Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/304

 

2023          08            16                                 2023/ШЦТ/304

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Ж.Батбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ут холбогдох эрүүгийн 2325001930291 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдага Млоунжны өрөөнөөс хохирогч Н.Оын өмчлөлийн Айфоне 11 загварын гар утас, Н.Угийн өмчлөлийн Самсунг Ноте-9 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,328,300 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Мет лоунжид 2023 оны 04 дүгээр сарын 12-ны орой хохирогч А.Бий самсунг А6 загварын гар утсыг “утсаар нь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч 100,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Т.Уын мэдүүлсэн: Мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Одоо мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Өөртөө л маш их гэмшиж байна. Найз нөхдийнхөө итгэлийг алдаж, гэр бүлийнхнээ зовоож байгаадаа гэмшиж байна гэх мэдүүлэг,

     эрүүгийн 2325001930291 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

 

            -“Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг /үзмэн ягаан өнгийн айфоне 11 маркийн гар утас 1ш/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/

            -“Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг /үзмэн ягаан өнгийн айфоне11 маркийн гар утас 1ш/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-10-р тал/

            -Т.Уын эзэмшлийн 406078609 дугаар Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 19-20-р тал/

            -Ч.Ганчимэгийн эзэмшлийн 130000714138 дугаар Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 23-р тал/

            -хохирогч Н.Угийн 95344516 дугаараас шүүгдэгч Т.Уламбартай харилцсан тухай мессежний хуулга /хх-ийн 24-29-р тал/

            -хохирогч Н.Оын шүүгдэгч Т.Уламбартай харилцсан тухай мессежний хуулга /хх-ийн 31-р тал/

-хохирогч А.Бий шүүгдэгч Т.Ултай харилцсан тухай мессежний хуулга /хх-ийн 33-34-р тал/

-хохирогч Н.Оын мэдүүлсэн:.. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 22:00 цагийн орчимд найз Угийн хамт түүний найз гэх 2 залуутай уулзахаар Зэст багийн Мет лоунж дээр явж очсон юм. Тэгээд Угийн найз гэх хоёр залуутай танилцаад бид нар пиво ууж дуу дуулж сууцгааж байгаад би гар утсаа ширээн дээр тавиад бие засах өрөө орчихоод иртэл ширээн дээр тавьсан байсан миний гар утас байхгүй, У хоёр найзынхаа хамт байхгүй байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа У нэг найзтайгаа хамт гаднаас орж ирэхээр нь миний гар утас байхгүй болсон байна миний гар утас руу залгаад өгөөч гэсэн чинь Угийн найз эрэгтэй нь харин миний гар утас бас байхгүй байна Ууганаа аваад явчихсан юм шиг байна гэж хэлсэн.Тэгээд тэр өдөр Ууганаа гэх залууг хайсан боловч олдоогүй. Маргааш өглөө нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би Ууганаа гэх залуу руу Фейсбүүк чатаар холбогдоод гар утсаа авъя гэсэн чинь уучлаарай би өчигдөр согтуудаа гар утсыг чинь аваад явчихсан байна одоо гар утсыг чинь аваачиж өгье гэхээр нь би эмнэлэг дээр байна энд аваад ир гэхэд за одоо гар утсыг чинь аваачиж өгье гэж хэлсэн боловч тэрнээс хойш дахиж надтай холбогдохгүй утсаа ч авахгүй миний гар утсыг авчирч өгөлгүй алга болсон. Миний гар утас Iphone 11 маркийн үзмэн ягаан өнгөтэй гар утас юм. Би энэ гар утсаа 2022 оны 05 сард 3.000.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/

-хохирогч Н.Угийн мэдүүлсэн... Ингээд байж байтал над руу найз У нь өөрийнхөө 95521526 дугаараас удаа дараалан залгаад “хүрээд ирээч би Бөхөн амралтнаас ирчихсэн байна, Wave баарны хажуу талын караокед байна” гэж ярьсан. Тэгээд бид нар манайхаас гарч Гантигчулууныг хүүхэдтэй нь хамт гэрт нь оруулж өгчихөөд О бид хоёр У дээр барагцаагаар 22 цаг 30-40 минутын үед очсон. Тэгтэл Меет гэх нэртэй караокены нэг өрөөнд У нь зүс үл таних залуугийн хамт хоёулаа сууж байсан. Тэр 2 согтуу байсан бөгөөд нилээн их хэмжээний согтууруулах ундааны зүйл уусан бололтой хоосон шилнүүд их байсан. О бид хоёрыг очсоноос хойш 0,5 литрийн 1 шил архи, хүний нэг нэг шил пиво, ундаа авсан. Тэгээд бид 4 юм ярьж, дуулж, ууж суусан юм. Ингээд барагцаагаар 23 цаг 30 минутын үед У нь миний гэдэс өвдөөд байна, нойл орчихоод ирье гээд өрөөнөөс ганцаараа гарч явсан бөгөөд харин түүний найз гэх залуу, О бид 3 үлдсэн. Тэгээд нилээн хэсэг хугацаа өнгөрөхөд У орж ирэхгүй болохоор нь би түүн рүү залгах гэтэл миний утас байхгүй болчихсон байсан. Мөн О болон Уын найз гэх залуугийн ч гэсэн гар утаснууд байхгүй байсан. Тэгээд О цагдаа дуудсан юм. Цагдаа нар ирсэний дараа би хүний утсаар гуйж У луу залгахад тэрээр өөрийнхөө дугаарыг авсан бөгөөд “түүнээс гар утсаа авъя гэтэл та гурвын гар утаснууд надад байна. би Дээдсийн 404 тоотод байна, ирээд ав” гэхээр нь би шууд Дээдэс рүү явсан юм. Тэгээд Дээдэс дээр очиход У байгаагүй, худлаа ярьчихсан байсан. Тэгэхээр нь хүний утас гуйж У руу залгахад ерөөсөө утсаа аваагүй юм. Би тухайн үед явахдаа Од хэлээгүй. Миний караокены ширээн дээр тавьчихсан байсан Самсунг Ноте-9 загварын хар өнгөтэй гар утас алдагдсан. Оын Айфоне-11 загварын бас ширээн дээр байсан гар утас алдагдсан, нөгөө найзынх нь бас гар утас алдагдсан бөгөөд тэр утас бас ширээн дээр байсан юм. У нь бид гурвын анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулаад л утаснуудыг минь аваад явчихсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

-хохирогч А.Бий мэдүүлсэн... Тухайн газар хүний нэг нэг пиво уусан бөгөөд Ууганаа надад хандан “надад мөнгө байна, хоёулаа шоудъя” гэхээр нь би тэгье гэж хэлээд надад одоо мөнгө байхгүй байна, би өөрийнхөө гар утсыг зарчихъя гэж хэлсэн. Тэгээд би фэйсбүүкт өөрийнхөө Самсунг А-9 про загварын гар утсаа зарах тухай зар оруулж онцгой байдлын нэг залуу миний гар утсыг 230,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгэхдээ Ууганаа бид 2 тэр залуугийн ажил дээр очиж гар утсаа зарсан. Мөнгийг Ууганаа тэр хүнд данс хэлж авсан. Би тэгээд фэйсбүүкээс зар харж “Самсунг А6” загварын гар утсыг бэлэн 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Ууганаа миний гар утас зарсан мөнгөнөөс 100,000 төгрөгийг АТМ- ээс бэлнээр авч өгсөн юм. Тэгээд бид 2 гоймонгийн газар орж гоймон идчихээд Зэст багт байрлах Мет нэртэй лоунжид барагцаагаар 19-20 цагийн үед орсон…22 цагийн үед миний зүс үл таних 2 эмэгтэй ирсэн. Тэгээд тэр 2 эмэгтэйг ирсэнээс хойш 05 литрийн 1 шил архи, бас пиво авсан. Ингээд бид 4 караокены өрөөнд байсан бөгөөд Ууганаа нь надад хандан “утсаар чинь ярьчихаад өгье” гээд миний гар утсыг авч гадаа гарсан. Тэгээд буцаж орж ирээгүй бөгөөд тэгтэл нөгөө 2 эмэгтэй нь миний гар утаснууд байхгүй байна гэж хэлсэн. Ингээд Ууганаа нь миний болон тухайн 2 эмэгтэйн гар утаснууд нийт 3 ширхэг гар утсыг хулгай хийгээд авч явсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/

-гэрч О.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн ... 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би фэйсбүүкийн “Эрдэнэт хот дахь гар утасны зах” гэсэн групп дээрээс “А9 про загварын гар утас зарна” гэсэн зарын дагуу би үнэ гээд коммент бичтэл миний хувь чат руу  хариу бичсэн юм. Ингээд би тухайн гар утсыг үзэхээр болсон. Тэгтэл тус өдрийн 15 цагийн үед манай ажлын гадаа ирчихлээ гэж ярихаар нь би утас зарах гэж буй хүмүүстэй уулзсан. Тэгэхэд 2 залуу явган ирсэн бөгөөд би тухайн гар утсыг нь 230,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд гар утас зарж буй залуу нь надад Төрийн банкны 130000714138 дугаарын дансыг хэлж би өөрийн Хаан банкны 5090777494 дугаарын данснаасаа 230,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь “утас” гэж бичин шилжүүлсэн юм. Надад гар утсаа зарсан залуутай би “Болор Тамир” гэсэн фэйсбүүк хаягаар холбогдсон байсан бөгөөд миний худалдаж авсан гар утас маань Самсунг А9 загварын, хар ногоон өнгөтэй, 1 сим уншдаг, 128 (ЗВ багтаамжтай шинэвтэр гар утас байсан. Тэгээд тухайн гар утсанд би Юнителийн сим хийтэл уншихгүй байхаар нь зар тавиад тухайн гар утсыг бас бусдад зарчихсан юм. Надад гар утас зарсан залуу болон түүнтэй хамт ирсэн залуугийн нэрийг мэдэхгүи, танихгүй хүмүүс байсан юм. Мөн тухайн үед над руу ярьсан дугаарыг нь одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/

-“Ашид Б” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ОРХ/6570 дугаартай ... Iphone 11 загварын гар утас-950,000 төгрөг, Iphone 11 загварын гар утасны гэр -10,000 төгрөг, Иргэний цахим үнэмлэх-18,300 төгрөг, Самсунг Нөт-9 загварын гар утасны үнэ одоогийн байдлаар 350,000 төгрөг нийт 1,328,300 төгрөг гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 57-60-р тал/

-“Ашид Б” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ/6872 дугаартай...Самсунг А-6 загварын гар утасны үнэ одоогийн байдлаар 100,000 төгрөг гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 67-70-р тал/

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 онхы 07 дугаа сарын 15-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-110-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-113-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-115-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 116-117-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-120-р тал/

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/69 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 121-122-р тал/

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/238 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 123-125-р тал/

-Шүүгдэгч Т.Уамбаярын яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед би зүс таних Билгээгийн хамт Барилгачингийн талбайн баруун талд байх Мет лоунжид орсон юм. Тус газарт хүний хоёр хоёр ширхэг 0,5 литрийн пиво авч уусан. Тэгээд би багын найз У руу фэйсбүүкээр чаталсан бөгөөд тэрээр “найзуудтайгаа гадуур уугаад явж байна” гэж хэлсэн. Ингээд би Уг хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд барагцаагаар 21 цагийн үед У нь нэг эмэгтэй найзтайгаа хоёулаа ирсэн. Тэр хоёрыг ирсэний дараа бид 4 караокены өрөө рүү орсон юм. Тэгээд караокед 1 цаг аваад суусан бөгөөд 0,5 литрийн 1 шил архи, хүний нэг нэг пиво, 3 ундаа, 2 ус авсан. Ингээд дуу дуулж, юм ярьж суусан юм. Тухайн үед би Билгээгийн Самсунг Ноте-9 загварын гар утсыг авчихсан Утой холбоо барьж байсан юм.Тэгээд би Билгээд буцааж өгөөгүй, халаасандаа хийчихсэн байсан. Тэгтэл У болон түүний найзынх нь гар утаснууд ширээн дээр ил байхаар нь би алдчих байх гэж бодоод тухайн гар утаснуудыг аваад халаасандаа хийчихсэн юм. Тэгээд байж байтал над руу хамт хорих ангид байсан Х.Мөнхжаргал залгахаар нь би тэр гурвыг караокед үлдээчихээд явчихсан юм. Би Х.Мөнхжаргалтай уулзаад хамт нэг айлд очоод үргэлжпүүлж архи уусан бөгөөд согтоод тасраад сэрсэн чинь Угийн Самсунг загварын гар утас байхгүй болчихсон байсан. Билгээгийн гар утсыг Х.Мөнхжаргал надаас аваад Теди дээр очоод зарчихъя гэж авсан. Тэгээд бид 2 Теди ортол нээгдээгүй байхаар нь бид 2 такси барьж явсан. Ингээд таксинаас буусны дараа Х.Мөнхжаргал хэлэхдээ “сая таксинд нөгөө гар утсыг чинь унагаачихжээ” гэж хэлсэн. Харин Угийн найз эмэгтэйн Айфоне загварын гар утсыг нь би буцааж өгсөн юм. Ийм л үйл явдал болсон... гаэх мэдүүлэг /хх-ийн 80-р тал/зэргийг нотлох баимтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Т.У нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны  орой 21-22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг “Мет” лоунжид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан Н.Оын Айфоне 11 загварын гар утас, Н.Угийн Самсунг Ноте-9 загварын гар утсыг нууцаар авч явсан ба нийт 1,328,300 төгрөгийн хохирол учруулсан, мөн тэр орой хамт явж байсан А.Бий самсунг А6 загварын гар утсыг  “утсаар нь яриад өгье” гэж аваад буцааж өгөлгүй авч явж 100,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчид, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Т.Уын үйлдлийн улмаас Н.Од 978,300 төгрөгийн хохирол, Н.Уд 350,000 төгрөгийн хохирол, А.Бд 100,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Н.Оын... Тэгтэл хэсэг хугацааны дараа У нэг найзтайгаа хамт гаднаас орж ирэхээр нь миний гар утас байхгүй болсон байна миний гар утас руу залгаад өгөөч гэсэн чинь Угийн найз эрэгтэй нь харин миний гар утас бас байхгүй байна Ууганаа аваад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Ууганаа гэх залууг хайсан боловч олдоогүй. Маргааш өглөө нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би Ууганаа гэх залуу руу Фейсбүүк чатаар холбогдоод гар утсаа авъя гэсэн чинь уучлаарай би өчигдөр согтуудаа гар утсыг чинь аваад явчихсан байна одоо гар утсыг чинь аваачиж өгье гэхээр нь би эмнэлэг дээр байна энд аваад ир гэхэд за одоо гар утсыг чинь аваачиж өгье гэж хэлсэн боловч тэрнээс хойш дахиж надтай холбогдохгүй утсаа ч авахгүй миний гар утсыг авчирч өгөлгүй алга болсон.... гэх мэдүүлэг, хохирогч Н.Угийн мэдүүлсэн...Тэгээд нилээн хэсэг хугацаа өнгөрөхөд У орж ирэхгүй болохоор нь би түүн рүү залгах гэтэл миний утас байхгүй болчихсон байсан. Мөн О болон Уын найз гэх залуугийн ч гэсэн гар утаснууд байхгүй байсан. Тэгээд О цагдаа дуудсан юм....гэх мэдүүлэг, хохирогч А.Бий мэдүүлсэн... Ууганаа нь надад хандан “утсаар чинь ярьчихаад өгье” гээд миний гар утсыг авч гадаа гарсан. Тэгээд буцаж орж ирээгүй бөгөөд тэгтэл нөгөө ирсэн 2 эмэгтэй нь миний гар утаснууд байхгүй байна гэж хэлсэн. Ингээд Ууганаа нь миний болон тухайн 2 эмэгтэйн гар утаснууд нийт 3 ширхэг гар утсыг хулгай хийгээд авч явсан юм….гэх мэдүүлэг, Эд зүйл хураан авсан, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Т.Уын хохирогч Н.О, Н.У нарыг гар утсыг авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй, А.Бий самсунг А6 загварын гар утсыг “утсаар нь яриад өгье” гэж хуурч авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлүүдийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Т.Уын үйлдсэн хулгайлах болон залилах гэмт хэргүүд хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав:.Шүүгдэгч Т.Уын хувьд гэм буруугийн талаар маргахгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан мэдүүлэг мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогддог. Хохирол төлбөрийн хувьд Н.Од утсыг биет байдлаар, А.Б, Н.У нарт хохирол 450.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

 2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэн үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал байгааг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Ял оногдуулахдаа хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Холбогдсон гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бол хөнгөн ангиллын гэмт хэрэг. Хөнгөн ангиллын гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогчдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн нөхцөл байдал харагдаж байна. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэж өгнө үү гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Од учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, шүүгдэгч Т.У нь хохирогч Н.У, А.Б нарт учирсан хохирлыг төлж барагдуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан ба хохирлыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж заалаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь 48 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор заалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайчууд овогт Тэрбишийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Т.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ялаар дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ут оногдуулсан 1 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уын цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ