд маань хоолгүй болчихоод та бүхнээс аргагүйн эрхэнд хандив гуйж байна, хүүхдүүд маань хоолгүй болчихоод л гуйж байна хэд ч байсан хамаагүй, та туслаач тэгэх үү, арга мухардаад л гэсэн бичвэртэйгээр нийтлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий иргэдийг хуурч нийт 425,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5171403543 дугаар дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Ц.Энхбаярын “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дээрх пост зарыг хараад өрөвдөөд “hurdhan idgej 2 huuheddeen sain aav yavaarai ” гэх утгатай... 50,000 төгрөг шилжүүлсэн... Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-Хохирогч Ц.Бзгийн “... “Зовж яваа юм байна” гээд “Ж.Ж” гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө 5749247497 данснаасаа 10,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзээд хандаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 81-82 дугаар тал),

-Хохирогч Г.Бийн “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк орчинд “Мэдэхгүй зүйлээ асуу” нэртэй группт “Ж.Жаагий” гэх нэртэй хаягаас ... пост оруулсан байхаар нь дэм болохоор өөрийн эзэмшлийн Хаан банкны ************данснаасаа Ж.Жийн Ж эзэмшигчтэй гэх 5171403543 тоот данс руу 24,000 төгрөгийг “huchtei baigaarai” гэсэн гүйлгээний утга хийж шилжүүлээд удаагүй байхад тухайн зар нь устаад алга болсон байсан. Хүмүүсийн сэтгэгдлийг уншихад тухайн зарыг байршуулсан хаягаас нэрээ байнга солиод группүүдэд иймэрхүү утгатай зар байршуулаад залилдаг гэсэн байхыг хараад залилуулсан гэдгээ мэдсэн. Шалгуулж арга хэмжээг авхуулмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98 дугаар тал),

-Хохирогч Д.Обаярын “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сайн үйлс гэж бодоод Ж.Ж гэх хүний 51714********3 данс руу өөрийнхөө *********** данснаасаа 10,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгтэл залилан гэдгийг мэдээд ирж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар тал),

-Хохирогч Д.Жын “...пост байхаар нь өөрийнхөө 5********7 тоот данснаасаа Ж.Ж гэх 5171403543 данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133-134 дүгээр тал),

-Хохирогч 3.Дгийн “...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр постыг хараад “Ж.Ж” гэх “5171403543” данс руу өөрийнхөө ************ данснаас 8,000 төгрөгийг сүү, тараг аваг гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 151-152 дугаар тал),

-Хохирогч Д.Обаярын “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр.... пост байхаар нь өрөвдөөд өөрийнхөө ************* данснаасаа “Ж.Ж” гэх 5171403543” данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170-171 дүгээр тал),

-Хохирогч Б.Ббын “...2022 оны 02 дугаар сард постын дагуу Ж.Ж" гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө Хаан банкны ************2 данснаас 20,000 төгрөгийг тус болог гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 189-190 дүгээр тал),

-Хохирогч М.Сийн “...Би ядарсан хүмүүст туслах дуртай. Хандив тусламж гуйсан хүмүүст мөнгө хэрэгтэй байх гээд хийчихдэг юм. 2022 оны 5 дугаар сард постыг хараад “Ж.Ж” гэх хүний “5************3” данс руу өөрийнхөө Хаан банкны ***************4 данснаасаа 10,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208-209 дүгээр тал),

-Хохирогч 3. Бгийн “... 2022 оны цагаан сарын үеэр байх фэйсбүүк үзэж байтал утгатай пост зар явж байхаар нь өрөвдөөд “Ж.Ж” гэх хуний “**************” данс руу өөрийнхөө Хаан банкны 50*********** данснаасаа 10,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 227-228 дугаар тал),

-Хохирогч Б.Анарын “...2022 оны өвөл яг он сарыг нь санахгүй байна... утгатай пост явж байхаар нь өрөвдөөд өөрийнхөө 5********** данснаас “Ж.Ж” гэх хүний 5171403543 данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн юм... тухайн үед “Өвчин, зовлон тулгараад хоолны мөнгө байхгүй юм байна” гэж бодоод... шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 246-247 дугаар тал),

-Хохирогч Р.Энхбаатарын “...2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ***************  данснаасaa “Huuhduuddee ym awch ogoorei” гээд Хаан банкны ************ данс руу 5,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл өнөөдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүкт дуучин Вандангийн Баттулга нь бас энэ зарын дагуу дансаар мөнгө шилжүүлж залилуулсан гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсныг хараад би бас адил залилуулсан байна гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-Хохирогч Б.Тийн “...туслах санаатай “Ж.Ж” гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө Хаан банкны ******** данснаас 15,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Хохирогч Ц.Цгийн “...постын дагуу Ж.Ж гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө Хаан банкны *********** данснаас 30,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгтэл залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан байна. Цагдаа шалгах хэрэгтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

-Хохирогч П.Пгийн “...хандив болгож өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076656810 данснаас Ж.Жийн Ж гэх эзэмшигчтэй 5171403543 данс руу 5,000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 70 дугаар тал),

-Хохирогч Ч.Эын “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зурвасын дагуу өөрийн эзэмшлийн Хаан банкны ***********4 данснаасаа Ж.Жийн Ж гэх эзэмшигчтэй ************  данс руу 20,000 төгрөгийг “3996” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 87 дугаар тал),

-Хохирогч Б.Гтцолмонгийн “...2023 оны 01 дүгээр сарын пост зарын дагуу өөрийнхөө *********47 тоот данснаасаа “өөдрөг байгаарай, мундаг аав юмаа” гэх утгаар Ж.Жийн Ж гэх 5171403543 данс 09-ний өдөр ...пост зарын дагуу өөрийнхөө ***********047 тоот данснаасаа “өөдрөг байгаарай, мундаг аав юм” гэх утгаар Ж.Жийн Ж гэх ************3 данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар тал),

-Хохирогч А.Бгийн “...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ж.Ж гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө Хаан банкны 5************31 данснаасаа 20,000 төгрөгийг сайн үйлс гэж бодоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 121 дүгээр тал),

-Хохирогч Ж.Агийн “...2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Ж гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө Хаан банкны 3*************60 данснаасаа 10,000 төгрөгийг “Хүүхдэдээ юм авч өгөөрэй” гээд шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 138 дугаар тал),

-Хохирогч Б.Зын “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ж гэх хүний 517*********** данс руу өөрийнхөө Хаан банкны 509******7 данснаасаа 5,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг 2 дахь хавтаст хэргийн 155 дугаар тал),

-Хохирогч Б.Гийн “...2023 оны 4 дүгээр сард ...Ж.Ж гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө Хаан банкны 5**********92 данснаасаа 10,000 төгрөг шилжүүлсэн юм. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 172-173 дугаар тал),

-Хохирогч Х.Гийн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ...постын дагуу өөрийн эзэмшлийн Хаан банкны 5*************** данснаасаа Ж.Жийн Ж гэх эзэмшигчтэй 5171403543 данс руу 10,000 төгрөг “Amjilt” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 186 дугаар тал),

-Хохирогч Э.МӨын “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...пост яваад байхаар нь Ж.Ж гэх хүний 5171403543 данс руу өөрийнхөө 545************* данснаас 10,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 202-203 дугаар тал),

-Хохирогч Д.Аийн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...пост яваад байхаар нь сайн үйлс үйлдэж байна гэж бодоод Ж.Ж гэх 517****** тоот данс руу өөрийнхөө 50******906 тоот данснаас 10,000 төгрөг “hurdan edgeerei” гэх утгатай шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 219 дүгээр тал),

-Хохирогч Б.Бгийн “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...пост явж байхаар нь Хаан банкны 50******4 данснаас Ж.Ж гэх 5171403543 тоот данс руу 20,000 төгрөгийг “Буян болог” гэж бодоод шилжүүлсэн юм. Тэгтэл “фэйсбүүкээр залилан хийдэг юм байна, битгий мөнгө шилжүүлээрэй” гэхээр нь цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 234-235 дугаар тал),

-Хохирогч Н.ОГийн “...2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр.... пост явж байхаар нь Ж.Ж гэх 5171403543 тоот данс руу өөрийнхөө 5020*********** данснаасаа 10,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд энэ хаяг залилан хийж байгааг мэдээд цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 01-02 дугаар тал),

-Хохирогч Х.Бжын “...2022 оны 4 дүгээр сард Ж.Ж гэх хүний 51*****543 тоот данс руу өөрийнхөө 50************* данснаасаа 3,000 төгрөг шилжүүлсэн юм. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Хохирогч Э.Цогтбаярын “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк орчинд “Ж.Жаагий” гэх хаягаас ...зурвасын дагуу өөрийн эзэмшлийн Хаан банкны **********331 данснаас Ж.Жийн Ж гэх хүний 517*************3 тоот данс руу 20,000 төгрөгийг “Handiv” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлээд хуурамч зар байсныг нь мэдэж цагдаад бүртгүүлж байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 37 дугаар тал),

-Хохирогч Ц.Өийн “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим орчинд “Ж.Жаагий” гэх хаягаас оруулсан... их өрөвдөлтэй пост зарын дагуу “Өвчин зовлон тусаад, үнэхээр хоол ундгүй болсон юм байна” гэж бодоод өөрийнхөө 5025*********** данснаасаа Ж.Жийн Ж гэх 5**********3 тоот данс руу 10,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэтэл хуурамч зар оруулж залилсан байна гэхээр нь цагдаагаар шалгуулах гээд хандаж байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

-Хохирогч Э.Эгийн “...2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр фэйсбүүк орчинд байхад “Ж.Жаагий” гэх хаягаас ...“Мөнгө шилжүүлж туслаач” гэсэн зурвасын дагуу өөрийн эзэмшлийн Хаан банкны *******397 тоот данснаасаа Ж.Жийн Ж гэх эзэмшигчтэй 5171403543 тоот данс руу 10,000 төгрөгийг “Хүүхдэд нь” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байсан юм. Тэгээд хэд хоногоос хуурамч зар байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...”  гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 70 дугаар тал),

-Гэрч Б.Угийн “...Миний “Б.У” гэх фэйсбүүк хаягт өмнө пост оруулсан байсан үеэл дүүтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж байгаа зургийг “Ж.Жаагий” гэх фэйсбүүк хаягтай хүн миний зөвшөөрөлгүй миний фэйсбүүк хаягаас аваад янз бүрийн фэйсбүүк группүүдэд “Би 3 хүүхэдтэй ээж байгаа юм, аргагүйн эрхэнд ийм юм гуйж байна, хандив тусламж өгнө үү” гэх утгатай хэд хэдэн удаа пост оруулсан байсан. Тэгээд “Ж.Жаагий” гэх хаягийг би шалгаж үзэхэд миний “Б.У” гэх фэйсбүүк хаягийг блоколсон байсан. Миний таньдаг хүмүүс надад “Чиний зураг группүүдэд яваад байна” гэж хэлэхээр нь би мэдсэн. Тэгээд би уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр хүнийг огт танихгүй. Харин сүүлд цагдаагийн байгууллагад хандахад Ж.Ж гэх хүн миний зургийг цахим орчинд нийтлээд байгаа талаар мэдсэн. Мөн би тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа байхгүй, бие биеийгээ танихгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч О.Баатаржав, Ш.Сугармаа, Я.Ганхүү нарын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Сэтгэцийн онош: Одоогоор сэтгэцийн өөрчлөлтгүй.

Дүгнэлт: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1. 2. Ж.Ж нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй байна. 3. Ж.Ж нь хэрэг хариуцах чадвартай ба үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ж.Ж нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

5. Ж.Жт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

6. Ж.Ж нь нь нийгэмд хор аюултай эсэхийг одоогоор тогтоох боломжгүй” гэсэн 596 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 121-122 дугаар тал),

-Шүүгдэгч Ж.Жын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 02 дугаар сараас хойш нэг хүний фэйсбүүк хуудаснаас нь олон хүүхэдтэй зургийг хулгайлаад тэр зургаа ашиглан фэйсбүүк орчинд “ганц бие өрх толгойлсон эмэгтэй байна, сүүний мөнгө хандивлаач” гэх утгатай пост оруулж өөрийн 5171403543 дансаараа мөнгө шилжүүлэн авсан... “тусламж”, “хандив” гэх зэргээр мөнгө орж ирсэн. Тухайн үед мөнгө хэрэг болоод тухайн санааг өөрөө бодож олсон юм. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Би ганцаараа байсан юм. Хуурамч фэйсбүүк ашиглан явуулж байсан. Тухайн үедээ бүгдийг нь устгасан юм. Би тухайн мөнгийг өөрийн хоол унданд зориулаад дуусгасан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 06-08 дугаар тал),

-Хохирлын тооцоо бодсон тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 135 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд Залилах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд “залилах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, гэмт этгээдийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд ийнхүү авахдаа хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан байх шинжтэй байдаг.

Шүүгдэгч Ж.Ж.Жийн хувьд нэр бүхий хохирогч нарт цахим хэрэгсэл ашиглан, иргэн Б.У гэгчийн зургийг татан авч, уг зургаа фэйсбүүкийн групп-д нийтэлж өөрийгөө өвдсөн зовсон эмэгтэй мэтээр ойлгуулж, хүүхэддээ хоол, сүүний мөнгө өгч туслаач гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилсан нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл зөв, тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч нарт нийт 425,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.н ургийн овогт Ж.Жийн Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ж.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь хохирогч нарт 425,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН