Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/281

 

 

2023          07             31                                 2023/ШЦТ/281

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмөөлөгч Б.Долгорсүрэн

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нд холбогдох эрүүгийн 2325000000345 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоотод хохирогч Д.Обаруун хөлийг хутгаар 2 удаа хатгаж эрүүл мэндэд баруун хөлийн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Т.Нн мэдүүлсэн:Хутга авч хатгаснаа санахгүй байгаа. Хамт байсан гэрчүүд мэдүүлсэн тул маргахгүй. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

эрүүгийн 2325000000345 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, тал
уудын шинжлэн судалсан:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай...Уг хэрэг болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум тоот хаягт байх бөгөөд ертөнцийн зүгээр ойд талдаа номин ногоон өнгийн төмөр хаалга байна. Цааш үзлэгийг үргэлжлүүлэхэд хашаа нь дотор нь 8*10 хэмжээтэй тоосгон шар өнгийн мансардтай 2 давхар байшин байх бөгөөд зүүн талд нь цагаан өнгийн 49-05 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсаэл, зүүн талд ньтөмөр амбаар байв. Уг хэрэг болсон гэх байшин дотор ороход хаалганы баруун талын хананд тулган байршуулсан цувцасны өлгүүр доод хэсэгт цагаан өнгийн шүүгээ, шар өнгийн тавцан, гоо сайхны ширээ, түүний дээд хэсэгт саарал өнийн буйдан байх ба хохирогчин хутгалуулсан гэх газрыг 1 дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв....гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-16-р тал/

 

-хохирогч Д.Омэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртынгол багийн 9-22 тоотод найз Баярбилэгийнд найз Мандайгийн хамт очтол тэднийд О, Манлай, Н, Төрөө, Ханбүргэд нар нь гэрийн эзэн Баярбилэгийн хамт байсан. Тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд бид хоёр тэд нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж эхэлсэн. Би Охар Очироо, чойры гэсний төлөө надад уурлаад тоглоом даахгүй маргалдаж эхэлсэн. Тэгснээ миний толгой руу гараарай гурав дөрвөн удаа цохиж авсан, Тэр үед зүүн талын буйдан дээр Баярбилэг унтаж байсан. Баруун талын буйдан дээр Ханбүргэд унтаж байсан. Үүдэнд Төрөө, Мандай хоёр хараад зогсож байсан. Гал тогооны ойролцоо Н зогсож байсан. Би тухайн үед баруун талын саарал өнгийн буйдан дээр сууж байхад О миний баруун талд зэрэгцээд сууж байсан. Тэр намайг цохиод байсан болохоор би нүүрээ хаагаад доош хараад суучихсан чинь гэнэт л гуя халуун оргиод явчихсан. Гайхаад хартал миний гуяыг хэн нэгэн хутгалчихсан байсан. Тэгээд би гараад зугтаасан. Гудамжинд би танихгүй хүнээс эмнэлэг дуудаад өг гээд түргэн тусламж авсан. Эмнэлэг дээр иртэл цагдаа нар хүлээж байсан.....”гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

 

-гэрч Г.Энхтөрийн мэдүүлсэн .... Тэгээд бид хэд 2 шил архи ууж байтал гаднаас А.Мганцаараа халамцуу ороод ирсэн. Тэгээд нийлээд ахиад ууж байтал араас нь Д.О ганцаараа шал согтуу орж ирсэн. Тэгсэн Т.О, Д.О хоёр юунаас болсон юм бүү мэд маргалдаад эхэлсэн. Т.О Д.Онүүр ам руу цохиод байхаар нь би салгасан. Би өөрөө бараг цохиулчих гээд байсан. Тэгсэн арай гэж нэг салгаад буйдан дээр хоёуланг суулгачихаад А.Мандаагийн араас гараад явах гэж байтал Т.Н гэх эмэгтэй чи миний хайртыг яадаг гэнэ гээд шар өнгийн жижиг хутга аваад Д.Обаруун талын хөл хэсэг рүү хоёр удаа хатгачихсан. Би хүүе гээд сандарсандаа гараад явчихсан. Гадаа намайг Т.Мхүлээгээд сууж байсан. Би гараад нөгөө эмэгтэй Д.Он хөл рүү хоёр хатгачихлаа гэж хэлээд бид хоёр хэрэгт орохоосоо өмнө явья гээд тэр чигээрэй орж ирэлгүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

 

-гэрч А.Мандаагийн мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртынгол багийн 9-22 тоотод найз Баярбилэгийнд очтол У.Баярбилэг, Ханбүргэд, Т.О, танихгүй нэг эмэгтэй хүн, Г.Энхтөр нар байсан. Тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан... Т.О, Д.О хоёр нь маргалдаж эхэлж байсан. Би Энхтөрд би харьлаа чи намайг дагаад харих юм уу гэхэд за тэгье гэхээр нь би түрүүлж гараад тамхи татаад хүлээгээд зогсож байтал удалгүй Г.Энхтөр гарч ирснээ Д.Охөл рүү хутгаар хатгачихлаа гэсэн юм ярьсан. Дараа нь гэртэй очоод гэнэт санаад хэн нь Д.Охөл рүү хутгаар хатгачихсан юм гэж асуухад Г.Энхтөр нь тэнд байсан танихгүй эмэгтэй гэж надад хэлсэн.... ” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-р тал/

 

-гэрч Т.О мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...О нь орж ирээд бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал би Отай маргалдсан чинь Энхтөр салгаад бид хоёрыг буйдан дээр суулгаж байтал Н гэх эмэгтэй О бид хоёрын дундуур орж ирээд чи миний хайртыг яадаг гэнэ гээд Оын баруун талын хөл хэсэг рүү хутгаар хоёр удаа хатгасан... Д.Охөл рүү жижиг хэмжээтэй шар бор өнгийн бариултай хутгаар хатгасан. Би согтуурхаад атаман зан гаргасан. О надад мөчөөгөө өгөхгүй бид хоёр маргалдсан. Хэн хэнээ л ална шудна гэж хэл үгээр доромжилж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

 

-гэрч С.Эмэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний утас руу цагдаагаас залгаад танай хүү эмнэлэг дээр байна та ирэх боломж байна уу гэж залгасан. Тэгээд манай гэрийн гадаа ирээд манай хүүг хутгалсан гэх газар луу хамт явсан. Очиход дөрвөн согтуу хүн унтаж байсан. Манай хүү О гэх хүнд хутгалуулсан гэсэн боловч өөр хүн байсан. Урд нь тэр О гэх хүн жилийн өмнө хөл рүү нь хутгалж байсан. Би тухайн үед цагдаа сэргийлэх болж байгаагүй. Манай хүү Д.О нь судсаараа витмамин С тариа хийлгэсэн. Антибиотик өдрийн 6 цагаар уусан. Ойр зуурын эм тариа боолт хийлгэсэн. Одоо надад 45300 төгрөгийн баримт байна. Манай хүү гаргаж өгөх боломжгүй Дэнжид баривчилгаанд байгаа болохоор би баримтыг нь аваад ирлээ. Одоогоор ажилгүй хувиараа таксинд явдаг. 5 настай хоёр ихэр хүүхэдтэй эхнэр нь салаад явчихсан. Би хоёр ачаа өсгөж байна. Манай хүү Д.О нь 7 жилийн өмнөөс архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг болсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 475 дугаартай... Д.Обиед  баруун хөлийн гуянд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун хөлийн гуянд шарх нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, духанд үүссэн зулгаралт нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Баруун хөлийн гуянд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духанд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..... гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутганаас гарын мөр илрэхгүй байна. Шинжлэгдэж буй хутгануудаас гарын мөр илрээгүй тул харьцуулах шинжилгээ хийх боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 46-48-р тал/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн өмдний баруун гуяны урд хэсэгт ташуу байрлалтай 9 мм хэмжээтэй, 24 мм хэмжээтэй 2 ширхэг гэмтэл үүссэн байна. Шинжилж буй 9 мм хэмжээтэй, 24 мм хэмжээтэй гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шинжилж буй 9 мм хэмжээтэй, 24 мм хэмжээтэй шинэ гэмтлүүд нь тус бүр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдсэн гэмтэл байна. Шинжлэгдэж буй 9 мм, 24 мм хэмжээтэй зүсэгдсэн шинэ гэмтлүүд нь хутга, хайчны нэг гуяаар үүсэх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 52-55-р тал/

 

-шүүгдэгч Т.Нн яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртынгол багийн 9-22 тоотод Т.О хамт миний танихгүй айлд очсон. Очиход миний зүс таних Төрөө, бусдыг нь танихгүй хэдэн залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Очироо бид хоёр тэд нартай нийлээд архи ууцгаасан. Тэгж байтал Отэй нэг танихгүй залуу маргалдаж хоорондоо зодолдож, цохилцсон. Би харж байгаад Очироог өмөөрөөд хохирогч Оын баруун хөл рүү нь жижиг хэмжээтэй шар бор өнгийн бариултай хутгыг гал тогооноос авч очоод хутгаар хоёр удаа хатгаж гэмтэл учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/

 

-Хохирогч Д.Оаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 94-96-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Т.Н нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 9-2 тоот У.Баярбилэгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Оыг Т.Отэй маргалдаж байхад нь О өмөөрөх шалтагаар Д.Обаруун хөлний гуя хэсэгт хутгаар 2 удаа хатгаж шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Нн үйлдлийн улмаас Д.Обиед баруун хөлийн гуянд шарх, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Оын... Би тухайн үед баруун талын саарал өнгийн буйдан дээр сууж байхад О миний баруун талд зэрэгцээд сууж байсан. Тэр намайг цохиод байсан болохоор би нүүрээ хаагаад доош хараад суучихсан чинь гэнэт л гуя халуун оргиод явчихсан. Гайхаад хартал миний гуяыг хэн нэгэн хутгалчихсан байсан. Тэгээд би гараад зугтаасан.....гэх мэдүүлэг, гэрч Г.Энхтөрийн.... Тэгсэн арай гэж нэг салгаад буйдан дээр хоёуланг суулгачихаад А.Мандаагийн араас гараад явах гэж байтал Т.Н гэх эмэгтэй чи миний хайртыг яадаг гэнэ гээд шар өнгийн жижиг хутга аваад Д.Обаруун талын хөл хэсэг рүү хоёр удаа хатгачихсан... гэх мэдүүлэг, гэрч А.Мандаагийн... Учир нь Т.О, Д.О хоёр нь маргалдаж эхэлж байсан. Би Энхтөр лүү хараад би харьлаа чи намайг дагаад харих юм уу гэхэд за тэгье гэхээр нь би түрүүлж гараад тамхи татаад хүлээгээд зогсож байтал удалгүй Г.Энхтөр гарч ирснээ Д.Охөл рүү хутгаар хатгачихлаа гэсэн юм ярьсан... гэх мэдүүлэг, гэрч Т.О... би Отай маргалдсан чинь Энхтөр салгаад бид хоёрыг буйдан дээр суулгаж байтал Н гэх эмэгтэй О бид хоёрын дундуур орж ирээд чи миний хайртыг яадаг гэнэ гээд Оын баруун талын хөл хэсэг рүү хутгаар хоёр удаа хатгасан...гэх мэдүүлэг, гэрч С.Энхжаргалын..... Тэгээд манай гэрийн гадаа ирээд манай хүүг хутгалсан гэх газар луу хамт явсан. Очиход дөрвөн согтуу хүн унтаж байсан. Манай хүү О гэх хүнд хутгалуулсан гэсэн боловч өөр хүн байсан. Урд нь тэр О гэх хүн жилийн өмнө хөл рүү нь хутгалж байсан...гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 475 дугаартай... Д.Обиед  баруун хөлийн гуянд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун хөлийн гуянд шарх нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, духанд үүссэн зулгаралт нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Баруун хөлийн гуянд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Н нь хохирогч Д.Озүүн гуяан тус газар нь хутгаар хатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл хийсэн байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хохирол учруулсан ба гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ээж бага насны хүүгийн хамт амьдардаг тул торгох ял оногдуулна уу гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

        шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.О хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг зааж, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Түвдэндоржийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ