Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ303

 

  2023          08            16                                  2023/ШЦТ/303

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц, Т.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, С.Ичинхорлоо, Ц.Жавхлантөгс

Шүүгдэгч Ц.М, Ж.Н, Б.Х, Ө.Э нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М, Ж.Н, Б.Х, Ө.Э нарт холбогдох эрүүгийн 2325000000246 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг Хөтлийн 12-01 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Эрдэнэ хамба овогт Баттогтохын Х, регистрийн дугаар: /ФД05241467/

 

Монгол Улсын иргэн, 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-5-92 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Жаргалсайханы Номин-Эрдэнэ, регистрийн дугаар: /УП07231647/.

Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 2 дугаар баг хуурч 1 хэсэг баруун булгийн 9 дүгээр гудамж 48 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хээг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн, Дархан овогт Цэцэгдарийн М, регистрийн дугаар: /МХ04302708/

 

Монгол Улсын иргэн, 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-23 дугаар байрны 19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Өлзийбаярын Э, регистрийн дугаар: /ФД06312407/.

 

Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 89552707 дугаарын утаснаас Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Чикен /Му сhicкен/ нэртэй хоолны газрын захиалгын үүрэн холбооны 0 дугаарт залгаж 60,000 төгрөгийн үнэтэй 5 хүний хоолны иж бүрдэл захиалж, Баян-Өндөр сумын Яргуйт багт хүргүүлэн авч төлбөрийг гэртээ ороод шилжүүлнэ гэж хуурч хохирол учруулсан,

-мөн үргэлжилсэн үйлдлээр Ц.М, Ж.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.Нн эзэмшлийн үүрэн холбооны 0 дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн захиалгын үүрэн холбооны 0 дугаарт залгаж 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхгийг захиалж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хуурч залилсан гэмт үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон,

 

-өсвөр насны шүүгдэгч Ж.Н нь Ц.М, Б.Х нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 0 дугаараас Б.Хг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг ‘Э” ХХК-ийн захиалгын үүрэн холбооны 0 дугаарт залгуулж 29.500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхгийг захиалга өгүүлж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хуурч залилсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

-үргэлжилсэн үйлдлээр Ө.Этэй үйлдлээрээ болон санаагаар нэгдэж бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ө.Эгийн үүрэн холбооны 0 дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 байранд түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Хоёр мэргэд Үйлс” ХХК-ийн /Му сhicкен /-гийн захиалгын 0 дугаар луу залгаж 80,000 төгрөгийн үнэ бүхий 8 хүний холимог багц 1 ширхэгийг захиалж, улмаар Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12 дугаар байрны 4 дүгээр орцны гадна хүргүүлэн авч төлбөрийг нь дансаар эгч шилжүүлнэ” гэж хуурч залилж хохирол учруулсан,

 

-шүүгдэгч Ц.М нь Б.Х, Ж.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.Нн эзэмшлийн үүрэн холбооны 0 дугаараас Б.Хгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн захиалгын үүрэн холбооны 0 дугаарт залгуулж 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхгийг захиалж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хуурч залилсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

 

-өсвөр насны шүүгдэгч Ө.Э нь Ж.Нтэй үйлдлээрээ болон санаагаараа нэгдэж бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 0 дугаараас Ж.Нэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 байранд түргэн хоолны хоолны үйл ажиллагаа явуулдаг “Хоёр мэргэд үйлс” ХХК-ийн /Му chicken/-гийн захиалгын 0 дугаар луу залгаж 80,000 төгрөгийн үнэ бүхий 8 хүний холимог багц 1 ширхгийг захиалж, улмаар Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12 дугаар байрны 4 дүгээр орцны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар эгч шилжүүлнэ” гэж хуурч залилсан гэмт үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Ц.Мгийн мэдүүлсэн: Гэм буруугуу хүлээж гэмшиж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Хгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, гэмшиж байна гэх мэдүүлэг,

-өсвөр насны шүүгдэгч Ж.Н мэдүүлсэн: Ийм юм болно гэж бодоогүй, маш их харамсаж байна гэх мэдүүлэг,

-өсвөр насны шүүгдэгч Ө.Эгийн мэдүүлсэн: Маш их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг,

 

      -эрүүгийн 2325000000246 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

 

-хохирогч З.Ггийн мэдүүлсэн... Би “Эдэн” пиццаны газрыг хариуцаж ажиллуулдаг юм. 2023 оны 03 сарын 28-ны өдөр манай ажлын 0 дугаарын гар утсанд төрсөн өдрийн багц 1ш, тахианы сет 1ш захиалан нийт 129500 төгрөгний үнэ бүхий хоолыг 0 дугаарын утаснаас захиалан 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна худлаа хаяган дээр хүргүүлэн авч тооцоог нь дансаар араас чинь шилжүүлнэ гэж хэлээд дансны дугаар авсан боловч тооцооны мөнгө өгөөгүй залилсан энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайхаас хоол захиалж тооцоогоо хийгээгүй хүн нь эмэгтэй хүн байсан. Төрсөн өдрийн багц нь 82,000 төгрөг, тахианы сет нь 47.500 төгрөгний тус бүрийн үнэтэй... Өмнө мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн мөрдөгч Б.Түмэндэмбэрэл нь өөрийнхөө эзэмшдэг Хаан банкны 0 дугаартай данснаас 2023.04.27-ны өдөр миний эзэмшдэг Хаан банкны 0 дугаартай дансанд 129,500 төгрөгийг шилжүүлэн өгч манай байгууллагын хохирлыг баоагдуулсан. Мөрдөгч яагаад өөрийнхөө дансаар төлөх болсон шалтгааныг мэдэхгүй байна. Өөр надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8, 31-р тал/

-Хоол захиалгын тооцооны хуудас /1-р хх-ийн 32-р тал/

-Хохирогч З.Ггийн эзэмшлийн 0 дугаар Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 33-р тал/

 

- гэрч Ц.Хүрэлтөгсийн мэдүүлсэн... Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Э хаус” кафед хоол хүргэлтийн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд 0 дугаарын гар утаснаас Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцонд 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сэт 1 ширхэгийг тус тус захиалж тус хүргэлтийг би өөрийн биеэр ганцаараа хүргэж өгсөн. 5-14 дүгээр байрны гадна талд очиж 0 дугаарын гар утас руу залгаж байрны чинь гадна талд ирсэн байна гэхэд өсвөр насны гэмээр эмэгтэй хүүхэд гарч ирээд танай данс руу тооцооны мөнгийг шилжүүлчихнэ гэж хэлэхээр нь итгээд хоолыг уг охинд өгч явсан.Мөнгөө шилжүүлэхгүй байгаад байхаар нь 0 дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан.Тэгээд манай захирал Галия Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан. Анх захиалга өгөхдөө 5-14 дүгээр байрны 1 дүгээр орц л гэж хэлсэн хэрнээ өөр орцноос гарч ирсэн. Тоотынхоо хаягийг хэлээгүй. Би Ц.М, Б.Х, Ж.Н, Ө.Э гэдэг эмэгтэй хүүхдүүдийн зургийг харлаа. Ц.М, Б.Х, Ө.Э гэдэг нэртэй эмэгтэй хүүхдүүдийг харж байгаагүй. Харин Ж.Н гэдэг нь 2023.03.28-ны өдөр Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны гадна талд гарч ирэн хоол авсан хүүхэд байна. Хоолныхоо тооцоог шилжүүлнэ гэсэн болохоор итгээд хоолыг шууд өгчихсөн юм....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-р тал/

 

-Шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар мэдүүлсэн... Би найз Ц.М, найз дүү Ж.Н нарын хамтаар Ж.Н Ө.Э хоёрын түрээслэн амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 4 дүгээр орцны 4 дүгээр давхрын 46 тоот байранд 2023.03.28-ны өдөр өдрийн цагаар байж байхдаа Ц.М, Ж.Н бид гурав санал нэгтэйгээр ярилцаж байгаад хоол захиалж идэхээр болсон. Би “Э”-ны 0 дугаарын утас руу Ж.Н 0 дугаарын гар утаснаас залгаж 129,500 төгрөгийн үнэ бүхий пицца, тахианы холимог хоолыг 5-14 дүгээр байранд гэж хэлэн захиалахад хэсэг хугацааны дараа “Э”-ны хүргэлтийн хүн 5-14 дүгээр байрны гадна талд ирчихлээ гэж Номин-Эрдэнэтэй утсаар ярихад Номин-Эрдэнэ ганцаараа гарч хоолыг оруулж ирсэн. Хоолыг авахдаа хүргэлтийн хүнд юу гэж хэлсэнг би мэдэхгүй байна. Тэгээд бид гурав яг хоол идэх гээд байж байхад гаднаас Э орж ирсэн бөгөөд бид дөрөв дөрвүүлээ захиалсан хоолыг хуваан идэж дуусгасан. Ц.М, Ж.Н бид гурав хоол захиалахаасаа өмнө нэг нэгнийгээ мөнгөгүй байсан гэдгээ мэдэж байсан болохоор мөнгө цуглуулж байгаад хувааж төлөхөөр тохирсон байсан. Тэгээд захиалгын хоол ирэхэд бид гурав гурвуулаа мөнгө олж чадаагүй юм. Тэгээд мөнгө хайгаад байдаг ерөөсөө олдоогүй. Бид гурваас хэн нь ч би төлчих нь хоол захиалчих гэж хэлсэн хүн байхгүй. Хоолыг анх захиалахдаа төлбөрийг хэрхэн яаж хийх талаар “Э”-ны хүнтэй ярилцаагүй. Ж.Н гараад хоолыг авч ирсэн болохоор хүргэлтийн хүнд юу гэж хэлсэнг нь мэдэхгүй байна.Ямар ч байсан тооцоог нь төлөлгүй хоолыг аваад ороод ирсэн. Хоол авч орж ирээд хүргэлтийн хүнд юу гэж хэлсэнээ Ц.М бид хоёрт хэлээгүй, бид хоёр ч асуугаагүй. Ж.Н мөнгөгүй байсан болохоор угаасаа тооцоог нь хийгээгүй гэдгийг мэдэж байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р тал/

 

-Өсвөр насны шүүгдэгч Ж.Н яллагдагчаар мэдүүлсэн:.. би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн найз Э /17 настай хамт нэг сургуульд суралцдаг/-гийн түрээслэн амьдардаг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 4 дүгээр орцны 4 дүгээр давхарт байрлах 3 өрөө байранд 2023.03.28-ны өдөр М, Х нарын хамт байж байхад Х эгч мөнгө олчихлоо хоол захиалж идэх үү гэж М бид хоёроос асуухаар нь бид 2 аан за тэгье тэгье гэж хэлэхэд миний 0 дугаарын гар утас нэгжтэй байсан болохоор Х эгч гар утсаа өгч байгаач гэж хэлэн надаас гар утсыг аваад “Э” руу залгаж хоолны захиалга өгсөн. Хоол захиалах үед нь би 00-ийн өрөөнд байж байсан болохоор яг юу гэж хэлсэнг нь сонсоогүй. Тэгээд Х эгч надад хэлэхдээ захиалга ирж байгаа гэнэ, байрны 1 дүгээр орцны харалдаа байж байгаад хоолоо аваарай, 2 эгч нь ядраад байна, мөнгийг нь араас шилжүүлнэ, дансны дугаарыг нь явуулчих тэгээд хоол аваад ороод ир гэж хэлсэн. Тэгээд би утсаа авч гаралгүй үлдээсэн бөгөөд намайг гарахад хоол хүргэлтийн хүн ирчихсэн байхаар “Э” мөн үү захиалсан хоолоо авах гэсэн юм, эгч мөнгийг нь шилжүүлнэ гэсэн та дугаар луу дансны дугаар мөнгөн дүнтэй мессежээр явуулчих гэж хэлсэн. Тэгээд хоолыг аваад ороход “гар утаснаас сим картаа авчих чиний дугаар луу миний таньдаг хүн байн байн залгаад байгаа” гэж хэлээд миний сим картыг авчихсан. Тэгээд бид гурав байж байсан чинь араас Э орж ирээд хоолыг бүгд хувааж идсэн. Тэгээд би гэртээ харьж хоноод маргааш өдөр нь 5-14 дүгээр байранд Ө.Эгийн гэрт ирээд би гар утсаа асаахад Энаас олон удаа залгаж мессеж бичин хоолны тооцоогоо нэхсэн байсан. Тэгсэн чинь Х эгч миний гар утсыг аваад хоолны тооцоо нэхээд байсан дугаарыг блок хийчихсэн. Би Х эгчээс та тооцоогоо хийгээгүй юм уу гэж асуусан чинь уг нь би хийсэн шүү дээ Хаан банк болоогүй юм байхдаа гээд байсан. Тэгсэн чинь Х эгч миний сим картыг авснаа өөр шинэ дугаар авчих шинэ дугаарых нь мөнгийг өгье гээд М эгч өөрийнхөө дугаарыг надад өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р тал/

- Шүүгдэгч Ц.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн... Би найз Б.Х, дүү найз Ж.Н нарын хамтаар Ж.Н Ө.Э нарын түрээслэн амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 4 дүгээр орцны 46 тоот хаягтай байранд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өдрийн цагаар байж байхдаа Б.Х, Ж.Н бид гурав санал нэгтэйгээр хоол захиалж идэх шийдвэр гаргаж Ж.Н барьж байсан 0 дугаарын утаснаас Б.Х Эны 0 дугаарын утас руу залгаж 129,500 төгрөгийн үнэтэй хоолыг захиалсан. Тэгээд бид гурав хоол захиалсан мөнгө хүмүүсээс олчих байх гэж бодоод хайтал мөнгө олдоогүй байж байсан чинь удалгүй хоол хүргэлтийн хүн 5-14 дүгээр байрны гадна талд ирчихлээ гэж Ж.Нтэй яриад Ж.Н ганцаараа гарч хоолыг авч орж ирсэн. Хоолыг авахдаа юу гэж хэлсэнг нь мэдэхгүй байна, ямар ч байсан аваад орж ирсэн, Б.Х бид хоёр ч юу гэж хэлэн хоолыг авсан талаар асуугаагүй, Ж.Н ч бид хоёрт хэлээгүй. Тэгээд хоол дөнгөж аваад байж байсан чинь Э гаднаас орж ирээд хоолноос идэлцэж бид нар хоолыг идэж дуусгахад Ж.Н Э хоёр гарчихаад ирье гээд гар утсаа авч гараад маргааш өдөр нь ирсэн. “Э”-ны газраас мөнгөө асууж холбогдсон талаар мэдэхгүй байна, Ж.Н маргааш ирээд бид нарт “Э”-ны хоолны тооцооны талаар юм ярихгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 80-89-р тал/

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437-р нээлттэй хорих ангийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04/798 дугаар албан бичиг /1-р хх-ийн 91-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 93-97-р тал/

-Нас тоолсон тухай ...Ж.Н нь 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн байна. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 нас 0 сар 12 хоногийн настай байна... гэх мөрдөгчийн тэмдэглэл / 1-р хх-ийн 102-р тал/

 

-Нас тоолсон тухай ...Ө.Э нь 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн байна. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 нас 04 сар 06 хоногийн настай байна... гэх мөрдөгчийн тэмдэглэл / 1-р хх-ийн 102-р тал/

 

-Хохирол төлсөн тухай 80,000 төгрөгний баримт /1-р хх-ийн 173-р тал/

 

-Хохирогч Ж.Мгийн мэдүүлсэн:.. Би Орхон аймаг Уурхайчин баг 3-16 дугаар байрны 37 тоотод “Му сhicкеп” нэртэй хоолны газар ажиллуулдаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай захиалгын 0 дугаарын утас руу 0 дугаарын утаснаас 80.000 төгрөгний 8 хүний холимог багц Согоот баг 6-12 дугаар байр 4 дүгээр орцны гадаа захиалсан. Захиалгыг манай хүргэлтийн ажилтан Цэнгэл аваачиж өгөхөд 4 дүгээр орцны үүдэнд шорт подволк өмссөн эмэгтэй хүүхэд байсан. Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад манай эгч тооцоо хийнэ гэж хэлээд орсон. Орой 21 цаг 30 минутад тооцоогоо хийгээд мөнгө ороогүй байхаар нь залгаад тооцоогоо хийгээрэй гэхэд блок хийсэн. Өөр дугаараас залгахад бас л адилхан блок хийсэн. “М.Ц” гэх фэйсбүүк хаягтай эмэгтэйг сэжиглэж байна.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178-р тал/

-гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлсэн.... Би тухайн үед “Му сhicкеп” гэх нэртэй хоолны газарт хүргэлтийн ажилтнаар ажиллаж байсан юм. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн барагцаагаар 14 цагийн үед би хүргэлт хийх гээд 5-12 дугаар байр луу явсан юм. Тэгтэл тус хүргэлтэн дээр гэрийн хаяг нь байхгүй байхаар нь би борлуулагчаас хаяг нь байхгүй байна шүү дээ гэтэл байрны орцны гаднаас тосож авна, дугаар нь байгаа гэж надад хэлсэн. Ингээд би 5-12 дугаар байрны гадаа ирээд нөгөө захиалга өгсөн дугаар луу залгатал орцны үүдэн дээр байна гэж хэлсэн. Тэгтэл дээгүүрээ футболка бил үү нимгэн цамцтай, доогуураа гэрийн нимгэн өмдтэй барагцаагаар 160 орчим см өндөртэй, охин ирээд надаас тухайн захиалсан хоолыг авсан юм. Би түүнээс тооцоогоо хийгээрэй гэтэл тэрээр “манай эгч захиалсан юм, гэрээс мөнгийг нь шилжүүлчихнэ” гэж хэлэхээр нь би итгээд явсан юм. Би бодохдоо яг гэрээсээ гарч ирсэн хүүхэд байна гэж бодсон. Тэгээд тэр өдөртөө тухайн захиалгын тооцоо орж ирээгүйг мэдсэн бөгөөд захиалга өгсөн дугаар луу нь залгахад эхлээд авахгүй байсан, дараа нь блоклочихсон юм...гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 188-р тал/

-насанд хүрээгүй гэрч О.Мөнхзаяагийн мэдүүлсэн... Одоогоос барагцаагаар 2-3 долоо хоногийн өмнө би Номин- Эрдэнэтэй хамт явж байтал тэрээр “Х эгч дуудаад байна, оччихоод ирье” гээд бид 2 хамт явсан. Ингээд Сөүл рестораны гадаа очоод Номин-Эрдэнэ дотогш орсон бөгөөд би гадаа нь үлдсэн юм. Барагцаагаар 10 гаруй минутын дараа Номин-Эрдэнэ ганцаараа гарч ирээд “Х эгч Э 2 байна, тэр 2 намайг цагдаа дээр битгий очоорой, чиний хэргийг аргалчихсан шүү, цагдаа дээр очоод хэрэггүй шүү гэнээ” гэж хэлсэн юм. Тэгээд Номин-Эрдэнэ бид 2 таксинд суугаад явж байтал Х нь Номин-Эрдэнэ руу залгаад “миний хэлсэн юмыг ойлгосон биз дээ” гэхэд Номин-Эрдэнэ ойлгосон гэж хэлж байсан юм. Ийм л үйл явдал болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Ж.Н яллагдагчаар мэдүүлсэн... Би яг огноог нь санахгүй байна. Тухайн өдрийн өглөө над руу найз Э залгаж “чи 5-12 дугаар байранд хүрээд ир, би энд байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би очсон юм. Тэгтэл найз Төгөлдөрийн гэрт Төгөлдөр, Тэнгис, Э нар байсан. Э тэгтэл надад хандан “би өлсөөд байна хоёулаа юм идье” гэхээр нь би за тэгье надад 5-6,000 төгрөг байна, хоёулаа гоймон авч идье гэтэл тэрээр “би ээжээс мөнгө авчихсан байгаа, хоёулаа нэг мөсөн хоол захиалж идье” гэж хэлсэн. Э тэгээд би нэг гоё хоолтой газар мэднэ гээд өөрийнхөө дугаараас залгасан бөгөөд тэгсэнээ май чи ярьчих, би нойл орлоо гээд надад утсаа өгчихөөд нойл орсон юм. Тэгэхээр нь би ярьсан бөгөөд Эгээс ямар хоол захиалах юм бэ гэтэл 4-үүлээ байгаа юм чинь 4 хүний хоол захиалчих, нэмээд сет захиалчих гэж хэлсэн. Тэгээд би хоолны газрын хүнээс асууж байгаад 80 гаруй мянган төгрөгний хоолны багц захиалсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа Э нь надад хандан “чи залгаад асуу даа ирж байна уу” гэхээр нь би Эгийн утаснаас хоолны газар луу залгатал “хүргэлт гарчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Эд хандан хэн нь гарч хоол авах юм бэ гэтэл тэрээр хоёулаа гаръя гэсэн. Ингээд бид 2 гэрийн хаалгаар хамт гарсан бөгөөд тэгтэл удаан явалгүй Э нь надад хандан “чи ер нь орж байхгүй юу даа, би утсаар шилжүүлэх юм чинь би өөрөө аваад орчихъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр лүү буцаж орсон бөгөөд Э нь өөрийнхөө гар утастай гарсан юм. Тэгсэнээ тэрээр намайг 4 давхарт явж байтал доороос орилоод “хүлээж бай, хоёулаа нэг мөсөн хамт ороё” гэж хэлсэн. Ингээд Э нь барагцаагаар 5 минутын дараа хоол барьчихсан ирээд бид 2 хамт гэр лүү орсон. Ингээд Э бид 2 хоолоо идсэн бөгөөд тухайн үед Төгөлдөр, Тэнгис нар нь унтаж байсан юм. Анх хоол захиалах үед Төгөлдөр унтаагүй, Тэнгис нь унтаж байсан юм. Ийм л үйл явдал болсон. Э нь шорт, цамц, таавчиктай гарсан юм. Би түүний өмсөж байсан хувцасыг өмс гэж зааж өгөөгүй угаасаа намайг очиход тэрээр тус хувцастайгаа байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Ө.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн... Би тухайн өдөр 5-12 дугаар байранд байдаг найз Төгөлдөрийн гэрт найз Тэнгис, Төгөлдөр нарын хамт байж байхад Номин-Эрдэнэ ирсэн юм. Миний 0 дугаараас Номин-Эрдэнэ нь ярьж хоол захиалсан юм. Тухайн үед Номин-Эрдэнэ өлсөөд байна гэхээр нь би 5,000 төгрөг байна, гоймон авч идье гэтэл Номин-Эрдэнэ нь “үгүй ээ, яах юм бэ” гэж хэлсэн. Номин-Эрдэнэ намайг гараад авчих гэж хэлсэн юм. Тэгээд намайг өмдөө тайлаад шорттой гарчих гээд Төгөлдөрийн шортыг өмсчих гэж хэлсэн. Мөн таавчиктай гар гээд өөрийнхөө таавчикийг надад өмсүүлсэн юм. Хүргэлтийн ажилтан нь төлбөрийг нь шилжүүлнэ гэсэн үү гэхээр нь би тийм ээ, эгч шилжүүлнэ гэж хэлээд хоолоо аваад орсон юм. Яг хэн нэгэн нь төлнө гэж ярилцаагүй бөгөөд Номин-Эрдэнэ л өөрөө захиалсан юм. Би эгч гэж Нг хэлж байгаа юм аа. Намайг хоол авах гээд гарах үед Номин-Эрдэнэ нь надад хандан “чи хоол авчирч буй хүнд төлбөрийг нь эгч шилжүүлнэ” гэж хэлээрэй гэж хэлсэн.  Тэгээд би хоолны газрын хүнтэй утсаар ярьж байгаа, би мэдэж байна” гэж хэлсэн. Би хоол авах гээд гээд гарахдаа гар утасгүй гарсан бөгөөд намайг гараад удаагүй байхад хоолны хүргэлтийн машин ирсэн юм. Номин-Эрдэнэ бид хоёр дөч дөчин мянган төгрөг гаргаж барагдуулсан. Манай ээж хоолны газрын хүний 5090535080 гэсэн Мөнхтуяа гэх хүний данс руу шилжүүлж гүйлгээний утга дээрээ ээж өөрийнхөө 99223490 гэсэн дугаарыг бичсэн байгаа юм. Би Нг өөрөө төлчих юм байна л гэж ойлгосон. Би мэдээгүй ээ, маргааш нь баахан дугаар блоклочихсон байсан бөгөөд тухайн үед Номин-Эрдэнэ нь миний утсаар хүмүүс рүү ярьдаг байсан. Миний утас үнэгүй ярьдаг юм. Ямартай ч олон дугаар залгаад, тэгээд 2-3 дугаарыг блоклочихсон байсан бөгөөд би ямар учиртайг нь Н асуугаагүй юм. Тэрээр миний утсыг үнэгүй гээд миний утсаар дандаа ярьдаг байсан. Миний утасны кодыг ч мэддэг юм. Хоолны асуудалтай холбоогүйгээр тэрээр намайг түүнтэй маргалдсанаас болж тэрээр намайг хуурай эгчээрээ чат бичүүлж дарамтуулсан. Намайг 4-р сургуулийн босго давах юм бол худлаа юм тарааж чамайг нэр хүндгүй болгоно шүү гэж бичиж байсан. Би тухайн үед юу ч бодоогүй Нн үгэнд орсон нь буруу байсан байна, үгүй гэж хэлэх ёстой байсан байна. Надад өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-р тал/

-Хохирогч Ж.Мгийн мэдүүлсэн:... Би Орхон аймаг Уурхайчин баг 3-16 дугаар байрны 37 тоотод Му chiкcеn нэртэй хоолны шазар ажиллуулдаг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай ажпын 0 дугаарын утас руу 89552707 дугаарын утаснаас 60.000 төгрөгний 5 хүний холимог багц Уртын гол багт захиалсан одоо хаягийг нь тодорхой санахгүй байна. Захиалгыг манай хүргэлтийн ажилтан Эрдэнэтогтох аваачиж өгөхөд хашааны үүдэнд эмэгтэй хүүхэд гарч ирж авч байсан гэсэн. Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад гэртээ ороод тооцоо хийнэ ахаа гэж хэлээд орсон. Маргааш өдөр хаягаар нь очиход нялх хүүхэдтэй эмэгтэй байсан "эгчээ манайх хоол захиалаагүй өчигдөр манай хажуу эзэнгүй байшинд хүүхдүүд архи уугаад хашаагаар орж гараад байсан” гэж хэлсэн.... Би тухайн үедээ нэг удаа юм чинь гээд орхисон. Тэгсэн дараагийн удаа дахиад өөр дугаараас манайхыг залилсан тэгэхээр нь цагдаад хандсан юм. 2021 онд хэдэн сард гэдгийн санахгүй манайхаас “М Ц.” гэх хаягтай хүн хоол залилж аваад мөнгийг  өгөөгүй тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байж хохирлоо гаргаж авсан. Тэгээд Марлааг гэж бодоод байсан. Би бодохдоо Уртынгол баг гэж бодоод байсан. Яг хаягийг мэдэхгүй байна. Ямартай ч дараа нь мөнгөө нэхээд жолоочтойгоо явтал Хорооллын жаст ойл колонкоос дээшээ чигээрээ Булган гардаг чиглэлд яваад тэгээд Их залуу гэсэн самбараар эргээд нэлээн дээшээ яваад арай морь барианы газар луу явдаг замаас доош ойролцоогоор 520 метр орчмын доор ертөнцийн зүгээр баруун гар талруугаа гудмаар нилээн явж байж очдог газар байсан. Би очвол зааж өгч чадна хаягийг нь бол мэдэхгүй байна. Уртынгол баг биш байж магадгүй хаягны талаар би Эрдэнэтийг сайн мэдэхгүй. Би Эрдэнэтогтохоос асуусан охин хүүхэд байсан учир итгээд өгөөд явуулсан. Эмэгтэй хүн байсан бол итгэхгүй дагаж очоод мөнгөө авах байсан гэж байсан. Тухайн хүнийг одоо харвал танихгүй гэж байсан. Дөнгөж 20 дөхөж байгаа насны хүүхэд байсан байсан.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-р тал, 2-р хх-ийн 7-8-р тал/

-гэрч С.Эрдэнэтогтохын мэдүүлсэн:.. Би тухайн хоолны газарт 2022 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Би тухайн үед хүргэлтийн жолоочоор явсан. 15-18 орчим насны дунд зэргийн нуруутай, нүүрээ будсан бололтой цагаандуу цайвар царайтай харагдаж байсан, эмэгтэй хүүхэд байсан. Одоо харвал танихгүй. Одоо хаягийг нь сайн санахгүй байна. Ямартай ч Яргуйт баг Эрдэнэс дэлгүүр тэр хавиар гудамруу эргэж ороод цааш нилээн явж очиж байсан. Манай захирал Уртынгол баг гэж хаягийг нь андуурсан байх. Тухайн 60.000 төгрөгний хоолыг надаас аваад данс руу шилжүүлнэ гэж хэлээд данс аваад үлдэхээр нь би яваад өгсөн. Ер нь ихэнх хүмүүс дандаа мобайлдаж шилжүүлдэг учир... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16-р тал/

Шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар мэдүүлсэн... Тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би найз Жанъягийн Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах /хаягийг хэлж мэдэхгүй гэх/ Эрдэнэс дэлгүүрийн орчимд байдаг гэрт нь түүний хамтаар байж байхдаа би өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг 89552707 дугаарын утаснаас Му chicken нэртэй хоолны газрын 94355555 дугаарын утас руу залгаж 60,000 төгрөгийн үнэтэй тахианы хоол захиалахад хашааны үүдэнд ирчихлээ гээд захиапгын хүн залгахаар нь би хашаанаас гарч хоолыг авч Жанъягийн хамтаар идсэн. Жанъя намайг мөнгийг нь өгөлгүй хоолыг авсан гэдгийг мэдээгүй. Тухайн үед Ц.М найз минь байгаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр  шүүгдэгч Ц.М, Б.Х, Ж.Н нар нь Уртбулаг багийн 5-14 дүгээр байранд Ж.Н, Г.Э нарын хөлсөлж байсан өрөөнд байхдаа Б.Х нь “мөнгө олчихлоо хоол захиалж идэх үү” гэхэд Ц.М, Ж.Н нар зөвшөөрч Ж.Н 0 дугаарын гар утсаар Б.Х нь “Э”-ны газар руу залгаж 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхэгийг захиалж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн Ж.Нэр авахуулж, “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хэлсэн боловч шилжүүлээгүй, Б.Х нь Ж.Н 0 дугаарын гар утсыг аваад хоолны тооцоо нэхээд байсан дугаарыг блок хийж, улмаар сим картыг нь аваад Ц.М нь өөрийнхөө дугаарыг Ж.Нд өгсөн,

 -шүүгдэгч Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 89552707 дугаарын утаснаас “Му chiскеn”гэх хоолны газрын захиалгын  0 дугаарт залгаж 60,000 төгрөгийн үнэтэй 5 хүний хоолны иж бүрдэл захиалж, Баян-Өндөр сумын Яргуйт багт хүргүүлэн авч төлбөрийг гэртээ ороод шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй хуурсан,

-өсвөр насны шүүгдэгч Ө.Э, Ж.Н нар нь Уртбулаг багийн 5-14 дүгээр байранд өрөө хөлсөлж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ж.Эгийн эзэмшлийн 0 дугаарын утаснаас Ж.Н нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 байранд түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Му chiскеn” хоолны газрын захиалгын 0 дугаар руу залгаж 80,000 төгрөгийн үнэ бүхий 8 хүний холимог багц 1 ширхэгийг захиалж Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12 дугаар байрны 4 дүгээр орцны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар эгч шилжүүлнэ” гэж хэлсэн боловч мөнгийг шилжүүлээгүй хуурсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хоол захиалгын баримт, хохирол төлсөн баримт, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Х, Ц.М нарын үйлдлийн улмаас “Э” ХХК-д 129,500 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч З.Ггийн мэдүүлсэн... 2023 оны 03 сарын 28-ны өдөр манай ажлын 0 дугаарын гар утсанд төрсөн өдрийн багц 1ш, тахианы сет 1 ш захиалан нийт 129500 төгрөгний үнэ бүхий хоолыг 0 дугаарын утаснаас захиалан 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна худлаа хаяган дээр хүргүүлэн авч тооцоог нь дансаар араас чинь шилжүүлнэ гэж хэлээд дансны дугаар авсан боловч тооцооны мөнгө өгөөгүй залилсан....гэх мэдүүлэг, гэрч Ц.Хүрэлтөгсийн мэдүүлсэн.... Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцонд 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сэт 1 ширхэгийг тус тус захиалж тус хүргэлтийг би өөрийн биеэр ганцаараа хүргэж ...танай данс руу тооцооны мөнгийг шилжүүлчих нь гэж хэлэхээр нь итгээд хоолыг уг охинд өгч явахад мөнгөө шилжүүлэхгүй байгаад байхаар нь 0 дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан....гэх мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд, яллагдагч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон,  

-шүүгдэгч  Ж.Н, Ө.Э нарын үйлдлийн улмаас “Хоёр мэргэд Үйлс” ХХК-ийн /Му сhicкеn/ хүргэлтийн хоолны газарт 80,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ж.Мгийн... 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай захиалгын 0 дугаарын утасруу 0 дугаарын утаснаас 80.000 төгрөгний 8 хүний холимог багц Согоот баг 6-12 дугаар байр 4 дүгээр орцны гадаа захиалсан. Захиалгыг манай хүргэлтийн ажилтан Цэнгэл аваачиж өгөхөд 4 дүгээр орцны үүдэнд шорт подволк өмссөн эмэгтэй хүүхэд байсан. Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад манай эгч тооцоо хийнэ гэж хэлээд орсон. Орой 21 цаг 30 минутад тооцоогоо хийгээд мөнгө ороогүй байхаар нь залгаад тооцоогоо хийгээрэй гэхэд блок хийсэн. Өөр дугаараас залгахад бас л адилхан блок хийсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлсэн.... 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн барагцаагаар 14 цагийн үед би хүргэлт хийх гээд 5-12 дугаар байр луу явсан юм. ...5-12 дугаар байрны гадаа ирээд нөгөө захиалга өгсөн дугаар луу залгатал орцны үүдэн дээр байна гэж хэлсэн...нэг охин ирээд надаас тухайн захиалсан хоолыг авсан юм. Би түүнээс тооцоогоо хийгээрэй гэтэл тэрээр “манай эгч захиалсан юм, гэрээс мөнгийг нь шилжүүлчихнэ” гэж хэлэхээр нь би итгээд явсан юм... гэх мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд, яллагдагч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон,

-шүүгдэгч Б.Хгийн үйлдлийн улмаас “Хоёр мэргэд Үйлс” ХХК-ийн /Му сhicкен/ хүргэлтийн хоолны газарт 60,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ж.Мгийн... 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай ажпын 0 дугаарын утас руу 89552707 дугаарын утаснаас 60.000 төгрөгний 5 хүний холимог багц Уртын гол багт захиалсан ...Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад гэртээ ороод тооцоо хийнэ ахаа гэж хэлээд орсон. Маргааш өдөр хаягаар нь очиход нялх хүүхэдтэй эмэгтэй байсан "эгчээ манайх хоол захиалаагүй өчигдөр манай хажуу эзэнгүй байшинд хүүхдүүд архи уугаад хашаагаар орж гараад байсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч С.Эрдэнэтогтохын мэдүүлсэн:.. Би тухайн үед хүргэлтийн жолоочоор явсан. 15-18 орчим насны дунд зэргийн нуруутай, нүүрээ будсан бололтой цагаандуу цайвар царайтай харагдаж байсан... Тухайн үед 60.000 төгрөгний хоолыг надаас аваад данс руу шилжүүлнэ гэж хэлээд данс аваад үлдэхээр нь би яваад өгсөн... гэх мэдүүлэг болон гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, төлбөр төлсөн баримт, яллагдагчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

 

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр  шүүгдэгч Ц.М, Б.Х нар нь “Э”ны газар руу залгаж 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхэгийг захиалж аваад мөнгийг шилжүүлээгүй,

 -шүүгдэгч Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 89552707 дугаарын утаснаас “Му chiскен”гэх хоолны газраас 60,000 төгрөгийн үнэтэй 5 хүний хоолны иж бүрдэл захиалж аваад мөнгийг шилжүүлээгүй,

-өсвөр насны шүүгдэгч Ө.Э, Ж.Н нар нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Му chiскен” хоолны газраас 80,000 төгрөгийн үнэ бүхий 8 хүний холимог багц 1 ширхэгийг захиалж аваад мөнгийг шилжүүлээгүй, төлбөрийг дансаар шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн, хэргийн зүйлчлэл нотлогдсон байдлын талаах шүүгдэгч, өмгөөлөгч нар мэтгэлцээгүй.

Харин,шүүгдэгч Б.Х, Ц.М нартай бүлэглэсэн гэх, өсвөр насны шүүгдэгч Ж.Н үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр  шүүгдэгч Ц.М, Б.Х, Ж.Н нар нь Уртбулаг багийн 5-14 дүгээр байранд Ж.Н, Г.Э нарын хөлсөлж байсан байранд байхдаа Б.Х нь “мөнгө олчихлоо хоол захиалж идэх үү” гэхэд Ц.М, Ж.Н нар зөвшөөрч Ж.Н 0 дугаарын гар утсаар Б.Х нь “Э”ны газар руу залгаж 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхэгийг захиалж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн Ж.Нэр авахуулж,“ төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хэлсэн боловч шилжүүлээгүй, Б.Х нь Ж.Н 0 дугаарын гар утсыг аваад хоолны тооцоо нэхээд байсан дугаарыг блок хийж, улмаар сим картыг нь аваад Ц.М нь өөрийнхөө дугаарыг Ж.Нд өгсөн” хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, өсвөр насны Ж.Н нь Ц.М, Б.Х нарыг захиалсан хоолныхоо мөнгийг нь төлөхгүй байх санаа зорилгыг ойлгоогүй гэж дүгнэх үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Х нь Ж.Н 0 дугаарын гар утсыг аваад хоолны тооцоо нэхээд байсан дугаарыг блок хийж, улмаар сим картыг нь аваад, Ц.М нь өөрийнхөө дугаарыг Ж.Нд өгсөн” нөхцөл байдал нь Ц.М, Б.Х нар нь хоол авах мөнгөгүй атлаа хоол захиалан авч, улмаар төлбөр төлөхгүй байх сэдлээр дугаарыг нь блок хийж сим картыг нь сольж байгаа нь тэдний гэмт үйлдлийн санаа зорилгыг нотолсон ба уг үйлдэлдээ өсвөр насны Ж.Нг татан оролцуулсан байна.

Иймд, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бүлэглэн залилсан гэх Ж.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

 Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.3 /Залилах/...т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Б.Э нар нь үйлдсэн хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын бусдыг бүлэглэж залилан мэхэлсэн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэж,

 -шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул: Өсвөр насны шүүгдэгч Ө.Э гэм буруугаа хүлээж байгаа тул мэтгэлцэхгүй. Эгч гэж дууддаг Ц.М, Б.Х нарт уруу татагдсан гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс: Өсвөр насны шүүгдэгч Ж.Н гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 12 хоногтой байсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Ц.М, Б.Х нар гэмт үйлдэлдээ уруу татсан гэж тус тус дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцээгүй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмших, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,

-шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж,

өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирлын хэмжээ, анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, дунд сургуулийн сурагч зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, урьд ял шийтгэлтэй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн шүүгдэгч Ц.Мд хуульд заасан хорих ял, шүүгдэгч Б.Хд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч Б.Х, Ц.М нар ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул Б.Хг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ц.Мг урьд ял оногдуулсан шйидвэрийг хүчингүй болгож 2 жилийн хорих ял оногдуулж, энэ хэрэгт нь 6 сарын хорих ял оногдуулж нэмж нэгтгэх, Ө.Э, Б.Номин-Эрдэнэ нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул: өсвөр насны шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, С.Ичинхорлоо нар: Үйлдлийнхээ учир холбогдлыг ухаараагүй өсвөр насны шүүгдэгч тул Ж.Нг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Сургуулийн сурагчид тул зорчих эрх хязгаарлах ял зохимжгүй гэж тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Ц.М нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, 1 жил 6 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 сарын ял эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3-д зааснаар ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна. Ц.М нь дээрхи албадлагын арга хэмжээгээ эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Ц.М нь ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоолоо. Шүүгдэгч Ц.М урьд нь, 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 09-ний хооронд Б.Дашдондогтой урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 4 удаагийн үйлдлээр бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2022 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө А.Нандин-Эрдэнийг өшиглөн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоожээ.

Шүүгдэгч Б.Х нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ эдлэхээр шийтгүүлж, 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн байна. Б.Х нь албадлагын арга хэмжээтэй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шийтгэх тогтоол гарах үед өмнөх арга хэмжээгээ эдэлж дууссан байна.

 

3. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч нарт учирсан хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд мэдэгдсэн байна.

 

4. Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд: Өсвөр насны хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхийн зүгээс оролцоо, анхаарал сул, хүүхдээ нийгмийн болон насанд хүрэгчдийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад анхаардаггүй, гэр бүлийн дотоод уур амьсгал, хүүхдэд хандах хандлага төлөвшлийн байдал, эцэг эхчүүдийн өөрсдийн хүүхдээ ойлгож харьцах арга барил, мэдлэг чадвар дутмаг, өөрсдөө нийгэмд байр сууриа олоогүй зэрэг байдал нь өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдэх суурь шалтгаан болж байна.

 

Шүүгдэгч Б.Х, Ц.М нар нь урьд өсвөр насны хүүхэд байхдаа гэмт хэрэг үйлдэж байсан ба хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Нд холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 28-нд 129500 төгрөгний хохирол учруулж бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дархан овогт Цэцэгдарийн М, Эрдэнэ хамба овогт Баттогтохын Х, өсвөр насны шүүгдэгч Сартуул овогт Өлзийбаярын Э, Боржигон овогт Жаргалсайханы Номин-Эрдэнэ нарыг бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ө.Э нарт оногдуулах эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

      

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

      

         5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

       

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнсэж 1 жил 7 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадалгын арга хэмжээн оногдуулж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, өмнөх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

9. Шүүгдэгч Ж.Н, Ө.Э, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ