| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2016/0016/э/ |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-01-31 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 18
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,
Улсын яллагч: Н.Ундрах,
Шүүгдэгч: Л.Буд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Будад холбогдох 201616000282 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Л.Буд нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Мөнхсайхан хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэрийн дүү Ариунболдынх гэрийн найр хийсэн юм. Найран дээр сууж байсан чинь Будын эхнэр Нэгдэлцэцэг манай бэлчээрийг чөлөөлж өг нэг бол манай бууцыг худалдаж ав гээд загнаад байсан. Тэгэхээр нь би нутгаасаа та нарт хөөгдөнө гэж байхгүй гэж маргалдаад илүү гэрт орсон. Нэгдэлцэцэг араас орж ирээд хэрүүл өдөөд байсан. Би гэрээс гараад иртэл Буд гадаа таараад чи юу гэж эхнэр дээрэлхээд байгаа юм бэ? гээд над руу дайраад миний нүүр рүү гараараа цохьсон. Хүмүүс гарч ирээд салгаад намайг илүү гэрт оруулсан. Илүү гэрт ороод хаалгаа түгжээд байж байсан чинь Дэмидчинбо хаалга нүдээд Мөнхсайханаа хаалга онгойлго гэж байгаад яваад өгсөн. Би тэндээ хоноод өглөө нь гэррүүгээ эхнэр хүүхэдтэйгээ мотоциклоор явж байтал толгой эргээд явж болохгүй байсан. Орой бие өвдөөд эхнэр эгч Амарсанаа руу утсаар мэдэгдсэн. Амарсанаа эгч түргэн авч ирээд эмнэлэгт хүргүүлсэн. Би нилээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан соггсон байсан. Би Будтай өмнө маргалдаж байгаагүй. Хамраас цус гарсан. Хар нүд хавдаж гэмтсэн. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Ж.Дэмидчинбо хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр саахалт айлын Ариунболдынх гэрийн цай ууж байна гээд намайг дуудсан. Хажуу айлын Буд эхнэр Нэгдэлцэцэг бид 3 очсон. Найранд сууж байгаад бага зэргийн архи уусан. Илүү гэрт хоол идээд байж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Будыг дүү Мөнхжаргал нь тэврээд машинд оруулж байсан. Мөнхсайханыг хэн хорьсоныг мэдээгүй би очиж Будыг машинд суулгаад бид 3 гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч М.Хашбат хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай нагац ах Ариунболдынх шинэ гэрийн найр хийсэн. Шөнө 01 цагийн үед Буд ах согтоод аавд би ял эдэлж байсан хүн гэх мэтээр агсан тавиад байсан. Мөн Нэгдэлцэцэг эгч ээж хоёр хоорондоо бас маргалдаад байсан. Ариунболд ах гэрт хэрүүл хийхгүй шүү гарч хэрүүл хий гэсэн чинь Мөнхжаргал ах Буд ахыг аваад гарсан. Гадаа гараад би аавыг гэррүү нь авч явах гээд хувцасыг нь өмсгөөд байж байсан чинь миний мөрөн дээгүүр Буд ах аавын нүүрэнд цохиход нь салгаад Буд ахыг холдуулаад заамдаад авч явсан чинь ээж хүрч ирээд чи хүн зодох нь уу гээд бид хоёрыг салгасан чинь Буд ах дахиад аавруу дайраад байсан. Тэгээд Буд ахыг Мөнхжаргал, Дэмидчинбо ах хоёр авч яваад машинд нь суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Д.Нэгдэлцэцэг хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ариунболд гэж манай саахалт айл гэрийн найр хийж байна ир гэж дуудсан юм. 19 цагийн үед нөхөр Буд саахалт айлын Дэмидчинбо нарын хамт очсон. 00 цагийн үед Мөнхсайхан согтуу надад би энэ нутгийн хүн байж та нарт хөөгдчих юм аа гэхээр нь би чамайг хөөгөөд байх юм байхгүй манай уснаас уухгүйгээр өөрөө усаа зохицуулахгүй бол манай өвөлжөөний малын бэлчээр идээд байна гэж хэлсэн. Мөнхсайхан гадагшаа гарч ирээд надад агсан тавиад би танайд хөөгдөх хүн биш энэ уулын тамгатай хүн шүү гэхээр нь би уйлаад чи энэ бузартай бууцаа ав нутаг усаараа гадуурхлаа гэж хэлээд бид хоёр маргалдсан чинь Мөнхсайханыг хүмүүс аваад гарсан. Мөнхсайханыг аваад гараад явсан хойгуур Мөнхсайханы эхнэр Алдармаа орж ирээд чи миний нөхрийг зодуулдаг хэн юм гэж хэлээд намайг түлхэж унагачаад гараад явсан. Би гэрээс гараад ирсэн чинь Мөнхсайхан, Буд хоёрыг хүмүүс бариад зогсож байхаар нь би машинаа асаагаад Буд, Дэмидчинбо хоёрыг суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Б.Сумьяа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манайх шинэ гэрийн цай уусан юм. Өдөр нь ах дүү нар ирээд явцгаасан, орой саахалт айлын хүмүүс ирсэн. Нэгдэлцэцэг, Мөнхсайхан ахтай өвөлжөө бууцны хэрүүлтэй байсан. Тэр үед Мөнхбаярыг явуулах гээд хүмүүс гэрээс гарсан. Би гэрт байж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Буд, Мөнхсайхан хоёр барилцаад зогсож байсан. Намайг гарч очихоос өмнө тэд хоорондоо барилцаж авсан юм билээ. Би Буд ахыг салгаж машиных нь цаагуур оруулаад та манай цайн дээр хэрүүл маргаан хийгээд байхдаа яадаг юм бэ гэж хэлээд машинд нь суулгаад явуулсан. Буд, Дэмидчинбо, Нэгдэлцэцэг нар явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Б.Ариунболд хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Манайх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинэ гэрийн цай уусан юм. Гэр бүл ах дүү нар саахалт айлынхаа таньдаг хүмүүсийг урьсан юм. Орой найр хавтгайраад байж байсан чинь Буд ах гарч бие засья гээд бид хоёр хамтдаа гэрээс гараад бие засчаад буцаж байтал Буд ахын дүү Мөнхжаргал гэрээс гараад ирэхээр нь Буд ахыг Мөнхжаргалтай үлдээчээд гэрт ороод аймгаас ирсэн хүмүүстэй юм ярьж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Будыг дүү Мөнхжаргал хорьсон, Мөнхсайханыг эхнэр Алдармаа хориод зогсож байсан. Би очоод Мөнхсайханыг гэрт оруулаад Буд, Нэгдэлцэцэг, Дэмидчинбо нарыг машинд нь суулгаад явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Л.Мөнхжаргал хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Ариунболдынд очоод удаагүй байтал араас манай ах Буд, эхнэр Нэгдэлцэцэг, Дэмидчинбо нар ирсэн. Ууж идээд байж байгаад Мөнхсайхан бид хоёр ярилцаад сууж байсан. Мөнхсайхан танай ахтай эвээ олохгүй байгаа гэхээр нь манай ах мундаг хүн байгаа юм эвээ олчихоор юм гэж би хэлээд юм яриад байж байтал Нэгдэлцэцэг эгч ирээд цугтаа нүүгээд цугтаа ирж байвал болж байна гэж ярьж байгаад сүүлдээ та нар манай өвөлжөөг худалдаад ав гэж хэлж байгаад сүүлдээ маргалдаад эхэлсэн. Ариунболд Нэгдэлцэцэг Мөнхсайхан хоёрыг гар гэж хэлсэн. Би гадаа гараад сонссон чинь бөөн шуугиан болж байсан хүрээд очиход нэг хүн Буд ахын бүснээс бариад зогсож байсан хэн байсныг нь санахгүй байна. Гэрээс гараад Буд ахыг аваад машинд нь суулгасан. Эхнэр нь машинаа бариад Дэмидчинбо ирж машинд нь суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч С.Алдармаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай дүү Ариунболдынх гэрийн найр хийсэн юм. Би гал тогоо бариад хоёр гэрийн хооронд орж гарч байсан. Найр эхлээд хүмүүс ирж очоод байсан. Орой хэдэн цагийг мэдэхгүй байна хөдөөний хүмүүсээс хамгийн сүүлд Буд, Дэмидчинбо, Нэгдэлцэцэг гурав ирсэн. Би гал тогооны гэрт байж байгаад ороод ирсэн чинь Нэгдэлцэцэг Мөнхсайханы өмнө сөхрөөд суучихсан чи тэр бууцыг ав, та нар бид нарыг дээрэлхдэг, малаа манай өвөлжөөрүү бэлчээдэг гэж хашгичаад байсан. Мөнхсайхан хариуд нь би нутагтаа байж хөөгдөхгүй гэж хэлж байсан. Би Мөнхсайханыг аваад галын гэрт оруулчихаад буцаад орж очиход Сумьяа та манай гэрт битгий хэрүүл хий танай дүүгийн гэр шүү дээ гэж хэлэхээр нь би гараад галын гэрт орсон чинь Нэгдэлцэцэг хөл дээрээ тогтож чадахгүй юм Мөнхсайханы өмнө суугаад юу яриад байгаа нь мэдэгдэхгүй юм яриад байсан. Тэгээд Мөнхсайханыг аваад гараад ирсэн чинь галын гэрийн үүдэнд Буд хүрч ирээд Мөнхсайханы нүүрэнд нь 1 удаа гараараа цохьсон. Мөнхсайхан худлаа сарвалзаад байсан. Хүмүүс салгаад хоёр тийшээ болгоод Будыг эргэж дайрахад нь манай хүү Хашбат Будруу очоод манай аавыг зоддог юу юм бэ гэж хэлээд хашгирч байгаа сонсогдохоор нь би хүү дээрээ очоод хүүе чи хүн цохиж зодож болохгүй гэж хэлсэн. Манай хүү Хашбат архи уугаагүй байсан. Будыг дүү Мөнхжаргал нь машинд нь суулгасан. Мөнхсайхан Буд болон Нэгдэлцэцэгийн өөдөөс ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Мөнхжаргал учиргүй согтуу байгаагүй архи уух нь уусан байсан. Дэмидчинбо, Буд, Нэгдэлцэцэг нар хамт явсан. Бид нар тэндээ хоноод өглөө нь гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №625 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: Мөнхсайханы биед тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, доод зовхины зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Хамрын гэмтлийг хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Шүүгдэгч Л.Буд хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай саахалт айлын Ариунболдынх гэрийн цай ууж байна гээд бид нарыг дуудсан. Хажуу айлын Дэмидчинбо эхнэр бид 3 очсон. Найранд сууж байхад Мөнхсайхан манай эхнэр Нэгдэлцэцэгтэй маргалдаад байхаар нь айлын эзэн Ариунболд манай гэрт хэрэлдэж маргалдахгүй шүү гэрээс гар гэж хэлж байсан. Мөнхсайхан гадагшаа гарч ирчээд манай эхнэрийг заамдаж боогоод байгаа харагдсан. Би гэрийн зүүн хойд талд, манай эхнэр Мөнхсайхан хоёр гэрийн баруун хойд талд сууж байсан. Би нилээд согтсон байсан. Гэрт байгаа хүмүүс согтсон байсан эрүүл байсан хүн хэн байсныг мэдэхгүй байна. Манай эхнэр ч согтуу, Мөнхсайхан ч согтуу байсан. Манай эхнэрийг Мөнхсайхан заамдаж байгаад гэрийн эзэн хөөгөөд гаргахаар нь би араас нь гарч очоод Мөнхсайханыг гадаа зогсож байхаар нь очоод чи яахаараа манай эхнэрийг боодог юм бэ гээд баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохьсон чинь араас хүн ирээд тэврээд авсан. Мөнхсайхан эргээд надруу дайрахад нь хүмүүс барьж аваад бид хоёрыг салгасан. Тэгээд эхнэр Дэмидчинбо бид 3 гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 28-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 46-р хуудас/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 45-р хуудас/ зэрэг боно.
Шүүгдэгч Л.Буд нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.Мөнхсайхан хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэрийн дүү Ариунболдынх гэрийн найр хийсэн юм. Найран дээр сууж байсан чинь Будын эхнэр Нэгдэлцэцэг манай бэлчээрийг чөлөөлж өг нэг бол манай бууцыг худалдаж ав гээд загнаад байсан. Тэгэхээр нь би нутгаасаа та нарт хөөгдөнө гэж байхгүй гэж маргалдаад илүү гэрт орсон. Нэгдэлцэцэг араас орж ирээд хэрүүл өдөөд байсан. Би гэрээс гараад иртэл Буд гадаа таараад чи юу гэж эхнэр дээрэлхээд байгаа юм бэ? гээд над руу дайраад миний нүүр рүү гараараа цохьсон. Хүмүүс гарч ирээд салгаад намайг илүү гэрт оруулсан. Илүү гэрт ороод хаалгаа түгжээд байж байсан чинь Дэмидчинбо хаалга нүдээд Мөнхсайханаа хаалга онгойлго гэж байгаад яваад өгсөн. Би тэндээ хоноод өглөө нь гэррүүгээ эхнэр хүүхэдтэйгээ мотоциклоор явж байтал толгой эргээд явж болохгүй байсан. Орой бие өвдөөд эхнэр эгч Амарсанаа руу утсаар мэдэгдсэн. Амарсанаа эгч түргэн авч ирээд эмнэлэгт хүргүүлсэн. Би нилээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан соггсон байсан. Би Будтай өмнө маргалдаж байгаагүй. Хамраас цус гарсан. Хар нүд хавдаж гэмтсэн. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Ж.Дэмидчинбийн:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр саахалт айлын Ариунболдынх гэрийн цай ууж байна гээд намайг дуудсан. Хажуу айлын Буд эхнэр Нэгдэлцэцэг бид 3 очсон. Найранд сууж байгаад бага зэргийн архи уусан. Илүү гэрт хоол идээд байж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Будыг дүү Мөнхжаргал нь тэврээд машинд оруулж байсан. Мөнхсайханыг хэн хорьсоныг мэдээгүй би очиж Будыг машинд суулгаад бид 3 гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч М.Хашбатын: ”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай нагац ах Ариунболдынх шинэ гэрийн найр хийсэн. Шөнө 01 цагийн үед Буд ах согтоод аавд би ял эдэлж байсан хүн гэх мэтээр агсан тавиад байсан. Мөн Нэгдэлцэцэг эгч ээж хоёр хоорондоо бас маргалдаад байсан. Ариунболд ах гэрт хэрүүл хийхгүй шүү гарч хэрүүл хий гэсэн чинь Мөнхжаргал ах Буд ахыг аваад гарсан. Гадаа гараад би аавыг гэррүү нь авч явах гээд хувцасыг нь өмсгөөд байж байсан чинь миний мөрөн дээгүүр Буд ах аавын нүүрэнд цохиход нь салгаад Буд ахыг холдуулаад заамдаад авч явсан чинь ээж хүрч ирээд чи хүн зодох нь уу гээд бид хоёрыг салгасан чинь Буд ах дахиад аавруу дайраад байсан. Тэгээд Буд ахыг Мөнхжаргал, Дэмидчинбо ах хоёр авч яваад машинд нь суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Д.Нэгдэлцэцэгийн: ”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ариунболд гэж манай саахалт айл гэрийн найр хийж байна ир гэж дуудсан юм. 19 цагийн үед нөхөр Буд саахалт айлын Дэмидчинбо нарын хамт очсон. 00 цагийн үед Мөнхсайхан согтуу надад би энэ нутгийн хүн байж та нарт хөөгдчих юм аа гэхээр нь би чамайг хөөгөөд байх юм байхгүй манай уснаас уухгүйгээр өөрөө усаа зохицуулахгүй бол манай өвөлжөөний малын бэлчээр идээд байна гэж хэлсэн. Мөнхсайхан гадагшаа гарч ирээд надад агсан тавиад би танайд хөөгдөх хүн биш энэ уулын тамгатай хүн шүү гэхээр нь би уйлаад чи энэ бузартай бууцаа ав нутаг усаараа гадуурхлаа гэж хэлээд бид хоёр маргалдсан чинь Мөнхсайханыг хүмүүс аваад гарсан. Мөнхсайханыг аваад гараад явсан хойгуур Мөнхсайханы эхнэр Алдармаа орж ирээд чи миний нөхрийг зодуулдаг хэн юм гэж хэлээд намайг түлхэж унагачаад гараад явсан. Би гэрээс гараад ирсэн чинь Мөнхсайхан, Буд хоёрыг хүмүүс бариад зогсож байхаар нь би машинаа асаагаад Буд, Дэмидчинбо хоёрыг суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Б.Сумьяагийн: ”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манайх шинэ гэрийн цай уусан юм. Өдөр нь ах дүү нар ирээд явцгаасан, орой саахалт айлын хүмүүс ирсэн. Нэгдэлцэцэг, Мөнхсайхан ахтай өвөлжөө бууцны хэрүүлтэй байсан. Тэр үед Мөнхбаярыг явуулах гээд хүмүүс гэрээс гарсан. Би гэрт байж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Буд, Мөнхсайхан хоёр барилцаад зогсож байсан. Намайг гарч очихоос өмнө тэд хоорондоо барилцаж авсан юм билээ. Би Буд ахыг салгаж машиных нь цаагуур оруулаад та манай цайн дээр хэрүүл маргаан хийгээд байхдаа яадаг юм бэ гэж хэлээд машинд нь суулгаад явуулсан. Буд, Дэмидчинбо, Нэгдэлцэцэг нар явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Б.Ариунболдын: ”... Манайх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинэ гэрийн цай уусан юм. Гэр бүл ах дүү нар саахалт айлынхаа таньдаг хүмүүсийг урьсан юм. Орой найр хавтгайраад байж байсан чинь Буд ах гарч бие засья гээд бид хоёр хамтдаа гэрээс гараад бие засчаад буцаж байтал Буд ахын дүү Мөнхжаргал гэрээс гараад ирэхээр нь Буд ахыг Мөнхжаргалтай үлдээчээд гэрт ороод аймгаас ирсэн хүмүүстэй юм ярьж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Будыг дүү Мөнхжаргал хорьсон, Мөнхсайханыг эхнэр Алдармаа хориод зогсож байсан. Би очоод Мөнхсайханыг гэрт оруулаад Буд, Нэгдэлцэцэг, Дэмидчинбо нарыг машинд нь суулгаад явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Л.Мөнхжаргалын: ”...Ариунболдынд очоод удаагүй байтал араас манай ах Буд, эхнэр Нэгдэлцэцэг, Дэмидчинбо нар ирсэн. Ууж идээд байж байгаад Мөнхсайхан бид хоёр ярилцаад сууж байсан. Мөнхсайхан танай ахтай эвээ олохгүй байгаа гэхээр нь манай ах мундаг хүн байгаа юм эвээ олчихоор юм гэж би хэлээд юм яриад байж байтал Нэгдэлцэцэг эгч ирээд цугтаа нүүгээд цугтаа ирж байвал болж байна гэж ярьж байгаад сүүлдээ та нар манай өвөлжөөг худалдаад ав гэж хэлж байгаад сүүлдээ маргалдаад эхэлсэн. Ариунболд Нэгдэлцэцэг Мөнхсайхан хоёрыг гар гэж хэлсэн. Би гадаа гараад сонссон чинь бөөн шуугиан болж байсан хүрээд очиход нэг хүн Буд ахын бүснээс бариад зогсож байсан хэн байсныг нь санахгүй байна. Гэрээс гараад Буд ахыг аваад машинд нь суулгасан. Эхнэр нь машинаа бариад Дэмидчинбо ирж машинд нь суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч С.Алдармаагийн: ”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай дүү Ариунболдынх гэрийн найр хийсэн юм. Би гал тогоо бариад хоёр гэрийн хооронд орж гарч байсан. Найр эхлээд хүмүүс ирж очоод байсан. Орой хэдэн цагийг мэдэхгүй байна хөдөөний хүмүүсээс хамгийн сүүлд Буд, Дэмидчинбо, Нэгдэлцэцэг гурав ирсэн. Би гал тогооны гэрт байж байгаад ороод ирсэн чинь Нэгдэлцэцэг Мөнхсайханы өмнө сөхрөөд суучихсан чи тэр бууцыг ав, та нар бид нарыг дээрэлхдэг, малаа манай өвөлжөөрүү бэлчээдэг гэж хашгичаад байсан. Мөнхсайхан хариуд нь би нутагтаа байж хөөгдөхгүй гэж хэлж байсан. Би Мөнхсайханыг аваад галын гэрт оруулчихаад буцаад орж очиход Сумьяа та манай гэрт битгий хэрүүл хий танай дүүгийн гэр шүү дээ гэж хэлэхээр нь би гараад галын гэрт орсон чинь Нэгдэлцэцэг хөл дээрээ тогтож чадахгүй юм Мөнхсайханы өмнө суугаад юу яриад байгаа нь мэдэгдэхгүй юм яриад байсан. Тэгээд Мөнхсайханыг аваад гараад ирсэн чинь галын гэрийн үүдэнд Буд хүрч ирээд Мөнхсайханы нүүрэнд нь 1 удаа гараараа цохьсон. Мөнхсайхан худлаа сарвалзаад байсан. Хүмүүс салгаад хоёр тийшээ болгоод Будыг эргэж дайрахад нь манай хүү Хашбат Будруу очоод манай аавыг зоддог юу юм бэ гэж хэлээд хашгирч байгаа сонсогдохоор нь би хүү дээрээ очоод хүүе чи хүн цохиж зодож болохгүй гэж хэлсэн. Манай хүү Хашбат архи уугаагүй байсан. Будыг дүү Мөнхжаргал нь машинд нь суулгасан. Мөнхсайхан Буд болон Нэгдэлцэцэгийн өөдөөс ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Мөнхжаргал учиргүй согтуу байгаагүй архи уух нь уусан байсан. Дэмидчинбо, Буд, Нэгдэлцэцэг нар хамт явсан. Бид нар тэндээ хоноод өглөө нь гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №625 дугаартай шинжээч эмчийн: Мөнхсайханы биед тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, доод зовхины зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Хамрын гэмтлийг хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 45-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Будыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Л.Буд урьд нь 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцогдож анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Будын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж хохирогч Ц.Мөнхсайхан нь сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Л.Будын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Буд нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА